Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1337

 

 

 

 

 

  2019         08         29                                         2019/ШЦТ/1337

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч Г.Батбаяр,

          Шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг /ҮД:0128/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тт холбогдох 1902 00593 0208 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Улаанбаатар чуулгад дууны техникч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 5 дугаар гудамжны 90 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Нгийн Т /РД:........./,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Н.Т нь 2019 оны 07 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 5 дугаар гудамжны 90 тоотод хашаанд байх амбаар дотор Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 552 граммын жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, өөрийн биедээ нийт 38.09 граммын жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Тын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн “... Н.Таас “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байгаа газраа сайн дураараа зааж өгөхөд татгалзах зүйл байна уу” гэж асуухад “би өөрөө заагаад өгье, зааж өгөхөд татгалзах зүйл байхгүй” гэж хариулаад хашааны баруун хойд хэсэгт байсан модон амбаарыг зааж өгөв... хаалгыг нээж ороход хулдаасаар бүтээсэн ширээний доод хэсэгт шалан дээр саарал өнгийн дөрвөлжин цаасан хайрцагтай 2 ширхэг, гялгар ууттай нэг хэсэг, нийт хэсэг “өвс” нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, дотроо үлдэгдэлтэй 7 ширхэг газ ... хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт зэрэг эд зүйлсийг үзлэгээр эд мөрийн баримтаар хураан авав..." гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.3-6/,

Хүний биед үзлэг хийсэн “... Н.Таас “танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл, хууль бус ямар нэг эд зүйл байна уу” гэж асуухад "миний үүрч яваа хар өнгийн цүнхэн дотор өвс байгаа” гэж хариулав. “Цүнхэн доторх эд зүйлээ ширээн дээр гаргаж тавина уу” гэхэд ... зип лок түгжээ бүхий 2 ширхэг гялгар ууттай өвс, “ХААН банк” гэсэн цаасанд ороож тамхи болгосон өвс 1 ширхэг ... хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.7-10/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... Иргэн Н овогтой Т..., ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/..., гэж зааж байгаа нь..., мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх.11-12/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн гэрэл зургууд, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.22-27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3955 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. 55 гэж дугаарласан шар өнгийн гялгарууттай өвс, ургамал мэт зүйл, 54 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, 58 гэж дугаарласан саарал өнгийн цаасан хайрцагтай өвс, ургамал тус бүрээс делта-9 тетрагидроканнабинолын илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинолын нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх.34-38/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3956 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. 50 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, 51 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, 52 гэж дугаарласан гялгар ууттай “ХААН банк” гэсэн ногоон бичиглэлтэй цангаан өнгийн цаасанд хуйлж ороосон ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинолын илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинолын нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх.42-44/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Тын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... би сонирхоод хэрэглэж үзмээр санагдаад ... өвснөөс нэг 100-н гялгар уутаар түүсэн... би уг өвсөө хатааж байгаад цаасанд ороогоод тамхи шиг татаж хэрэглэсэн. Уг өвсийг хэрэглэхэд надад тайвшрах мэдрэмж төрсөн. Бас бүх зүйл удаашраад байгаа юм шиг санагдсан. Би уг өвснөөсөө нийт 10 гаруй удаа хэрэглэсэн... Би одоогоос 1  жилийн өмнө анх удаа хэрэглэж байсан. Тэрнээс хойш хэрэглээгүй байж байгаад Борнуур явахдаа дахин сонирхож үзмээр санагдаад өвс түүсэн юм...” гэх мэдүүлэг /хх.83-86/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Тын хувийн байдлын талаар өгсөн гэрч Д.Нгийн мэдүүлэг /хх.28/,

          Төрсний бүртгэлийн лавлагаа /хх.60/,

          Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт /хх.61/,

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.63/,

          Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх.78/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Н.Т нь 2019 оны 07 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 5 дугаар гудамжны 90 тоотод хашаанд байх амбаар дотор Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 552 граммын жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, өөрийн биедээ нийт 38.09 граммын жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн “... хаалгыг нээж ороход хулдаасаар бүтээсэн ширээний доод хэсэгт шалан дээр саарал өнгийн дөрвөлжин цаасан хайрцагтай 2 ширхэг, гялгар ууттай нэг хэсэг нийт хэсэг “өвс” нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, дотороо үлдэгдэлтэй 7 ширхэг газ ... хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт зэрэг эд зүйлсийг үзлэгээр эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.3-6/,

Хүний биед үзлэг хийсэн “... миний үүрч яваа хар өнгийн цүнхэн дотор өвс байгаа гэж хариулав. Цүнхэн доторх эд зүйлээ ширээн дээр гаргаж тавина уу гэхэд ... зип лок түгжээ бүхий 2 ширхэг гялгар ууттай өвс, “ХААН банк “гэсэн цаасанд ороож тамхи болгосон өвс 1 ширхэг ... хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.7-10/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... Иргэн Н овогтой Т.., ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/..., гэж зааж байгаа нь..., мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх.11-12/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн гэрэл зургууд, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.22-27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3955 дугаартай “... 55 гэж дугаарласан шар өнгийн гялгарууттай өвс, ургамал мэт зүйл, 54 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, 58 гэж дугаарласан саарал өнгийн цаасан хайрцагтай өвс, ургамал тус бүрээс делта-9 тетрагидроканнабинолын илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинолын нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх.34-38/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3956 дугаартай “... 50 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, 51 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, 52 гэж дугаарласан гялгар ууттай “ХААН банк” гэсэн ногоон бичиглэлтэй цангаан өнгийн цаасанд хуйлж ороосон ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинолын илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинолын нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх.42-44/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Тын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... би сонирхоод хэрэглэж үзмээр санагдаад ... өвснөөс нэг 100-н гялгар уутаар түүсэн... би уг өвсөө хатааж байгаад цаасанд ороогоод тамхи шиг татаж хэрэглэсэн. Уг өвсийг хэрэглэхэд надад тайвшрах мэдрэмж төрсөн. Бас бүх зүйл удаашраад байгаа юм шиг санагдсан. Би уг өвснөөсөө нийт 10 гаруй удаа хэрэглэсэн... Би одоогоос 1  жилийн өмнө анх удаа хэрэглэж байсан. Тэрнээс хойш хэрэглээгүй байж байгаад Борнуур явахдаа дахиж сонирхож үзмээр санагдаад өвс түүсэн юм...” гэх мэдүүлэг /хх.83-86/,

          Шүүгдэгч Н.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Н.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Н.Т нь “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.   

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Н.Тын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 5 дугаар гудамжны 90 тоотод хашаанд байх амбаар дотор 552 граммын жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өөрийн биедээ нийт 38.09 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн хадгалах гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хүссэн шүүгдэгчийн тайлбар болон түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

          Шүүгдэгч Н.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Н.Т урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Шүүгдэгч Н.Тт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, мөнгөн дэвсгэртийг Монгол Улсын Банкинд, бусад эд зүйлсийг устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус шилжүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Нгийн Тыг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Тт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Н.Т урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 51 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 18.8 грамм нунтаг ургамал, 52 гэж дугаарласан цаасанд ороосон зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 1.7 грамм нунтаг ургамал, 50 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 18.4 грамм нунтаг ургамал, 55 гэж дугаарласан шар өнгийн гялгар уутны хамт 133.5 грамм нунтаг ургамал, 58 гэж дугаарласан хар өнгийн цаасан хайрцаг, хайрцагны тагны хамт 535.3 грамм нунтаг ургамал, 54 гэж дугаарласан хар өнгийн гялгар уутны
хамт 91.8 грамм нунтаг ургамал зэрэг эд зүйлсийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт, AF3768937 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол Улсын Банкинд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус шилжүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР