| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/05479/И |
| Дугаар | 210/МА2025/01051 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01051
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03320 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй
*******т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,*******л мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга:
1.1. ******* нь 2006 оноос *******,*******, төвд мэргэжлээрээ ажиллаж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* даргын Б/86 тушаалаар *******,*******,******* даргын албан тушаалд томилогдсон бөгөөд *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж байсан.
1.2. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ******* даргын Б/51 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03 өдрийн 182/ШШ2024/00073 дугаар шийдвэрээр *******,*******, газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож,*******л мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар намайг газрын даргын 2024 сны 07 сарын 05 өдрийн Б/130 дугаартай тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч *******,*******,******* даргаар ажиллаж байгаа нь өвчтэй, чөлөөтэй гэх худал шалтгаанаар ажил хүлээлцээгүй бөгөөд ажиллах нөхцөл боломжоор хангаагүй.
1.3. Гэтэл газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/149 дугаар тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр дахин чөлөөлөөд байна. Миний бие тус тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан нөхцөл, хугацааны дагуу 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ч бид эвлэрээгүй, хөдөлмөрийн эрхийн маргааныг дуусгавар болгосон.
1.4. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг Эрүүл мэндийн тухай хуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг удирдлага болгосон ч тай зөвшилцөөгүй. Энэ нь удирдлага болгосон хуулиа Нийслэлийн*******л мэндийн газар өөрөө хэрэгжүүлээгүй байгаа юм.
1.5. Мөн тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дэх заалтыг удирдлага болгохдоо ямар гарцаагүй байдал эсвэл нийтийн ашиг сонирхлын үүднээс сонсгох ажиллагаа хийгээгүй үндэслэл шалтгааныг бичээгүй байна. Түүнчлэн албан тушаалын тодорхойлолтод заагдсан, албан тушаалд тавигдсан нийтлэг болон тусгай шаардлагад нийцэхгүй гэжээ. Миний бие *******,*******,******* даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан албан тушаалын тодорхойлолтын дагуу ажиллаж байсан. Уг албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагад миний бие бүрэн нийцэж байсан.
Гэтэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/00073 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсоноос хойш, ******* даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/130 дугаартай намайг ажилд эгүүлэн томилох тушаал гаргахаас өмнө миний албан тушаалын тодорхойлолтыг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зориуд өөрчилж, миний боловсрол, мэргэжилд тохирохгүй байдлаар, харин *******,*******, газрын даргаар одоо ажиллаж байгаа д нийцүүлэн өөрчилсөн байгаа юм.
1.6. Түүнчлэн, тушаалд *******,*******,******* Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирсэн албан бичгийн дагуу албан ажлын зайлшгүй шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа гэжээ. Гэтэл Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ямар албан бичиг ирсэн нь тодорхойгүй, албан ажлын зайлшгүй ямар шаардлага гарсан болохоороо намайг ажпаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн, Үйлдвэрчний эвлэлийн хорооны бичиг, албан ажлын зайлшгүй шаардлага гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх хууль зүйн боломжгүй юм.
Иймд, ******* даргын 2024 оны 08 дугаар сарын 16 өдрийн 5/149 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг *******,*******, төвын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж,*******л мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг *******т даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б/86 дугаар тушаалаар албан тушаалд түр томилогдсон. Тухайн үеийн ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор сул орон тоонд удирдах ажилтныг сонгон шалгаруулж томилох хүртэл түр томилсон тушаал гаргасан. Үүний дагуу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаар шийдвэрээр албан тушаалд нь эргүүлэн тогтоосон. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн газрын Б/130 дугаар тушаалаар түүнийг эгүүлэн ажилд томилохдоо Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг үндэслэн *******ийг************** даргын түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс сонгон шалгаруулалтаар хүн томилогдох хүртэл хугацаанд эргүүлэн томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг ******* хүлээн зөвшөөрдөг. Үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй.
2.2. Түр албан тушаалд томилогдох шалтгаан нь ******* шүүхийн маргааны хэлэлцэж байх үед 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ********************* даргын албан сонгон шалгаруулалтад тэнцсэн ********************* даргаар г томилохоор Төрийн албаны зөвлөлөөс шийдвэр гарсан байдаг. ******* нь сонгон шалгаруулалтад оролцсон боловч анкет нь шаардлага хангаагүй гээд цуцлагдсан.
2.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтууд нь шийдвэр гаргах эрхтэй холбоотой. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан 28.1.2 дэх заалт шалгалтын нөхцөл байдлыг дурддаг. ******* нь төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн гэж тайлбарладаг. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажил олгогч, эсвэл ажилтан гаргасан бол дуусгавар болгохоор зохицуулсан. ******* нь сонгон шалгаруулалтад оролцоод шаардлага хангахгүй байсан тул тухайн ажилтныг албан тушаал чөлөөлөх асуудал хуульд заасны дагуу явагдсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг Нийслэлийн Шүд,*******,******* даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч газраас 17,906,875 /арван долоон сая есөн зуун зургаан мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны цалин болох 17,906,875 төгрөгөөс нийгмийн болон*******л мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийг төлж, тайлагнахыг хариуцагч *******т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч газраас 70,200 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/00073 дугаар шийдвэрээр *******ийг *******,*******, газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож,*******л мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.
газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар намайг ******* даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/130 дугаартай тушаалаар ажилд эгүүлэн томилсон. Өмнөх шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажилд томилсон 2024 оын 07 дугаар сарын 05-ны өдрийн цалин хөлс,*******л мэнд, нийгмийн даатгалын төлүүлэх нэхэмжлэлийг шийдвэрлээгүйд гомдолтой байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан. Тухайн үед Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны хялбар ажиллагааны тойргийн шүүх байгуулагдаагүй бөгөөд 2025 оны 01 сарын 01-ний өдөр тус шүүх байгуулагдсан байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар "Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа" бүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байхад шүүх тусгай журмаар хянан шийдвэрлэх маргаан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч *******ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон*******л мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасан нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талаас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар *******ийг ажилд эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тушаалын тушаах хэсгийн 2-т шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дугаар хэсэгт заасны дагуу тусгагдсан нөхөн олговрыг олгож,*******л мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж тайлагнахыг ************** төвд даалгасан. Уг тушаал нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарсан бөгөөд тушаал гарах хүртэлх хугацааны асуудлыг шүүх шийдвэрлэсэн байгаа учраас дахин шийдвэрлэх шаардлагагүй гэх агуулгаар дүгнэсэн. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгчийн эгүүлэн томилуулах албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн дагуу зохицуулагддаг. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* даргын Б86 дугаар тушаалаар *******ийг сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаан *******,*******,******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилсон.
*******,******* төв нь төрийн үйлчилгээний байгууллага бөгөөд уг байгууллагын дарга нь төсвийн шууд захирагч юм. Иймд, Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад ордог, төрийн албаны зөвлөлөөс тавигдсан шаардлагыг хангасан хүн уг албан тушаалд томилогдож ажилладаг.
Т.Зөнбилэгт нь 2023, 2024 онуудад уг албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлиөөс дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, томилох талаар бичгийг Нийслэлйн*******л мэндийн газарт тэнцсэн хүнийг томилуулах талаар шийдвэр гаргасан байгаар шүүхээс анхаарч үзээгүй.
6.2. *******ийг эгүүлэн томилуулах албан тушаал нь Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч бөгөөд уг маргааныг захиргааны шүүхэд шийдвэрлүүлэх ёстой.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 25 дугаартай тогтоолд зааснаар иргэн болон захиргааны хэргийн маргааны харьяаллыг заагласан бөгөөд төрийн үйчилгээний байгууллагын удирдах албан тушаалтай төсвийн захирагчийн хөдөлмөрийн маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр заасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал татгалзаагүй.
Анхан шатны шүүхээс хуульд захирагдах зарчмм хамаагүй, хэргийг зөрчиж үүсгэсэн ч шийднэ гэсэн зарчмыг баримталсан. Шүүх *******ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15931 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж байгаа нь Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар 20-ны өдрийн хууль тайлбарласан 25 дугаар тогтоолыг 3 сарын дараа шууд зөрчсөн, хууль хэрэглээг зөрчсөн үйлдлээ шүүх өөрөө залруулахгүйгээр 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг шийдвэрлэхдээ өөрийн буруутай үйлдлийг зарчмаар хамгаалах нь буруу юм.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч давж заалдах гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.10-т заасны дагуу сонгон шалгаруулалтаар томилогддог албан тушаал гэж тайлбарласан. Уг маргаан нь сонгон шалгаруулалттай холбоотой бус төрийн үйчилгээний албан тушаалтны хөдөлмөрийн эрх зөрчигдөж ажлаас халсантай холбоотой маргаан байсан. *******,************** дарга гэх албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал болно. Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан ажлаас халах, чөлөөлөх, сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлсөн зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгттөрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан. Үүний дагуу уг харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Хөдөлмөрийн тухай хууль буюу хувийн эрх зүйн зохицуулалтаар зохицуулагдаж буй асуудал нь иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх ёстой. Хариуцагч 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч *******ийг ажилд эгүүлэн томилсон буюу шүүхийн шийдвэрийг дүр үзүүлсэн байдлаар биелүүлж тушаал гаргасан. Тухайн тушаалд зааснаар сонгон шалгаруултад хүн томилогдох хүртэлх хугацаанд эгүүлэн томилж хөдөлмөрийн гэрээг байгуулсугай гэж заасан. Гэтэл сонгон шалгаруулалт зарлагдаагүй буюу өөр хүн томилогдоогүй байхад буюу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн.
Өөрөөр хэлбэл өмнө нь гаргасан тушаал биелэгдээгүй, биелэгдэх нөхцөл бүрдээгүй байхад шүүх дээрх нөхцөлд хүргэсэн. Улсын Дээд шүүхийн 25 дугаар тогтоолд тайлбарласан гэхээс илүү ялгаж заагласан байдаг. Хувийн эрх зүйн харилцаагаар уг маргааныг шийдвэрлэх үү эсхүл нийтийн эрх зүйн харилцаагаар шийдвэрлэх үү гэдгийг шүүх шийдэх ёстой. Монгол улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлэхээр заасан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах,*******л мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн томьёолоогүй алдаа гаргасныг залруулах боломжтой.
Тодруулбал, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үр дагавар нь олговор шаардахаар хуульд заасан байхад анхан шатны шүүх цалин хөлс гаргуулах гэж алдаатай тодорхойлсон, түүнчлэн нийгмийн болон*******л мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг дэвтэрт бичдэг байсныг цахимжуулж баталгаажуулалт хийдэг болсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.
3.1. Нэхэмжлэгч *******ийн гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэлд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШЗ2024/15931 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн нь буруу болжээ.
Учир нь, анхан шатны шүүхийн “иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж гарахаас 2 сар гаруй хугацааны өмнө Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоол гарч, уг тогтоолын тайлбарлах нь хэсгийн 3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан “...бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” гэдгийг иргэний хэргийн шүүх хэрэглэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтын “... аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол...”-ыг хянан шийдвэрлэхэд “Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч (эрх баригч)-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон талаарх гомдол иргэний хэргийн шүүхэд харьяалагдахгүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч *******ийн хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж урьд эрхэлж байсан албан тушаалд тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад дурдсан албан тушаал нь Нийслэлийн Шүд,************** даргын албан тушаал байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар байна.
3.2. Гэтэл иргэний хэргийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй нэхэмжлэлд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж, улмаар уг алдааг залруулалгүйгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг харьяалан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчжээ.
Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх, процессын хэмнэлттэй байх зарчим нь хэргийн харьяалал зөрчсөн байхад хамаарах учиргүй.
4. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар хэргийн харьяалал зөрчсөн байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Түүнчлэн нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/00073 дугаар шийдвэрээр *******,*******, газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгосноос хойш газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/130 дугаартай тушаалаар ажилд эгүүлэн томилсон хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Энэ шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.3-т зааснаар тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан шийдвэрлүүлэх маргаанд хамаарна.
Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийг нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар шийдвэртээ зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт заалгүй орхигдуулсан, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
Гэвч Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолын 5.1.1.2-т “Түүнчлэн, нэхэмжлэгч анхнаасаа цалин хөлс гаргуулахаар шаардаагүй боловч сүүлд нь бие даасан нэхэмжлэл гаргасан, мөн хариуцагч шүүхийн биелүүлээгүйгээс, эсхүл биелэлтийг удаашруулснаас шалтгаалж авч чадаагүй цалин, хөлстэй холбоотой маргааныг ч захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ...” гэснээс үзвэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/00073 дугаар шийдвэрээс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.
6. Иймд, дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, *******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,*******л мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэхийг даалгуулах тухай *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03320 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах,*******л мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэхийг даалгуулах тухай *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-т тус тус зааснаар зохигч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА