Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1263

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр

нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ат холбогдох эрүүгийн  1806 0598 82130 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д. А, 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, эмэгтэй, бага боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 ээж эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 11-220 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг-хариуцах чадвартай, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 06 дугаар сард өөрийн нэр дээрх 94090248 дугаарыг Д.Нинжлагсамд худалдан борлуулж нэрээ шилжүүлээгүй байх үедээ уг дугаарыг сэргээн авч улмаар 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр С.Гантунгалаг нь Д.Нинжлагсам руу залгаж гоо сайхны барааны мөнгө шилжүүлэхэд өөрийгөө Д.Нинжлагсам гэж хуурч мэхлэн 368.500 төгрөгийг залилсан,

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бадамсэрээжидэд барилгын ажил хийж байгаа ажилчдын хоол унд, ажлын техник хэрэгсэл зэрэг зүйлсийг авах гэтэл мөнгө хэрэг болоод байна гэж хуурч мэхлэн түүний эзэмшлийн 86-69 УНЧ улсын дугаартай соната 6 маркийн автомашиныг барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 1.700.000 төгрөгийг залилсан,

2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Батдуламаас мобайл банкаар мөнгө шилжүүлсэн гэж хуурч мэхлэн 120.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны эр хонь авч залилсан,

2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын урд талд үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдааны төв дотор иргэн М.Бямбасүрэнд “2 ширхэг гар утас худалдан авъя чамайг ирэх хооронд тоглоом, программ суулгаж байя” гэж хуурч мэхлэн самсунг эмэржи 7 маркийн гар утас залилан авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сард үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан Эрэг” нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг иргэн Д.Сугараас “банкнаас зээл авахаар болсон тэр болтол зээлээч” гэж хуурч мэхлэн 550.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.А нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажилллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөдөө ажил хийж хохирлоо төлөх гэж явсан, шүүх дээр ирэхгүй байсанд уучлалт хүсэж байна” гэв.

Хохирогч С.Гантунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Цагаанхаданд байхдаа гоо сайхны бараа захиалахаар Минжээ гэдэг хүүхний утас руу залгаж бараа захиалтал тэр хүн миний барааг 2-3 цэгээс цуглуулж байна гээд надаас тэр өдөр цувуулж нийтдээ 368.500 төгрөг авсан. 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Нинжлагсам над руу өөр дугаараа залгаад та бараагаад захиалаач гэхээр нь мобикомын дугаар луу чинь залгаад өгсөн ш дээ гэхэд тэр чинь өөр хүний дугаар би барьж байгаад эзэн нь өөрийнхөө дугаарыг авчихсан ш дээ гэсэн. Би 5170514103 данс руу өөрийнхөө мобайл банкаар 7 удаагийн гүйлгээгээр нийтдээ 368.500 төгрөг шилжүүлсэн.. дараа нь Хаан банкинд хандахад тэр дансны эзэмшигч нь А гэдэг хүн байсан... Тэр хүн надад өөрийгөө Нинжлагсам байна гээд яриад миний гоо сайхны барааг цуглуулаад явуулна гэж хэлээд мөнгө авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 118- 122, 207 хуудас/

Хохирогч Б.Бадамсэрээжид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед өөрийн эзэмшлийн 86-69 УНЧ улсын дугаартай саарал өнгийн Соната 6 маркийн автомашинтай ганцаараа явж байтал 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны хойд талын гүүрний тэр хавьд үл таних 30-40 орчим насны 2 эмэгтэй хүн гар өргөж такси барьсан...танилцахад 40 орчим насны эмэгтэй нь өөрийгөө А нөгөө 30 орчим насны эмэгтэй нь Цэндсүрэн гэж танилцуулсан..2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр А нь шарга морьтод нэг барилгын ажил хийж байгаа гэтэл ажилчдын хоол унд ажпын техник хэрэгсэл зэрэг зүйлсийг авах гэмтэл мөнгө хэрэг болоод байна чи машинаа барьцаанд тавиад 1.700.000 төгрөг зээлчих 7 хонгийн дараа мөнгийг чинь өгнө гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. А урьд нь би сансрын тэнд нэг ломбардад машин барьцаалж байсан юм тэнд очьё гээд Ундрам плазагийн 3 давхар үйл ажиллагаа явуулдаг “Дог” нэртэй автомашины ломбардад 30 хонгийн хугацаатай 4,5 хувийн хүүтэйгээр 1.700.000 төгрөгийн барьцаанд тавих гэрээ хийж чулуун овооны зүүн талд байх журмын хашааны хажууд Дог ломбардын машин байрлуулдаг зогсоолд машиныг тавьсан..тэгээд миний тоот данс руу ломбардаас 1.700.000 төгрөг орсон учир 16 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын хажууд байх ХААН банкны АТМ-с 1.700.000 төгрөгийг гаргаж авч яг тэр дороо мөнгийг Ат өгсөн. Би өөрийн автомашинаа барьцаанаас чөлөөлж аваад дахиад өөр газарт барьцаанд тавьсан байгаа..” гэх мэдүүлэг /1хх-ийн 226-234 хуудас/,

 Хохирогч Л.Батдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..Нөхөртэйгөө Сүхбаатар аймгаас хэдэн хонь Улаанбаатарт авчирч зарж борлуулсан юм. 2018.7.14-ний өдөр шар дэлгүүрийн хажууд насны хонь зарж борлуулаад байж байхад 14 цагийн үед махлаг эмэгтэй хүн 120.000 төгрөгөөр эр хонь аваад мөнгийг нь мобайлаар шилжүүллээ гээд явсан тэгтэл одоо болтол мөнгө ирээгүй. 16.50 үед залгахад Ботаник дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход байхгүй утас нь холбогдохгүй байсан.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,.

 Хохирогч Д.Сугарын “...Сонгино-Хайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан эрэг нэртэй хүнсний 8 нэрийн дэлгүүрийг 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл түрээслэн ажиллуулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 10- ны үеэр хичээл эхэлсэн байсан үеэр Д.Аптанцэцэг нь орж ирээд хүүхдийн хичээл сургууль эхлэх гээд байна. хэдэн төгрөг байвал зээлээч удалгүй өгнө гээд нэг хүүхэд дагуулж орж ирээд 250.000 төгрөг аваад явсан. Үүнээс хойш 7 хонгийн дараа дахин орж ирээд би банкнаас зээл авахаар болсон өнөө маргаашгүй бүтэх байх тэр мөнгө болтол зээлээч гээд 300.000 төгрөг аваад явсан. Би 550.000 төгрөгийг дандаа бэлнээр өгч байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 53-66 хуудас/,

Хохирогч М.Бямбасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэхдээ: “..2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хэд хоногийн өмнө манай лангуунаас самсунг а-3 маркийн гар утас худалдаж авчихаад буцааж мөнгөө авч байсан Д.А гэх эмэгтэй над руу утсаар яриад чи ирэх болж байна уу гэхээр нь болоогүй байна яах билээ гэхэд лангуун дээр чинь ирсэн байна самсунг жи7, самсунг эс4 маркийн гар утас худалдаж авах гэж байна чамайг иртэл энэ 2 гар утсандаа тоглоом, программ суулгая гэхээр нь би удахгүй очъё гэж хэлсэн. Тэгсэн Ат манай худалдагч Гантуяа таньдаг юм яриад байхаар нь итгээд самсунг жи7, самсунг эс4 маркийн гар утас өгөхөд аваад 2 давхар руу гарсан гэсэн. Тэгээд самсунг эс 4 маркийн гар утсыг программ суулгасан хүнд үлдээгээд самсунг жи7 маркийн гар утсыг аваад гадаа тамхи татчихаад ирье гээд тэр чигтээ алга болсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 106-110 /,

 Гэрч Д.Нинжлагсам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..32-ын автобусны баруун талд байдаг нийтийн байранд зун амьдардаг байсан юм. 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тэр байранд амьдарч байсан. А гэдэг хүүхэн надад мобикомын 94090248 дугаарыг сүлжээндээ үнэгүй ярина фэйсбүүк үнэгүй хэрэглэнэ гэж хэлээд зарсан. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шууд өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан. Тэгсэн чинь 2017 оны 09 дүгээр сарын 13-14-ний хооронд Аээс худалдан авсан 94090248 дугаар руу манай таньдаг Тунгалаг гэдэг эгч ярьсан чинь Аптанцэцэг миний өмнөөс худлаа яриад 368.500 төгрөгийг 5270514103 дансаар шилжүүлж авсан байсан. би хохирлыг нь нөхөн төлж барагдуулаагүй..” гэх мэдүүлэг /1хх-ийн 12/,

 Гэрч Ж.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 19-ний шөнө бид 2 айлд очоод 1 дүгээр хороололд явж байгаад такси барьтал соната 6 маркийн машин зогсоод бид 2 сууж ойр зуурын юм ярьж байтал Бадамсэрээжид бид хоёрыг зочид буудалд оруулж мөнгийг нь төлсөн. 1 дүгээр хорооллын ар талын нийтийн байр түрээсэлтэл хамт амьдарна гээд 7 хонгийн хугацаанд амьдарсан. Бадамсэрээжид нь өөрийн эзэмшлийн унаж явсан соната 6 маркийн автомашиныг ломбардад тавина гээд яваад өгсөн. Тэгээд тэр орой машинаа ломбардад тавьчхаад намайг хөдөө явах гэж байхад гаргаж өгнө гээд Аптанцэцэг бид нар караоке орсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 240-241/,

 Гэрч Т.Цэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний төрсөн дүү Чинбат 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгаас ирж мал зарж байгаа гээд манайд хоносон... тэр эмэгтэй манай дүү Чинбатад Хаан банк ачаалал ихтэй байгаа байх жаахан удаж орох юм шиг байна гэж хэлсэн байсан..дүү Чинбатын эхнэр Батдуламын хамт очсон юм хүлээгээд ирэхгүй, утас руу нь олон залгахад утсаа авахгүй байсан. 30 орчим минутын дараа залгахад Эрдэнэтолгойд гүний худгийн арын гудамжинд явж байна 92 сургуулийн хажууд хүлээж байна гээд очиход ирээгүй, дахин залгахад утас нь холбогдохгүй байсан..Батдулам Сүхбаатар аймаг Түвшинширээ суманд мал маллаж байгаа. Тэр 2 хөдөө мал дээр байдаг болохоор мал руугаа яараад яваад өгсөн. Тэр 2 явахдаа намайг өмнөөсөө цагдаагийн байгууллага дуудвал очиж уулзаарай гэсэн. 120.000 төгрөгөө авчихвал өөр гомдол байхгүй..” гэх мэдүүлэг /1хх-ийн 13-14, 19 хуудас/,

 Гэрч О.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..гар утас худалдааны төвд ажил дээрээ байж оайхад өдөр программ уншуулна, дуу тоглоом бичлэг суулгуулна гэж нэг эгч худалдагч Гантуяагийн хамт ирсэн. Энэ утсыг сая доороос авлаа гээд Гантуяагийн хамт 2017 оны самсунг жи7, самсунг эс4 маркийн 2 ширхэг гар утас барьчихсан ирсэн. Тэгээд Гантуяа буугаад явчихсан хойгуур самсунг эс4 маркийн гар утсан дээр дуу суулгаж байхад жи7 маркийн гар утсаа бариад тамхи татчихаад ирье гээд нөгөө эгч гараад явсан. Утсан дээр дуу суулгачихаад хүлээлгээд байхад нөгөө эмэгтэй орж ирээгүй бөгөөд Гантуяа гарч ирээд нөгөө эгч хаана байна орж ирсэн уү гэхээр нь үгүй ээ орж ирсэнгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 111-112 хуудас/,

Гэрч Т.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..rap утас залилуулдаг өдрөөс 5 хоногийн өмнө ажилд орсон. Лангуун дээрээ ганцаараа байхад 40 орчим насны 160 орчим см өндөртэй эмэгтэй ирээд манай 2 хаачсан юм бэ гэж хэлсэн. Намайг ажилд орсны дараахан манай лангуун дээр ирээд Бямбасүрэнгээс нэг гар утас худалдаж аваад буцааж мөнгөө авч байсан зүс таних эмэгтэй байсан. тэгснээ 2 гар утас худалдаж авна нэгийг нь нөхөртөө, нөгөөг нь хүүхдэдээ өгнө гээд лангуун дээр байсан гэр утаснуудаас самсунг жи7, самсунг эс4 маркийн гар утсыг авсан. Утсаа авснаа дуу программ суулгана гэхээр нь би дагуулаад Золжаргал дээр аваачиж хэдэн дуу клип суулгаад өгчих гэж хэлээд тэнд үлдээгээд буцаад лангуу руугаа буусан. Хэдэн минутын дараа нөгөө эгч бууж ирээд гартаа ямар нэгэн утас бариагүй байсан ба эгч нь тамхи татчихаад ороод ирье гэж хэлээд гараад явсан. Би анх утас авч байхад нь та мөнгөө яах гэж байгаа юм бэ гэхэд нөхрийгөө ирэхээр мөнгөө өгнө гэж байсан юм. Тэгээд хүлээгээд байхад нөгөө эгч орж ирэхгүй байсан..” гэх мэдүүлэг /1хх-ийн 113-114 хуудас/,

Сэжигтэн, яллагдагч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нинжлагсамд зарсан дугаараа сэргээлгээд байж байтал Өмнөговь аймгийн цагаан хаднаас ярьж байна гоо сайхны бараа захих гэсэн юм гэхээр нь би Нинжлагсам болж тухайн хүнтэй яриад бараа захиалгын 368.000 төгрөгийг өөрийнхөө 5270514103 тоот дансаар 7 удаа шилжүүлж авсан. Би Нинжлагсамтай өмнө нь маргалдсан байсан болохоор туучийг хорлож чадах гээд тийм зүйл хийсэн юм. Би уг мөнгийг ойр зуурын ахуйн хэрэгцээнд хэрэглэж байгаад дуусгасан..би 550.000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-мйн 15- 16, 27-28, 124-126,130-132, 237-239, 138-140, 145-147 хуудас/,

Б.Бадамсэрээжидийн Хаан банкны тоот дансны хуулга /2хх-ийн 8 хуудас/, Эд хөрөнгийн үнэлгээ / ХХ-ийн 70, 116-117 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 135/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 34/, өргөдөл /1хх-ийн 74/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 06 дугаар сард өөрийн нэр дээрх 94090248 дугаарыг Д.Нинжлагсамд худалдан борлуулж нэрээ шилжүүлээгүй байх үедээ уг дугаарыг сэргээн авч улмаар 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр С.Гантунгалаг нь Д.Нинжлагсам руу залгаж гоо сайхны барааны мөнгө шилжүүлэхэд өөрийгөө Д.Нинжлагсам гэж хуурч мэхлэн 368.500 төгрөгийг залилсан болох нь,

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бадамсэрээжидэд барилгын ажил хийж байгаа ажилчдын хоол унд, ажлын техник хэрэгсэл зэрэг зүйлсийг авах гэтэл мөнгө хэрэг болоод байна гэж хуурч мэхлэн түүний эзэмшлийн 86-69 УНЧ улсын дугаартай соната 6 маркийн автомашиныг барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 1.700.000 төгрөгийг залилсан болох нь,

2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Батдуламаас мобайл банкаар мөнгө шилжүүлсэн гэж хуурч мэхлэн 120.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны эр хонь авч залилсан болох нь,

2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын урд талд үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдааны төв дотор иргэн М.Бямбасүрэнд “2 ширхэг гар утас худалдан авъя чамайг ирэх хооронд тоглоом, программ суулгаж байя” гэж хуурч мэхлэн самсунг эмэржи 7 маркийн гар утас залилан авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

2018 оны 09 дүгээр сард үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан Эрэг” нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг иргэн Д.Сугараас “банкнаас зээл авахаар болсон тэр болтол зээлээч” гэж хуурч мэхлэн 550.000 төгрөгийг залилсан болох нь

Хохирогч С.Гантунгалагийн: “..2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Цагаанхаданд байхдаа гоо сайхны бараа захиалахаар Минжээ гэдэг хүүхний утас руу залгаж бараа захиалтал тэр хүн миний барааг 2-3 цэгээс цуглуулж байна гээд надаас тэр өдөр цувуулж нийтдээ 368.500 төгрөг авсан. Тэр хүн надад өөрийгөө Нинжлагсам байна гээд яриад миний гоо сайхны барааг цуглуулаад явуулна гэж хэлээд мөнгө авсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Бадамсэрээжидийн: “...2018 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед өөрийн эзэмшлийн 86-69 УНЧ улсын дугаартай саарал өнгийн Соната 6 маркийн автомашинтай ганцаараа явж байтал 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны хойд талын гүүрний тэр хавьд үл таних 30-40 орчим насны 2 эмэгтэй хүн гар өргөж такси барьсан... танилцахад 40 орчим насны эмэгтэй нь өөрийгөө А нөгөө 30 орчим насны эмэгтэй нь Цэндсүрэн гэж танилцуулсан..2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр А нь шарга морьтод нэг барилгын ажил хийж байгаа гэтэл ажилчдын хоол унд ажпын техник хэрэгсэл зэрэг зүйлсийг авах гэмтэл мөнгө хэрэг болоод байна чи машинаа барьцаанд тавиад 1.700.000 төгрөг зээлчих 7 хонгийн дараа мөнгийг чинь өгнө гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. А урьд нь би сансарын тэнд нэг ломбардад машин барьцаалж байсан юм тэнд очьё гээд Ундрам плазагийн 3 давхар үйл ажиллагаа явуулдаг “Дог” нэртэй автомашины ломбардад 30 хонгийн хугацаатай 4,5 хувийн хүүтэйгээр 1.700.000 төгрөгийн барьцаанд тавих гэрээ хийж чулуун овооны зүүн талд байх журмын хашааны хажууд Дог ломбардын машин байрлуулдаг зогсоолд машиныг тавьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 226-234 хуудас/,

 Хохирогч Л.Батдуламын: “...2018.7.14-ний өдөр шар дэлгүүрийн хажууд насны хонь зарж борлуулаад байж байхад 14 цагийн үед махлаг эмэгтэй хүн 120.000 төгрөгөөр эр хонь аваад мөнгийг нь мобайлаар шилжүүллээ гээд явсан тэгтэл одоо болтол мөнгө ирээгүй. 16.50 үед залгахад Ботаник дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход байхгүй утас нь холбогдохгүй байсан.. ” гэсэн мэдүүлэг ,

 Хохирогч Д.Сугарын “...2018 оны 09 дүгээр сарын 10- ны үеэр хичээл эхэлсэн байсан үеэр Д.Аптанцэцэг нь орж ирээд хүүхдийн хичээл сургууль эхлэх гээд байна. хэдэн төгрөг байвал зээлээч удалгүй өгнө гээд нэг хүүхэд дагуулж орж ирээд 250.000 төгрөг аваад явсан. Үүнээс хойш 7 хонгийн дараа дахин орж ирээд би банкнаас зээл авахаар болсон өнөө маргаашгүй бүтэх байх тэр мөнгө болтол зээлээч гээд 300.000 төгрөг аваад явсан. Би 550.000 төгрөгийг дандаа бэлнээр өгч байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч М.Бямбасүрэнгийн: “...2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хэд хоногийн өмнө манай лангуунаас самсунг а-3 маркийн гар утас худалдаж авчихаад буцааж мөнгөө авч байсан Д.А гэх эмэгтэй над руу утсаар яриад чи ирэх болж байна уу гэхээр нь болоогүй байна яах билээ гэхэд лангуун дээр чинь ирсэн байна самсунг жи7, самсунг эс4 маркийн гар утас худалдаж авах гэж байна чамайг иртэл энэ 2 гар утсандаа тоглоом, программ суулгая гэхээр нь би удахгүй очъё гэж хэлсэн. Тэгсэн Ат манай худалдагч Гантуяа таньдаг юм яриад байхаар нь итгээд самсунг жи7, самсунг эс4 маркийн гар утас өгөхөд аваад 2 давхар руу гарсан гэсэн. Тэгээд самсунг эс 4 маркийн гар утсыг программ суулгасан хүнд үлдээгээд самсунг жи7 маркийн гар утсыг аваад гадаа тамхи татчихаад ирье гээд тэр чигтээ алга болсон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Аийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Аээс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох нийт 3.178.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч С.Гантунгалагт 368.500 төгрөг, хохирогч Б.Бадамсэрээжидэд 1.700.000 төгрөг, М.Бямбасүрэнд 560.000 төгрөг, Д.Сугарт 550.000 төгрөгийг тус тус  олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Аийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Аийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аийн урьд цагдан хоригдсон нийт 18 /арван найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Аээс нийт 3.178.500 /гурван сая нэг зуун далан найман мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч С.Гантунгалагт 368.500 төгрөг, хохирогч Б.Бадамсэрээжидэд 1.700.000 төгрөг, хохирогч М.Бямбасүрэнд 560.000 төгрөг, хохирогч Д.Сугарт 550.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.