Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 155

 

2**6 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2**6/0**55

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.******, хариуцагч Х.**********, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 онд ******** овогтой **********той танилцан улмаар 2**1 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтийн ***тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүү **********ын Маргад, 2**1 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин **********ын ***** нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдал, шашин шүтлэг таарахгүйн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2**3 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань миний асрамжид амьдарч өсч торнисон. Энэ хүн шашиндаа хэт автаж, гэр орон ажил төрлөө бүгдийг мартсан. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ. Бид эд хөрөнгийн асуудлаар тохиролцсон болно гэв

 

Хариуцагч Х.********** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2007 онд гэр бүл болсон бөгөөд хамтран амьдрах хугацаанд Б*****, Б.***** нар төрсөн. Бид таарч тохирохгүй байсан тул салж тусдаа амьдрах болсон. Гэр бүлээ цуцлуулахад миний зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд өөрийн 2 хүүхэд болох Б*****, Б.***** нарыг ээж ******ын асрамж халамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Үр хүүхдээ харж хандах нь миний үүрэг тул хүүхдийн тэтгэлэг болон хүүхдийн сургалтын төлбөр зэргийг өгнө. Мөн бидний хооронд өмч хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд өөрийн эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний ********** дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ******** дугаар байрны * тоот хаягт байрлах 118,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг эхнэр болон өөрийн 2 хүүхэд Б*****, Б.***** нарт үлдээж байгаа бөгөөд цаашид бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.****** нь хариуцагч Х.**********од холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Х.**********, П.****** нар нь 2007 оны 03 дугаар сарын **-ний өдөр гэр бүл болсноо 2**1 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон бөгөөд 2008 оны 07 сарын 04-ний өдөр төрсөн хүү Б*****, 2**1 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн охин Б.***** нарын эцэг, эх болсон болох нь №********дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2**6 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаар ажиллагаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-11/

 

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, тусдаа амьдраад 3 жил гаруйн хугацаа өнгөрсөн, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд хүү Б*****, охин Б.***** нарыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохиролцооны дагуу эх П.******ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх П.****** нь хүү Б*****, охин Б.***** нарыг эцэг Х.**********той уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй.

 

Гэрлэгчид нь Улсын бүртгэлийн гэрчилгээний ********** дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ******** дугаар байрны 1 тоот хаягт байрлах 118,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг эхнэр болон хүү Б*****, охин Б.***** нарт үлдээхээр харилцан тохиролцож, цаашид эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлөх хуулийн шаардлагын дагуу нэхэмжлэгчээс төлсөн дээрх мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.**********оос хүүхдийн тэтгэлэгт тохирсон хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт ********гийн ********** /ХЗ /, Раш овогт Пүрэвийн ****** /ДЮ **/ нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 07 сарын 04-ний өдөр төрсөн хүү Б*****, 2**1 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн охин Б.***** нарыг эх Б.******ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 07 сарын 04-ний өдөр төрсөн хүү Б*****, 2**1 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн охин Б.***** нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.**********оос сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь  хэсэгт  заасныг  баримтлан хүү Б*****, охин Б.***** нарыг эцэг Х.**********той уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.******д даалгасугай.

 

5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.**********оос улсын тэмдэгтийн хураамжинд 50 547 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ