Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар .туяа, улсын яллагч А.Анхбаяр,өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энх-Оргил, өсвөр насны шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай   явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 1936000000154 дугаартай, 8/19/0133/Э/ индекстэй хэргийг 19 оны 08 сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан  журмаар хянан  хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,  оны 04 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, нас 04 сар хоногтой, эрэгтэй, яс үндэс-халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн бүлэгт суралцдаг, ам бүл-10, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын -ийн байр 2- тоотод оршин суух, аминдаа хашаа, 3 өрөө хувийн орон сууцтай, суудлын автомашин нэг, сарын өрхийн орлого 330000 төгрөг, ******* ******* дугаарын регистртэй,  ******* овогт *******ийн *******

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Өсвөр насны шүүгдэгч П.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 19 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс -нд шилж шөнө иргэн .*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн Их ын тоотод оршин суух, оны 09 сарын 26- ны өдөр төрсөн,  эрэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, оюутан, ******* дугаарын регистртэй/ ******* овогт *******ийн *******ын өгсөн... 19 оны 07 дугаар сарын -ны шөнө найзуудаасаа салаад Дөлгөөн төв рүү ганцаараа явж байтал 52 айлын орон сууцны ард 4 тангүй хүүхэдтэй таарсан. Гурван  хүүхэд нь миний хажуугаар өнгөрөхдөө намайг мөрлөсөн.и мөрлөх үед нь эргэж хараад “ахын дүү нар зүгээр явч” гэхэд “ бид нар уучсан байна, чи яахын “ гэхээр нь би утсаараа талбай дээр хамт байсан найз руугаа залгаад “ 52-ын энд хүрээд ир” гэхэд “ би бас уучсан байна” гэхээр нь утсаа тасалсан.Тэр дөрвөн хүүхдийн нэг нь над руу тулж ирээд нүүр лүү үлээх үед ард нь зогсож байсан хүүхэд намайг хавираад унагаасан. Намайг босож ирэхэд дахиж хавирч унагаагаад толгойн тус газар 2 удаа өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаад унасан.Тухайн үед би архи уугаагүй, эрүүл байсан... гэх мэдүүлэг / хэргийн 9-10 дүгээр хуудас/

Гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...19 оны 07 дугаар сарын 19-ний шөнө гэртээ байж байтал манай хүү .******* 01:10 цагийн үед өмсөж явсан хувцас нь урагдчсан нүд нүүрэндээ цохиулсан байдалтай цустай орж ирсэн.Юу болсон талаар асуухад” 4 хүүхэд таараад намайг зодчлоо. Нэг нь намайг Оогий гэх хүн тан уу гэж хэлээд хавсарч унагаагаад цохисон.и юу болсныг мэдэхгүй” гэхээр нь бид нар хүүгээ аваад эмнэлэг явсан.Тухайн үед .******* архи уугаагүй, эрүүл байсан... гэх мэдүүлэг / хэргийн 12-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...19 оны 07 дугаар сарын 19-ний шөнө найзууд болох Г.Ганбаяр, П.******* бид гурав 6-р сургуулийн талбай дээр сагс тоглож байгаад П.*******г лагерт гэрт нь хүргэж өгөх гээд явж байхдаа .Өсөхбаярыг дуудсан.Тэгээд бид дөрөв 52 айлын байрны ойролцоо явж байтал урдаас нэг залуу ирж байсан. Тухайн үед манай найз Г.Ганбаяр утсаараа оролдоод явж байтал өмнөөс ирж байсан залуу Г.Ганбаяртай мөрөөрөө шүргэлцсэн.Тэгээд тэнд маргаан болсон, би тэд нараас түрүүлээд явж байтал П.******* гэнэт “ зугтаарай” гэж хэлээд гүйхээр нь би зугтсан... гэх мэдүүлэг / хэргийн 16-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч .Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...19 оны 07 дугаар сарын 19-ний шөнө гэртээ байж байтал П.******* надруу залгаад дуудахаар нь би очод П.*******, Э.Төгөлдөр, Г.Ганбаяр гурав байсан. ид нар юм ярьж байгаад П.*******г лагерт гэрт нь хүргэхээр явсан.  52 айлын ойролцоо явж байтал урдаас нэг залуу ирж байсан. Г.Ганбаяр бид нарын ард утсаа оролдоод явж байгаад тэр залуутай шүргэлцсэн юм шиг байсан.ид гурав эргээд очод Г.Ганбаяр тэр залуугаас уучлалт гуйгаад зогсож байсан.Э.Төгөлдөр бид хоёр очоод тэр ахаас уучлалт гуйчаад эргээд алхаж байтал П.******* тэр залууг газарт унагаачсан байсан ба тэр залуу босож ирээд П.*******тай барилцсан. П.******* тэр залууг унаад босож ирэх үед дахиад хавсраад унагаахад нь би гүйж очоод П.*******г тэврээд салгасан... гэх мэдүүлэг / хэргийн 18-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Г.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...ид нарын өмнөөс ирж байсан залуу надтай мөрөөрөө шүргэлцсэн. и анзаараагүй явж байтал тэр залуу миний гарнаас бариад татаж эргүүлээд “ яаж байна бааснууд минь “ гэхээр нь би “ анзаарсангүй, уучлаарай” гэхэд тэр залуу миний цамцны энгэрээс бариад хоолой боосон.Тэгэхээр нь би тавиулаад хойшоо ухрах үед .Өсөхбаяр, П.******* хоёр ирээд тэр залуугаас уучлалт гуйсан.Тэгтэл тэр залуу П.*******г заамдаж бариад авсан, Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байснаа П.******* тэр залууг хавсраад газар унагаасан.Тэгтэл гэнэт манай найзуудын нэг нь “зугтаарай” гээд орилохоор нь би зугтсан.ид дөрөв 6 дугаар сургуулийн хашаан дотор П.******* 2-3 лааз пиво авсан байсныг уусан...П.******* .******* гэх залууг хоёр удаа хавирч унагаасан.ид нар зугтаж байхад .Өсөхбаяр, П.*******г  ” чи толгой руу нь ямар хүчтэй өшиглөчвөө “ гэхээр нь би .*******ын толгойн хэсэгт П.******* өшиглөсөн талаар мэдсэн...гэх мэдүүлэг/ хэргийн -22-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 19 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн ... .*******ын биед гэмтэл тогтоогдлоо..*******ын биед тархи доргилт, баруун тохой хэсэгт зулгаралтын  соривнууд  гэмтэл тогтоогдлоо. .*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. .*******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 26-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч П.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...19 оны 07 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Э.Төгөлдөр, Г.Ганбаяр нарын хамт 6-р сургуулийн сагсны талбай дээр тоглож байгаад бид гурав манай лагер луу явсан. Домботын урд .Өсөхбаяртай уулзаад хүргүүлэх гээд лагер луу явж байгаад 52 айлын хойт талд явж байхад урдаас цагаан цамцтай хүн зөрж явж байгаад бид гурвыг дуудсан.ид гурав очоод яасан бэ гэхэд “яагаад мөрлөөд байгаа юм бэ,зүгээр явж чадахгүй байна уу” гэхээр нь очоод асуухад “ бацаанууд яадаг болчсон юм бэ” гээд Э.Төгөлдөр, .Ганбаяр хоёрыг түлхээд, .Өсөхбаярыг заамдаад авсан.Тэгээд бид дөрөв уучлалт гуйгаад явах гэтэл найзтайгаа утсаар ярьчаад “ та нар байж бай” гээд байхаар нь би эхлээд нэг хавсраад унагаасан.осоод ирэхээр нь дахиж хавсарч унагаагаад өндийгөөд босоод ирэхэд нь баруун хөлөөрөө толгойн тус газар нь 2 удаа өшиглөсөн.Тэгээд хойшоо хэвтчээд босож ирэхгүй болохоор нь бид хэд айгаад гүйгээд явчсан ... гэх мэдүүлэг / хэргийн 30-31-р хуудас/ зэрэг баримт болно.

Өсвөр насны шүүгдэгч П.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 1,4, .5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь  өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Өсвөр насны шүүгдэгч П.******* нь 19 оны 07 дугаар сарын 19-ний орой .Өсөхбаяр, Г.Ганбаяр, Э.Төгөлдөр гах найзуудтайгаа хамт явж байгаад .*******тай зөрж өнгөрөхдөө мөрөөрөө шүргэлцсэнээс үүдэн маргаж, улмаар түүнийг хавсарч  газарт унаган  толгойн тус газар нь өшиглөснөөс биед нь” тархи доргилт” гэх  хөнгөн гэмтэл учруулсан хэргийн бодит байдал тогтоогдсон,  түүний үйлдсэн гэмт үйлдэл нь   хохирогч .*******ын мэдүүлэг,  зодоон болох үед хажууд нь байсан өсвөр насны гэрч .Өсөхбаяр,Г.Ганбаяр, Э.Төгөлдөр нарын мэдүүлэг болон гэрч Г.*******ийн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 19 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  3 дугаартай “....*******ын биед тархи доргилт, баруун тохой хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч П.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч П.*******гийн хохирогч .*******тай маргалдаж, 2 удаа хавсарч газар унагаж, түүний хөл, толгойнд нь хөлөөрөө өшиглөж,  эрүүл мэндэд   “ тархи доргилт” гэх хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар  зүйлийн 1-д заасан ... гэмт хэргийн шинжийг хангаж байх тул өсвөр насны шүүгдэгч П.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцов.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч .*******ын ... П.*******гаас эм тарианы зардал 135490 төгрөгийг хүлээж авсан. Хойшид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Надаас уучлалт гуйсан, би уучлалыг хүлээн авсан... гэх мэдүүлэг, хохирлын баримт /хх-67-68/, өсвөр насны шүүгдэгч П.*******гаас хохирогч .*******т эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч П.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 35 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, гэмт хэрэг үйлдэх үедээ нас 03 сар, 02 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэл / хэргийн 56-р/, *******ийн *******гийн төрсний гэрчилгээний хуулбар / хэргийн 55-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч П.*******гийн хувийн байдлын талаар П.Пүрэвбатын гэрчээр өгсөн...П.******* эцэг эхээс 9-үүлээ, дээрээ 6 эгч, дороо 2 дүүтэй.Манай дүү зан ааш сайтай, хүнтэй харьцах харьцаа сайн, эелдэг даруу, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүүхэд.агаасаа урлаг спортоор хичээллэж амжилт гаргаж байсан.Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг нь хараагүй, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.. гэх  мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар өсвөр насны шүүгдэгч П.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад  учирсан хохирлоо  төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1,1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Өсвөр насны шүүгдэгч П.*******г   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай нь нотлогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй , хохирогчид учирсан бүрэн төлж барагдуулсныг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгчийн НХАУ-д үйлдвэрлэгдсэн Хейс маркийн хөргөгч битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх ... дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

 

Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Өсвөр насны шүүгдэгч П.******* нь  гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Өсвөр насны шүүгдэгч П.******* нь Ерөнхий боловсролын 6 дугаар дунд сургуулийн дүгээр ангид сурдаг, урлаг спортын авъяастай, дараа жил 12 дугаар ангиа төгсөөд урлагийн сургуульд элсэх зорилготой байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү... гэх дүгнэлт тайлбар гаргав. 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч П.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар  зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул  Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орш эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, өсвөр насны шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг  зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг  бодит  байдлаар төлсөн, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч П.*******д дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар  6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов. 

 

Эрүүгийн 1936000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 135490  төгрөг  төлөгдсөн  болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч П.*******д торгох ял шийтгэсэн тул түүний  эзэмшлийн НХАУ-д үйлдвэрлэгдсэн Хейс маркийн хөргөгчийг  битүүмжилсэн прокурорын  19 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 5/87 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг торгох ял биелэгдэх  хүртэл хэвээр үлдээж,  өсвөр насны шүүгдэгч П.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлтийг хүлээж авах боломжгүй.Учир нь:Өсвөр насны шүүгдэгчийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хэн хараа хяналтандаа байлгах, хүмүүжүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлж, торгох ял оногдуулах талаархи эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйл,18.1, 18.2, 18.7, 18.10 дугаар зүйлүүд,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч П.*******д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг  06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хор ялаар солыг өсвөр насны шүүгдэгч П.*******д тайлбарласугай.

 5.Эрүүгийн 1936000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 135490 төгрөг  төлөгдсөн  болохыг тус тус дурдсугай.

6.Өсвөр насны шүүгдэгч П.*******гийн эзэмшлийн НХАУ-д үйлдвэрлэсэн Хейс маркийн хөргөгч  битүүмжилсэн прокурорын  19 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 5/87 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх  хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Өсвөр насны шүүгдэгч П.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ЦЭЦЭГМАА