| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1247/Э |
| Дугаар | 1266 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 1266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй
нарийн бичгийн дарга М.Баярмаа,
иргэдийн төлөөлөгч Б.Сувдмаа,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1906 00344 0199 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Д, 1989 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн Баянцагааны 12-39 тоотод оршин суух хаягтай, урьд нь 2016 оны 03 дугаар 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2 дугаар зүйлд зааснаар 5 cap баривчлах ялаар, 2016 оны 11 дүгээр сарын 11 дүгээр сарын 02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй,
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Малчин телевизэд адуу алдсан талаар өгсөн зарын дагуу иргэн Б.Гүнчинням руу 88217152 дугаарын утаснаас залгаж “алдагдсан адууны чинь сургийг гаргаж өгнө, эхлээд хаан банкны 5042231663 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хуурч 1.000.000 төгрөг залилсан гэмт хэрэг,
- 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн З.Алтантуяагийн алдагдсан гэх адууг хаана байгааг нь мэднэ, хэлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг,
- 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Согинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Батбаатараас “алдсан адууг заагаад өгье” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөг залилсан гэмт хэрэг,
- 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт оршиг суух иргэн Т.Сод-Эрдэний алдсан 14 тооны адуу байгаа газрыг мэднэ, зааж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залисан гэмт хэрэг,
- 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн иргэн С.Бат-Өлзийгийн алдсан 10 тооны адууны сургийг гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг,
- 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгойн 15-01 тоотод оршин суух иргэн Д.Даваадоржийн алдсан малын сураг гаргаж өгнө, та миний данс руу 1.000.000 төгрөг яаралтай шилжүүлчих гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг,
- 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Өлзийтогтоход “ямаа өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 600.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 100.000 төгрөг, нийт 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг,
- 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Д.Бүрэнтогтохын алдагдсан 9 тооны адууных нь сургийг гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг,
- 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд иргэн Р.Мэндсайханд “мал өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж нийт 10.650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг,
- 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн П.Отгонбаатарт 40 төлөг зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 2.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг,
- 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн С.Алтантогост 1 бяруу худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 400.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг,
- 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Э.Оюунжаргалын Сүхбааатар аймгийн Мөнххаан сумын фэйсбүүк зарын групп дээр тавьсан байсан “бяруу болон адуу худалдаж авна” гэсэн зарын дагуу утсаар холбогдож “би Сайнбаярын малчин байна” гэж зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулан хуурч 1.500.000 төгрөг залилсан гэмт хэрэг,
- 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг Ундраа” худалдааны төвийн 3 давхарт үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг иргэн Э.Дондогоос эд зүйл худалдан авах гэж байгаа болж төөрөгдөлж оруулж, мөнгийг мобайл банкаар шилжүүлчихлээ гэж хуурч мөнгөн бугуйвч, бөгж, гинж, хаш хөөрөг зэрэг эд зүйлсийг авч 755.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг,
- 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны 30 тоотод оршин суух иргэн Д.Ганзоригийн “алдсан 4 тооны адууг олсон” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг,
- 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Алтанчимэгийн алдсан адууг олж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Д нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажилллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтэд дурьдсан үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна, харин амьдралын эх үүсвэр болгосон гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Би гэмт хэргийн улмаас олсон мөнгөөрөө найзынхаа нэр дээр 14.500.000 төгрөгөөр Приус машин өөртөө худалдан авсан, мөн найздаа 9.600.000, 10.700.000 төгрөгийг зээлсэн, намайг даалтанд гаргавал би тэр машиныг зарж борлуулан хохирлыг нөхөн төлнө. ” гэв.
Хохирогч Б.Гүнчинням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..миний 99798851 дугаараас 88217152 дугаарын эзэмшигч над руу залгаад “зарын дагуу ярьж байна. Би Дашичилэн сумаас ярьж байна. Таны адуунаас хоёр цавьдар, нэг халтар гүүг нь алчихсан юм. Манай хаяаны ойролцоо байдаг айлын хүн хулгайлсан байгаа. Тиймээс та маш хурдан ирэхгүй бол болохгүй шүү. Одоо би таны дугаар луу овог нэрээ дансаа явуулна, та 1.000.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би баярлаад 1.000.000 төгрөг 5042291663 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Ингээд тэр хүний 88217152 дугаар луу нь холбогдоход “би танд алсан гурван гүүний чинь толгой байгаа газрыг мэднэ ирэхээр чинь зааж өгнө. Мөн бусад адууг чинь зааж өгнө” гэж хэлсэн юм. Би 17 цагийн үед гараад Булган аймаг Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэр Гурван булаг дээр ирээд 88217152 дугаар луу залгатал холбогдохгүй байсан юм. Ингээд Дашинчилин суман дээр хоноод мөн хонож байх үедээ 5042291663 дугаарын дансны эзэмшигч Балжинням овогтой Нямсүрэн гэдэг хүний дугаарыг олж аваад ярьтал “би хотод байдаг хүн байна. Өчигдөр намайг таксинд явж байхад үйлчлүүлсэн хүн миний дансны дугаарыг авч миний дансаар мөнгө авсан юм” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-22 /,
Гэрч Б.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..таксинд явж байтал 30 орчим насны цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай, 160 см өндөртэй бүлтгэр нүдтэй бор царайтай залуу гар өргөн суугаад хүнсний дөрвөөс чигээрээ гараад Хөдөө аж ахуйн автобусны урд байрлах Хаан банкны ATM гадна ирээд миний машинд сууж байсан ах Нокиа маркийн гар утсаараа нэг хүн лүү залгаад байсан. Тэр ах утсаар ярихдаа “Дашинчилин дээр ирээд яриарай” гээд яриад байсан юм. Тэгснээ тэр ах удалгүй “ахын дүү дансаа өгчих ах нь мөнгө шилжүүлээд аваадхья, чиний овог нэр юу вэ” гэж асуусан юм. Ингээд Хаан банкны ATM руу би тэр ахтай хамт ороод данснаасаа 1.000.000 төгрөг аваад тэр ахад өгсөн чинь тэр ах надад 10.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25/,
Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 23 дугаар хуудас/,
Хохирогч З.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн орчимд миний 80012525 гэсэн дугаар руу 88217152 гэсэн дугаараас залгаад “танай адууны сураг гарсан, адуугаа сайн мэдэх хүн байна уу” гэхээр нь би хөдөө манай малыг маллагдаг ахын дугаарыг өгөөд яриулсан. Манай хадам ах тухайн хүнтэй ярьсан байсан ба ярихад “би адуу малтай, малчинтай алдарч уяач хүн байгаа юм, танай адууг би олсон 2 нь амьд байгаа бусад нь үхсэн, одоо адуу чинь Архангай аймагт байгаа” гэж ярьсан байсан. Би нөхөр Ганбаттай уг хүнийг яриулахад “би өөрөө малтай хүн, малаа алдсан хүн хэцүү байдаг, зовлонг нь мэднэ, танай хурдан удмын угшилтай 2 адуу нь амьд байгаа ба хаана байгааг нь мэднэ, гэхдээ эхлээд урьдчилгаа мөнгөө өг тэгэхгүй бол урьд нь би хоёр ч удаа айлын алдсан адуу олж өгөөд шагналыг авч чадаагүй, танай адуу Архангай аймгийн Хашаат суманд байгаа” гэсэн. Тэгээд би өөрийн Хаан банкны 5035253706 гэсэн дугаарын данснаас мөн банкны 5035031624 дугаарын данс руу 500.000 төгрөгийг адууны шагнал гэж шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 41/,
Хохирогч Ж.Батбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...91220070 дугаараас над руу залгаад “буурал азаргатай 14 тооны адуу алдсан гэсэн зар тавьсан уу” гэж асуусан. Би тийм гэсэн чинь “би мэдээллийг нь нэг сая төгрөгөөр өгнө, сая эрлийз хүрэн даага хонгор гүүг нь сая хүмүүс алчихлаа одоо махлаад портер дээр ачиж байна одоо ингээд алаад бүгдийг нь ачих юм шиг байна та сая төгрөг өгнө гэвэл би яг одоо хаана, хэн гэдэг хүн алж байгааг нь заагаад өгье” гэсэн. Тэгэхээр нь би даргатай утсаар яриад болсон явдлыг хэлсэн чинь дарга “би мөнгийг нь олоод өгчихье” гэсэн. Тэгээд би өөрийн дансанд байсан мөнгөнөөс тэр залуугийн хэлсэн Хаан банкны 5108139333 гэсэн дансанд сая төгрөгийг нь мобайл банкаараа шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 55-56/,
Гэрч Д.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..үл таних залуу орж ирээд “Дархан явах унаа байна уу” гэсэн. Би байна гэсэн чинь “нэг форонтерийн шил авч явна, тэгээд Драгон төв рүү ойр зуурын юм авна” гэсэн. Тэгээд “би хүнээс юм авах ёстой карт байдаггүй чамд карт байна уу тэгээд хоёулахнаа явчихья” гэсэн. Тэгээд миний дансыг аваад утсаар яриад миний дансыг хэлсэн. Тэгээд “данс руу чинь мөнгө орох ёстой би дэлгүүр ороод юмаа цуглуудлаадхья” гэсэн. Тэгээд тэр залууг Драгон орсноос хойш удалгүй миний дансанд 1 сая төгрөгийн орлого 2 удаа орж ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 55-56/,
Хохирогч Т.Сод-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..91220070 дугаарын утаснаас 15 цагийн орчим манай хөдөө гэрийн дугаар болох 93230121 дугаар руу үл таних хүн залгаад “танай алдагдсан адууны чинь талаар мэдээлэл өгье” гэж хэлсэн. Тэгээд тэр хүнтэй утсаар ярьж байхад “би одоо Хэнтий аймагт явж байна, хөдөө гарлаа, утас сүлжээгүй болчих байх, та нар хэдэн төгрөг өгөх юм бэ, би та нарт мэдээлэл өгөхгүй, сумын цагдаад чинь өгнө” гэсэн. Тэгээд бид нар манай сумын цагдаа болох Мянганбаяртай яриулах гээд сум руу явсан. Тэгээд сум руу очоод цагдаатай яриулахад “за мөнгө орчихсон байна” гээд манай сумын цагдаатай ярьсан. Тэр үед утсаар ярихдаа Дэлгэрэх сумаас 20 км газар Хавчуугийн бууц гэх газар байгаа гэж хэлсэн. Тухайн үед манай ээж болох Өнөрмаа руу байн байн залгаад мөнгөө явуулчих гээд байсан юм билээ. Тэгэхээр нь манай ээж хот руу Ичинноров гэх хүн рүү залгаад 1 сая төгрөг зээлээд тухайн хүний өгсөн данс руу явуулчихсан байна лээ” гэх мэдүүлэг /1хх-ийн 86-87/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх-ийн 90 /,
Хохирогч С.Бат-Өлзий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...88217152 дугаарын утаснаас Жигүүр гэх залуу байна гээд өөрийн чинь алдсан 10 тооны адууны 3 нь амьд Өвөрхангай аймагт байна бусдыг нь цохичихсон, арьс шир нь байна гэхээр нь би хаана уулзах талаар ярихад би өмнө нь хүнд хулхидуулсан 2 сая төгрөг өг гэхээр нь би 1 саяыг эхлээд шилжүүлье адуугаа очиж үзээд 1 сая төгрөгийг өгье гэж тохиролцсон юм. Тэгэхэд тухайн утсаар ярьсан залуу 5024479839 дугаарын данс руу мөнгөө хийчих гэхээр нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой Архангай аймгийн Тариат сумын Хаан банкны АТМ-с эхнэрийн 5142014936 дугаарын данснаас 5024479839 дугаарын дансанд шилжүүлчихээд хэлсэн юм. Удалгүй нөгөө залуу мөнгө авсан гэж яриад намайг Өвөрхангай руу гар гэхээр нь гарах гээд залгахад 88217152 дугаарын утас холбогдохоо байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 117-118 /,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 128 /,
Хохирогч Д.Даваадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..миний 99505915 дугаар луу 88217152 дугаарын утсаар үл таних хүн ярьж ‘таны зарыг уншлаа, танай адуу энд байна би баттай сургыг нь гаргаад өгнө” гэж хэлээд яаралтай миний 5065285508 тоот данс руу 1 сая төгрөг хийчих би адууг чинь олоод өгнө” гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьж дуусаад 14 цаг өнгөрч байх үед 5065285508 гэсэн данс руу өөрийн 5135602927 дугаартай данснаас 1 сая.төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 144-145/,
Гэрч М.Одонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..би Улаанбаатар хотод Нарантуул 2 зах дээр орос чихрийн лангуу ажиллуулдаг. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би Нарантуул зах дээр байрлах Хаан банкны АТМ-с мөнгө авах гээд зогсож байтал 30 орчим насны 160 см өндөртэй, шаравтар царайтай, шар куртик өмссөн залуу ирээд “та надад АТМ-с мөнгө аваад өгөөч” гэж гуйсан. Тэгээд би дансаа өгч тэр залууд мөнгө авч өгсөн. Тухййн үед 1 сая төгрөг 2 удаа шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх- ийн 150-151/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 152/,
Хохирогч Б.Өлзийтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний 99255598 гэсэн дугаар луу залгаж “та мал авч байна уу, би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хэсгийн төлөөлөгч байсан Эрдэнэбаатар гэх хүний дүү Цогоо гэх хүн байна. Би Улаанбаатар хотод байна миний машин болохгүй байна. Би орой Сүхбаатар аймаг руу гарах гэсэн юмаа. Би танд 20 ямаа өгье та надад сая төгрөг өгөөч би машинаа янзлаад маргааш Мөнххаан сумаар дамжжад 20 ямаагаа ачаад тань дээр яваад очье. Танд сөнгө шилжүүлэх боломж байна уу, би ядарч зүдэрч явна” гэж хэлсэн. тэгэхээр нь би чи найдвартай юм уу чиний мад хаана байдаг юм бэ гэхэд Цогоо гэх хүн миний мал Мөнххаан сумын 1 дүгээр багын нутаг Баянтэрэм гэх газар байдаг юм, би олон малтай та санаа зовох хэрэггүй гэхээр нь би 80690600 гэсэн дугаараас ирсэн 5005635054 гэсэн данс руу өөрийн 5648038125 гэсэн данснаас 600.000 төгрөг шилжүулсэн юм. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 12 цагийн үөд өөрийгөө Цогоо гэх хүн дахин залгаж би Хэнтийд ирчээд байна машин бензингүй болчихлоо бензин, тосны мөнгө хэрэгтэй байна. Та надад дахин 100.000 төгрөг нэмж өгнө уу гэхээр нь би 5072074959 гэсэн дансны дугаар мессежээр ирэхээр нь би тухайн дансруу 100.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 179-180/,
Гэрч Г.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..харин 9 дүгээр сарын 4-ний орой 20 цаг 53 минутанд 5648038125 гэсэн данснаас 600.000 төгрөг миний 5005635054 гэсэн данс руу орсон байсан. Тэгээд би 2018 оны 9 дүгээр сарын 4-ний орой 20 цаг 55 минутанд Хаан банкны АТМ-с авч өгсөн байна. Тухайн 5648038125 гэсэн данснаас ямаа Цогоо тэрэм Өлзийтогтохоос гэж бичиж орсон байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 185- 186/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 197/,
Хохирогч Д.Бүрэнтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..88217152 дугаараас залгасан байсан би буцаагаад залгахад таны алдсан адууны талаар мэдээлэл өгөх гэсэн юм. Адуу чинь Төв аймгийн Мөнгөн моры гэх газарт хүн авчраад удаж байна 6 ширхэг адууг алчихсан азарга нь хээр алаг гүүтэй үлдсэн байна 1.000.000 төгрөг шилжүүлчих би мөнгөн морьтийн цагдаатай яриад очоод 2 адууг чинь аваад байж байя өнөө шөнө алж магадгүй гэсэн. Тэгээд Хаан банкны Мягмар овогтой Одонцэцэг гэх эзэмшигчтэй 5065285508 тоот дансыг мессежээр явуулсан энэ манай том эгчийн данс байгаа юмҮээд явуулсан. Би өөрт чинь яаж итгэх вэ гэхэд адилхан Монгол хүн байна малаагалдсан байхад нь худлаа ярина гэж юу байхав би өөрөө Мөнгөн морьтийн аймгийн алдарт уяач гэж хэлсэн, тэгээд тэр данс руу өөрийн Хаан банкны 5009771717 тоот дансаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 109-110/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 230/,
Хохирогч Р.Мэндсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын зар, зарлалын нэгдсэн фэйсбүүк хаяг дээр мал авна гэж манай Э.Батчулун нь өөрийн “Chuluunaa Erdenebayar” гэсэн хаягнаас зар тавьсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 50 ямаа өгье 91220070 гэсэн дугаараас ярьж өөрийгөө Мөнххаан сумын Бадрахад байдаг Бум гэх хүн байна гэж хэлээд 5006152928 гэсэн данс руу өөрийнхөө 5720833335 гэсэн данснаас 2.500.000 төгрөг хийсэн. Мөн 10 дугаар сарын 26-ны 13 цагийн үед 91220070 гэсэн дугаараас дахин залгаж манай дүү сувай үнээ өгмөөр байна алга болчихоод байна 600.000 төгрөгөөр авчих гэхээр нь би 300.000 төгрөг байна гэж хэлээд 5006152928 гэсэн данс руу хийсэн. Тэгээд маргааш буюу 10 дугаар сарын 27-ны өдөр 91220070 гэсэн дугаараас дахин залгаж үхрийнхээ үлдэгдэл мөнгийг авья гэхээр нь би 5065303049 гэсэн данс руу үлдэгдэл 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 91220070 гэсэн дугаараас дахин залгаж надад 2.000.000 төгрөг хэрэг байна. Мөн хажуу талын айл 10 ямаа өгье гэж байна гэж хэлээд 2.550.000 төгрөг 5006152928 данс руу би шилжүүлсэн. Энэ манай эхнэр Гаравсүрэнгийн дансны дугаар гэж 5006152928 хэлсэн. тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 91220070 гэсэн дугаараас дахин залгаж 200.000 төгрөгийн хэрэг байна, машин түлшгүй болчихлоо гэхээр би 5035124929 гэсэн дугаартай данс мессежээр явуулсан. Тэгээд тухайн данс руу 200.000 төгрөгийг 11 цагийн үед хийсэн. Тэгээд 11 дүгээр сарын 6-ны өдөр 91220070 гэсэн дугаараас дахин залгаж мал өгнө гэж 1.100.000 төгрөг өгөөч гэхээр би 5749421057 гэсэн дугаартай данс өгөхөөр би тухайн данс руу 11 цагийн үед шилжүүлсэн. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний 91220070 гэсэн дугаараас дахин залгаж Хэнтий аймгийн Биндэр сумаас торх авна торхны урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би надад байгаа нь 1.700.000 төгрөг байна гэж хэлэхэд Бум гэх хүн надад 2.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би 1.700.000 гэж хэлсэн. Тэгээд Бум гэх хүн за би өөрөө 300.000 төгрөгийг нь өгөхөөс гэж хэлээд 5315417603 гэсэн дугаартай данс өгөхөөр нь 13 цаг 30 минутын үед шилжүүлсэн. Мөн 18 цагийн үед 91220070 гэсэн дугаараас дахин залгаж үлдэгдэл 300.000 төгрөг дээрээ түлшний мөнгө 200.000 төгрөг хийчих гэхээр нь би 5100267828 гэсэн дугаартай данс руу 500.000 төгрөгийг 18 цаг 31 минутанд шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 91220070 гэсэн дугаараас дахин залгаж аймагт байрны түрээсийн мөнгө өгөх гэсэн юм 500.000 төгрөг өгөөч гэхээр нь би 5127065083 гэсэн дугаартай данс руу 16 цаг 06 минутанд шилжүүлсэн. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Бум гэж өөрийгөө танилцуулсан 91220070 гэсэн утасны дугаартай хүнд нийт 10.650.000 төгрөг залилуулсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 246-248/,
Хохирогч Р.Мэндсайханы Хаан банкны дансны хуулга /2хх-ийн 21-28/,
Хохирогч П.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..миний 88112943 гэсэн дугаар руу 91220070 гэсэн дугаар залгаад 100 ширхэг төлөг зарах гэсэн юм хэдээр авах вэ гэхээр нь үнээ хэлтэл тэгвэл ирээд авчих гэхээр нь хаана байгаа хүн бэ гэхэд Уулбуян сумын ард талд байдаг Бумаа гэх хүн байна гэсэн. Тэгээд нөгөө 91220070 гэсэн дугаараас залгасан хүн урьдчилгаа 2.500.000 төгрөгийг шилжүүлчих би Уулбуян суманд банкны мөнгө хийх гээд байна гэхээр нь би таньж мэдэхгүй юм чинь яаж мөнгө хийх вэ очоод баруун зүүнээрээ өгөлцөж авалцья гэхэд нөгөө надтай утсаар ярьсан хүн би Бураа Пүрэвжавын хүүхэд нь байна асуудалгүй гэсэн...,..нөгөө утас рүү залгасан чинь ах нь асуудалгүй байгаа биздээ 3000 хоньтой хүн хүний 2.500.000 төгрөгийг хулхидаад байдаг биш гэхээр нь би дансаа явуулчих гэхэд ах нь мессеж бичиж чадахгүй одоо хэлчихье гээд манай эхнэр Элбэгжаргал гэдэг хүний данс байгаа юм гээд надад 5063481560 гэсэн данс өгсөн. Тэгээд би найз Болдын 5024534610 гэсэн данснаас мобайл банкаар 40 төлөгний мөнгө болох 2.500.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 36 /,
Гэрч Б.Номиндалай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..91220070 дугаараас над руу залгаад нөгөө хүн чинь таг болчихлоо би малаа ачаад Хэнтий аймаг явлаа гэсэн. Тэгэхээр нь та түр байж бай би ах руугаа яриадхья гэж хэлээд Отгонбаатар ах руу яриад нөгөө хүн чинь яриад байна та яасан гэхэд одоо хийлээ гэсэн. Тэгээд байж байхад 91220070 дугаараас залгаад мөнгө орчихлоо баярласан шүү ахын дүү гэсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 32/,
Хаан банкны депозит дансны хуулга /2хх-ийн 45/,
Хохирогч Б.Мөнхтэнгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..Мөнххаан сумын 1 дүгээр багын иргэн Төрболд гэх хүн 50 төлөг өгье одоо мөнгийг нь авья би хотод машинаа авах гээд мөнгө дутаад байна гэхээр нь би 50 төлөгний мөнгө болох 2.500.000 төгрөгийн 5854074407 гэсэн данс руу 17 цаг 26 минутанд шилжүүлсэн. Тэгээд маргааш буюу 2018 9 дүгээр сарын 9-ний өдрийн 14 цаг 10 минутанд 50 төлөгний мөнгө авсан хүн дахин залгаж би Хэнтий аймгийн Мөрөн суманд явж байна. Машины дугуй хагарч нум хугарсан дахин 10 төлөгний мөнгө авья гэхээр нь би маргааш та надтай ирж уулзаарай гэж хэлээд 5071025222 гэсэн Азбаяр гэх хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 55-57/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 74-75/,
Хохирогч С.Алтантогос мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..91220070 гэсэн дугаараас хүн залгаж “танд идэшний хэдэн бяруу хэрэгтэй юм” гэх хэлэхээр нь би надад нэг бяруу хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн хүн өөрийгөө Мөнххаан сумын 5 дугаар багын иргэн Баадуу Сайнбаярын дүү Цогтсайхан байна гэж өөрийгөө танилцуулсан. Өөрийгөө Цогтсайхан гэж танилцуулсан хүн хүн би эймагт байна. Та хэрэв 1 бяруу авах юм бол данс руу хийчих гээд 5019860017 гэсэн дугаартай данс өгсөн. Тэгээд Цогтсайхан гэх хүн би банкны зээл хийчээд гарлаа гэхээр би өөрийн мобайл банкаар 5019860017 гэсэн дугаартай данс руу 400.000 төгрөг хийсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 83-84/,
Гэрч Э.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..тухайн хүн машинд суугаад надаас Хаан банкны карттай юу гэж асуухаар нь би карт байгаа гэж хэлсэн. Тэгээд таксинд суусан хүн би хөдөөнөөс ирээд бичиг баримтаа алдсан эмнэлэгт цөсний хагалгаанд орох гэж байгаа гэж надад \элэхээр би өөрийн 5019860017 гэсэн дансны дугаарыг өгсөн” гэх мэдүүлэг /2хх-кйн 90-91/,
Хаан банкны депозит дансны хуулга /2хх-ийн 95/,
Хохирогч Э.Оюунжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..миний нөхрийн танил Сайнбаярын малыг малладаг малчин Бум гэх нэртэй хүн байна гэж яриад тухайн үедээ надаас 1.5 сая төгрөгийг түр хугацаанд надад зээлээч би оронд нь бяруу 4 үирхэг, адуу 1 ширхэгийг өгнө нийт үнэ нь 1.7 сая төгрөг болно, би үлдэгдэл 200.000 төгрөгийг нь очоод өөрийн биеэр бензины мөнгө болгох гэж байгаа юм, одоо надад урьдчилгаа 1.5 сая төгрөг өгчих би өөрийн эхнэрийн цалингийн зээлэнд өгөх гэж байна, би өөрөө Сүхбаатар аймгийн төв дээр байна, одоо шууд эндээс яваад очно гэж хэлсэн юм тэгэхээр нь би тийм хүн танихгүй, би эндхийн хүн биш гэж хэлэхэд та тэгвэл намайг Ганболд ахтай яриулаад өг гэж миний нөхрийн нэрийг хэлээд би одоогоор байхгүй байгаа талаар нь хэлэхэд байн байн залгаад байсан. Тэгээд миний нөхөр ирээд утсаар яриад Сайнбаярынх гээд манай алдарт уяач найз байгаа вм, эдгээр хүмүүс гайгүй чи мөнгийг нь шилжүүлчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 64-65/,
Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /3хх-ийн 75/,
Хохирогч Э.Дондог мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..лангуун дээрээ байхад үл таних 35 орчим насны залуу ирээд “шүртэй мөнгөн бугуйвч ээждээ авна, өөртөө мөнгөн бөгж хүзүүний зүүлт, аавдаа эмээл авна” гэж эмээлийг торонд хийлгэж бэлдүүлээд торонд хийлгээд авсан. Ингээд эмээл 4 сая, шүртэй бугуйвч нь 900.000 төгрөг, зүүлтийг 100.000 төгрөгт, бөгжийг 150.000 төгрөг нийт 5.650.000 төгрөгийн бараа авахаар болсон. Ингээд эмээлээс бусад эд зүйлээ аваад эмээлийг эргэж ирээд авья гадуур юм цуглуулна гээд яваад өгсөн. Надад тооцоогоо Голомт банкаар өгнө гэж хэлээд гар утас дээр данс үзүүлээд алга болсон. Ингээд тэр залуу 15 цагийн үед буцаж ирээд годон гутал солиод өмсчихсөн байсан ба “хөөрөг авья” гээд цагаан өнгийн хаш хөөрөг, шүрэн толгойтой, хажуудаа лууны дүрстэй, зүйван хэлбэртэй хөөргийг аваад дансаар хийгээдхье гээд залилаад аваад алга болсон” гэх мэдүүлэг /3хх- ийн 111-112/,
Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 130-131/,
Хохирогч Д.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..Хэнтий аймагт явж байхад 88217152 гэсэн дугаараас миний алдсан 4 адууг олсон 57600008101 гэсэн данс руу 500.000 төгрөг шилжүүлвэл мэдзэлэл өгнө, мөн хаана байгаа хаягыг нь зааж өгнө гэж хэлэхээр нь би дээрх данс руу 500.0000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 152-153/,
Хаан банкны шилжүулгийн мэдээлэл /3хх-ийн 167/,
Хохирогч С.Чулуунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..95002757 гэсэн дугаараас таны алдсан адууг олсон та урьдчилгаа гээд 500.000 төгрөг өгчих дараа 1 сая төгрөг өгөө гээд 50099258387 гэсэн дансны дугаар өгсөн. Тэгээд би уг данс руу Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг ТБД андуудын хажууд явж байгаад шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /3хх-ийн 193-194 /,
Хохирогч С.Чулуунцэцэгийн Хаан банкны дансны хуулга /3хх-ийн 190/,
Гэрч М.Олонхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..30-35 орчим насны намхан, дээрээ савхин куртик өмссөн, дугуй шар царайтай эрэгтэй хүн суугаад Баянзүрх дүүргийн офицеруудын ордны Хаан банк хүрнэ гэсэн. Тэгээд өөрийгөө Багануур дүүрэгт адуучин хийдэг миний гар утасны цэнэг дууссан байна гээд миний гар утсыг гуйж хүн лүү ярьсан. Тэгээд тэр хүнтэйгээ ярихдаа “та энэ дансанд 500.000 хийчих, дараа энэ данс руу сая төгрөг хийгээрэй би нөгөө цагдаатай яриад таны хэргийг чөлөөлж өгье” гэж хэлж байсан. Тэгээд офирцерын буудал хавьд очиход миний дансанд 500.000 төгрөг орсон” гэх мэдүүлэг /3хх-ийн 195-196/,
Хохирогч Б.Алтанчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..88217152 гэсэн дугаарын утаснаас танай алдуул малын сургийг гаргаж өгнө, байгаа газрыг нь мэдэж байгаа гэж хэлээд нэг эрэгтэй хүн надтай ярьсан. Тэр үед манай нөхөр байхгүй хонинд явсан байж таарсан. Ирэхээр нь ийм дугаараас танай адуу байгаа газрыг мэдэж байна. Шагналаа өг гэж хэлсэн, тэр үед манай нөхөр чи хэдэн төгрөг авах юм, юу хэрэггэй юм хэл гэсэн чинь надад бэлэн мөнгө хэрэгтэй, юм бол авахгүй гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр 1.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Манай нөхөр нөгөө залууд уулзаж байгаад бэлэн мөнгийг чинь өгье гэж хэлсэн чинь нөгөө залуу за тэгвэл яая гэхэв гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгвэл чи дансаа өгчих гэж хэлээд Хаан банкны 5035031624 гэсэн дансыг манай утас руу мессежээр явуулсан байсан. Тэгээд бид хоёр бэлэн мөнгө байхгүй учир хадам аав О.Балжиннямтай яриад танд мөнгө байгаа эсэх талаар асуухад байгаа гэж хэлсэн. Тэгээд та тэгвэл Хаан банк ороод 5035031624 гэсэн дансыг өгөөд 1.000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 246-247/,
Яллагдагч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..88217152 гэсэн дугаарыг одоогоос 1 сарын өмнө Нарантуул захаас худалдан авч байсан ямар нэгэн бүртгэлгүй дугаар байгаа юм. 5042231663 гэсэн дансны дугаарын данс бол танихгүй таксины жолоочийн данс байгаа*юм. Тухайн үед 1.000.000 төгрөгийг авахаар болоод таксинд явж байгаад дансаар чинь хүнээс мөнгө аваадхья гэж гуйгаад мөнгийг авсан. Ерөнхийдөө алдсан малын зар харж байгаад хохирогч нар руу яриад малын чинь сургийг гаргасан мөнгө өг гэж авдаг, мөн мал авна гэсэн хүмүүст мал өгнө гэж хэлээд мөнгө авдаг үйлдэл байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 121-122/,
“..залгахад эмэгтэй хүн байсан ба “адууны сургийг гаргаж өгнө, би хаана байгааг нь мэдэж байгаа, урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Би таксинд явж байсан ба тухайн таксины жолоочийн эхнэрийн дансны дугаарыг өгөөд 500.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 127-128/,
“..би 88217152 гэсэн дугаарын утаснаас залгаад “алдсан малын зарыг чинь харлаа, танай адуу энд байна, баттай сургийг нь гаргаад өгнө, миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Тухайн үед би дэнжийн 1000-н Нарантуул 2 зах дээр явж байсн ба чихрийн худалдаа хийдэг эмэгтэйгээс “та дансаа өгөөч би хүнээс мөнгө шилжүүлээд авах гэсэн юм, бичиг баримт байдаггүй” гэж хэлээд дансны дугаарыг нь гуйж аваад 99505915 гэсэн дугаар руу дансны дугаарыг нь явуулаад 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 145-146/,
“..зар тавьсан хүний дугаар луу залгаад алдсан малны сургийг хэлье, шагналтай юу гэж асуусан чинь тухайн хүн нь 1.500.000 төгрөгийн шагналтай гэхээр нь урьдчилгаа 500.000 төгрөгөө өгчих дараа нь 1 сая төгрөгөө өгөөрэй гээд тэр таксины жолоочийн дансаар 500.000 төгрөг авсан” гэх мэдуүлэг /3хх-ийн 218/,
Эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 130-131/, Хаан банкны дансны хуулга /4хх-ийн 22/, Хэргийн хохирлын тооцоо /4хх-ийн 49-50/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 168/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 181/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд зэргийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Дг 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн П.Отгонбаатарт 40 төлөг зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 2.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг,
- 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн С.Алтантогост 1 бяруу худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 400.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн ба хэрэг гарсан оныг 2019 гэж бичсэн ба хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, банкны дансны гүйлгээний хуулбар зэргээр 2018 оны 11 сард үйлдэгдсэн байх тул шүүх бүрэлдэхүүн гэмт хэрэг гарсан оныг 2018 он гэж зөвтгөж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Малчин телевизэд адуу алдсан талаар өгсөн зарын дагуу иргэн Б.Гүнчинням руу 88217152 дугаарын утаснаас залгаж “алдагдсан адууны чинь сургийг гаргаж өгнө, эхлээд хаан банкны 5042231663 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хуурч 1.000.000 төгрөг залилсан болох нь,
- 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн З.Алтантуяагийн алдагдсан гэх адууг хаана байгааг нь мэднэ, хэлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 500.000 төгрөгийг залилсан болох нь,
- 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Согинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Батбаатараас “алдсан адууг заагаад өгье” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөг залилсан болох нь,
- 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт оршиг суух иргэн Т.Сод-Эрдэний алдсан 14 тооны адуу байгаа газрыг мэднэ, зааж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залисан болох нь,
- 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн иргэн С.Бат-Өлзийгийн алдсан 10 тооны адууны сургийг гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь,
- 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгойн 15-01 тоотод оршин суух иргэн Д.Даваадоржийн алдсан малын сураг гаргаж өгнө, та миний данс руу 1.000.000 төгрөг яаралтай шилжүүлчих гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөгийг залилсан болох нь,
- 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Өлзийтогтоход “ямаа өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 600.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 100.000 төгрөг, нийт 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь,
- 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Д.Бүрэнтогтохын алдагдсан 9 тооны адууных нь сургийг гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөгийг залилсан болох нь,
- 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд иргэн Р.Мэндсайханд “мал өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж нийт 10.650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь,
- 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн П.Отгонбаатарт 40 төлөг зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 2.500.000 төгрөгийг залилсан болох нь,
- 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн С.Алтантогост 1 бяруу худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 400.000 төгрөгийг залилсан болох нь,
- 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Э.Оюунжаргалын Сүхбааатар аймгийн Мөнххаан сумын фэйсбүүк зарын групп дээр тавьсан байсан “бяруу болон адуу худалдаж авна” гэсэн зарын дагуу утсаар холбогдож “би Сайнбаярын малчин байна” гэж зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулан хуурч 1.500.000 төгрөг залилсан болох нь,
- 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг Ундраа” худалдааны төвийн 3 давхарт үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг иргэн Э.Дондогоос эд зүйл худалдан авах гэж байгаа болж төөрөгдөлж оруулж, мөнгийг мобайл банкаар шилжүүлчихлээ гэж хуурч мөнгөн бугуйвч, бөгж, гинж, хаш хөөрөг зэрэг эд зүйлсийг авч 755.000 төгрөгийг залилсан болох нь,
- 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны 30 тоотод оршин суух иргэн Д.Ганзоригийн “алдсан 4 тооны адууг олсон” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь,
- 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Алтанчимэгийн алдсан адууг олж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөг залилсан болох нь,
Хохирогч Б.Гүнчиннямын: “..миний 99798851 дугаараас 88217152 дугаарын эзэмшигч над руу залгаад “зарын дагуу ярьж байна. Би Дашичилэн сумаас ярьж байна. Таны адуунаас хоёр цавьдар, нэг халтар гүүг нь алчихсан юм. Манай хаяаны ойролцоо байдаг айлын хүн хулгайлсан байгаа. Тиймээс та маш хурдан ирэхгүй бол болохгүй шүү. Одоо би таны дугаар луу овог нэрээ дансаа явуулна, та 1.000.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч З.Алтантуяагийн: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн орчимд ...“би өөрөө малтай хүн, малаа алдсан хүн хэцүү байдаг, зовлонг нь мэднэ, танай хурдан удмын угшилтай 2 адуу нь амьд байгаа ба хаана байгааг нь мэднэ, гэхдээ эхлээд урьдчилгаа мөнгөө өг тэгэхгүй бол урьд нь би хоёр ч удаа айлын алдсан адуу олж өгөөд шагналыг авч чадаагүй, танай адуу Архангай аймгийн Хашаат суманд байгаа” гэсэн. Тэгээд би өөрийн Хаан банкны 5035253706 гэсэн дугаарын данснаас мөн банкны 5035031624 дугаарын данс руу 500.000 төгрөгийг адууны шагнал гэж шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ж.Батбаатарын: “...би мэдээллийг нь нэг сая төгрөгөөр өгнө, сая эрлийз хүрэн даага хонгор гүүг нь сая хүмүүс алчихлаа одоо махлаад портер дээр ачиж байна одоо ингээд алаад бүгдийг нь ачих юм шиг байна та сая төгрөг өгнө гэвэл би яг одоо хаана, хэн гэдэг хүн алж байгааг нь заагаад өгье” гэсэн. ...өөрийн дансанд байсан мөнгөнөөс тэр залуугийн хэлсэн Хаан банкны 5108139333 гэсэн дансанд сая төгрөгийг нь мобайл банкаараа шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Т.Сод-Эрдэнийн: “...үл таних хүн залгаад “танай алдагдсан адууны чинь талаар мэдээлэл өгье” гэж хэлсэн. Тэгээд тэр хүнтэй утсаар ярьж байхад “би одоо Хэнтий аймагт явж байна, хөдөө гарлаа, утас сүлжээгүй болчих байх, та нар хэдэн төгрөг өгөх юм бэ, би та нарт мэдээлэл өгөхгүй, сумын цагдаад чинь өгнө” гэсэн. Тэгээд бид нар манай сумын цагдаа болох Мянганбаяртай яриулах гээд сум руу явсан. Тэгээд сум руу очоод цагдаатай яриулахад “за мөнгө орчихсон байна” гээд манай сумын цагдаатай ярьсан. Тэр үед утсаар ярихдаа Дэлгэрэх сумаас 20 км газар Хавчуугийн бууц гэх газар байгаа гэж хэлсэн. Тухайн үед манай ээж болох Өнөрмаа руу байн байн залгаад мөнгөө явуулчих гээд байсан юм билээ. Тэгэхээр нь манай ээж хот руу Ичинноров гэх хүн рүү залгаад 1 сая төгрөг зээлээд тухайн хүний өгсөн данс руу явуулчихсан байна лээ” гэсэн мэдүүлэг
Хохирогч С.Бат-Өлзийгийн: “...88217152 дугаарын утаснаас Жигүүр гэх залуу байна гээд өөрийн чинь алдсан 10 тооны адууны 3 нь амьд Өвөрхангай аймагт байна бусдыг нь цохичихсон, арьс шир нь байна гэхээр нь би хаана уулзах талаар ярихад би өмнө нь хүнд хулхидуулсан 2 сая төгрөг өг гэхээр нь би 1 саяыг эхлээд шилжүүлье адуугаа очиж үзээд 1 сая төгрөгийг өгье гэж тохиролцсон юм. Тэгэхэд тухайн утсаар ярьсан залуу 5024479839 дугаарын данс руу мөнгөө хийчих гэхээр нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой Архангай аймгийн Тариат сумын Хаан банкны АТМ-с эхнэрийн 5142014936 дугаарын данснаас 5024479839 дугаарын дансанд шилжүүлчихээд хэлсэн юм. Удалгүй нөгөө залуу мөнгө авсан гэж яриад намайг Өвөрхангай руу гар гэхээр нь гарах гээд залгахад 88217152 дугаарын утас холбогдохоо байсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Даваадоржын: “..миний 99505915 дугаар луу 88217152 дугаарын утсаар үл таних хүн ярьж ‘таны зарыг уншлаа, танай адуу энд байна би баттай сургыг нь гаргаад өгнө” гэж хэлээд яаралтай миний 5065285508 тоот данс руу 1 сая төгрөг хийчих би адууг чинь олоод өгнө” гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьж дуусаад 14 цаг өнгөрч байх үед 5065285508 гэсэн данс руу өөрийн 5135602927 дугаартай данснаас 1 сая төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Өлзийтогтохын: “...Би танд 20 ямаа өгье та надад сая төгрөг өгөөч би машинаа янзлаад маргааш Мөнххаан сумаар дамжжад 20 ямаагаа ачаад тань дээр яваад очье. Танд мөнгө шилжүүлэх боломж байна уу, би ядарч зүдэрч явна” гэж хэлсэн. тэгэхээр нь би чи найдвартай юм уу чиний мад хаана байдаг юм бэ гэхэд Цогоо гэх хүн миний мал Мөнххаан сумын 1 дүгээр багын нутаг Баянтэрэм гэх газар байдаг юм, би олон малтай та санаа зовох хэрэггүй гэхээр нь би 80690600 гэсэн дугаараас ирсэн 5005635054 гэсэн данс руу өөрийн 5648038125 гэсэн данснаас 600.000 төгрөг шилжүулсэн юм. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 12 цагийн үөд өөрийгөө Цогоо гэх хүн дахин залгаж би Хэнтийд ирчээд байна машин бензингүй болчихлоо бензин, тосны мөнгө хэрэгтэй байна. Та надад дахин 100.000 төгрөг нэмж өгнө уу гэхээр нь би 5072074959 гэсэн дансны дугаар мессежээр ирэхээр нь би тухайн дансруу 100.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Бүрэнтогтохын: “...Адуу чинь Төв аймгийн Мөнгөн моры гэх газарт хүн авчраад удаж байна 6 ширхэг адууг алчихсан азарга нь хээр алаг гүүтэй үлдсэн байна 1.000.000 төгрөг шилжүүлчих би мөнгөн морьтийн цагдаатай яриад очоод 2 адууг чинь аваад байж байя өнөө шөнө алж магадгүй гэсэн. Тэгээд Хаан банкны Мягмар овогтой Одонцэцэг гэх эзэмшигчтэй 5065285508 тоот дансыг мессежээр явуулсан энэ манай том эгчийн данс байгаа юм гээд явуулсан. Би өөрт чинь яаж итгэх вэ гэхэд адилхан Монгол хүн байна малаагалдсан байхад нь худлаа ярина гэж юу байхав би өөрөө Мөнгөн морьтийн аймгийн алдарт уяач гэж хэлсэн, тэгээд тэр данс руу өөрийн Хаан банкны 5009771717 тоот дансаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Р.Мэндсайханы: “..Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын зар, зарлалын нэгдсэн фэйсбүүк хаяг дээр мал авна гэж манай Э.Батчулун нь өөрийн “Chuluunaa Erdenebayar” гэсэн хаягнаас зар тавьсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 50 ямаа өгье 91220070 гэсэн дугаараас ярьж өөрийгөө Мөнххаан сумын Бадрахад байдаг Бум гэх хүн байна гэж хэлээд 5006152928 гэсэн данс руу өөрийнхөө 5720833335 гэсэн данснаас 2.500.000 төгрөг хийсэн. Мөн 10 дугаар сарын 26-ны 13 цагийн үед 91220070 гэсэн дугаараас дахин залгаж манай дүү сувай үнээ өгмөөр байна алга болчихоод байна 600.000 төгрөгөөр авчих гэхээр нь би 300.000 төгрөг байна гэж хэлээд 5006152928 гэсэн данс руу хийсэн. Тэгээд маргааш буюу 10 дугаар сарын 27-ны өдөр 91220070 гэсэн дугаараас дахин залгаж үхрийнхээ үлдэгдэл мөнгийг авья гэхээр нь би 5065303049 гэсэн данс руу үлдэгдэл 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 91220070 гэсэн дугаараас дахин залгаж надад 2.000.000 төгрөг хэрэг байна. Мөн хажуу талын айл 10 ямаа өгье гэж байна гэж хэлээд 2.550.000 төгрөг 5006152928 данс руу би шилжүүлсэн. Энэ манай эхнэр Гаравсүрэнгийн дансны дугаар гэж 5006152928 хэлсэн. тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 91220070 гэсэн дугаараас дахин залгаж 200.000 төгрөгийн хэрэг байна, машин түлшгүй болчихлоо гэхээр би 5035124929 гэсэн дугаартай данс мессежээр явуулсан. Тэгээд тухайн данс руу 200.000 төгрөгийг 11 цагийн үед хийсэн. Тэгээд 11 дүгээр сарын 6-ны өдөр 91220070 гэсэн дугаараас дахин залгаж мал өгнө гэж 1.100.000 төгрөг өгөөч гэхээр би 5749421057 гэсэн дугаартай данс өгөхөөр би тухайн данс руу 11 цагийн үед шилжүүлсэн. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний 91220070 гэсэн дугаараас дахин залгаж Хэнтий аймгийн Биндэр сумаас торх авна торхны урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би надад байгаа нь 1.700.000 төгрөг байна гэж хэлэхэд Бум гэх хүн надад 2.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би 1.700.000 гэж хэлсэн. Тэгээд Бум гэх хүн за би өөрөө 300.000 төгрөгийг нь өгөхөөс гэж хэлээд 5315417603 гэсэн дугаартай данс өгөхөөр нь 13 цаг 30 минутын үед шилжүүлсэн. Мөн 18 цагийн үед 91220070 гэсэн дугаараас дахин залгаж үлдэгдэл 300.000 төгрөг дээрээ түлшний мөнгө 200.000 төгрөг хийчих гэхээр нь би 5100267828 гэсэн дугаартай данс руу 500.000 төгрөгийг 18 цаг 31 минутанд шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 91220070 гэсэн дугаараас дахин залгаж аймагт байрны түрээсийн мөнгө өгөх гэсэн юм 500.000 төгрөг өгөөч гэхээр нь би 5127065083 гэсэн дугаартай данс руу 16 цаг 06 минутанд шилжүүлсэн. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Бум гэж өөрийгөө танилцуулсан 91220070 гэсэн утасны дугаартай хүнд нийт 10.650.000 төгрөг залилуулсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч П.Отгонбаатарын: “...миний 88112943 гэсэн дугаар руу 91220070 гэсэн дугаар залгаад 100 ширхэг төлөг зарах гэсэн юм хэдээр авах вэ гэхээр нь үнээ хэлтэл тэгвэл ирээд авчих гэхээр нь хаана байгаа хүн бэ гэхэд Уулбуян сумын ард талд байдаг Бумаа гэх хүн байна гэсэн. Тэгээд нөгөө 91220070 гэсэн дугаараас залгасан хүн урьдчилгаа 2.500.000 төгрөгийг шилжүүлчих би Уулбуян суманд банкны мөнгө хийх гээд байна гэхээр нь би таньж мэдэхгүй юм чинь яаж мөнгө хийх вэ очоод баруун зүүнээрээ өгөлцөж авалцья гэхэд нөгөө надтай утсаар ярьсан хүн би Бураа Пүрэвжавын хүүхэд нь байна асуудалгүй гэсэн... ,..нөгөө утас рүү залгасан чинь ах нь асуудалгүй байгаа биздээ 3000 хоньтой хүн хүний 2.500.000 төгрөгийг хулхидаад байдаг биш гэхээр нь би дансаа явуулчих гэхэд ах нь мессеж бичиж чадахгүй одоо хэлчихье гээд манай эхнэр Элбэгжаргал гэдэг хүний данс байгаа юм гээд надад 5063481560 гэсэн данс өгсөн. Тэгээд би найз Болдын 5024534610 гэсэн данснаас мобайл банкаар 40 төлөгний мөнгө болох 2.500.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Мөнхтэнгэрийн: “...Мөнххаан сумын 1 дүгээр багын иргэн Төрболд гэх хүн 50 төлөг өгье одоо мөнгийг нь авья би хотод машинаа авах гээд мөнгө дутаад байна гэхээр нь би 50 төлөгний мөнгө болох 2.500.000 төгрөгийн 5854074407 гэсэн данс руу 17 цаг 26 минутанд шилжүүлсэн. Тэгээд маргааш буюу 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 14 цаг 10 минутанд 50 төлөгний мөнгө авсан хүн дахин залгаж би Хэнтий аймгийн Мөрөн суманд явж байна. Машины дугуй хагарч нум хугарсан дахин 10 төлөгний мөнгө авья гэхээр нь би маргааш та надтай ирж уулзаарай гэж хэлээд 5071025222 гэсэн Азбаяр гэх хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.Алтантогосын: “..91220070 гэсэн дугаараас хүн залгаж “танд идэшний хэдэн бяруу хэрэгтэй юм уу” гэх хэлэхээр нь би надад нэг бяруу хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн хүн өөрийгөө Мөнххаан сумын 5 дугаар багын иргэн Баадуу Сайнбаярын дүү Цогтсайхан байна гэж өөрийгөө танилцуулсан. Өөрийгөө Цогтсайхан гэж танилцуулсан хүн хүн би аймагт байна. Та хэрэв 1 бяруу авах юм бол данс руу хийчих гээд 5019860017 гэсэн дугаартай данс өгсөн. Тэгээд Цогтсайхан гэх хүн би банкны зээл хийчээд гарлаа гэхээр би өөрийн мобайл банкаар 5019860017 гэсэн дугаартай данс руу 400.000 төгрөг хийсэн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Оюунжаргалын: “..миний нөхрийн танил Сайнбаярын малыг малладаг малчин Бум гэх нэртэй хүн байна гэж яриад тухайн үедээ надаас 1.5 сая төгрөгийг түр хугацаанд надад зээлээч би оронд нь бяруу 4 ширхэг, адуу 1 ширхэгийг өгнө нийт үнэ нь 1.7 сая төгрөг болно, би үлдэгдэл 200.000 төгрөгийг нь очоод өөрийн биеэр бензины мөнгө болгох гэж байгаа юм, одоо надад урьдчилгаа 1.5 сая төгрөг өгчих би өөрийн эхнэрийн цалингийн зээлэнд өгөх гэж байна, би өөрөө Сүхбаатар аймгийн төв дээр байна, одоо шууд эндээс яваад очно гэж хэлсэн юм тэгэхээр нь би тийм хүн танихгүй, би эндхийн хүн биш гэж хэлэхэд та тэгвэл намайг Ганболд ахтай яриулаад өг гэж миний нөхрийн нэрийг хэлээд би одоогоор байхгүй байгаа талаар нь хэлэхэд байн байн залгаад байсан. Тэгээд миний нөхөр ирээд утсаар яриад Сайнбаярынх гээд манай алдарт уяач найз байгаа юм, эдгээр хүмүүс гайгүй чи мөнгийг нь шилжүүлчих гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Дондогын: “...лангуун дээрээ байхад үл таних 35 орчим насны залуу ирээд “шүртэй мөнгөн бугуйвч ээждээ авна, өөртөө мөнгөн бөгж хүзүүний зүүлт, аавдаа эмээл авна” гэж эмээлийг торонд хийлгэж бэлдүүлээд торонд хийлгээд авсан. Ингээд эмээл 4 сая, шүртэй бугуйвч нь 900.000 төгрөг, зүүлтийг 100.000 төгрөгт, бөгжийг 150.000 төгрөг нийт 5.650.000 төгрөгийн бараа авахаар болсон. Ингээд эмээлээс бусад эд зүйлээ аваад эмээлийг эргэж ирээд авья гадуур юм цуглуулна гээд яваад өгсөн. Надад тооцоогоо Голомт банкаар өгнө гэж хэлээд гар утас дээр данс үзүүлээд алга болсон. Ингээд тэр залуу 15 цагийн үед буцаж ирээд годон гутал солиод өмсчихсөн байсан ба “хөөрөг авья” гээд цагаан өнгийн хаш хөөрөг, шүрэн толгойтой, хажуудаа лууны дүрстэй, зүйван хэлбэртэй хөөргийг аваад дансаар хийгээдхье гээд залилаад аваад алга болсон” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Ганзоригын: “..Хэнтий аймагт явж байхад 88217152 гэсэн дугаараас миний алдсан 4 адууг олсон 57600008101 гэсэн данс руу 500.000 төгрөг шилжүүлвэл мэдзэлэл өгнө, мөн хаана байгаа хаягыг нь зааж өгнө гэж хэлэхээр нь би дээрх данс руу 500.0000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 152-153/,
Хохирогч С.Чулуунцэцэгийн: “..95002757 гэсэн дугаараас таны алдсан адууг олсон та урьдчилгаа гээд 500.000 төгрөг өгчих дараа 1 сая төгрөг өгөө гээд 50099258387 гэсэн дансны дугаар өгсөн. Тэгээд би уг данс руу Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг ТБД андуудын хажууд явж байгаад шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /3хх-ийн 193-194 /,
Хохирогч Б.Алтанчимэгийн: “...88217152 гэсэн дугаарын утаснаас танай алдуул малын сургийг гаргаж өгнө, байгаа газрыг нь мэдэж байгаа гэж хэлээд нэг эрэгтэй хүн надтай ярьсан. Тэр үед манай нөхөр байхгүй хонинд явсан байж таарсан. Ирэхээр нь ийм дугаараас танай адуу байгаа газрыг мэдэж байна. Шагналаа өг гэж хэлсэн, тэр үед манай нөхөр чи хэдэн төгрөг авах юм, юу хэрэгтэй юм хэл гэсэн чинь надад бэлэн мөнгө хэрэгтэй, юм бол авахгүй гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр 1.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Манай нөхөр нөгөө залууд уулзаж байгаад бэлэн мөнгийг чинь өгье гэж хэлсэн чинь нөгөө залуу за тэгвэл яая гэхэв гэж хэлсэн юм шиг байгаа юм. ...Тэгээд та тэгвэл Хаан банк ороод 5035031624 гэсэн дансыг өгөөд 1.000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулбарууд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Дг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Дгаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох нийт 27.605.000 /хорин долоон сая зургаан зуун таван мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж үүнээс хохирогч Б.Гүнчиннямд 1.000.000 төгрөг, З.Алтантуяа 500.000 төгрөг, Д.Даваадорж 1.000.000 төгрөг, С.Бат-Өлзий 1.000.000 төгрөг, Ж.Батбаатар 1.000.000 төгрөг, Д.Бүрэнтогтох 1.000.000 төгрөг, Т.Сод-Эрдэнэ 1.000.000 төгрөг, Б.Мөнхтэнгэр 3.000.000 төгрөг, П.Отгонбаатар 2.500.000 төгрөг, Т.Өлзийтогтох 700.000 төгрөг, Р.Мэндсайхан 10.650.000 төгрөг, Э.Оюунжаргал 1.500.000 төгрөг, Э.Дондог 755.000 төгрөг, Д.Ганзориг 500.000 төгрөг, С.Чулуунцэцэг 500.000 төгрөг, Б.Алтанчимэг 1.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч нь хохирогч С.Алтантогосын 400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурьдав.
Шүүх бүхэлдэхүүн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б. Дг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Б.Дг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дгийн урьд цагдан хоригдсон нийт 203 /хоёр зуун гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Дгаас нийт 27.605.000 /хорин долоон сая зургаан зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Гүнчиннямд 1.000.000 төгрөг, З.Алтантуяад 500.000 төгрөг, Д.Даваадоржид 1.000.000 төгрөг, С.Бат-Өлзийд 1.000.000 төгрөг, Ж.Батбаатарт 1.000.000 төгрөг, Д.Бүрэнтогтоход 1.000.000 төгрөг, Т.Сод-Эрдэнэд 1.000.000 төгрөг, Б.Мөнхтэнгэрт 3.000.000 төгрөг, П.Отгонбаатарт 2.500.000 төгрөг, Т.Өлзийтогтоход 700.000 төгрөг, Р.Мэндсайханд 10.650.000 төгрөг, Э.Оюунжаргалд 1.500.000 төгрөг, Э.Дондогт 755.000 төгрөг, Д.Ганзоригт 500.000 төгрөг, С.Чулуунцэцэгт 500.000 төгрөг, Б.Алтанчимэгт 1.000.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Д.МӨНХТУЯА