| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03100/И |
| Дугаар | 210/МА2025/01167 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/01167
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02377 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй
*******т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэх тухай иргэний хэргийг хариуагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02343 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 182,651,320 төгрөг гаргуулж, ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн хороо, ******* гудамж, *******ны *******, 93.3 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.
1.2. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний хамтран өмчлөлийн Баянгол дүүргийн хороо, ******* гудамж, *******ны ******* орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250517/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээний талаар мэдэгдээгүй.
1.3. Гэтэл өнөөдөр фэйсбүүк хуудас дээр 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний өмчлөлийн орон сууц анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах хөрөнгийн жагсаалтын 25 дугаарт байгаа болохыг олж мэдсэн бөгөөд надад мэдэгдэлгүйгээр албадан худалдах гэж байгаад маш их гомдолтой байна.
1.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь, хэрэгтэй танилцаж байахд хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр 2020 оны 0 сарын 16-ны өдөр ******* ХХК-ийг томилсон байх боловч хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 4 жил 24 хоногийн дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр албадан худалдан борлуулах ажиллагааг явуулах гэж байгаа нь хууль бус байна.
1.5. Иймд *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн хороо, ******* гудамж, *******ны *******, 93.3 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02343 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 182,651,320 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,071,207 төгрөг, нийт 183,722,527 төгрөгийг гаргуулж, ХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн хороо хороолол *******ны *******ын 93.3 м.кв талбай бүхийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгөөр төлбөрийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 0 сарын 02-ны өдрийн 192505 тогтоолоор үүсэгсэн. Төлбөр төлөгч *******, ******* нарт удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулан өгсөн боловч шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул төлбөр төлөгч *******, ******* нарын барьцаа хөрөнгө болох өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүргийн хороо 0 хороолол, ******* ******* хаягт байрлах 93.3 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас барьцааны үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зах зээлийн үнийн саналыг авахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2020 оны 0 сарын 03-ны өдрийн 4/170 дугаар тогтоолоор ******* ХХК-н үнэлгээчин ыг хөндлөнгийн шинжээчээр томилсон.
2.3. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх хөрөнгө 192,597,790 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Төлбөр төлөгч *******, ******* болон тус хаягт оршин суугч *******д үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 0 сарын 16-ны өдрийн 4/14257, 2020 оны 0 сарын 16-ны өдрийн 4/14258 дугаар мэдэгдпээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн байдаг.
Төлбөр төлөгч иргэнээс 2020 оны 0 сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд тус шүүхийн 2020 оны 09 дүгээр 02-ны өдрийн 102/ШШ2020/02431 дүгээр шийдвэрээр нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0066 дугаар магадлалаар анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээн тус тус шийдвэрлэсэн. Иймд тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн хороо, хороолол, *******ны *******, 93.3м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг хариуцагч *******т даалгаж, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлээс шинжээч ын 2020 оны 0 сарын 16-ны өдөр хөрөнгийн зах зээлийн үнийг 192,597,790 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар *******, ******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай хороолол *******ны ******* 93.3 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 19250517/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 19250517/05 дугаар тогтоолоор хураасан.
Талуудаас үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөндлөнгийн шинжээчээр 2020 оны 0 сарын 03-ны өдрийн 4/170 дугаар тогтоолоор "*******" ХХК-ийн шинжээч ыг томилон зах зээлийн үнийг тогтооход 192.597.790 төгрөгөөр үнэлэгдсэн ба үнэлгээний талаар төлбөр төлөгч *******, *******, хөрөнгийн өмчлөгч гуравдагч этгээд ******* болон төлбөр авагч ХК-д тус тус мэдэгдсэн.
Төлбөр төлөгч ******* нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээчиний гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/0843 шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0066 дугаар магдлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/0843 шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00997 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхин тус тус шийдвэрлэсэн.
Мөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ******* нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн 19250517/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 19250517/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/02682 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2021 оны 12 дугаар сарын 06-ны 1749 магдлалаар гомдлыг хангахгүй орхиж тус тус шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч *******, ******* нарын үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай хороолол *******ны ******* 93.3 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Иргэнийн хуулийн 177.1-т заасны дагуу тус үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн 70 хувь буюу 134,818,453 төгрөгөөр 2024 оны 0 сарын 23-ны өдрийн 10:00 цагт анхны дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэсэн боловч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ******* нь 3 шатны шүүх шийдвэрлэсэн асуудалаар дахин шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дарааь үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02343 дугаар шийдвэрээр хариуцагч *******, ******* нараас 182,651,320.13 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн хороо, хороолол, *******ны *******, 93.3м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан.
3.2. Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ******* 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
3.3. Барьцаа хөрөнгө болор эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, хороолол, *******ны 404 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хураасан авч, шинжээч томилсон, шинжээч хөрөнгийг 192,697,790 төгрөгөөр үнэлсэн.
3.4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02431 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0066 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2021/00997 дугаар тогтоолоор үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2021/00997 дугаар тогтоол гарснаас хойш хариуцагч Нийслэлийн шүүхин шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 3 жилийн хугацаанд ажиллагаа огт явуулаагүй нь уг байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтуудаар тогтоогдож байна.
Улмаар дээр дурдсан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай зарыг хариуцагч байгууллага 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өөрийн цахим хуудаст байршуулсныг нэхэмжлэгч тал хуулбарлан баримтаар гаргаж өгсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг үйл баримтыг үгүйсгээгүй.
5. Нэхэмжлэгч талаас баримтаар гаргаж өгсөн ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд дээр дурдсан орон сууцны зах зээлийн үнийг 314,000,000 төгрөг гэж үнэлснийг хариуцагч байгууллага баримтаар няцаагаагүй байна.
6. Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх дүгнэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасныг баримтлан 3 жилийн өмнөх үнэлгээгээр хөрөнгийг худалдан борлуулах боломжгүй гэж дүгнэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7 дах хэсгийг баримтлан үнэлгээг дахин тогтоолгохыг даалгаж шийдвэрлэсэн зөв болжээ.
2020 оны үнэлгээ нь тухайн ажиллагаандаа үндэслэлтэй байсныг үндэслэн шүүх хүчингүй болгоогүй нь зөв. Учир нь хуульд зааснаар үнэлгээ хийсэн нөхцөл байдал өөрчлөгдсөн нь дахин үнэлгээ хийх үндэслэл болох юм.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА