Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01078

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/02775 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК-тай *******,******* хороо, ******* хотхон, , 3 давхрын 68.32 м.кв талбай бүхий орон сууцыг 266,448,000 төгрөгөөр тооцон бартераар худалдаж авахаар гэрээ байгуулсан бөгөөд орон сууцны төлбөрийг бартерийн нөхцөлөөр барагдуулсан.

1.2. Ингэхдээ ******* ХХК-д барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд дээрх орон сууцыг бартераар авахаар болсон " ХХК-нь иргэн ******* надад өгөх өглөгийнхөө оронд өгөхөөр тохиролцсоны үндсэн дээр миний бие тэдний зөвшөөрөл олгосон албан бичгийн дагуу орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээний төлбөрийг төлж тооцоо дуусгасан гэж тохиролцсон. Дээрх зөвшөөрлийг албан бичгээр тус тус өгсөн юм.

1.3. Иймд *******,******* хороо, Хаппи ресиденс хотхоны ын 3 давхарын 68.32 м.кв, орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК нь *******,******* хороо, байрлах, ы блок, , хоёр орц бүхий барилгын карказ угсралтын ажлыг ХХК-иар хийж гүйцэтгүүлэхээр 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараа блок барилгыг 50/50 хувийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулахаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд ашиглалтад оруулсны дараа 1 болон 2 дугаар орцоо тэнцүү хувааж авна гэх тохиролцоог хийсэн.

2.2. ******* ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон ******* ХХК-ийн зөвшөөрөл олгосон албан бичгийг үндэслэн иргэн *******тай орон сууц захиалгын гэрээ байгуулж байсан боловч уг орон сууцны өмчлөгч "*******" ХХК болон иргэн *******тай тохиролцсон гэх "" ХХК-уудын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж, уг ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн байгуулсан *******ын орон сууц захиалгын гэрээ мөн адил цуцлагдсан.

2.3. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл манай байгууллагад хамааралгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13, 14 дугаартай ажил гүйцэтгэх 2 гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн******* хорооны нутаг дэвсгэрт байрлах, бүхий хоёр блок барилгын карказ угсралтын ажил хийлгэхээр тохиролцсон боловч хийсэн ажил нь дутуу хийгдсэнээс гэрээ дуусгавар болж, бартераар өгсөн байрнуудаа ХХК буцааж өгсөн.

3.2. Үүнийх нь дагуу дараа дараагийн арга хэмжээ буюу хариуцагч байгууллага болон ******* ХХК хоёрын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны асуудал нь бүхэлдээ хариуцагч байгууллагын бүрэн эрхийн асуудал болж байгаа. Энэ эрхийн хүрээнд дараагийн иргэнд шилжүүлж, төлбөр тооцоогоо авч байгаа. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Маргаан бүхий байрны төлбөрийг нэхэмжлэгч болон , нар ХХК-д огт төлөөгүй, ******* ХХК-д ч төлөөгүй. ******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13, 14 тоот гэрээний дагуу ажлыг 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хийж эхэлсэн.

Иймд хариуцагч ******* ХХК-ийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Улмаар гэрээт ажлыг хийж дуусгасан бөгөөд эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргах эрхтэй этгээд болох ******* ХХК-иас шууд гаргуулж өгнө гэсний дагуу миний бие орн сууцны нийт 266,448,000 төгрөгнөөс 240,000,000 төгрөгийг гийн Хаан банкны дугаарын дансаар, үлдэгдэл 26,448,000 төгрөгийг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах үед төлөхөөр тохиролцсон.

5.2. Хан-Уул дүүргийн******* хороо, хотхон, , 3 давхрын 68.32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг би өөрийн олон жил хөдөлмөрлөж, хурааж, хуримтлуулсан хөрөнгөөр худалдан авсныг шүүх харгалзаж, бусдад шилжүүлэхгүй байх талаар онцгой анхаарч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт -ыг Хан-Уул дүүргийн******* хороо, ******* хотхоны , 3 дугаар давхрын 68.32 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааныг дэгийн дагуу явуулаагүй нь хариуцагч ******* ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК, ХХК, нарын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тал нөгөө талаас асуулт тавих эрхийг шүүх олгоогүй

7.2. Түүнчлэн шүүх хуралдаан даргалагч нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гэрч оролцуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх, улмаар гэрчийг тус өдрийн шүүх хуралдаан дээр шууд асуух талаар хариуцагчийн өмгөөлөгчийг олон талаар шахалт үзүүлж, асуултаа хурлын явцад бэлд, бусад оролцогч нар асуулт асуух явцад өөрийн юу асуухаа тодорхойлж болно зэргээр нөлөөлсөн. Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд маргаан бүхий үйл баримтыг зайлшгүй нотлох ёстой гуравдагч этгээд ******* ХХК болон нар ирээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч оролцох тохиолдолд бусад оролцогчдын асуулт асуух, ач холбогдол бүхий үйл баримтыг тогтооход оролцох эрхийг нь зөрчих нөхцөл үүснэ.

7.3. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5.-т "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;" гэж заасны дагуу нэхэмжлэгч гэх ******* нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь шүүх хуралдааны явцад болон шүүх хуралдаан дээр гэрчийн мэдүүлэг өгсөн ын мэдүүлгээс тодорхой болсон байхад энэ талаар дүгнэлт өгөөгүй нь шүүгчийн хараат бус, шударга, мэргэжлийн байх зэрэг ноцтой алдаа болсон.

7.4. Шүүх хариуцагчийн өгсөн тайлбар, нотлох баримт, ХХК-иас ******* ХХК-д хүргүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн АТ 22/20 хүсэлт гаргах тухай албан бичиг зэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны туршид тухайн албан бичгийг тойруулж, утга агуулгыг гажуудуулж байсан.

7.5. Талуудын хооронд байгуулагдсан "Орон сууц захиалгын гэрээ", түүний хавсралтаар төлбөр тооцоогүй гэх тамга нь орон сууцны төлбөр төлөгдсөн эсэхийг нотлох ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү орон сууцны төлбөрийг төлсөн эсэх нь *******аас т шилжсэн орон сууцны төлбөр, аас ХХК рүү шилсэн төлбөрөөр нотлогдох юм. Гэтэл шүүгч аас руу 2019-202.11 сар хүртэл шилсэн төлбөрөөр маргаан бүхий орон сууцны төлбөр төлөгдсөн мэтээр илт үндэслэлгүй, эргэлзээтэй дүгнэлт хийсэнд хариуцагч маш гомдолтой байгаа бөгөөд эдийн засгийн эрх ашиг нь асар ихээр хохирох нөхцөл бүрдээд байна.

7.6. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-11 дэх хэсэгт маргаан бүхий үйл явдлыг зөв тодорхойлж явсан боловч 12 дугаар хуудасны 13 дахь хэсгээс "... нэхэмжлэгч ******* нь бид хоёр үл хөдлөх хөрөнгө .... нэр дээр орон сууц захиалгын гэрээ хийсэн болно. Уг орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх заалтыг баримтлан худалдан борлуулахад татгалзах зүйлгүй... " гэснээр тогтоогдож байна. гэх дүгнэлт хийхдээ г орон сууцны өмчлөгч гэж ойлгогдох дүгнэлт хийсэн нь хэргийг зөвхөн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх шүүхийн шийдвэрийг эргэлзээ бүхий нөхцөлд оруулжээ.

7.7. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т маргаан бүхий орон сууцыг *******т ямар үндэслэлээр хэрхэн шилжүүлж байгаа нь тодорхойгүй буюу нь өөрийн өмчлөлийн орон сууцыг өөрийн ээж хүнд өвчтэй, хүүхдээ сургуульд хүргэх хувийн шалтгаанаар *******т шилжүүлсэн мэтээр нөхцөл байдлыг дүгнэсэн атлаа ******* маргаан бүхий асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаас итгэмжлэл аваагүй байгаад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

7.8. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д ...******* ХХК болон ******* ХХК, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ХХК, ******* ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг болон дээрх 3 компанийн албан бичгүүдээс үзэхэд ХХК, ******* ХХК-д хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд орон сууц авахаар тохирсны дагуу дээрх орон сууцыг өгөх өр авлагадаа тооцож, улмаар ******* ХХК, *******тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь тогтоогдож байх бөгөөд... гэж огт ор үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь хэргийн аль ч хэсэгт огт байхгүй бөгөөд болон " ХХК, *******" ХХК-ийн хооронд өр авлага үүссэн талаарх ямар ч нотлох баримт байхгүй. Харин ХХК нь ажлын хөлсөнд авсан байрыг үл хөдлөх зууч болох , ******* нараар заруулах зорилгоор тэдний нэр дээр захиалгын гэрээ хийлгэдэг байсан тухай тайлбар, болон *******, нар нь үл хөдлөхийн зууч болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар баталгаажсан. Гэтэл шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

7.9. Мөн шүүх *******" ХХК болон " ХХК нарын кооронд байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ", тус гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээ талууд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр эцэслэн тохирч, энэ талаар огт маргаагүй, мөн маргаан бүхий орон сууцыг төлбөрт шилжүүлсэн, төлбөрт шилжүүлсэн авсан тал буцаан шилжүүлсэн эрх зүйн үр дагавар бүхий, маргаан харилцаанд ямар ч дүгнэлт өгөөгүй нь хэргийг хэт нэг талыг барьж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад дүгнэх хэсгийн хүрээнд огт дүгнэлт хийгээгүй.

7.10. Маргаан бүхий орон сууцыг , түүний төрсөн дүү, , *******, бусад олон тооны хүмүүс хамтдаа т мөнгөө шилжүүлэх замаар худалдан авсан гэх боловч эдгээр хүмүүсийн төлбөр шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Түүнчлэн маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* эсэх талаар, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь ******* эсэх талаар эцсийн дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

8.1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад тохирсон үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч тал гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй. *******ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж хариуцагч тал гомдолдоо дурдсан. Нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр олж авсан.

8.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан хариуцагч асуулт бэлдэнэ гэх шалтгаанаар шүүх хуралдаан хойшлогдсон. Бүх ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явагдсан гэж үзэж байна. ******* нь орон сууцны төлбөрийг ******* ХХК-д төлөөгүй, бартераар орон сууцны төлбөрийг төлснөөр гэрээ дуусгавар болсон. Шүүх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр хүлээсэн үүрэгт үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

8.3. ******* нь 2023 оны 10 дугаар сараас эхлэн маргаан бүхий орон сууцанд амьдарч байна. Захиалагч байгууллагын зөвшөөрөл олгосон албан бичгийг үндэслэж, төлбөр төлөгдсөн гэх агуулга бүхий гэрээ байгуулагдсан.

8.4. Гэрч аас гаргаж өгсөн *******ын орон сууцны төлбөр төлсөн баримтыг үнэлэх шаардлагагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Хариуцагч тал гомдолдоо ын мэдүүлгийг үндэслэсэн, төлбөр төлөгдсөн, өмчлөгчөөр тогтоогдсон гэх мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. *******тай байгуулагдсан гэрээ дуусгавар болоогүй байхад гуравдагч этгээдүүдэд өмчлөх эрх олгосон нь мөн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй ******* ХХК-ийн хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

9.1. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт ...Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана... гэж заасан бөгөөд тус үндэслэл шүүх хуралдааны үед тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хэн болохыг тодорхой заасан. ******* бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй бөгөөд өөрийн нэрийн өмнөөс шүүхэд хандсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчийн ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

3.1. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 192/ТМ2025/04788 дугаартай тэмдэглэлд даргалагчаас шүүх хуралдааны дэг, нийтлэг журмыг танилцуулж, хуралдаан даргалагчаас хэргийн оролцогчдод асуулт асуусны дараа талуудаас нэмэлт тайлбар авснаар шүүх хуралдааныг завсарлуулжээ.

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-т шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих 108 дугаар зүйлд Нотлох баримтыг шинжлэх, асуулт тавих дараалал гэж зааснаар даргалагчаас талуудад харилцан асуулт тавих эрхийг эдлүүлээгүй нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг зохигчийн мэтгэлцэх үндсэн дээр явуулаагүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авна.

Харин материаллаг эрх зүйн талаар гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

4. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/02775 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,490,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА