| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/05150/И |
| Дугаар | 210/МА2025/01080 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01080
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02792 дугаар шийдвэртэй
*******ийн нэхэмжлэлтэй
*******д холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. БНСУ-ын иргэн ******* нь иргэн *******тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгөөр ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай *******, *******, гудамж, байрны дахь 2 өрөө бүхий 29 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авсан.
1.2. Улмаар орон сууцаа эзэмшилдээ авах гэхэд ******* байсан ба түүнд хэд хэдэн удаа хандаж орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч суллаж өгөөгүй. ******* нь *******гаас тухайн орон сууцыг худалдаж аваад, түүнээс хойш ******* мөн өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.
Иймд *******ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, *******, гудамж, байр, дахь 2 өрөө бүхий 29 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* нь тус орон сууцанд 2011 оноос хойш амьдран сууж байгаа. Нэхэмжлэгч ******* нь *******т орон сууц худалдан авсан төлбөрийг бүрэн төлсөн эсэх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Хууль бусаар эд хөрөнгөө залилуулсан учир энэ орон сууцыг чөлөөлж өгөхгүй. *******ээс 100,000,000 төгрөгөөр зарсан талаар асуухад тэрээр зараагүй гээд намайг блоклоод алга болсон. ******* нь *******гаас худалдаж авсан гэдэг нь маргаантай, эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******, *******, гудамж, байрны хаягт байршилтай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1, 2, 3, 4 дэх хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь иргэн ******* нь *******д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй болно.
4.2 ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******т орон сууцыг худалдаж, ******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Энэ нь *******г өмчлөгч гэж үзвэл түүний өмчлөх эрх 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж, түүний шаардах эрх ч мөн дууссан гэж үзэж байна.
Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх ******* шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр "нэхэмжлэгчийг солиулах тухай хүсэлтийг өгсөн байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байсан бол шүүх түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан.
4.3. Нэхэмжлэгч *******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт хуулийн шаардлага хангаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн.
4.4. Нэхэмжлэгч *******гаас , ******* нарт олгосон итгэмжлэлийн арын хуудсанд иргэн *******ыг тодорхойлох бичиг баримт авагдаагүй, түүнчлэн Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд хэлцэл хийх эрх, үүрэгтэй. Тухайн итгэмжлэлээр төлөөлөгч гэх *******ад нэхэмжлэлээсээ татгалзах эрх олгоогүй байна.
Төлөөлөгч гэх *******ад олгосон гэх ******* болон *******ийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь зааснаар хүчин төгөлдөр бус байна. Тодруулбал: хэрэгт авагдсан 2 итгэмжлэл дээр ******* биечлэн очиж гарын үсэг зураагүй нь итгэмжлэлийн ард авагдсан төлөөлөгчийг тодорхойлох бичиг баримт авагдаагүй, гарын үсгийн тайлал байхгүй, итгэмжлэлийн урд хуудсан дахь гарын үсэг хэрэгт авагдсан 66, 79, 206 дугаар талд биечлэн гарын үсэг зурсан бичилтээс өөр, зөрүүтэй байгаа нь нэхэмжлэгчийг солихыг хүссэн *******ын хүсэлт үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийг сольж болно, гагцхүү нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд хуучин нэхэмжлэгчийн оронд тухайн хэрэгт оролцох хүсэлтэй байх учиртай. Тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргахыг хүссэн, эсхүл зөвшөөрсөн байна. Гэтэл түүний хүсэлт, зөвшөөрөл хэрэгт авагдаагүй.
Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх ******* нэхэмжлэгчийг *******ээр солихыг хүссэн, зөвшөөрсөн хэдий ч ******* нэхэмжлэгчээр оролцох, эсхүл ерөөсөө нэхэмжлэл гаргах хүсэлт гаргаагүй буюу зөвшөөрөөгүй бол тухайн хэргийн нэхэмжлэгч *******г нэхэмжлэлээсээ татгалзсан гэж дүгнэж, шүүх хэргийг шийдвэрлэх байсан.
*******ээс , ******* нарт олгосон итгэмжлэл дээр "" гэж гарын үсгийн тайлал болон гарын үсгээ бичсэн. ******* *******тай байгуулсан "Худалдах, худалдан авах гэрээ-д худалдан авагчийн гарын үсэг, гарын үсгийн тайлал дээр "" гэсэн бичилт байгаа нь тухайн гэрээ байгуулахад ******* биечлэн байгаагүйг төдийгүй Солонгос улсын иргэншилтэй ******* болон ******* нарын хооронд байгуулсан гэрээ эргэлзээтэйг нотолж байна.
4.5. Шүүх албан хүчээр нэхэмжлэгчээр татах эрх байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт оруулсан 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн өөрчлөлтөөр нэхэмжлэл гаргах эрхтэй гуравдагч этгээдийн шаардлага гаргах хүсэл зоригийн асуудлыг зохицуулсан.
Нэхэмжлэгч гэх ******* нь шүүхэд хүсэлт ч өгөөгүй, нэхэмжлэл ч гаргаагүй.
4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.3-т: уг орон сууцыг *******т түр хугацаагаар шилжүүлсэн... тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу т түр хугацаагаар шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, ******* нь ийн гуйлтаар банкны барьцаанд тавиад зээл авахыг нь зөвшөөрч 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулж түүний нэр рүү орон сууцыг шилжүүлсэн.
Гэхдээ банкны барьцаанд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 6 сарын хугацаатайгаар л барьцаанд тавихыг зөвшөөрсөн. тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусах байсан.
Тухайн хугацааг дуусах хүртэлх хугацаанд л ******* нь нөхөр, 2 хүүхэд, ээжтэйгээ амьдардаг, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө рүү шилжүүлсэн. Гэтэл нь гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусахаас өмнө буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Солонгос улсын иргэн ******* гэгчид зарсан. Энэ нь ны зээлийн дансны хуулга-аар *******тай гэрээ байгуулсан өдрөө буюу төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 16,533,125 төгрөг, 17,236,628 төгрөгийг төлж зээлийн гэрээ дуусгавар болсон баримтаар нотлогддог. Өөр гүйлгээний баримт хэрэгт байхгүй.
Гэтэл ******* хоёрын байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон атлаа зээлийн гэрээнд нь төлбөрийг руу шилжүүлсэн гэх бичилт байх юм. Тэгэхээр ******* 2 хуйвалдсан нь тодорхой байна.
Ийм учраас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг залилан авсан талаар нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулж байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1778 дугаартай албан бичигт "... мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно" гэсэнд ач холбогдол өгөөгүй төдийгүй, хууль бусаар бусдын эд хөрөнгийг дам дамаа 100,0 сая төгрөгөөр худалдсан гэх гэрээнүүдийг үйлдэж гэрээний үнэд заасан төлбөрөөс бага үнээр гүйлгээ хийгдсэн байгаа явдал нь нэхэмжлэгч ******* буюу , *******, нар хуйвалдаад байгааг зайлшгүй цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагын улмаас гомдол гаргасны дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шүүх рүү явуулсан 2025 оны 4 дүгээр сарын сарын 3-ны өдрийн 1778 тоот албан бичгээр "хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно" гэсэн баримтанд шүүх "хэн нэгнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгээгүй байх тул эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж үзэх үндэслэлгүй" гэж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтын хүрээнд биш хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн нотлох баримт цуглуулах, гаргуулах ажиллагааны явц 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтууд хэргийн 94-205 дугаар талд авагдсан 109 хуудас баримт авагдсан байна. Эдгээр баримтуудыг хариуцагч *******д 4 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулсан гэх баримт байх ба олон хуудас баримтад дүгнэлт хийх, туслалцаа авах боломж өгөлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн байна.
4.5. 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11577 дугаартай шүүгчийн захирамжид шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагт товлон хуралдуулахаар шийдвэрлэсэн атлаа 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 109 хуудас нотлох баримт ирснийг мэдэгдэж гарын үсэг зуруулаад шууд хурал хийсэн төдийгүй хэргийн дугаарлалт нь урд хойноо орсон зөрчлүүдийг анхаарч үзнэ үү.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
5.1. *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг ******* дэмжээгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт ...шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр сольж болно... гэж заасан. Шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг ******* мөн болохыг тогтоосон.
******* гэх хүнээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэл олгосон бөгөөд нэхэмжлэгч солигдсонтой холбогдуулж, *******ээс дахин итгэмжлэл олгосон. Итгэмжлэл болон бусад нотлох баримтууд хуулийн хүрээнд авагдсан. Итгэмжлэлтэй холбоотой асуудлыг хариуцагч өмнө нь ярьж байгаагүй. Хэрэв энэ асуудлыг мэдэж байсан бол анхан шатны шүүх хуралдаанд дурдах ёстой байсан. Итгэмжлэл хуульд заасны дагуу надад олгогдсон бөгөөд хууль бус болохыг нотолсон баримт байхгүй.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх, үүргийг заасан. Хариуцагч өөрийн эрхээ хэрэгжүүлээгүй. Хариуцагч тал өмчлөх эрхтэй холбоотой асуудал байсан бол сөрөг нэхэмжлэл гаргаж, маргах ёстой байсан. Хариуцагч тал 2025 оны 04 дүгээр сард буюу анхан шатны шүүх хуралдааны дараа цагдаагийн байгууллагад хандсан тухай гомдолдоо дурдсан. Цагдаагийн байгууллагад хандаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь тусдаа асуудал. Манай нэхэмжлэлийн шаардлага бол хууль бусаар оршин сууж байгаа этгээдүүдийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай юм.
5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаатай холбоотой асуудал анхан шатны шүүх хуралдаанд яригдаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан болохоос өмнө хэргийн материалтай танилцах хүсэлтээ гаргах боломжтой байсан. Шүүх хуралдаан болохоос өмнө хэргийн материалтай танилцах үүргийг нэхэмжлэгч болон хариуцагч хүлээж байгаа бөгөөд танилцаж амжаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлоод, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргах бүрэн эрхтэй. Гэтэл хариуцагч тал хүсэлт гаргаагүй.
5.4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч *******д холбогдуулан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүх 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2024/15393 дугаар захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.
3. Нэхэмжлэгч ******* 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр , ******* нарт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон, уг итгэмжлэлийг мөн өдөр нотариатч гэрчилсэн байна. Уг нотариатын үйлдэлийг хүчингүй болгуулах талаар хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо иргэний баримт бичгийг үндэслэхээр заасан нь гэрчлэх гэж буй итгэмжлэлд хавсаргахыг шаардахгүй юм. Түүнчлэн мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан итгэмжлэлийг гэрчлэх үйлдэл хийхэд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн иргэний болон холбогдох бичиг баримтыг хавсаргасан байх шаардлага байхгүй байна.
Иймд итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдэл хүчинтэй байгаа тохиолдолд төлөөлүүлэгч, төлөөлөгчийн хувийн байдал тодорхойгүй гэж дүгнэхгүй юм.
4. Шүүх байгуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдсан. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үүсгэсэн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянагдаж буй хэрэгт шинээр байгуулагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр харьяалуулан ажиллагаа явагдахаар болсон.
Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч *******г жинхэнэ нэхэмжлэгч *******ээр солиулах тухай хүсэлт гаргасан, уг хүсэлтийг шүүх хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШЗ2025/05078 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******г жинхэнэ нэхэмжлэгч *******ээр сольжээ. Энэ ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ ажиллагаанд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч ******* нь өөрийгөө өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар үгүйсгэгдэж байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотлох хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 62.1.11-д заасан бүрдүүлбэр хангаагүй гэх нөхцөл байдал бий болоогүй байна. Иймд хариуцагч талаас гаргасан холбогдох давж заалдах гомдлыг хүлээж аввах боломжгүй байна.
5. Нэхэмжлэгч ******* 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр , ******* нарт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон, уг итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчинтэй байна. Төлөөлүүлэгч, төлөөлөгчийн хувийн байдлыг шалгасан талаар итгэмжлэл дурдсан, итгэмжлэл хүчингүй талаар төлөөлүүлэгч, төлөөлөгчийн хэн аль нь шаардлага гаргаагүй. *******ийн гарын үсгийн тайлал итгэмжлэл, орон сууц худалдах, худалдан авах гэрээнд өөр өөрөөр тусгасан нь түүний хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэхгүй, хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй юм.
Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ маргаан бүхий орон сууцыг ******* худалдаж авсан гээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгч *******гийн гаргасан өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг жинхэнэ нэхэмжлэгчээр солигдсон *******ийн хувьд адил гэх агуулгаар тайлбарласныг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл агуулгын хувьд өөрчлөгдөөгүй.
6. Нэхэмжлэгч ******* нь *******, *******, гудамж, , хаягт байршилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээгээр тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв тогтоожээ.
7. Хариуцагч татгалзлын үндэслэлдээ уг орон сууцыг *******т түр хугацаагаар шилжүүлсэн учир *******ээс БНСУ-ын иргэн *******д өмчлөх эрхийг шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээ нь хууль бус, түүнийг залилсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
8. Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шийдвэрлэсэн хуульд нийцжээ.
9. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА