Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1273

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч Д.Соёл-Эрдэнэ, Д.Балжирсамбуу, Г.Бат-Орших, Г.Дэлгэрцэцэг, Д.Ганчимэг, Г.Хүдэрчулуун,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч И.Осоржамаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Аод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05593 1390 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.А, 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Хөтөл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Гэгээн холдинг ХХК-нд цахилгааны хяналтын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамж 267А тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч М.А нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ариунаагаас ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 3.500.000 төгрөгийг залилсан,

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Балжирсамбуугаас ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 3.850.000 төгрөгийг залилсан,

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Бат-Оршихоос ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 4.700.000 төгрөгийг залилсан,

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Соёл-Эрдэнэд ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 8.000.000 төгрөгийг залилсан,

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Хүдэрчулуунд ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 4.440.000 төгрөгийг залилсан,

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ганчимэгт ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 4.620.000 төгрөгийг залилсан,

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Үүрийнцолмонд ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 5.220.000 төгрөгийг залилсан,

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Дэлгэрцэцэгт ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 4.500.000 төгрөгийг залилан авч 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 38.830.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.А нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би хохирлыг заавал нөхөн төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч М.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Би хуульд заасны дагуу хохирол нөхөн төлөх завсарлага авсан хугацаандаа хохирогч М.Үүрийнцолмонд 1.500.000 төгрөг, хохирогч Г.Бат-оршиход 1.500.000 төгрөг, хохирогч Д.Балжирсамбууд 1.500.000 төгрөг, хохирогч Г.Дэлгэрцэцэгт 1.500.000 төгрөг, хохирогч Г.Хүдэрчулуунд 1.500.000 төгрөг, хохирогч Д.Соёл-эрдэнэд 2.000.000 төгрөг, хохирогч Д.Ганчимэгт 1.500.000 төгрөгийг буюу нийт 11 сая төгрөгийг хохирогч нарт төлж барагдууллаа. Үлдэх хохирлыг би ажил хийж байгаа учраас хохирогч нарын үлдэх хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Соёл-Эрдэнэ нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би шүүгдэгчид ипотекийн зээлээр байр авах гэж 8.000.000 төгрөгийг өгсөн. Үүнээс 3.950.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 4.905.000 төгрөгийг авна. Би өөр хүнээс мөнгө зээлж, шүүгдэгчид өгсөн. Шүүгдэгч 4 сараас хойш ажил хийж мөнгө олсон байж миний хохирлыг төлөөгүйд гомдолтой байна. Шүүгдэгчийн цалингийн талаарх нотлох баримт нь хэрэгт байхгүй байна. Хүний мөнгийг шүүгдэгч өөрийн амжиргаандаа ашигласан. Шүүгдэгч өмнө нь хүнд залилуулсан бол яагаад хохирогчоор тогтоогдоогүй юм. Шүүгдэгч бол өөрөө залилагч юм. Энэ гэмт хэргийн улмаас шүүхээр 1 жилийн хугацаанд явж байна. Би шүүгдэгчид зээлсэн мөнгөнөөс болж хүнд хэл амаараа доромжлуулж, зодуулж үзлээ. Би шүүгдэгчийн ар гэр лүү залгахад “мөнгөгүй байхад яагаад залгаад байдаг юм бэ” гэж зангасан. Би бүр аргаа барахдаа шүүгдэгчид “сар бүр 200.000 төгрөгөөр өгч, зээлээ төл” гэж олон удаа гуйсан. Миний ипотекийн зээлээр байр авах гэсэн материал шаардлага хангаагүй байсан. Гомдолтой байна.” гэв.

Хохирогч Д.Соёл-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгчээс хохиролд гэж миний данс руу 2 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Үлдэх 2.905.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Г.Бат-Орших нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгчид 4.700.000 төгрөг өгснөөс 2.389.000 төгрөгийг төлж барагдуулсан. Өнөөдөр 200.000 төгрөгийг нэмж хийсэн. Одоо 2.111.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Би хохирлыг баргдуулах талаар олон удаа хэлж байсан ч намайг тоогоогүй. Шүүгдэгч руу залгахаар огт утсаа авдаггүй. Би тухайн үед ипотекийн зээлээр байр авна гэсэн зорилгоор мөнгө өгсөн. Би шүүгдэгчид мөнгө өгөх гэж авто машинаа хүртэл банк бус байгууллагад тавиад авто машинаа алдсан. Шүүгдэгч 1 жилийн хугацаанд нэг ч төгрөг өгөөгүй. Шүүгдэгч “данс руу чинь хийсэн” гэж удаа дараа худал хэлдэг. Миний ипотекийн зээлээр байр авах гэсэн материал шаардлага хангаагүй байсан. Би гомдолтой байна” гэв.

Хохирогч Г.Бат-орших эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгчээс хохиролд гэж миний данс руу 1.5 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Үлдэх 611.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Г.Хүдэрчулуун нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байрны зээлд хамрагдах гэж 4.440.000 төгрөгийг өгснөөс өнөөдрийн байдлаар 2.228.900 төгрөгийг авсан. Одоо 2.211.100 төгрөгийг авна. Тухайн хэрэг болсноос хойш шүүгдэгч “Би удахгүй мөнгөтэй болно, мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлдэг байсан. Ремкас гэх компанид ажилладаг Эрдэнэбат гэх хүнтэй хамт намайг залилсан. Энэ гэмт хэргийн улмаас их хохирол учирсан. Миний ипотекийн зээлээр байр авах гэсэн материал шаардлага хангаагүй байсан.  Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Хохирогч Г.Хүдэрчулуун эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгчээс хохиролд гэж миний данс руу 1.5 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Үлдэх 711.100 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Д.Балжирсамбуу нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгчид байрны зээлд орох гэж 3.850.000 төгрөг өгснөөс 1.589.000 төгрөгийг авсан. Одоо 2.261.000 төгрөгийг авна. Баянгол дүүргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2018 оны 12 дугаар сард болоход шүүгдэгч “би ажилд орсон, хохирлыг барагдуулна” гэж хэлж байсан. Баянгол дүүргийн шүүхэд анх хохирогчоор тогтоогдсон. Шүүгдэгчээс мөнгөө нэхэхээрр “дансаа явуулчих” гэж худал хэлдэг. Хохирлыг төлөөгүй 1 жилийн хугацаа өнгөрсөн. Миний ипотекийн зээлээр байр авах гэсэн материал шаардлага хангаагүй байсан. Шүүгдэгчийг хорих хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Г.Дэлгэрцэцэг нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгчид байрны зээлд орох гэж 4.500.000 төгрөг өгснөөс 2.580.000 төгрөгийг авсан. Одоо 1.920.000 төгрөгийг авна. Шүүгдэгчээс мөнгөө нэхэхээрр “дансаа явуулчих” гэж худал хэлдэг. Хохирлыг төлөөгүй 1 жилийн хугацаа өнгөрсөн. Миний ипотекийн зээлээр байр авах гэсэн материал шаардлага хангаагүй байсан. Шүүгдэгчийг хорих хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Г.Дэлгэрцэцэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгчээс хохиролд гэж миний данс руу 1.5 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Үлдэх 420.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Д.Ганчимэг нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байрны зээлд оруулж өгнө гэхээр нь 4.620.000 төгрөгийг өгсөн. Үүнээс 2.328.900 төгрөгийг авсан. Үлдэгдэл 2.291.000 төгрөгийг авна. Шүүгдэгч хэрэг гарснаас хойш өнөөдөр л 200.000 төгрөгийг өгсөн. Өмнө нь жилийн өмнө 1.000.000 гаран төгрөгийг өгсөн. Би ахынхаа авто машиныг ломбардад тавиад шүүгдэгчид мөнгө өгсөн. Шүүгдэгч “дансаа явуулчих” гэж дандаа худал хэлдэг. Удалгүй “дансанд чинь мөнгө хийчлээ” гэж худал мэссэж бичдэг. Шүүгдэгчийн ээж “манай хүү тийм зүйл хийх ёсгүй” гэж уурлаж, бид нар луу дайрч байсан. Би маш их гомдолтой байна. Миний ипотекийн зээлээр байр авах гэсэн материал шаардлага хангаагүй байсан. Мөнгөө авмаар байна. Мөн шүүгдэгчийг хорьж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Ганчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгчээс хохиролд гэж миний данс руу 1.5 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Үлдэх 591.100 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

Иргэн Ц.Ариунаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р хав 3/, утсанд ирүүлсэн мессеж /1хх-ийн 12-16/,

Хохирогч Ц.Ариунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А Голомт банкны ипотекийн зээлний ахлах мэргэжилтэн хүн байдаг...найз Эрдэнэбат гэдэг хүн зуучилж өгч байгаа гэнэ гэж Соёл-Эрдэнэ хэлэхээр нь нөхцөл нь ямар байдаг юм бол гэхэд банкнаас гаргаж өгч байгаа зээлийнхээ 10 хувийг авах юм байна...ямар нэг асуудал байхгүй, урьдчилгаа, барьцаа хөрөнгө шаардлага байхгүй батлан даагчийн хэрэг ч байхгүй гэж хэлсэн .... нийт 3.5000 төгрөг нийлүүлээд байж байтал 2018 оны 02 сарын 01-ны өдөр А 99084372 дугаараас залгаад би Голомт банкны ипотекийн зээл хариуцсан ахлах мэрэгжилтэн байгаа юм. Таны зээлийг найдвартай бүтээгээд өгнө та урьдчилгаа 5 хувиа яаралтай миний данс руу хийгээд өгөөч гэж хэлсэн ...Аын данс руу 2 сая төгрөг шилжүүлээд ... Эрдэнэбатад үлдэгдэл 1,5 сая төгрөгөө бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 4-8, 2хх-ийн 37-38/,

Хавтаст хэрэгтэй танилцсан тэмдэглэлд” 3.500.000 төгрөгийн хохирол барагдуулсан тул гомдолгүй “ гэсэн тэмдэглэл /2хх-ийн 194/,

Иргэн Д.Балжирсамбуугийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1хх-ийн 124/,

Хохирогч Д.Балжирсамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Эрдэнэбат над руу залгаад чи импотекийн зээлэнд хамрагдаж байртай болох уу гэхээр нь...А нь 8 хувийн зээл гаргадаг нөхцөл урьдчилгаа төлбөргүй гаргаж үнийн дүнгийн 10 хувийг урамшуулалд нь авна гэж хэлсэн... ах Бат-Орших өөрийн мөгөө өгсөн ба миний мөнгийг Бат-Орших ах аваад өөрийнхөө мөнгөтэй нийлүүлээд 2018 оны 02 сарын 01-ны өдөр Амартайван гэх хүний 5134059058 дугаарын дансанд шилжүүлсэн байсан...миний мөнгө болох 3.850.000 төгрөгийг хувааж хийсэн... анх 3.850.000 төгрөг өгсөн. цувуулж 1.389.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо үлдэгдэл 2.461.000 төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна... би анх 2018 оны зун танай хэлтсийн Энхтулга дээр өргөдөл өгөхдөө М.Аод 4.620.000 төгрөг өгсөн талаараа хэлж мэдүүлсэн байгаа. Тэгээд танай хэлтэс дээр байхад Аоос цувуулж увуулсаар байгаад 1.389.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Сүүлд дансаар 100.000 төгрөг, мөн 639.900 төгрөгний бараа авсан. Ингээд нийт 2.128.900 төгрөгийг буцааж авсан, одоо үлдэгдэл 2.491.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 124-129, 2хх-ийн 30-31, 175-176/,

Иргэн Г.Бат-Оршихын Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1хх-ийн 165 /, дансны хуулга,

Хохирогч Г.Бат-Орших мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “дүү Балжирсамбуугийн найз Эрдэнэбат гэх залуу манай найз А нь банканд найдвартай таньдаг хүнтэй 8 хувийн импотекийн зээл гаргахад тус болно гэж хэлсэн....А гэдэг хүнд хандхаар Эрдэнэбатаар дамжуулан мэдээлэл солилцож мөнгө шилжүүлэхээр болсон...2.700.000 төгрөгийг 5134059058 дугаарын Амартайван гэх эзэмшигчийн дансруу...3.150.000 төгрөгийг 5890531279 дугаарын Эрдэнэбатын эзэмшлийн данс руу хийсэн...2.400.000 төгрөгийг 5992030788 дугаарын Аын дансанд шилжүүлсэн ... А нь өөрийгөө комьютер ланд төвийн хажуугийн Голомт банкны салбарын захирал гзж, Голомт банкны эдийн засагч гэж , Монгол банкны ... эдийн засагч гэж ярьсан нь худлаа болж таарсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 166-171, 2хх-ийн 32-34/,

Хавтаст хэрэгтэй танилцсан тэмдэглэл: “Аод 4.700.000. төгрөг өгсөнөөс буцааж 2.389.000 эргүүлж өгсөн.Одоо 2.311.000 авах ёстой үлдэгдэл мөнгөө гаргуулж авахаас гадна гомдолтой байна.” гэх тэмдэглэл / 2хх-ийн 199/,

Иргэн Д.Соёл-Эрдэнийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1хх-ийн 57/ гар утасны мессеж /1хх-ийн 66-78/,

Хохирогч Д.Соёл-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ дүү Балжирсамбуугийн найз Эрдэнэбат гэдэг хүнээс сонссон зэзлийн нөхцөл нь ямар нэгэн урьдчилгаа төлбөргүй, банкны үйлчилгээг асуудлгүй хийж гүйцэтгэх зардалдаа шагнал болгож зээлийн үнийн дүнгийн 10 хувийг нь зээл бүтээж өгч байгаа хүндээ өгөх тохиролцоотой байсан....А нь шөнө байсан ч хамаагүй мөнгөө хийчих гээд залгаад байдаг байсан ... 2018 оны 02 сарын 21-ны өдөр мөнгөө Аын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн мөн удалгүй 5 хувиа гүйцээж өгөх чинь юу болж байна гээд залгаад байхаар нь цувуулаад мөнгийг нь өгсөөр байгааад 8.000.000 төгрөг шилжүүлсэн...би анх Аод 8.000.000 төгрөг өгсөн цувуулж 2.895.000 төгрөгийг авсан одоо үлдэгдэл 5.105.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-62, 2хх-ийн 177/,

Иргэн Г.Хүдэрчулууны Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1хх-ийн 140/, гар утасны мессежүүд /1хх-ийн 148-156/,

Хохирогч Г.Хүдэрчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... эгч Энхмандах Эрдэнэбат гэх хүнтэй танилцуулсан...А нь 8 хувийн зээл гаргадаг нөхцөл урьдчилгаа төлбөргүй, барьцаа хөрөнгө хэрэггүй шууд гаргах боломжтой зээл байсан гаргаж зээлийнхээ 10 хувийг зээл гаргаж байгаа хүндээ урамшуулалд нь өгөх...2018 оны 3 сарын 07-ны өдөр Аын 5992030788 дугаарын данс руу эхлээд 3.000.000 шилжүүлсэн, 2018 оны 3 сарын 12-ны өдөр үлдэгдэл 1.440.000 төгрөгийг шилжүүлсэн ... ингээд нийт 4.440.000 төгрөг шилжүүлсэн ...анх Аод 4.440.000 төгрөгийг өгч байсан 2.025.000 төгрөгийг буцаан авсан одоо үлдэгдэл 2.415.000 төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна. Би мөнгөө авчихаад өөрөө тэмдэглээгүй орхигдуулсан байж магадгүй. Аын хэлсэн мөнгөн дүн байж магадгүй /2.131. 000 төгрөг/...” гэх мэдүүлэг /1хх-ийн 140-144, 2хх-ийн 178/,

Иргэн Д.Ганчимэгийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол/1-p хав 34 ху/, хаан банкны дансны хуулбар /1хх-ийн 43/, гар утсанд мессэж бичсэн баримтууд / 1хх-ийн 44- 47/,

Хохирогч Д.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ 2018 оны эхээр шинээр байранд орсон байрныхаа зээлийг 8 хувийн ипотекын зээлэнд хамааруулахаар хөөцөлдөж байхад найз Одгэрэл А гэдэг хүн 8 хувийн зээлэнд хамааруулж өгдөг хүн байна гэсэн...Атой уулзаж ярилцахад ямар нэгэн асуудалгүй зээл гаргана Эхлзэд урьдчилгаа урамшуулал болох мөнгөө шилжүүл гэж хэлэхээр нь 2018 оны 04 сарын 18-ны өдөр машин дотор нь сууж байгаад өөрийнхөө нь данс болох 5992030788 дугаартай дансруу 4.620.000 төгрөгийг шилжүүлсэн...анх Аод 4.620 000 төгрөг өгсөн. буцааж нийт 2.128.900 төгрөгийг авсан одоо үлдэгдэл 2.491.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна... ” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-39, 2хх-ийн 35-36, 176/,

Иргэн М.Үүрийнцолмонгоос Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, /1хх-ийн 104/, гар утасны мессежүүд /1хх-ийн 113-115, 116/,

Хохирогч М.Үүрийнцолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2018 оны 04 сарын 15-ны өдөр Аын машин дотор уулзсан. Тэр үед А 8 хувийн зээлийг бүтээж өгнө банкнаас гарч байгаа зээлийн 10 хувийг урамшуулалд нь өгөх ёстой ... гэж хэлж байсан ...А Голомт банкны эдийн засагч хийдэг гэж хэлж байсан ...би үгэнд нь итгээд 2018 оны 04 сарын 20-ны өдөр мобайл банкаар 5.220.000 төгрөгийг Аын хаан банкны данс руу шилжүүлсэн ... анх 5.220.000 төгрөгийг өгч байса. 1.599.000 төгрөгийг нь буцаан авсан одоо үлдэгдэл 3.621.000 төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 105-109, 179/,

Иргэн Г.Дэлгэрцэцэгийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1хх-ийн 87/,

Хохирогч Г.Дэлгэрцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дүү Ганчимэгт надад зээл гаргуулах талаар боломж байгаа талаар асуухад цаад хүн нь асуудал байхгүй бичиг баримтаа бүрдүүлээд өгхөхд болно гэж хэлсэн...2018 оны 05 сарын 16-ны өдөр...би дүү Ганчимэгтээ өөрийн зээл авахад бүрдүүлэх бичиг баримт 4.500.000 төгрөгийг өгсөн...манай дүү Ганчимэг, Одгэрэл нар нь тэр өдрөө А гэх зээл бүтээж өгнө гэсэн хүнтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Их ноёд” ресторонд уулзаад бичиг баримтаа өгөөд миний мөнгийг болон өөрмдийнхөө мөнгийг дансаар шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 88-92, 2хх-ийн 28-29/,

Гэрч Б.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын үед над руу залгаад 8 хувийн зээл гаргаж байгаа. Хувийн зээл гаргуулах хүн байвал олж өгөөрэй найдвартай зээл гаргана шүү гэж хэлж байсан. Улмаар би найз Балжирсамбуу, Хүдэрчулуун гэх хүмүүст хэлээд уг хүмүүс нь цаашаагаа дамжаад нийлээд 8 хүн олж өгч Аттой холбогдсон. Тухайн үед би Римакс нэртэй үл хөдлөх зуучлалын компанид ажиллаж байсан. А надад хэлэхдээ гарч байгаа зээлийн үнийн дүнгийн 10 хувийг өөрөө авна гэсэн нөхцөлтэй хэлж байсан... миний данс руу Бат-Орших дансаар мөнгө шилжүүлсэн... Ариунаа гэх эмэгтэй 2 сая төгрөг өгснийг... Аод шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 177-179/,

Гэрч Н.Ариунтунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... манай компани нь үйлчлүүлэгч нартаа 8 хувийн зээл гаргаж өгч байгаа гэж гэрээ хийдэг байсан... миний санахын 6 хүнд зээл гаргаж өгнө "эж хэлээд хүмүүсээс мөнгийг нь авчихсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 181/,

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...авсан мөнгөө хүн амьтанд тараагаад үлдэгдлийг нь өөрөө хэрэглээд дуусгасан ...би 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нэр бүхий 8 хүнийг ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд оруулж өгнө гэж хэлж нийт 38.830.000 төгрөг авсан...нийт 17.813.800 төгрөгийн хохирол төлсөн. Одоо 20.518.300 төгрөгийн хохирол үлдсэн байгаа энэ үлдэгдэл мөнгийг ойрын хугацаанд боломжоороо төлж барагдуулах болно...би урьд мөнгө зээлээд өрөнд орчихсон байсан тул гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө урд өглөгтэй хүмүүстээ өгчихсөн юм. Тодорхой хэмжээний мөнгийг хувьдаа зарцуулсан...ял өөрчилж сонсогосныг хүлээн зөвшөөрч байна. Би ямарч байсан хохирлыг төлж барагдуулах болно. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-22, 54, 84, 101, 121, 37, 162, 235-238, 2хх-ийн 180-181, 2хх-ийн 206/,

М.Аруинболдын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн лавлагаа болон хувийн байдлыг тогтоосон баримтуд /1хх-ийн 182, 185- 187, 188-200/, дансны дэлгэрэнгүй хуулбар /1хх-ийн 201-231/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 247-250, 2хх-ийн 01-12, 2хх-ийн 52-63/ ажлын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч М.А нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ариунаагаас ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 3.500.000 төгрөгийг залилсан болох нь

Хохирогч Ц.Ариунаагийн: “...2018 оны 02 сарын 01-ны өдөр А 99084372 дугаараас залгаад би Голомт банкны ипотекийн зээл хариуцсан ахлах мэрэгжилтэн байгаа юм. Таны зээлийг найдвартай бүтээгээд өгнө та урьдчилгаа 5 хувиа яаралтай миний данс руу хийгээд өгөөч гэж хэлсэн ...Аын данс руу 2 сая төгрөг шилжүүлээд ... Эрдэнэбатад үлдэгдэл 1,5 сая төгрөгөө бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг,

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Балжирсамбуугаас ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 3.850.000 төгрөгийг залилсан болох нь

Хохирогч Д.Балжирсамбуугийн: “...4.620.000 төгрөг өгсөн талаараа хэлж мэдүүлсэн байгаа. ...Аоос цувуулж увуулсаар байгаад 1.389.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Сүүлд дансаар 100.000 төгрөг, мөн 639.900 төгрөгний бараа авсан. Ингээд нийт 2.128.900 төгрөгийг буцааж авсан, одоо үлдэгдэл 2.491.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг,

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Бат-Оршихоос ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 4.700.000 төгрөгийг залилсан болох нь

Хохирогч Г.Бат-Оршихын: “...2.700.000 төгрөгийг 5134059058 дугаарын Амартайван гэх эзэмшигчийн дансруу...3.150.000 төгрөгийг 5890531279 дугаарын Эрдэнэбатын эзэмшлийн данс руу хийсэн...2.400.000 төгрөгийг 5992030788 дугаарын Аын дансанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Соёл-Эрдэнэд ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 8.000.000 төгрөгийг залилсан болох нь

Хохирогч Д.Соёл-Эрдэнийн: “...2018 оны 02 сарын 21-ний өдөр мөнгөө Аын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн мөн удалгүй 5 хувиа гүйцээж өгөх чинь юу болж байна гээд залгаад байхаар нь цувуулаад мөнгийг нь өгсөөр байгааад 8.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Хүдэрчулуунд ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 4.440.000 төгрөгийг залилсан болох нь:

Хохирогч Г.Хүдэрчулууны: “...2018 оны 3 сарын 07-ны өдөр Аын 5992030788 дугаарын данс руу эхлээд 3.000.000 шилжүүлсэн, 2018 оны 3 сарын 12-ны өдөр үлдэгдэл 1.440.000 төгрөгийг шилжүүлсэн ... ингээд нийт 4.440.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ганчимэгт ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 4.620.000 төгрөгийг залилсан болох нь

Хохирогч Д.Ганчимэгийн: “2018 оны эхээр шинээр байранд орсон байрныхаа зээлийг 8 хувийн ипотекын зээлэнд хамааруулахаар хөөцөлдөж байхад найз Одгэрэл А гэдэг хүн 8 хувийн зээлэнд хамааруулж өгдөг хүн байна гэсэн...Атой уулзаж ярилцахад ямар нэгэн асуудалгүй зээл гаргана Эхлээд урьдчилгаа урамшуулал болох мөнгөө шилжүүл гэж хэлэхээр нь 2018 оны 04 сарын 18-ны өдөр машин дотор нь сууж байгаад өөрийнхөө нь данс болох 5992030788 дугаартай дансруу 4.620.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Үүрийнцолмонд ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 5.220.000 төгрөгийг залилсан болох нь

Хохирогч М.Үүрийнцолмонгийн: “...2018 оны 04 сарын 15-ны өдөр Аын машин дотор уулзсан. Тэр үед А 8 хувийн зээлийг бүтээж өгнө банкнаас гарч байгаа зээлийн 10 хувийг урамшуулалд нь өгөх ёстой ... гэж хэлж байсан ...А Голомт банкны эдийн засагч хийдэг гэж хэлж байсан ...би үгэнд нь итгээд 2018 оны 04 сарын 20-ны өдөр мобайл банкаар 5.220.000 төгрөгийг Аын хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Дэлгэрцэцэгт ипотекийн зээл гаргуулж өгнө гэж хуурч 4.500.000 төгрөгийг залилсан болох нь

 Хохирогч Г.Дэлгэрцэцэгийн: “...А гэх зээл бүтээж өгнө гэсэн хүнтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Их ноёд” ресторонд уулзаад бичиг баримтаа өгөөд миний мөнгийг болон өөрсдийнхөө мөнгийг дансаар шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, дансны лавлагаа, хохирол төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч М.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Аыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.А нь хохирогч Ц.Ариунаад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд төлбөргүй байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч нарт нийт 38.830.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.А учруулсан байна гэж дүгнэсэн ба уг гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлоос шүүгдэгч нь 19.320.200 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч нарт олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.А нь хохирол нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан ба уг хугацаанд хохирогч М.Үүрийнцолмонд 1.500.000 төгрөг, хохирогч Г.Бат-оршиход 1.500.000 төгрөг, хохирогч Д.Балжирсамбууд 1.500.000 төгрөг, хохирогч Г.Дэлгэрцэцэгт 1.500.000 төгрөг, хохирогч Г.Хүдэрчулуунд 1.500.000 төгрөг, хохирогч Д.Соёл-эрдэнэд 2.000.000 төгрөг, хохирогч Д.Ганчимэгт 1.500.000 төгрөгийг буюу нийт 11 сая төгрөгийг нөхөн төлсөн ба үлдэх нийт 8.320.200 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Соёл-Эрдэнэд 2.905.000 төгрөг, хохирогч Г.Хүдэрчулуунд 710.100 төгрөг, хохирогч Д.Балжирсамбууд 761.000 төгрөг, хохирогч Г.Бат-оршиход 611.000 төгрөг, хохирогч Д.Ганчимэгт 791.000 төгрөг, хохирогч М.Үүрийнцолмонд 2.121.000 төгрөг, хохирогч Г.Дэлгэрцэцэгт 421.100 төгрөгийг тус тус олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч М.Аод эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогч нарт учруулсан хохирлын ихэнх хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. М. Аыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Аод хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 /найм/ сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг  арилгах буюу нийт 8.320.200 төгрөгийг түүнээс гаргуулж, хохирогч Д.Соёл-Эрдэнэд 2.905.000 төгрөг, хохирогч Г.Хүдэрчулуунд 710.100 төгрөг, хохирогч Д.Балжирсамбууд 761.000 төгрөг, хохирогч Г.Бат-оршиход 611.000 төгрөг, хохирогч Д.Ганчимэгт 791.000 төгрөг, хохирогч М.Үүрийнцолмонд 2.121.000 төгрөг, хохирогч Г.Дэлгэрцэцэгт 421.100 төгрөгийг тус тус өгөх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Тэнссэн хугацаанд М.Аод хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх, прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсагт зааснаар шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.А нь 5 /тав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Аод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ШИНЭБАЯР