Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1279

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,   

иргэдийн төлөөлөгч Д.Түвшинжаргал,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Н.Ганбат оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.М, Н. М нарт Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э. Бд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02396 0866 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н. М, 1966 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, айлд манаачаар ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Аюушийн 1-16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй,

-урьд Барилгын цэргийн тусгай шүүхийн 1984 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

-Зүүнбаян Гарнизоны Тусгай Шүүхийн 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 84 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б, 109 дүгээр зүйлийн Б-д тус тус зааснаар 5 /таван/ жил хорих ялаар шийтгэж, хүнд ялд нь хөнгөн ялыг багтааж 5 /таван/ жил хорих ялаар,

-Сүхбаатарын районы ардын шүүхийн 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар, Нийслэлийн шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-р хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 31 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 cap, мөн хуулийн 225 дугаар зүйлин 3-т заанаар 6 cap хорих ялаар, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар нийт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сүхбаатар лүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 255 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 1 жил 6 сарын хорих ялаар,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 189 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуүлийн тусгай ангийн 123 дугаар зүйлтйн 4-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар 2000 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 255 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 6 жил 6 сарын хорих ялаар,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 484 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т.М, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, “Индэрт” ХХК-д манаач ажилтай, ам бүл 1, ганц бие, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум бурхийн 1-32 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй,

-урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1/210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Өвөрхангай аймгийн сум дундын 1-р шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/227 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 88 дугаар шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс өмнө тэнсэн сулласан,

-Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/25 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хархорин дахь сум дундын сум дундын 2 дугаар шүүхийн 94 дүгээр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

-Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ялаар, 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 154 дүгээр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 490 дугаартай шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 176 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 cap 03 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

-Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжаар 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нийцүүлэн хасч, мөн биечлэн эдэлсэн 1 жил 7 сарын хоногийн хуцацаагаар хорих ялыг тус тус хасч түүний биечлэн эдлэх ялыг 4 cap 1 хоногийн хугацаагаар тогтоосон,

-Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.Б, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Ээж дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд наран 1 дүгээр гудамж 45 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй,

-урьд Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 830 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүухийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 549 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 680 цагийн нийтэд тустай ажил хийлгзх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Бд энэ тогтоолоор оногдуулсан 680 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны дөрийн 93 дугаар шийтгэх тогоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /

 

Шүүгдэгч Н.М, Т.М нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар Усан тохойн задгай тоотод байрлах манаачийн байшинд иргэн Э.Бд хүч хэрэглэж дээрэмдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, довтолж түүний өмсөж явсан Найк брендийн Garnett-2 пүүзийг авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Н.М, Т.М нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар Усан тохойн задгай тоотод байрлах манаачийн байшинд иргэн Э.Бд хүч хэрэглэж, довтлохдоо архины шилээр толгойн тус газар нь цохиж мөн цээж болон хэвлий хэсэгт хутгалж биед нь тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн цусан хураа, хуйхны зүсэгдсэн шарх, цээжний хэнхэрцэгийн баруун талын зөөлөн эд, зуун бугалга, зүүн гая, цээжний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл урчуулан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар Усан тохойн задгай тоотод байрлах манаачийн байшинд иргэн Н.Мтай маргалдсаны улмаас зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Саппрор дээр явж байгаад Билгээ гэх хүүхэнтэй таарсан. Би Билгээд “чи авто машин авсан юм уу” гэж асуухад “үгүй, манай танил хүний машин, эзэн нь тасраад унасан, би эрүүл болохоороо авто машиныг жолоодоод явж байна, танай гэрт очиж хонож болох уу” гэж асуусан. Би зөвшөөрч, бид хэд манай гэр лүү явсан. Манайд 2 хоног архи уусан. 3 дахь өдрийн өглөө Билгээ ажилтай гээд явсан. Б манайхаас гараад явснаа “хоёр газар машинаа шон шүргүүлчихлээ, би харьж чадахгүй юм байна” гэж хэлээд буцаж ирсэн. Би Бд “миний дүү архиа гаргахаар гэртээ харь, манай гэрт өмнө нь хоёр өдөр хоносон юм чинь” гэж хэлсэн. Би тухайн үед шинэ гар утас авсан байсан. М лүү залгаад “хаана явж байна, ирэхдээ архи аваад ирээрэй” гэж хэлсэн. Б бид хоёрыг архиа уугаад сууж байх үед гаднаас М нэг шил архи бариад орж ирсэн. Архиа тойруулаад ууж байх үед миний энгэрийн халаасанд байсан гар утас алга болсон байсан. Би “Амгалан захын 2 давхарын лангуу дээрээс 180.000 төгрөгөөр авсан миний гар утас алга болчихлоо, чи миний утсыг авсан байна” гэж Бд хэлэхэд намайг 2 удаа цохиод унагаасан. Намайг босоод ирэхэд М-ийг боож байсан. М-ийн нүүр ам улайсан байдалтай байхаар нь би сандраад гарт тааралдсан хутгаар Бгийн гарыг тавиулахаар 3 удаа хатгасан. Тэгээд би буруу юм хийлээ гэж бодоод хутгаа шидээд гэрээс гараад явсан. Надад утас байхгүй байсан учир 200-300 метрийн зайд танил манаачийн гэр лүү эмнэлэг цагдаа дуудахаар явсан. Очиход жаахан хүүхэд манаачийг худаг руу усанд явсан гэж хэлсэн. Би гэрт нь орон дээр хүлээгээд сууж байгаад салхинд цохиулаад унтсан байсан. Тэгээд цагдаа сэргийлэх болсон. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б, М нарын гутлаа өгч авсан талаар би мэдэхгүй. Би амьдарч байгаа газартаа хүний эд зүйл дээрэмдэхгүй. Хэрвээ би тухайн гуталд шунасан бол 2-3 өдөр манай гэрт архидах үед авах байсан. Үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өмнө нь Мтай хамт ял эдэлж байсан юм. Гачууртын Хар усан тохой гэх газарт М манаачаар ажилладаг. Би урд талд нь байрлах Индэр гэх компанид мужаан, сийлбэрчин, манаачийн ажил хийж байсан. М бид хоёр цалин буухаар хамт архи уудаг найз нөхдийн харилцаатай байсан. 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр намайг М гэртээ дуудсан. Намайг очиход М, Б, Билгээ гэх нэг бүсгүйн хамт ирсэн байсан. Тэр оройноо нэг шил архи уугаад би гэртээ харьсан. 2019 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн үед М над руу утасдаж “шартаад босч чадахгүй байна” гэж хэлээд намайг дуудсан. Намайг Мын гэрт яваад очиход Бтай хамт ирсэн Билгээ гэх бүсгүй үлдсэн байсан. Билгээ ажилтай учир автобусны буудал хүргээд өгчих гэж хэлсэн. Би Билгээг Монгол Шилтгээний автобусны буудал хүргэж өгсөн. Намайг буцах замд М залгаад “манайд ирэхдээ архи аваад ирээрэй” гэж хэлсэн. Би дэлгүүрээс “0.75 литрийн нэг шил архи аваад Мын гэрт очиход Б, М нар 0.75 литрийн Хараа нэртэй нэг шил архи уугаад дуусч байсан. Тухайн үед Б нэлээн согтуу байсан. Тэр үед гар утасны яриа гарсан. Мад “намайг ирж байхад та утсаар явсан шүү дээ” гэж  хэлсэн. М гар утсаа хайгаад олоогүй. М Бд хандаж “чи, бид хоёр байсан, чи миний гар утсыг авсан уу” гэж хэлэхэд Б Мыг цохиж газарт унагаад дээрээс нь дэвссэн. Би тэр хоёрын голоор салгах гэж ороход Б намайг хөргөгчид шахаад боосон.  Тэр үед М Бгийн араас зууралдаад байсан. Эвгүй болонгуут би Бг хавирч унгаасан. Гарт уугаад дууссан архины шил баригдсан. Би архины шилээр Бгийн толгой руу цохисон. Тэр үед М ахын гарт хутга байсан. Би М ахын гараас хутгыг булааж авсан. Тэр үед Б гэрээс гарч зугтаасан. Маас цус гарсан байсан учир цусыг арилгахаар угаах гэхэд гэрт ус байхгүй байсан. Ойрхон байрлалтай “Цэнхэр мандал” гэх амралтын газарт Мыг хүргэж өгөөд өөрөө буцаж гэрт ирсэн. Гэрээс гарахад үүдэнд Бгийн тайлсан пүүз байхаар нь аваад явсан. Тэгээд ажил дээрээ очоод цагдаад баригдсан” гэв.

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Билгээ гэх зүс таних хүүхэнтэй таарсан. Намайг архи уусан гэдгийг мэдээд надад нэг шил архи авч өгсөн. Би Билгээд “миний машин ойрхон байгаа” гэж хэлээд машины байршилаа зааж өгсөн. Намайг машиндаа Билгээг хүлээгээд сууж байхад Мөнхөө гэх өөрийгөө Асрахын тав гэж хочилсон хүн хамт ирсэн. М, бид хоёр архийг хувааж уугаад би тасарсан байсан. Маргааш өглөө нь буюу 06 цагийн үед Гачууртын Хар усан тохой гэх газарт сэрсэн. Гадаа гарахад нэг байшин байсан. Тэр байшингийн хаалгыг тогшиход М хаалга тайлж өгөөд “чамайг тасарсан учир Билгээ чиний машиныг бариад энд ирсэн” гэж хэлсэн. М бид хоёр гэрт байсан нэг шил архийг хувааж уусан. Надад мөнгө байсан учир тэр өдрөө архи уусан. Маргааш нь өөрийгөө Туул гэж танилцуулсан М ирээд 2 шил архи уусан. М бид хоёрын дотор муу байсан учир дахиж архи ууж байх үед М миний урд зогсоод “пүүзээ тайл” гэж хэлсэн. Би “яахаараа би пүүзээ тайлдаг юм” гэж хэлэхэд намайг шууд архины шилээр толгой руу цохисон. Намайг нүүрээ дараад тонгойтол хажуугаас хутгалж байгаа нь час час гэж мэдрэгдсэн. Намайг газарт унагуут цохиж зодож хэлсэн. Тэр үед нэг нь миний пүүзийг суга татаад авсан. Миний пүүзийг энэ хоёрын хэн нь суга татаж авсныг мэдэхгүй байна. Би “гарч зугтахгүй бол болохгүй юм байна” гэж бодоод хөл нүцгэн гарсан. Мыг зодсон гэдгийг би зөвшөөрөхгүй байна. Би цус алдаж байсан тул ойрхон гүйгээд хашаа налж суусан. Тэр үед азаар 7-8 цагдаа явж таарахаар нь би болсон асуудлыг хэлсэн. Хоёр цагдаа яваад Мөнх-Эрдэнийг бариад ирсэн. М миний пүүзийг тухайн үед өмссөн явж байсан. Би ухаан алдаж унаад эмнэлэгт сэрсэн. Гомдолтой байна. Миний пүүз цус болоод бохирдсон тул авахгүй. Энэ хоёр хүнээс үнийг нь гаргуулж авах хүсэлтэй байна. Үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...13 цагийн үед орж ирээд бид гурав, 1 шил архи хувааж уугаад сууж байхад Туул /М/ нь шорон орон яриад 10 гаруй жил явлаа гээд байсан. Тэгсэнээ над руу томроод янз янзын үйлдэл гаргаж байгаад Туул буюу /М/ нь гэнэт саарал өнгийн иштэй хутга аваад цээжний баруун талд 1 удаа, дараа нь нуруун тус газар нэг удаа хутгалсан. Намайг Туул буюу /М/ манаачийн байрны үүдэнд нэг удаа хутгалсан, удалгүй Таба гарч ирээд Туул буюу /М/-ийн гарт байсан хутгыг аваад зүүн гарын бугалга хэсэгт зүссэн. Тэгээд би гараад зугтаасан. Намайг хутгалахаас өмнө байран дотор нийлээд зодсон, зодож байхдаа Туул буюу /М/ миний гутлыг авсан ба цагдаад дуудлага өгөөд гудамжинд байж байхад цагдаа ирээд энэ хутгалсан уу гэж асуугаад Туулыг харуулахад энэ мөн гэж би хэлсэн...” /1хх-ийн 38-39/,

“...би нүүрээ дараад доошоо тонгойсон чинь баруун талаас дал орчимд хутгалсан би тухайн үед нүүрээ дараад тонгойсон байсан болохоор хэн нь хутгалсан гэдгийг хараагүй. Тэгээд газар унасан чинь дээрээс баахан цохиж нүдээд байсан. Би доошоо хараад тонгойгоод хэвтсэн байсан...Намайг зодож байхдаа миний пүүзийг суга татаад авчихсан би зодуулж байгаад гараад зугтъя гэж бодоод гялс гараад гүйсэн...Би хашаанаас нь гараад 10 орчим метр газар хашааны буланд сууж байхад цагдаа хүрээд ирсэн. Тэгээд яасан юу болсон гэхээр нь тэр гудамжинд зогсож байгаа машины арын байшинд намайг зодоод хутгалчихлаа гэсэн. Тэгсэн 2-3 цагдаа яваад залуу болох Мөнх-Эрдэнийг буюу арай залууг нь /тухайн үед архи ууж байхдаа өөрийгөө Туул гэж танилцуулж байсан/ барьж ирээд энэ мөн үү гэхээр нь мөн гэж хэлсэн. Тэр үед миний пүүзийг өмссөн байхаар нь наадах чинь миний пүүзийг өмссөн байна гэж хэлсэн...М ахын гэрт ууж байхад Билгээ нь 12 цагийн орчим явчихсан. Тэгээд Мтай байж байхад Туул нь халамцуу 1 шил архитай орж ирсэн. Тэгээд тэр архийг ууж байгаад л дээрх маргаан үүссэн. Би пүүзээ ерөөсөө тайлаагүй. Шөнө унтахдаа хүртэл пүүзтэйгээ унтсан. Тэр өдөр өглөө дэлгүүр рүү явж 1 шил архи авсан болохоор пүүзээ тайлаагүй байсан...”

"...М буюу Туул гэж танилцуулсан залуу нь наад гутлаа тайл гээд л маргалдаж эхэлсэн. Биеийн цээжин хэсэгт нэг удаа, ар баруун далны хэсэгт нэг удаа зүүн гарын булчин хэсэгт нэг удаа, зүүн гарын шуу хэсэгт нэг удаа гээд нийт 4 удаа хутгалсан байсан. Толгой бол хутгалсан юм уу цохьсон юм уу мэдэхгүй 2-3 хэсэгт зүсэгдсэн байсан. Саарал даавуу билүү скочоор бариулыг нь ороосон хутгаар хутгалсан байх. Намайг М нь цохиж зодож байхад час час гээд хутгалж байгаа нь ороод байсан...” гэх мэдүүлэг. /1хх-ийн 40-41/,

Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай сахиул хийдэг манаачийн байранд хохирогч Э.Б, Б.М бид гурав нийлээд архи уугаад сууж байсан. Тэгэхэд миний энгэрт байсан гар утас алга болчихсон байсан. Тэгэхээр нь утсаа асуугаад ахынх нь утас алга болчихлоо ДҮҮ ХҮҮ чи харав уу гээд Бгаас асуусан чинь би чиний утсаар яадаг юм хөгшин банди минь гээд миний нүд рүү цохьсон. Тэгээд миний нүд маналзаад явчихсан тэгсэн миний хавирга руу өшиглөсөн юм уу, цохьсон юм уу мэдэхгүй одоо л хавиргаар өвдөөд байгаа . Тэгсэн цаанаас нь М архины шилээр толгой руу нь цохиод чи хөгшин хүн яаж байгаа юм гэсэн. Тэгсэн Б М-ий хоолойг нь боогоод унагасан тэгэхээр нь би хайрцаг дотор байсан хутга аваад л тэр хүнийг хутгаар хатгасан. . .Б.М бид хоёр муудах юу ч болоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46/,

Гэрч Б.Мэндсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баасанжав ахтай харих замдаа “М-ий байж магадгүй газар гэж нэг манаачийнх байдаг тэднийд очоод харъя гэж бодоод очоод цонхоор нь хартал хүн байхгүй шалаар нь маш их цус болсон, 2 ширхэг хутга шалан дээр байсан” тэгээд хараад шууд цагдаад дуудлага өгсөн ба цагдааг хүлээгээд байж байхад Т гээд манай инженер залуу над руу залгаад М ажил дээр /барилга барьж байгаа хашаанд/ ирчихлээ гэсэн. Тэгээд шууд цагдаагаа дагуулаад М дээр очтол хувцасаа солиод сууж байсан, цагдаа нар аваад гараад ирсэн. Төрөө менежер хэлэхдээ Мөнх-Эрдэнийг мөрөн дээрээ 2 ширхэг хар өнгийн пүүз үүрсэн байдалтай согтуу ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48/,

Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Мтай 2015 онд танилцаж байсан. Танилцсанаас хойш 4 жилийн хугацаанд хамт амьдарч байх үед надад бол муу муухай ааш  гаргаж байгаагүй, халамж сайтай хувь хүний талд их сайн хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50/,

Сэжигтэн Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээ сарын 19-ний өдөр би Саппаро дээр явж байхад зүс таних Билгээ гэж эмэгтэйтэй 16 цагийн орчим таараад таныг хүргээд өгье гэсэн. Тэр эмэгтэй нэг залуутай саарал өнгийн машинтай явж байсан. Тэгээд би тэр хоёроор Гачууртад байдаг манаачийн байру руугаа хүргүүлсэн. Тэгэхэд тэр Билгээтэй хамт явсан залуу согтуу байсан. Тэгээд манай гэрт ирээд тэр хоёр танай гэрт хоночихъё гэсэн. Тэгэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Манай гэрт ирэхээс өмнө Билгээ замаараа дэлгүүр ороод 0.75 литрийн Хараа архи авсан тэрийг нь манай гэрт очоод жолооч хийж байсан залуутай хуваагаад уусан. Тэгээд Билгээг явсны дараа манай урд манаа хийж байгаа залуу жолооч залуу бид гурав архи ууж сууж байгаад би өөрийнхөө LG маркийн цагаан өнгийн утас алга болсныг мэдсэн. Тэгэхээр нь би машины эзэн залуугаас миний утас алга болчихлоо чи гаргаад ир гэж хэлсэн. Тэгсэн хөгшин банди минь би чиний утсаар яадаг юм ална шүү чамайг гээд орон дээр сууж байгаад босч ирээд  намайг ширээний хажууд сандал дээр сууж байхад миний шанаа руу нэг удаа цохьсон...залуу орон дээр сууж байгаад босч ирээд хажуугаас нь архины шилээр толгой руу нь нэг удаа цохьсон чинь архины шил хагараад толгойноос нь цус урссан. Тэгсэн тэр залуу босч ирээд би та хоёрыг ална та хоёртой үзнэ алалцана гээд дайраад жолооч залуу, сүүлд орж ирсэн манаач хийж байгаа гэх залуу хоёр зодолдоод нэг нэгнийгээ хэд хэдэн удаа цохиж байсан. Тэгээд жолооч залуу над руу дайрахаар нь ширээн дээр байсан цагаан өнгийн ишийг нь гялгар уут скочоор ороосон байсан хутга аваад хэвлий хэсэг рүү нь хатгасан. Тэгээд тэр залуу орон дээр суусан. Тэгээд би шууд болохоо болилоо гээд гараад урагшаа байдаг Цэнхэр Мандал амралтын жижүүрийн гэрт ороод унтчихсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа ирээд намайг аваад гарсан. Би хутгалсан тэр залуу та нартай алалцанаа гээд нөгөө залуу руу бас дайрахаар нь би араас нь барьсан байсан хутгаараа хутгалсан. Сүүлд орж ирсэн залуу хутганаас бариагүй архины шилээр ч толгой руу нь цохиод хэд хэдэн удаа цохилцсон тэр залуутай... ” гэх мэдүүлэг /1хх-ийн 150/,

Яллагдагч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Билгээг явсаны дараа манай урд манаа хийж байгаа залуу, жолооч залуу бид гурав архи ууж сууж байгаад би өөрийнхөө LG маркийн цагаан өнгийн утас алга болсоныг мэдсэн. Тэгэхээр нь би машины эзэн залуугаас миний утас алга болчихлоо чи гаргаад ир гэж хэлсэн. Тэгсэн хөгшин банди минь би чиний утсаар яадаг юм ална шүү чамайг гээд орон дээр сууж байгаад босож ирээд намайг ширээний хажууд сандал дээр сууж байхад миний шанаа руу нэг удаа цохьсон. Тэгсэн сүүлд орж ирсэн манаа хийж байгаа залуу орон дээр сууж байгаад босож ирээд хажуугаас нь архины шилээр толгой руу нь нэг удаа цохьсон чинь архины шил хагараад толгойноос нь цус урссан. Тэгсэн тэр залуу залуу босож ирээд би та хоёрыг ална та хоёртой үзнэ алалцана гээд дайраад жолооч залуу, сүүлд орж ирсэн манаач хийж байгаа гэх залуу хоёр зодолдоод нэг нэгнийгээ хэд хэдэн удаа цохиж байсан. Тэгээд жолооч залуу над руу дайрахаар нь ширээн дээр байсан цагаан өнгөтэй ишийг нь гялгар уут скочоор ороосон байсан хутга аваад хэвлий хэсэг рүү нь хатгасан. Тэгээд тэр залуу орон дээр суусан. Тэгээд би шууд болохоо болилоо гээд гараад урагшаа байдаг Цэнхэр мандал амралтын газрын жижүүрийн гэрт ороод унтчихсан... Би хутгалсан тэр залуу та нартай алалцана аа гээд нөгөө залуу руу бас дайрахаар нь би араас нь барьсан байсан хутгаараа хутгалсан. Сүүлд орж ирсэн залуу хутганаас бариагүй архины шилээр л толгой руу нь цохиод хэд хэдэн удаа цохилцсан тэр залуутай...” гэх мэдүүлэг. /1хх-ийн 150-151/,

Яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М гэдэг залуу нэг шил архитай ирсэн тэр архийг задлаад ууж байхад гэнэт л Туул буюу М гутлаа тайл гээд эхэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм яахаараа тайлдаг юм гэсэн чинь нүүр ам руу цохиод доошоо тонгойход хутгалсан. Тэгээд л гараад зугтсан... Nike брендийн Garnett-2 нэртэй пүүз байгаа юм. Цагаан сарын үеэр 570.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг. /1хх-ийн 171-172/,

Яллагдагч Б.М: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр надтай хамт шоронд ял эдэлж байсан Таба /Н.М/ над руу 15 цагийн орчим утсаар залгаад дуудсан. Манайд нэг залуу хүүхэн хоёр ирчихсэн байна ах дээрээ хүрээд ирэхгүй юу гэсэн. Тэгээд очсон чинь Таба болон танихгүй нэг залуу, нэг хүүхэн нар архи уугаад сууж байсан... би архинаас нь уулцаж дуусгаад бид дөрөв хойшоо дэлгүүр рүү явж 1шил архи ойр зуурын юм аваад буцаж Таба /Н.М/- ын байшинд очиж архиа уусан... Билгээ гэх эмэгтэйг нь хойшоо автобусны буудал руу хүргэж өгөөд таксинд суулгаж өгөөд явуулчихаад дэлгүүр ороод Таба руу утсаар яриад юу авах юм бэ гэсэн чинь ганц юм аваад ир гэхээр нь ... 0.75 литрийн Монгол стандарт архи аваад Табагийн байшинд очиход Таба урд өдөр нь хамт байсан залуутай тэр хоёр нилээн согтуу байсан. Тэр хоёр нийлээд 2 шил архи уусан 1 шил нь дуусчихсан нэг нь доороосоо 4-н хуруу архи л үлдсэн байсан. Тэгээд тэр архинаас нь ууж дуусчихаад би өөрийнхөө авч ирсэн архийг задлаад 1 билүү 2 тойруулчихаад сууж байхад... утасны яриа гараад ирсэн. Таба миний утас хаачив гэхээр нь намайг дэлгүүр дээрээс ярихад утсаа авч л байсан ш дээ энд байшинд л байгаа байлгүй гэсэн... Таба нөгөө залуу руу дайраад чамаас өөр орж ирсэн хүн байхгүй гээд дайрсан чинь нөгөө залуу цохиод газар унагаж өшиглөөд нүүр цээж рүү нь өшиглөсөн. Тэгэхзэр нь би дундуур нь ороод салгах санаатай нөгөө залууг нь бариад авсан чинь намайг боогоод хөргөгч рүү шахаад хоолой боосон. Тэгсэн Таба араас нь ганц хоёр цохих шиг болсон тэгсэн нөгөө залуу гунжраад бие нь сулрах шиг болохоор нь хавсарч унагаад уугаад орхисон байсан архины шилээр толгой руу нь цохиод салаад өндийгөөд ирсэн чинь Табагийн гарт хутга байсан, тэгсэн Таба тэр залуугийн баруун билүү зүүн гарт нь хутгаараа хатгасан байсан. Тэгээд би Табагаас хутгийг нь булааж аваад газар хаячихсан. Тэгээд нөгөө нөхрийг харсан чинь толгойноос нь цус гарчихсан, гарнаас нь цус гарчихсан байсан... Мтай муудалцаж маргалдаагүй би хутгийг нь булааж авахад жаахан маргалдаж хэрэлдсэн түүнээс биш хоорондоо барилцаж авч зодолдсон юм байхгүй...” гэх мэдүүлэг. /1хх-ийн 167/,

Батлан хамгаалах Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн № 71 дугаартай шинжээч эмч С.Наранцэцэгийн дүгнэлт:

1. Э.Бд тархины доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн цусан хураа, хуйхны зүсэгдсэн шарх, цээжний хэнхэрцгийн баруун талын зөөлөн эд, зүүн бугалга, зүүн гуя, цээжний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хуйхны зүсэгдсэн шарх, цээжний хэнхэрцгийн баруун талын зөөлөн эд, зүүн бугалга, тохой, баруун гуяны зөөлөн эдэд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “Хөнгөн” зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.” гэх дүгнэлт. /1хх-ийн 52-53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №4970 дугаартай шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн дүгнэлт:

1. Н.Мын биед баруун болон зүүн нүдний зовхины цус хуралт, тохой, чих, шанааны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт. /хх-ийн 60 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №2626 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн ажлын хэсгийн урт нь 18 см, нийт урт нь 30 см бариулын хэсгийг цагаан гялгар уутаар ороосон, ажлын хэсгийн урт нь 17 см, нийт урт нь 29 см хар өнгийн бариултай хутганд цус илэрч байна.

2. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн 16 локусаар тогтоов. гэх дүгнэлт /1хх-ийн 84/,

Батлан хамгаалахын Эмгэг судлалын Шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээч эмч С.Наранцэцэгээс 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл: “ Ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр цээжний хэнхэрцгийн баруун талын зөөлөн эд, зүүн бугалга, тохой, баруун гуяны зөөлөн эдэд хатгагдаж зүсэгдсэн шарх, зэрэг нь 4 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн цусан хураа, хуйхны зүсэгдсэн шарх зэрэг нь мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна...Бгийн цээжинд хутгалсанаас цээжний хөндийд нэвтрээгүй. Цээжний рентген гэрэлд харахад хий, шингэн хураагүй байсан учир цээжний хөндийд нэвтрээгүй шарх гэж үзсэнБгийн биед учирсан гэмтлүүд бүгд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг. /1хх-ийн 54-55 /,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 3-5 дугаар хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 6-12 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 15-23 дугаар хуудас/, “Тод үнэлгээ” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ: “Пүүз Nike брендийн Garnett-2 пүүз 2019 онд авсан” “...асуултын хүрээнд дүн шинжилгээ хийж өнөөгийн зах зээл дээр дунджаар нийт 400.000 /дөрвөн зуун мянган төгрөгийн унэ ханштай байх боломжтой болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт /1хх-ийн 128/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 22-23/, илтгэх хуудас /1хх-ийн 24/, төлбөрийн баримт /1хх-ийн 27-35/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 21-22/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгасан хуудас /2хх-ийн 3, 1хх-ийн 173, 218/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.М, Т.М нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар Усан тохойн задгай тоотод байрлах манаачийн байшинд иргэн Э.Бд хүч хэрэглэж дээрэмдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, довтолж түүний өмсөж явсан Найк брендийн Garnett-2 пүүзийг авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Н.М, Т.М нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар Усан тохойн задгай тоотод байрлах манаачийн байшинд иргэн Э.Бд хүч хэрэглэж, довтлохдоо архины шилээр толгойн тус газар нь цохиж мөн цээж болон хэвлий хэсэгт хутгалж биед нь тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн цусан хураа, хуйхны зүсэгдсэн шарх, цээжний хэнхэрцэгийн баруун талын зөөлөн эд, зуун бугалга, зүүн гая, цээжний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл урчуулан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Э.Бгийн: “...13 цагийн үед орж ирээд бид гурав, 1 шил архи хувааж уугаад сууж байхад Туул /М/ нь шорон орон яриад 10 гаруй жил явлаа гээд байсан. Тэгсэнээ над руу томроод янз янзын үйлдэл гаргаж байгаад Туул буюу /М/ нь гэнэт саарал өнгийн иштэй хутга аваад цээжний баруун талд 1 удаа, дараа нь нуруун тус газар нэг удаа хутгалсан. Намайг Туул буюу /М/ манаачийн байрны үүдэнд нэг удаа хутгалсан, удалгүй Таба гарч ирээд Туул буюу /М/-ийн гарт байсан хутгыг аваад зүүн гарын бугалга хэсэгт зүссэн. Тэгээд би гараад зугтаасан. Намайг хутгалахаас өмнө байран дотор нийлээд зодсон, зодож байхдаа Туул буюу /М/ миний гутлыг авсан ба цагдаад дуудлага өгөөд гудамжинд байж байхад цагдаа ирээд энэ хутгалсан уу гэж асуугаад Туулыг харуулахад энэ мөн гэж би хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Мэндсайханы: “...Баасанжав ахтай харих замдаа “М-ий байж магадгүй газар гэж нэг манаачийнх байдаг тэднийд очоод харъя гэж бодоод очоод цонхоор нь хартал хүн байхгүй шалаар нь маш их цус болсон, 2 ширхэг хутга шалан дээр байсан” тэгээд хараад шууд цагдаад дуудлага өгсөн ба цагдааг хүлээгээд байж байхад Т гээд манай инженер залуу над руу залгаад Мөнх- Эрдэнэ ажил дээр ирчихлээ гэсэн. Тэгээд шууд цагдаагаа дагуулаад М дээр очтол хувцасаа солиод сууж байсан, цагдаа нар аваад гараад ирсэн. Т менежер хэлэхдээ М-ийг мөрөн дээрээ 2 ширхэг хар өнгийн пүүз үүрсэн байдалтай согтуу ирсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр,

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар Усан тохойн задгай тоотод байрлах манаачийн байшинд иргэн Н.Мтай маргалдсаны улмаас зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Н.Мын: “...2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай сахиул хийдэг манаачийн байранд хохирогч Э.Б, Б.М бид гурав нийлээд архи уугаад сууж байсан. Тэгэхэд миний энгэрт байсан гар утас алга болчихсон байсан. Тэгэхээр нь утсаа асуугаад ахынх нь утас алга болчихлоо ДҮҮ ХҮҮ чи харав уу гээд Бгаас асуусан чинь би чиний утсаар яадаг юм хөгшин банди минь гээд миний нүд рүү цохьсон. Тэгээд миний нүд маналзаад явчихсан тэгсэн миний хавирга руу өшиглөсөн юм уу, цохьсон юм уу мэдэхгүй одоо л хавиргаар өвдөөд байгаа...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.М, Н.М нарт Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж,

Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.М, Н.М нарыг бүлэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг,

Мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Э.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогч Н.М нь шүүгдэгч Э.Бгаас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Хохирогч Э.Б гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал болон хохирол төлбөрт 475.325 төгрөг, пүүзний үнэ 400.000 төгрөг нийт 875.325 төгрөгийг шүүгдэгч Н.М, Т.М нараас нэхэмжилсэн ба шүүгдэгч Н.М нь хохирогч Э.Бд 90.000 төгрөг төлснийг хасч түүнээс 147.662 төгрөгийг гаргуулж хохирогчид, шүүгдэгч Т.Мэс эмчилгээний зардал 237.662 төгрөг, пүүзний үнэ болох 400,000 төгрөг нийт 637.662 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

 

 Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.М, Н.М нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хуульд заасан хорих ял болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг хуульд заасны дагуу нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Э.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Э.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн зузаан хантааз 1 ширхэг, хар өнгийн савхин куртик 1 ширхэг, Найк брендийн хар өнгийн хос пүүз зэргийг тогтоол хүчин төгөлдөр болход Т.Мд буцаан олгож,

Бусад 29 см урттай, хар өнгийн 12 см бариултай, 17 см ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, 28.5 см урттай, цагаан өнгийн гялгар уутаар бариул хэсгийг ороосон 13 см урт бариултай, 15.5 см ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, Пүүзний зүүн хөлний улнаас арчдас 1 ширхэг, Пүүзний баруун хөлний улнаас арчдас 1 ширхэг, хохирогчоос хураан авсан цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн жинсэн яак 1 ширхэг, хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, Нөгөөн өнгийн цагаан судалтай цамц 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, архины шил 1 ширхэг, шилний амсар 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, аянга 1 ширхэг, 58 см урттай 2.5 см диаметртэй труба 1 ширхийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т. М, Н. М нарыг бүлэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг,

Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Э. Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Т.М, Н.М нарыг тус бүр 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.М, Н.М нарыг тус бүр 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.М, Н.М нарт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг /ажлын 8 цагийг нэг өдрийн хорих ялаар тооцож/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн Т.М, Н.М нарын бүгд биечлэн эдлэх хорих ялыг нийт 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.М, Н.М нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мөнх-Эрдэнийн урьд цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоног, Н.Мын урьд цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн зузаан хантааз 1 ширхэг, хар өнгийн савхин куртик 1 ширхэг, Найк брендийн хар өнгийн хос пүүз зэргийг тогтоол хүчин төгөлдөр болход Т.Мд буцаан олгож,

Бусад 29 см урттай, хар өнгийн 12 см бариултай, 17 см ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, 28.5 см урттай, цагаан өнгийн гялгар уутаар бариул хэсгийг ороосон 13 см урт бариултай, 15.5 см ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, Пүүзний зүүн хөлний улнаас арчдас 1 ширхэг, Пүүзний баруун хөлний улнаас арчдас 1 ширхэг, хохирогчоос хураан авсан цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн жинсэн яак 1 ширхэг, хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, Нөгөөн өнгийн цагаан судалтай цамц 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, архины шил 1 ширхэг, шилний амсар 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, аянга 1 ширхэг, 58 см урттай 2.5 см диаметртэй труба 1 ширхийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Бгаас Н.М нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Мэс 637.662 төгрөгийг гаргуулж, Н.Маас 147.662 төгрөгийг гаргуулж тус тус хохирогч Э.Бд олгосугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.М, Н.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР

 

  • Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

  •