Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1278

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  М.Баярмаа,                            

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч  С.М, М.У, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-ерөөлт,

шүүгдэгч Д.У, М.Х, тэдгээрийн өмгөөлөгч С.Соронзонболд,

Хохирогч Б.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хэрэгт холбогдуулж С.Мид, Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдуулж М.Ут, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж М. Х,  Д.У нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 00935 1175 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С. М, 1998 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, аав, эгч, 5 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Шар хадны 49 дүгээр гудамжны 723 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М. У, 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа машин засдаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 64 дүгээр гудамжны 912 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн №583 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М. Х, 1998 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биологи байгаль шинжлэлийн багш, цахим хэрэглэлийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 63 дугаар гудамжны 894 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д. У, 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Жигүүр гранд ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 61 дүгээр гудамжны 858 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч С.М нь М.У, М.Х, Д.У нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Суман гүн бейкерийн орчимд иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг эс 4 маркийн гар утас, түрийвч, 45.000 төгрөг, автобусны карт, иргэний үнэмлэх зэргийг дээрэмдсэн гэмт хэрэг,

-мөн шүүгдэгч С.М нь М.Утай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Суман гүн бейкерийн орчимд иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж байхдаа духны голд шарх, хоёр нүдний дээд доод зовхины дотор булан болон хамрын нурууны уг хэсэгт цус хуралт, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.У нь С.М, М.Х, Д.У нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Суман гүн бейкерийн орчимд иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг эс 4 маркийн гар утас, түрийвч, 45.000 төгрөг, автобусны карт, иргэний үнэмлэх зэргийг дээрэмдсэн гэмт хэрэг,

-мөн шүүгдэгч М.У нь С.Мтой бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Суман гүн бейкерийн орчимд иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж байхдаа духны голд шарх, хоёр нүдний дээд доод зовхины дотор булан болон хамрын нурууны уг хэсэгт цус хуралт, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Х, Д.У нар нь М.У, С.М нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Суман гүн бейкерийн орчимд иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг эс 4 маркийн гар утас, түрийвч, 45.000 төгрөг, автобусны карт, иргэний үнэмлэх зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч М.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч М.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Д.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр удаан уулзаагүй найзтайгаа уулзсан. Уулзаагүй удсан учраас жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Манай гэр тухайн хэрэг гардаг газрын замын хойно байдаг. Би зам дээр буугаад гэр рүүгээ орох гэж байтал гэнэт араас боогоод газар унагаасан. Яг өвдгөөрөө унасан тэгээд намайг тал талаас зодсон. Нэг сэрсэн энэ хоёр хүн зугтаж байсан. Намайг зодсон хоёр хүний зүс царайг нь бол хараагүй. Дараа нь эмнэлэгт очиж хамрын хагалгаанд орсон. Би хагалгааны зардлаа хүнээс зээлээд төлсөн. Хагалгааны зардын талыг Х, У нар төлсөн байгаа. Иймд үлдэх хохирлыг нөгөө хоёр хүнээс гаргуулж авмаар байна. Нийт зардал 3 сая гаран төгрөг болсноос хагас мөнгөө авсан. Үлдэх хохирлыг төлүүлмээр байна. Энэ хэрэгт хохирсондоо гомдолтой байна, хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... бааранд ганцаараа 2 шил боргио, 300 грамм хар Чингис архи уусан. Би өөрөө нилээд их согтсон мөн 04 цагийн орчим гарсан. Тэгээд гэртээ харих гээд Суман гүн бейкери өнгөрөөд явж байтал гэнэт араас хүн ооосон. Тэгэхээр нь би унасан. Тэгэхдээ ухаан алдаагүй. Намайг унахад 2-3 удаа өшиглөсөн. Толгой орчим руу нэг зүйлээр цохисон. Тэр хүмүүс хоёулаа байсан бөгөөд нэг нь намайг боогоод нэг нь өшиглөж байсан. Мөн миний өмдний халаасанд байсан Самсунг эс-4 маркийн гар утас, өмдний арын халаасанд байсан дотроо Хаан, Хас, Төрийн банкны виза карт, иргэний үнэмлэх, 20.000 төгрөгний дэвсгэрт 2 ширхэг, бусад задгай мөнгөний хамт өвөрт байсан тал шилтэй хар Чингис нэртэй архи зэргийг аваад хойшоо гүйгээд зугтаагаад явчихсан. Би тэндээс эмнэлэг орж духандаа 4 ширхэг оёдол тавиулсан. Маргааш нь камерын бичлэг шүүхэд зүүн талаас приус маркийн машинтай хүмүүс ирээд 2 хүн нь бууж ирээд намайг дээрэмдсэн байсан. Хоёр нь машин дээрээ үлдсэн байсан. Байраа сольж суугаад хөдөлж байгаа бичлэг авагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч М.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М, У хоёр автомашинаас бууж нэг хүнийг дээрэмдэнэ гээд араас нь дагаад явсан. У бид 2 Мөхдорж, У хоёрыг ирэхгүй болохоор хайгаад явж байгаад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлай орчмоос олж уулзсан. Энэ үед М халааснаас хар өнгийн самсунг загварын гар утас болон биет дөч гаран мянган төгрөг гаргаж ирсэн. Энэ мөнгө боон гар утсыг дагаж явсан хүнээсээ дээрэмдсэн гэж хэлсэн. М, У нарын авч ирсэн мөнгийг 4 тэнцүү хуваагаад авсан. Тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Тухайн үед бид нар Мийн приус 11 загварын автомашинтай явж байсан. Гэхдээ У, М нар автомашинаас буугаад явсан. Тээврийн хэрэгсэл ашигласан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг гэмт хэргийг үйлдэх санааг би анх гаргасан. Тухайн үед автомашинаа Саруул гэх залуугаас мөнгө аваад засуулчихсан мөнгөө нэхээд байсан тул уг өдөр дээрмийн хэрэг хийж мөнгө олох санааг гаргасан юм. Хэрэг болдог өдөр У, У, Х нар руу залгаж яриад надад мөнгөний хэрэг болоод байна хамт яваад өгөөч өнөөдөр хүн дээрэмдэж мөнгө олмоор байна гэхэд дээрх 3 зөвшөөрч бид нар гэрийн ойрхон уулзацгаагаад Чингис баарны орчим ирсэн...шөнийн 04 цагийн орчим бид нарын хажуугаар үл таних согтуу эрэгтэй хүн явахаар нь би Ут хандаж энэ залууг дээрэмдье гэж хэлээд араас нь дагаж яваад Суман гүн ХХК-ний гудамж болох блокон хашаатай гудамжаар ороод би араас нь очиж бооход У халаасыг нь нэгжээд халаасанд нь байсан самсунг эс-4 маркийн гар утас болон 45.000 төгрөг байсныг аваад зугтаагаад автомашиндаа ирж суугаад гэр гэртээ харьцгаасан. Дээрэмдэж авсан гар утсаа би өөрөө авч найз болох Ариун-Отгонд өгсөн. Харин 45.000 төгрөгийг У, У, Х бид 4 нэг хүний 10.000 төгрөгөөр хувааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Гэрч Б.Баярмаа  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнө 04 цаг 50 минут өнгөрч байхад хүнд зодуулчихлаа гэж миний гар утас руу залгасан юм. Тухайн үед манай нөхөр Гантулгын зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан шархтай байсан учир жижүүрийн эмчээр оёдол хийлгэж 5 оёо тавиулсан юм. Тэгээд юу болсон талаар асуухад шөнийн 04 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харих гээд явж байхад манай төрсөн дүү Оюунсүрэнгийн нөхөр Волоож овогтой Баярмагнай өөрийн нэг найзтайгаа нийлж манай нөхөр Гантулгыг зодож Эс-4 маркийн гар утас, хар өнгийн арьсан хэтэвч, хэтэвчин дотор байсан 62.000 төгрөг, цахим үнэмлэх, хаан болон төрийн банкны зартыг авч явсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Гэрч Б.Ариун-Отгон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С.Мтой танилцсаны дараа үе үе утсаар ярьдаг байсан. Танилцсанаас хойш надад сайн болсон гээд гэрийн гадаа ирж уулздаг байсан. 2018 оны 01 сард миний төрсөн өдрийн дараа надад Самсунг эс-4 загварын хөх өнгийн хуучин гар утас бэлэглэсэн. Надад хэлэхдээ чамд төрсөн өдрөөр чинь юм өгч чадаагүй болохоор өгч байгаа юм гэсэн. Би тэр утсыг 2018 оны цагаан cap хүртэл ашиглаж байгаад дэлгэц нь эвдрэхээр нь хаячихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Яллагдагч С.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын дундуур хүнээс мөнгө аваад машинаа засуулсан байсан бөгөөд тэр мөнгийг олох шаардлага гарсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчим гэрийнхээ тэнд У, У, Х, нартай утсаар ярьж уулзаад миний ззэмшлийн приус-11 маркийн машинтай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис баарны тэнд очсон. Би тэр хэд рүү анх утсаар ярихдаа мөнгөний хэрэг байна хүн дээрэмдэж мөнгө олъё гэхэд тэр гурав зөвшөөрсөн бөгөөд бид хэд 16-ын автобусын буудлын тэнд машиндаа сууж байсан. Тэгтэл 04 цагийн орчим 35-40 орчим насны согтуу эрэгтэй хүн явж байхаар нь би тэр хэдэд энэ хүнийг дээрэмдье гэж хэлээд У бид хоёр машинаас буусан. Нөгөө хоёр машинд суугаад улдсэн. Тэр ах хойш яваад Суман гүн ХХК-ийн болокон хашаатай гудмаар орохоор нь У бид хоёр араас нь очоод тэр ахын хоолойг араас нь гараараа бооход тэр ах газар өвдөглөөд суусан. Тэгэхэд У халааснаас нь утас, түрийвч аваад бид хоёр хойд зүг рүү гүйгээд техникийн захын тэнд явж байхад У Х хоёр миний машиныг жолоодоод ирж байхаар нь тэр машинд суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 138/,

Яллагдагч М.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “М мөнгөний хэрэг гараад байна гэж ярьж байсан бөгөөд бид хэд 16 дугаар хорооллын автобусны буудал дээр очсон. Тэгээд би унтаж байтал М намайг бууя гэхээр нь би буусан. Тэгээд тэр согтуу хүний араас яваад гудамны тэнд очиход М боохоор нь би халаасыг нь уудлаад утас болон 45000 төгрөгийг авсан. М тэр ахын цээж рүү өшиглөж байсан. Тэгээд юмнуудыг нь аваад хойшоо зугтаад явж байхад Да хүрээ захын тэнд У Х хоёр машинтай явж байгаад бид хоёрыг суулгасан. М анх мөнгөний хэрэг байна дээрэм хийе гэж ярилцсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 144/,

Яллагдагч М.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тамхи татаж байхад М хэлэхдээ хэдүүлээ хамт яваад мөнгөний хэрэг байна. хүний утас шүүрэх үү авах уу гэж хэлэхээр нь бид зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд бид хэд хамт явж байгаад шөнө цагийг нь санахгүй байна 16 дугаар хорооллын автобусны буудлын тэнд очсон. тухайн үед согтуу ах утсаар яриад хойшоо явж байхад М У хоёр тэр хүний утсыг авна гээд машинаас буусан. У бид хоёр машинд суугаад байж байтал нөгөө утсаар яриад явж байсан ах толгой нь цус болчихсон У бид хоёр руу ирсэн бөгөөд тэр хүн хэлэхдээ ахыг нь хүн дээрэмдчихлээ машинтайгаа хайгаад өгөөч гэхээр нь завгүй байна гэж хэлээд би тэр машиныг бариад хойшоо явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 162/,

Яллагдагч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед М хэлэхдээ мөнгөний хэрэг гарчихлаа хүний утас авчихъя гэж ярьсан бөгөөд 16 дугаар хорооллын автобусны буудлын тэнд очсон. Тийшээ очихын өмнө Чингис гэх нэртэй буудлын гадна очсон. Тэгээд автобусны буудлын тэнд байж байхад согтуу хүн машины хажуугаар өнгөрөхөд У М хоёр тэр хүний утсыг авахаар буусан. Х бид хоёр машинд үлдсэн. Тэгэхэд тэр хоёр хэлэхдээ тэр ахыг унагааж зодоод юмыг нь авсан гэж хэлсэн. Түрийвч, самсунг эс-4 маркийн гар утас гаргаж ирсэн. Тухайн үед түрийвчинд бичиг баримт байсан. Мөн 40000 гаран төгрөг байхаар нь арав арван мянгаар хувааж авсан...’ гэх мэдүүлэг /хх-ийн 152/,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2018 оны 01 дүгээр сарын 25- -ны өдрийн №1821 дугаартай дүгнэлт:

1. Б.Гантулгын биед духны голд шарх, 2 нүдний дээд доод завхины дотор булан болон хамрын нурууны уг хэсэгт цус хуралт, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 47/,

Эд зүйлийн үнэлгээ “Хохирогч Б.Гантулгын алдсан гэх түрийвч, самсунг лакси эс-4 маркийн гар утас, бэлэн 45.000 төгрөгийг 169.800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан” /хх-ийн 50/, Эд зүйлийн үнэлгээ “Хохирогч Б.Гантулгын алдсан гэх банкны виза карт, иргэний үнэмлэх, автобусны картыг 41900 төгрөгөөр үнэлсэн тайлан” /хх-ийн 178/, Дамно хөрөнгийн үнэлгээний комппанийн М.Бор-Очирын эзэмшлийн 34-98 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 174/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54, 64, 80, /шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-60, 65, 66, 81/, шүүгдэгч нарын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 57, 67, 79, /тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93/, хохирлын талаарх нотлох баримтууд /хх-187-192/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч С.М, М.У нар нь М.Х, Д.У нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Суман гүн бейкерийн орчимд иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг эс 4 маркийн гар утас, түрийвч, 45.000 төгрөг, автобусны карт, иргэний үнэмлэх зэргийг дээрэмдсэн болох нь

Хохирогч Б.Гантулгын: "... бааранд ганцаараа 2 шил боргио, 300 грамм хар Чингис архи уусан. Би өөрөө нилээд их согтсон мөн 04 цагийн орчим гарсан. Тэгээд гэртээ харих гээд Суман гүн бейкери өнгөрөөд явж байтал гэнэт араас хүн боосон. ...Намайг унахад 2-3 удаа өшиглөсөн. Толгой орчим руу нэг зүйлээр цохисон. Тэр хүмүүс хоёулаа байсан бөгөөд нэг нь намайг боогоод нэг нь өшиглөж байсан. Мөн миний өмдний халаасанд байсан Самсунг эс-4 маркийн гар утас, өмдний арын халаасанд байсан дотроо Хаан, Хас, Төрийн банкны виза карт, иргэний үнэмлэх, 20.000 төгрөгний дэвсгэрт 2 ширхэг, бусад задгай мөнгөний хамт өвөрт байсан тал шилтэй хар Чингис нэртэй архи зэргийг аваад хойшоо гүйгээд зугтаагаад явчихсан. ...камерын бичлэг шүүхэд зүүн талаас приус маркийн машинтай хүмүүс ирээд 2 хүн нь бууж ирээд намайг дээрэмдсэн байсан. Хоёр нь машин дээрээ үлдсэн байсан. Байраа сольж суугаад хөдөлж байгаа бичлэг авагдсан...” гэсэн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ зэргээр,

-мөн шүүгдэгч С.М, М.У нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Суман гүн бейкерийн орчимд иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж байхдаа духны голд шарх, хоёр нүдний дээд доод зовхины дотор булан болон хамрын нурууны уг хэсэгт цус хуралт, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь

Хохирогч Б.Гантулгын: "... бааранд ганцаараа 2 шил боргио, 300 грамм хар Чингис архи уусан. Би өөрөө нилээд их согтсон мөн 04 цагийн орчим гарсан. Тэгээд гэртээ харих гээд Суман гүн бейкери өнгөрөөд явж байтал гэнэт араас хүн боосон. Тэгэхээр нь би унасан. Тэгэхдээ ухаан алдаагүй. Намайг унахад 2-3 удаа өшиглөсөн. Толгой орчим руу нэг зүйлээр цохисон. Тэр хүмүүс хоёулаа байсан бөгөөд нэг нь намайг боогоод нэг нь өшиглөж байсан. ...Би тэндээс эмнэлэг орж духандаа 4 ширхэг оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №1821 дугаартай дүгнэлт зэргээр,

Шүүгдэгч М.Х, Д.У нар нь М.У, С.М нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Суман гүн бейкерийн орчимд иргэн Б.Гантулгын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг эс 4 маркийн гар утас, түрийвч, 45.000 төгрөг, автобусны карт, иргэний үнэмлэх зэргийг дээрэмдсэн болох нь

Хохирогч Б.Гантулгын: "... бааранд ганцаараа 2 шил боргио, 300 грамм хар Чингис архи уусан. Би өөрөө нилээд их согтсон мөн 04 цагийн орчим гарсан. Тэгээд гэртээ харих гээд Суман гүн бейкери өнгөрөөд явж байтал гэнэт араас хүн ооосон. Тэгэхээр нь би унасан. Тэгэхдээ ухаан алдаагүй. Намайг унахад 2-3 удаа өшиглөсөн. Толгой орчим руу нэг зүйлээр цохисон. Тэр хүмүүс хоёулаа байсан бөгөөд нэг нь намайг боогоод нэг нь өшиглөж байсан. Мөн миний өмдний халаасанд байсан Самсунг эс-4 маркийн гар утас, өмдний арын халаасанд байсан дотроо Хаан, Хас, Төрийн банкны виза карт, иргэний үнэмлэх, 20.000 төгрөгний дэвсгэрт 2 ширхэг, бусад задгай мөнгөний хамт өвөрт байсан тал шилтэй хар Чингис нэртэй архи зэргийг аваад хойшоо гүйгээд зугтаагаад явчихсан. ...Маргааш нь камерын бичлэг шүүхэд зүүн талаас приус маркийн машинтай хүмүүс ирээд 2 хүн нь бууж ирээд намайг дээрэмдсэн байсан. Хоёр нь машин дээрээ үлдсэн байсан. Байраа сольж суугаад хөдөлж байгаа бичлэг авагдсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч С.Мид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хэрэгт холбогдуулж,

Шүүгдэгч М.Ут Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдуулж,

Шүүгдэгч М.Х, Д.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.М, М.У, М.Х, Д.У нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.М, М.У нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Х, Д.У нар нь хохирогч Б.Гантулгад тус бүр 900.000 төгрөгийг төлж барагдуулсан  ба хохирогч Б.Гантулга гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул дээрх шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Х, Д.У нар нь бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч С.М, М.У нараас хохирогч Б.Гантулгын эмчилгээний зардалд зарцуулсан зардлын үлдэх төлбөр болох 1.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн М.Бор-Очирын эзэмшлийн 34-98 УНӨ улсын дугаартай Приус-11 маркын тээврийн хэрэгслэлийг хавтаст хэргийн 172-174 дүгээр талд үнэлж ирүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас автомашины үнийг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан ялгамжтай буюу шүүгдэгч С.Моос 2.500.000 төгрөг, шүүгдэгч М.Уаас 2.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.М, М.У нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Х, Д.У нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.М, М.У нарт ял шийтгэл оногдуулахдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох ял болон хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хуульд зааснаар нэмж нэгтгэн, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.М, М. У, М. Х, Д.У нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

-С.М, М.Уыг нарыг хүндрүүлэх нөцхөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.М, М.У нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Мид 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Ут 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан , Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Х, Д.У нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М, М.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийг 30 хоногийн хорих ялаар тооцож уг ялыг,

-С.Мид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр,

- М.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, тус тус нэмж нэгтгэн С.М, М.У нарын тус бүр бүгд биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар С.М, М.У, М.Х, Д.У нарт  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М, М.У, М.Х, Д.У нарын тус бүр урьд цагдан хоригдсон нийт 14 /арван дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Х, Д.У нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.М, М.У нараас тус бүр 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гантулгад олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар С.Моос 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, М.Уаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж тус тус улсын оролгод оруулсугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.М, М.У, М.Х, Д.У нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР