Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1338

 

 

 

 

 

  2019         08         29                                         2019/ШЦТ/1338

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч Г.Батбаяр,

          Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч С.ЧулуунБ /ҮД:0009/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эд холбогдох 1902 00595 0211 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, УлаанБ хотод 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөө, эмээ, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 3 дугаар байрны 18 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Гийн Э /РД:............./,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Г.Э нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол Шилтгээн” цогцолборын хашаанд өөрийн барьж явсан цэнхэр өнгийн спорт цүнхэнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 17.2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн “... үзлэг эхлэхийн өмнө иргэн Гийн Эгээс таны биед болон байрлаж байсан майханд ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа юу, хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж өгөхөд миний барьж явсан хөх цэнхэр өнгийн спорт цүнхэнд гялгар ууттай өвс байгаа гэж хариулав. Майхны үүд хэсэгт байсан хөх цэнхэр өнгийн спорт цүнхийг нээж үзэхэд цагаан өнгийн гялгар ууттай ногоон нунтаг ургамал байсныг 40 гэж дугаарлан хураан авч, цүнхэн доторх эд зүйлсийг гаргаж үзэхэд хар өнгийн даавуун шортны зүүн халааснаас цэнхэр өнгийн гялгар ууттай ногоон өнгийн нунтаг ургамал байсныг 41 гэж дугаарлан хураан авч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.4-8/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “... Иргэн Б овогт Гийн Э..., ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/..., гэж зааж байгаа нь..., мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнх-Анандын өгсөн: “... би 2019 оны 07 сарын 06-ны өдөр Плей тайм-2019 “Play Time-2019” наадмыг үзэх гээд хүүхдийн ордны тэндээс автобусанд суугаад автобусан дотор Этэй таарсан... Э бид хоёрыг “Монгол Шилтгээн”-ий хашааны гадна очиход Батмагнай нэг урилга бэлдчихсэн тосож авсан. Ингээд Батмагнай, Э бид гурав майхан дээр нь оччихоод пиво олох гээд тал тал тийшээ гарсан. Тэгээд шөнө дунд Батмагнай, Э хоёрыг тоглохоос нь өмнө голын тэнд уулзтал Батмагнай, Э хоёр тамхинд өвс ороочихсон татаж байсан. Тэгээд шөнө нь Батмагнай, Э бид гурав Эий майханд очиж унтсан. Өглөө сэрээд хоол идчихээд майхан дээрээ дөнгөж ирээд байж байтал цагдаа нар гараад ирсэн. Би өмнө нь Батмагнай, Э нартай хамтдаа нэг удаа өвс татаж байсан...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн гэрэл зургууд, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.30-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3975 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “40” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “41” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөнгөлөг өнгийн цаас зэргээс делта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-н жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх.49-51/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эгийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Тэгтэл тэр залуу надаас өвс авах уу гэж асуухаар нь би авахгүй гээд аваагүй юм... нөгөө залуу дахиад өвс авах уу гэж асуухаар нь би жаахан өвс 25.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд уг өвсийг тэр шөнөдөө найз Батмагнай, Мөнх-Ананд нарт өгч хэрэглүүлсэн. Харин би өөрөө тэр үед уг өвснөөс хэрэглээгүй. Тэгээд маргааш өдөр нь цагдаа нарт баригдахад миний спорт цүнхнээс нөгөө өвсний үлдэгдэл гарч ирсэн. Би тэр үед цагдаад баригдахдаа сандарсандаа өвс хэрэглэсэн гэж мэдүүлсэн. Яг үнэндээ би өвс хэрэглээгүй ээ. Харин найз Мөнх-Ананд, Батмагнай нарт өгч хэрэглүүлсэн. Уг өвсийг найзуудтайгаа хэрэглье гэж бодож авсан боловч би өөрөө хэрэглээгүй. Надад өвс зарсан залууг би огт танихгүй ээ. Уг залуу тухайн үед хар өнгийн маск нүүрэндээ зүүсэн байсан болохоор таних ямар ч боломжгүй ээ...” гэх мэдүүлэг /хх.99/,

          Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.71/,

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.76/,

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.77/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Г.Э нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол Шилтгээн” цогцолборын хашаанд өөрийн барьж явсан цэнхэр өнгийн спорт цүнхэнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 17.2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн “... миний барьж явсан хөх цэнхэр өнгийн спорт цүнхэнд гялгар ууттай өвс байгаа гэж хариулав. Майхны үүд хэсэгт байсан хөх цэнхэр өнгийн спорт цүнхийг нээж үзэхэд цатаан өнгийн гялгар ууттай ногоон нунтаг ургамал байсныг 40 гэж дугаарлан хураан авч, цүнхэн доторх эд зүйлсийг гаргаж үзэхэд хар өнгийн даавуун шортны зүүн халааснаас цэнхэр өнгийн гялгар ууттай ногоон өнгийн нунтаг ургамал байсныг 41 гэж дугаарлан хураан авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх.4-8/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “... Иргэн Б овогт Гийн Э..., ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/..., гэж зааж байгаа нь..., мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнх-Анандын өгсөн: “... Тэгээд шөнө дунд Батмагнай, Э хоёрыг тоглохоос нь өмнө голын тэнд уулзтал Батмагнай, Э хоёр тамхинд өвс ороочихсон татаж байсан... Би өмнө нь Батмагнай, Э нартай хамтдаа нэг удаа өвс татаж байсан..." гэх мэдүүлэг /хх.34-35/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн гэрэл зургууд, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.30-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3975 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “40” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “41” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөнгөлөг өнгийн цаас зэргээс делта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-н жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх.49-51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эгийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... нөгөө залуу дахиад өвс авах уу гэж асуухаар нь би жаахан өвс 25.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд уг өвсийг тэр шөнөдөө найз Батмагнай, Мөнх-Ананд нарт өгч хэрэглүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.99/,

          Шүүгдэгч Г.Эгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Г.Эгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Г.Э нь “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.   

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Г.Эгийн делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, уутны хамт 17.2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хүссэн шүүгдэгчийн тайлбар болон түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй юм.

          Шүүгдэгч Г.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Г.Эгийн урьд нь баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, бусад эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Гийн Эг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд  хугацаагаар 2 жилийн хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Г.Эгийн баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5. Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди нэг ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Г.Эгийн хөх цэнхэр өнгийн спорт цүнхэн дотроос хураан авсан 3.1 грамм жинтэй 2 ууттай /шинжилгээ хийгдсэний дараа 17.2 грамм жинтэй болсон/ “өвс” гэх нэршилтэй нөгөөн өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, СүхБ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР