| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0674/Э |
| Дугаар | 687 |
| Огноо | 2019-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 687
2019 09 07 2019/ШЦТ/687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Д.Х , түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хас овгийн Д.Х д холбогдох эрүүгийн 1911019040865 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хас овгийн Д.Х , 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10-327 тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 507 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 523 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар УС.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13-327 тоотод хамтран амьдрагч Н.А тай маргалдаж, түүний толгой, дал хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээний зулгаралт, баруун далны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Уг нь би их завгүй ажил хийгээд л явдаг болчимгүй зангаасаа болж ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Н.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед нөхөр Хүлэгсайханы хамт гэртээ ирээд ...чи ах дүү нартаа хэллээ гээд миний ярьж байсан утсыг авч шидээд миний нүүрний баруун тал руу гараараа цохиод хэл амаар доромжлоод байсан ...надад одоо гомдол санал байхгүй... ...Миний тухайн үед ярьж байсан утас бол Хүлэгсайханы надад авч өгсөн утас байсан юм. Миний утсанд тухайн үед эвдрэл гэмтэл учраагүй учраас би гар утсандаа үнэлгээ хийлгэхгүй...” гэх мэдүүлэг /хх 16-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8451 дугаартай дүгнэлтэд: “...Н.А ын биед баруун хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээний зулгаралт, баруун далны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 35/,
Шүүгдэгч Д.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Алтансувд надтай зууралдаад байсан тэгэхэд түүний биед гэмтэл учруулсан. ...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 40-42/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 44/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 45/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр тогтоол /хх 84/, шүүгдэгч Д.Х ы гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 80/, хохирогч Н.А ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 79/, шүүгдэгч Д.Х д холбогдох шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 51-62/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13-327 тоотод хамтран амьдрагч Н.А тай маргалдаж, түүний толгой, дал хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хацар, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээний зулгаралт, баруун далны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.А ын “...миний ярьж байсан утсыг авч шидээд миний нүүрний баруун тал руу гараараа цохиод хэл амаар доромжлоод байсан ...надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 16-19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8451 дугаартай дүгнэлт /хх 35/, шүүгдэгч Д.Х ы “...Алтансувд надтай зууралдаад байсан тэгэхэд түүний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх 40-42/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Н.А нь “...надад гомдол, санал байхгүй...” гэх тул шүүгдэгч Д.Х ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/ нэгж буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Хүлэгсайханд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан шүүгдэгчийн байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хас овгийн Д.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х д 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН