Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 13

 

2017 оны 6 сарын 23 өдөр       Дугаар 127/ШШ2017/0013                                      Хэнтий аймаг

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 127/2017/0003/З

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би иргэн С.Шижирбаатарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт холбогдох "... Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч С.Шижирбаатар тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д зааснаар, хуулийн хүчин төгөлдөр болсон Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан “Байгаль хамгаалагч”-ийн ажил, албан тушаалдаа миний бие эгүүлэн тогтоогдсон байсан. 

Дээрх шүүхийн шийдвэрээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2015 оны Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр, сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Эгүүлэн томилох тухай” Б/13 дугаар захирамж хүчин төгөлдөр болж, ажил албан тушаалын бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байсан юм.

Гэтэл төрийн албанаас чөлөөлөгдөх, халагдах хүсэлт гаргаагүй, хууль зүйн бодитой үндэслэл, нөхцөл байдал үүсэж бий болоогүй байхад ямар нэгэн учир шалтгаангүйгээр "... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4.4 дэх заалт, Засгийн газрын 2015 оны 425 дугаар тогтоол”-ыг үндэслэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар захирамжийг гэнэт гаргаж намайг 28-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, илт хууль бус үйлдэл юм.

Мөн шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны цалин хөлсөөр хохироож шийдвэрлэсэн юм.

Дээрх “Ажлаас чөлөөлөх тухай” Б/18 дугаар захирамжийг эс зөвшөөрч, Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т заасан хугацаанд гомдол гаргасан.

Өргөдлийн маань хариуг Төрийн албаны салбар зөвлөл 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн.

Маргаан хянан шалгах комиссын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 дугаар дүгнэлт, “Өргөдөл гомдол шийдвэрлэсэн тухай” 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолыг тус тус 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан юм. Уг шийдвэрт,

“...комисс нь, “Иргэн С.Шижирбаатарын... ” Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2016 оны Б/18 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай" захирамжтай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шалгах ажиллагааг хийж гүйцэтгэлээ. 1.”...сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай “С.Шижирбаатарыг ажлаас чөлөөлөх тухай” захирамж нь хууль бус байна.”, “...хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй”, “Мөн С.Шижирбаатар нь ажилдаа томилогдмогц өнгөрсөн хугацааны цалин хөлсөө Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас шаардах нь зүйтэй байна.” гэж тус тус шийдвэрлэсэн хариуг авсан.

Ийнхүү сумын Засаг даргын Б/18 дугаар захирамжийг “Хууль бус” болохыг тогтоосон шийдвэрээ Төрийн албаны салбар зөвлөл Өмнөдэлгэр сумын Засаг даргад хүргүүлсэн.

Засаг даргын дээрх захирамжийг хууль бус болохыг тогтоосон ч уг захирамж хүчингүй болж шийдвэрлэгдээгүй байна. Ажлын орон тоо, цалингийн сан дээр маань өөр иргэн ажиллаж байна. Үүнээс шалтгаалж би ажил албан тушаалаа эрхэлж чадахгүй, цалин хөлсөөр хохирсон хэвээр байна.

Миний бие байгаль хамгаалагч гэсэн Төрийн захиргааны ТЗ-2 ангиллын албан тушаал дээр ажиллаж байсан, 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрийн захиргааны алба хаагчийн тангараг өргөсөн, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасан төрийн жинхэнэ алба хаагч юм.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалт болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан “экологи, байгаль хамгаалал”-ийн мэргэжилтэй, дээд боловсролын бакалавар зэрэгтэй ажиллаж байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гэж заасан ба энэ хуулийн 40.2.3, 40.2.5, 40.4 дэх заалтуудтай Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай намайг “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж нь нийцээгүй, зөрчиж гаргасан байна. Үүний дээр уг хуулийн 24, 25, 26, 27, 29-д заасан захиргааны акт гаргахтай холбогдох процессын ажиллагаа огт хийгдээгүй байна гэдгийг салбар зөвлөлийн “Дүгнэлт”-ээр тогтоогдсон байна.

Иймд, намайг ажлаас чөлөөлсөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай” захирамж нь бүхэлдээ илт хууль бус гэж үзэж байна.

Миний ажлын орон тоо, цалингийн сан Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар “Бүтэц, дүрэм батлах тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтаар Байгаль орчны газрын харьяанд батлагдсан.

Тэгэхээр, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох” гэж зааснаар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга миний цалин хөлсийг олгодог, ийм эрхтэй юм.

Надад 2016 онд үндсэн цалин ТЗ-2-З шатлалаар 483.868 /дөрвөн зуун наян гурван мянга найман зуун жаран найм/, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 24.193 /хорин дөрвөн мянга нэг зуун ерөн гурав/, зэрэг дэв 48.387 /дөчин найман мянга гурван зуун наян долоо/, хоол 50.000 /тавин мянга/ буюу нийт 606.448 /зургаан зуун зургаан мянга дөрвөн зуун дөчин найм/ мянган төгрөгийн цалин хөлсийг Байгаль орчны газар надад сард олгож байсан.

Энэ нь миний нийгмийн даатгалын ННД №А 156722 дугаарын дэвтэрт бичилт хийгдсэн 2016 он болон Байгаль орчны газрын гаргасан 2016 оны цалингийн тооцооны картаар, мөн 2015 оны 85 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар тус тус нотлогдоно.

Төрийн албанаас буюу уг ажил, албан тушаалаасаа би чөлөөлөгдөх, халагдах хууль зүйн үндэслэлгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн утга нь: Нэхэмжлэгч С.Шижирбаатар миний бие тус шүүхэд “Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан. 

1. Нэхэмжлэгч С.Шижирбаатар миний бие хариуцагч Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатартай, ... Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохоор харилцан тохиролцон эвлэрч, Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Эгүүлэн томилох тухай” Б/13 дугаар захирамжаар үргэлжлүүлэн ажиллахаар болов.

2. Нэхэмжлэгч С.Шижирбаатар миний бие хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөрд холбогдох ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаасаа татгалзаж байна. 

Нэхэмжлэгч, хариуцагч бид харилцан тохиролцон эвлэрч, асуудлыг шийдэж байгаа бөгөөд эрх, үүрэгтэйгээ сайн танилцсан болно. Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч С.Шижирбаатар нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт холбогдуулан "...Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх уг захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусч байгааг харгалзан үзээд шүүх хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутанд товлон зарласан. 

Шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан ойлголцож маргаж буй асуудлаараа эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “.... нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй" гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгч, хариуцагч нар  эвлэрлийн гэрээндээ:

“1. Нэхэмжлэгч С.Шижирбаатар миний бие хариуцагч Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатартай тус сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохоор харилцан тохиролцон эвлэрч, Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Эгүүлэн томилох тухай” Б/13 дугаар захирамжаар үргэлжлүүлэн ажиллахаар болов.

2. Нэхэмжлэгч С.Шижирбаатар миний бие хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөрд холбогдох ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаасаа татгалзаж байгаа тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна” гэж харилцан тохиролцож эвлэрчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасны дагуу “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасан. 

Тухайн захиргааны хэргийн “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь” тогтоогдож байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч, хариуцагч нарт тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн болно. 

Мөн нэхэмжлэгч С.Шижирбаатар нь “Ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа эвлэрлийн явцад татгалзсан байх тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн С.Шижирбаатарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож гаргуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч С.Шижирбаатар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн С.Шижирбаатарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарт холбогдох "... Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох тухай” шаардага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Шижирбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нараас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч .Шижирбаатарт олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН