| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 102/2016/03663/И |
| Дугаар | 184/ШШ2016/00794 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2016/00794
2016 оны 9 сарын 06 өдөр Дугаар101/ШШ2016/00794 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,
“******* ******* шимтгэл, алданги 7,919,195 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сонгино-Хайрхан ******* ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сонгино-Хайрхан ******* ******* ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь тус ******* ******* ******* хэлтэст бүртгэлтэй буюу 2014 оны 6 дугаар сараас 2016 оы 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ******* ******* шимтгэл төлөлгүй 5,279,463.48 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрхи байгууллагын албан тушаалтан нартай холбогдож нийгмийн ******* шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч одоог болтол нэг ч төгрөг төлөөгүй “******* ******* тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 1 дүгээрт заасан “******* ******* шимтгэл төлөх журам”, 17 дугаар зүйлийн 17.1.1,1.4 дүгээрт заасан “Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг” зэрэг заалтуудыг зөрчиж байна. Иймд “******* ******* тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алданги оногдуулна гэж заасны дагуу 2014 оны 06 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 01-нийг дуустал хугацаанд 2,639,731.74 төгрөгийн алдангийг хуулийн дагуу ногдуулаад байна. Шимтгэл, алдангийн хамт 7,979,195 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Венера-Алтай” ХХК нь Сонгино-хайрхан ******* ******* ******* хэлтэст 5,279,463.48 төгрөгийг өртэй нь үнэн бөгөөд өр үүсэх үеэс эхлэн манай компани ажилгүй зогсоноор барахгүй одоо хүртэл үйл ажиллагаа явуулаагүй байгаа билээ. Мөн өр үүссэн он болох 2014 онд Хаан банкнаас зээл авч үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд одоо банкны зээлээ төлж чадахгүй хураалгах шатандаа явж байна. Тиймээс торгууль болох 2,639,731.74 төгрөгийг төлж ногдуулж чадахгүйд хүрээд байна. Үндсэн төлбөр болох 5,279,463.48 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгино-Хайрхан ******* ******* ******* хэлтэс нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “******* ******* шимтгэл, алданги 7,919,195 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “*******” ХХК нь 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* ******* шимтгэл болох 5,279,463.48 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан ******* ******* шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, ******* ******* ******* мэдэгдэл, улсын байцаагчийн албан шаардлага, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба хэргийн оролцогчид нийгмийн ******* шимтгэлийн өр төлбөр болох 5,279,463.48 төгрөгийн талаар маргаагүй байна.
Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч Сонгино-Хайрхан ******* ******* ******* ******* алданги 2,639,731.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...санхүүгийн зогсонги байдалд орж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн ******* шимтгэлийг төлж барагдуулаагүй байна ...” гэж тайлбарлажээ
******* ******* тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг нийгмийн ******* төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн ******* сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан ба ажил олгогч нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч “*******” ХХК нь нийгмийн ******* шимтгэлийг хуульд тогтоосон журмын дагуу, хугацаанд нь, тайланд тусгагдсан хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ******* ******* ******* ******* хэлтэс нь ******* ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу нийгмийн ******* шимтгэлийн өр 5,279,463.48 төгрөгт алданги 2,639,731.74 төгрөг тооцож нийт 7,919,195 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нийгмийн ******* шимтгэлийн өр 5,279,463.48 төгрөг, алданги 2,639,731.74 төгрөг, нийт 7,919,195 төгрөгийг гаргуулж, Сонгино-Хайрхан ******* ******* ******* хэлтэст олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хариуцагч “*******” ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-д зааснаар хариуцагч “*******” ХХК-аас нийгмийн ******* шимтгэлийн өр алданги нийт 7,919,195 төгрөг гаргуулан ******* ******* ******* ******* хэлтэст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сонгино-Хайрхан ******* ******* ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 141,657 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР