Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 4824

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүухийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5055873 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг бага тойруу-3/9-д байрлах, Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЧН85011463 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, жанжин 29 гудамж 780 тоотод оршин байх, Буянхишигийн Энхзаяад холбогдох,

Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Буянхишиг овогтой Энхзаяа нь 2015 оны 2-р сарын 2-ны өдөр манай компанитай 1195031 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан юм. Хэрэглэгч Б.Энхзаяа нь 1195031 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүрэгээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 160,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймээс Б.Энхзаяатай байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 160,000 төгрөг, гэрээний 5.3-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3% алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу 2015.06.17-2016.05.17 хооронд нийт 334 хоногийн 80,000 төгрөгийн алдангийн хамт нийт 240,000 төгрөгийг хэрэглэгч Б.Энхзаяагаас гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Буянхишиг овогтой Энхзаяа миний бие нь Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй уншин танилцлаа. Уг нэхэмжлэлд шаардсан 240,000 /хоёр зуун дөчин мянган / төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Б.Энхзаяагаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 240,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Б.Энхзаяа нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгуй. хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдпага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Энхзаяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Энхзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгөөс, 3925 төгрөгийг улсын төсвөөс, 3925 төгрөгийг хариуцагч Б.Энхзаяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ