Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 110

 

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2016/00110

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул д Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, 64 дүгээр байр, 53 тоотод оршин суух, Хатиган овогт Юүлэнгийн Одгэрэл /ШЕ 68030405/-ийн хүсэлттэй,

 

Д.Жаргалсайхантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хурадаанд: Хүсэлт гаргагч Ю.Одгэрэл, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

:

 

Хүсэлт гаргагч Ю.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Жаргалсайхантай 2002 онд танилцаж 2004 оны 2 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. 2004 оны 4 дүгээр сарын 19-нд охин Ж.Цэрэнлхам, 2010 оны 7 дугаар сарын 25-нд хүү Ж.Охиндой нарыг төрүүлсэн. 2004 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Д.Жаргалсайхан маань 2016 оны 05 дугаар сарын 24-нд өвчний улмаас нас барсан. Бид энэ хугацаанд БЗД-ийн 25 дугаар хорооны Э-40/41 тоотод амьдарч байсан. Охин Ж.Цэрэнлхам, хүү Ж.Охиндой нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул Д.Жаргалсайхан бид хоёрыг 2004-2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

:

 

Хүсэлт гаргагч Ю.Одгэрэл нь талийгаач Д.Жаргалсайхантай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлт бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь нэг талын хүсэлтэд үндэслэдэг ба уг хүсэлтэд дурдсан үйл явдал нь ямар нэгэн маргаангүй, бусдын эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхыг шаарддаг.

 

Хүсэлт гаргагч Ю.Одгэрэл нь хамтран амьдарч байсныг тогтоолгох хүсэлтийн үндэслэлээ Охин Ж.Цэрэнлхам, хүү Ж.Охиндой нарт тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох-д ач холбогдолтой гэж тайлбарлажээ.

Ю.Одгэрэл нь талийгаач нөхөр Д.Жаргалсайхантай 2004 оны 02 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан Засаг даргын тодорхойлолт, талийгаач Д.Жаргалсайханы нас барсаны гэрчилгээ, гэрч Д.Тамирцэцэг, Д.Булганцэцэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн хамтын амьдралтай байсан хугацаанд буюу 2004 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр охин Жаргалсайханы Цэрэнлхам, 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүү Жаргалсайханы Охиндой нар төрсөн байх бөгөөд охин Ж.Цэрэнлхамын №0106403, Г-554 дугаарын төрсний гэрчилгээний хүүхдийн гэх хэсэгт овог Бэгзжав, эцэг-ийн нэр Жаргалсайхан, нэр Цэрэнлхам, эцгийн гэх хэсэгт овог Бэгзжав, эцгийн нэр Дарамбазар, нэр Жаргалсайхан, эхийн гэх хэсэгт овог Хатиган, эцгийн нэр Юүлэн, нэр Одгэрэл, хүү Ж.Охиндойгийн №543153, Г-2270 дугаарын төрсний гэрчилгээний хүүхдийн гэх хэсэгт овог Бэгзжав, эцэг-ийн нэр Жаргалсайхан, нэр Охиндой, эцгийн гэх хэсэгт овог Бэгзжав, эцгийн нэр Дарамбазар, нэр Жаргалсайхан, эхийн гэх хэсэгт овог Хатиган, эцгийн нэр Юүлэн, нэр Одгэрэл гэж тус тус бүртгэгджээ./хх-5/

 

Иймд шүүх дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл хүсэлт гаргагч Ю.Одгэрэл нь талийгаач Д.Жаргалсайхантай 2004 оны 02 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл буюу нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Харин Ю.Одгэрэл нь талийгаач Д.Жаргалсайхантай амьдарч эхэлсэн хугацааны өдөр нь тодорхойгүй байх тул Иргэний хуульд заасан хугацаа тоолох ерөнхий журмыг баримтлан тухайн сарын эхний өдрөөр тооцох нь хуульд харшлахгүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн амьдарч эхэлсэн хугацааг 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр, амьдарч дууссан хугацааг Д.Жаргалсайханы нас барсан өдрөөр тооцож тус тус тогтоосон болно.

 

2004 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр охин Ж.Цэрэнлхам, 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүү Ж.Охиндой нар эцэг Д.Жаргалсайханы нэрийг авч, эцгээрээ овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь хуульд зааснаар түүний эцгийг захиргааны журмаар тогтоосон байгааг дурдах нь зүйтэй байна.

 

нь 俿 бөгөөд гэрчийн 俿 нь , 43 43.8 тул нотлох баримтаар үнэлсэн .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэхь хэсэгт заасныг баримтлан Хатиган овогт Юүлэнгийн Одгэрэл /ШЕ 68030405/-ийг, талийгаач Бэгзжав овогт Дарамбазарын Жаргалсайхан /УС 61121639/-тай 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. 57 57.1, 56 56.1 , т тухай хуулийн 7 7.1.2 ыг баримтлан Д.Жаргалсайханы 70 200 төгрөгийг төсвийн орлогод сүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар ш тэй 㺺 , , 뺺 㺺 энэхүү шийдвэрийг авснаас 14 Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд , зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ .̪