| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/04173/И |
| Дугаар | 210/МА2025/01141 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/01141
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/05482 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй
*******д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 1,530,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 1,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх хариуцагчид 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гардуулсан гэх боловч уг баримтад ургийн овог, овог, нэр хэсэгт ******* гэснээс өөр бичилт хийгдээгүй тул уг этгээдийг хариуцагч ******* гэж тодорхойлоход учир дутагдалтай байна.
3.2. *******ын нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч ******* шүүх хуралдааны даргалагчаар томилогдож, тус шүүгч уг нэхэмжлэлд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах зэргээр ажиллагаа явуулж байсан боловч тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 197/ЕШ2025/01145 дугаар шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжаар шүүгч *******г тус хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар томилсон нь тодорхойгүй болжээ. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгчийг солих болсон шалтгаан тодорхойгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдээхүүнээр хэргийг шийдвэрлэжээ.
4. Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/05482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА