Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 167

 

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2016/00167

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

э: Өмнөговь аймаг, Гурван тэс сум, 3 дугаар баг, Тостод оршин суух, Тахилга овогт Балжиннямын Алтантуяа /КГ 83102909/-ийн

 

: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Оргил Стадион 22, Моннис Бьюлдинг, 8 давхарт байрлах, Саусгоби Сэндс ХХК /УБД:9019019096, РД:5084555/-д

 

2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10/55R тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтантуяа, түүний өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн төлөөлөгч Б.Боорчи, Ч.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Алтантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б.Борхүү нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алтантуяа миний бие нь тус компанид 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13/289R тоот тушаалын дагуу Засгийн газар, олон нийтийн харилцаны хэлтэст орон нутгийн харилцааны туслах ажилтнаар анх ажилд орсон бөгөөд компанийн зүгээс 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/18R тоот тушаалаар жинхлэн томилсон. Гэтэл 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14/48R тоот тушаалаар Гурван тэс сумын төлөөлөгчийн ажлын байранд ажиллаж байсан хүн нь жирэмсний амралтаа авсан тул түр орон тоо гарсан гэж намайг түр дэвшүүлэн томилсон. Ингээд миний бие уг албан тушаалд ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сараас эхлэн жирэмсний амралтаа авч хүүхдээ асрах болсон бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр Б.Алтантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/55R тоот тушаал ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие жирэмсэн хүний оронд ажиллаж байснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд урд ажиллаж байсан Б.Тогтохмааг ажилдаа эргэн орсон үндэслэл зааж тушаал гаргахдаа миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхийг ажлаас халахыг хориглосон байдаг. Мөн намайг Тогтохмаагийн оронд дэвшүүлэн томилохдоо анх ажиллаж байсан буюу Засгийн газар, олон нийтийн харилцаны хэлтэст орон нутгийн харилцааны туслах ажилтнаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байдаг. Иймд Саусгоби Сэндс ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10/55R тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан буюу Засгийн газар, олон нийтийн харилцаны хэлтэст орон нутгийн харилцааны туслах ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Саусгоби Сэндс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи, Ч.Эрдэнэбаяр нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: Нэхэмжлэгч Б.Алтантуяа нь анх 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13/88-К тоот Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар компанийн Захиргааны хэлтэст Ангийн даргын туслахын албан тушаалд уг албан тушаалд ажиллаж байсан Ч.Нарангоог ажилдаа эргэн орох хүртэл хугацаатай томилогдон ажиллаж эхэлсэн. Ч.Нарангоо нь ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан тул 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 13/277-К тоот тушаал гарч Б.Алтантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болгосон. Саусгоби сэндс ХХК-д ажлын орон тоо шинээр гарсан тул урьд нь тус компанид ажиллаж байсан Б.Алтантуяад уг ажлын байрыг санал болгож талууд харилцан тохиролцсон тул 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 13/289-К тоот тушаалаар дахин ажилд орсон. Уг тушаалын дагуу Б.Алтантуяаг Засгийн газар, олон нийтийн харилцааны хэлтэст Орон нутгийн харилцааны туслах ажилтнаар авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2014 оны 02 дугаар сард тус компанийн Гурвантэс сумын төлөөлөгчийн ажлын байранд ажиллаж байсан Б.Тогтохмаа нь жирэмсний амралт авч тухайн ажлын байранд орон тоо гарсан ба уг ажлын байрыг нэхэмжлэгч Б.Алтантуяад санал болгоход зөвшөөрсөн. Улмаар 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 14/48-К тоот тушаал гарч Б.Алтантуяаг Гурвантэс сумын төлөөлөгчийн ажпын байранд Б.Тогтохмааг эргэн ирэх хүртэл хугацаагаар дэвшүүлэн ажиллуулахаар болсон. Ингээд Б.Алтантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд холбогдох өөрчлөлтийг оруулсан ба Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Алтантуяа нь цаашид Орон нутгийн харилцааны туслах ажилтны гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлээгүй ба Гурвантэс сумын төлөөлөгчийн ажлын чиг үүргийг түүний Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хийж гүйцэтгэж эхэлсэн. Нэхэмжлэгч Б.Алтантуяа нь 2014 оны 11 дүгээр сараас эхлэн жирэмсний амралтаа авсан ба 2016 оны 02 сарын 24-нд ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасан байна. Компанийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хэлэлцэх явцад Б.Тогтохмаа нь ажилдаа эргэн орох хүсэлтийг мөн гаргасан. Иймд уг ажлын байранд өмнө нь ажиллаж байсан Б.Тогтохмаагийн хүсэлтийг хүлээн авч Б.Алтантуяагийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанд тооцож цаашид сунгахгүй гэж үзсэн. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 01/55-К тоот тушаал гарч Б.Алтантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсонд тооцсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрййн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэстэй ба Гурвантэс сумын төлөөлөгчийн албан тушаалд өмнө нь ажиллаж байсан, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа Б.Тогтохмаа ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар Б.Алтантуяатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу дууссан гэж компанийн зүгээс үзсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Алтантуяа нь Саусгоби Сэндс ХХК-д холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10/55R тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан буюу Засгийн газар, олон нийтийн харилцааны хэлтэст орон нутгийн харилцааны туслах ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хангах тэй .

 

Нэхэмжлэгч Б.Алтантуяа нь Саусгоби Сэндс ХХК-д 2013 оны 10 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13/289R тоот тушаалын дагуу Засгийн газар, олон нийтийн харилцааны хэлтэст орон нутгийн харилцааны туслах ажилтнаар анх ажилд орж, тус компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/18R тоот тушаалаар жинхлэн томилогдон ажиллаж байгаад мөн захирлын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14/48R тоот тушаалаар Гурвантэс сумын төлөөлөгчөөр Б.Тогтохмааг ажилдаа орох хүртэл түр дэвшүүлэн томилогдон ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох тухай тушаалууд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3-10/

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Алтантуяа нь 2014 оны 01 сарын 25-ны өдрөөс Гурвантэс сумын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2014 оны 11 сард жирэмсний амралтаа авч, хүүхэд асрах чөлөөтэй байсан байх ба зохигчид уг асуудлаар маргаангүй байна.

 

Харин Саусгоби Сэндс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01/55-R тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Компанийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтуудыг баримтлан хүүхэд асрах чөлөөтэй байсан Батчулуун овогтой Тогтохмаа нь ажилдаа эргэн орсон гэх үндэслэл зааж Б.Алтантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг хэлнэ гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Орон нутгийн харилцааны туслах ажилтны болон Гурвантэс сумын төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтууд, зохигчдын тайлбар зэргээс дээрх ажлын байрууд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хамаарагдаж байх бөгөөд хуульд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заажээ.

 

Дээрхээс дүгнэхэд тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар 22-ны 01/55-R тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэхь хэсэгт зааснаар ажилтан жирэмсэний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй эхийг байгууллага татан буугдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглодог.

 

Хүүхэд асарах чөлөөтэй байсан Б.Алтантуяаг ажилдаа эргэн орохоор гаргасан хүсэлтийг ажил олгогч хүлээн авалгүй ажлаас чөлөөлсөн нь дээрхи хуульд заасан үүргээ ажил олгогч зөрчсөн гэж үзнэ.

 

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Б.Алтантуяаг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байх ба нэхэмжлэгчийн ажилдаа орох хүсэлт гаргасан өдрөөс буюу 2016 оны 3 сарын 24-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажлын 68 өдрийн олговор 4 174 860 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Алтантуяагийн цалинг тус компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 2 сарын 05-ны өдрийн 14/48-R тоот тушаалд /хх-ийн 3/ дурдсанаар Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 1 320 000 /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ төгрөгийн цалин авсан байх ба 68 өдрийн /1 320 000:21,5= 61 395 төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 4 174 860 төгрөгөөр /61 395х68 өдөр/ тогтоосон ба нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

뿿, .

 

Нэхэмжлэгч Б.Алтантуяа нь 2016 оны 3 сарын 22-ны өдрийн 10/55R тоот тушаалыг 2016 оны 3 сарын 28-ны өдөр хүлээн авсан байх ба уг тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2016 оны 4 сарын 28-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Алтантуяаг Саусгоби Сэндс ХХК-ийн Засгийн газар, олон нийтийн харилцаны хэлтэст орон нутгийн харилцааны туслах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 174 860 төгрөгийг хариуцагч Саусгоби Сэндс ХХК-аас гаргуулан Б.Алтантуяад олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Алтантуяагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Саусгоби Сэндс ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Саусгоби Сэндс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 81 748 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ