| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0064/Э |
| Дугаар | 559 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 125.1., |
| Улсын яллагч | П.Д |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Л.Одончимэг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,
Иргэдийн төлөөлөгч Г.Энхзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М-гийн Б-т холбогдох эрүүгийн 201625021831 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заанаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 757 дугаар тогтоолоор 1 жил, 5 сар, 6 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.
Сүхбаатар дүүргийн дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заанаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, ялын хугацаа дуусч суллагдсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ял, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 272 дугаар шүүгчийн захирамжаар 6 сар, 8 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД:У3 900209191 / Боржигон овогт М-н Б нь:
- 2016 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Өргөө амаржих газар”-ын урд байрлах хашаан дотор хохирогч С.Отгонбарсыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан /13 нас 1 сар 17 хоногтой / байхад нь насанд хүрээгүй Зоригтбаатартай бүлэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг / хх 4-5 /
Насанд хүрээгүй хохирогч С.Отгонбарс мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 5 сарын дундуур Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “ПС” тоглоомын газар Улака гэж хочоор нь дууддаг ахтай танилцаад бид нар ПС тоглодог болсон. 2016 оны 07 дугаар сарын 13-ны орой 22:00 цагийн үед хөдөө аж ахуйн автобусны буудлын орчим ПС тоглодог Зоригтбаатар гэдэг зүс үл таних 1 том эрэгтэй хүн, 1 эрэгтэй хүүхэд бүтэн нэрийг нь мэдэхгүй хамт ирээд намайг авч явсан юм. Тэгээд бид 4 гадуур дэмий тэнэж байгаад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Өргөө амаржих газар”-ын хашаанд байрлах майхан дотор бүгд орцгоосон юм. Тэгээд шөнө яг цагийг нь сайн мэдэхгүй байна намайг унтаж байхад миний өмдийг Зоригтбаатартай хамт явж байсан том эрэгтэй хүн нь буюу болжморын боов хочтой /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ тайлж, миний бөгсний амсар рүү бэлэг эрхтнээ хийж хөдөлж байгаад бэлэг эрхтнээ болон миний бөгсийг арчсан шар өнгийн даавуугаар. Яг энэ үйлдлээ 2-3 удаа давтаж хийсэн. Тэгээд би эсэргүүцээд “Болиоч” гэж хэлэхэд “Ална шүү. Битгий орилоод бай. Амыг чинь дарна шүү” гэж Зоригтбаатар, Болжморын боов хоёр айлгаж сүрдүүлсэн. Миний хувьд одоогийн байдлаар бие засах гэхээр бөгс маш их өвдөж байна. Би энэ зүйлийг анх удаа л үзэж байна гэжээ. / хх 16-17 /
Гэрч Ш.Сувд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би ямар
хэргийн улмаас мэдүүлэг өгөх гэж байгааг мэдлээ. С.Отгонбарс бол миний төрсөн
хүү 2003 онд С.Отгонбарс Налайх дүүрэгт төрсөн. Бага насаа миний гар дээр
хүмүүжиж өссөн. Налайх дүүргийн албан бус сургалтанд 8 настай байхаасаа сурч
боловсрол эзэмшиж байгаад завсардсан. Одоо энэ жилээс буцааж сургалтанд нь
суралцуулах хүсэлтэй байгаа. С.Отгонбарсыг М.Б, Зоригтбаатар нар
бүлэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж С.Отгонбарсын биед хөнгөн
зэргийн гэмтэл учруулсан хэргийг ойлгож мэдлээ. Миний хүү С.Отгонбарс нь
гэртээ ерөөсөө тогтдоггүй, байнга гадуур дэмий тэнэж явж байна. Би ийм хэрэг
гарсныг мэдээгүй. Гэхдээ одоогийн байдлаар С.Отгонбарсын бие нь зүгээр
байсан. Миний хүү 7 хоногийн өмнөөс гэртээ ирж хонохгүй алга болчихлоо. Хэдэн
хоног, хэдэн сар дэмий тэнэж байгаад нэг мэдэхэд л гэртээ ирчихдэг юм. Миний
зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Отгонбарс Улаанбаатар
хотын Баянзүрх дүүрэгт явсан сураг сонссон. Би архи согтууруулах ундааны зүйл
хэрэглэдэг. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй гэжээ. / хх 18 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9899 дугаар дүгнэлтэнд:
1. С.Отгонбарсын биед шулуун гэдэсний амсарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. С.Отгонбарс нь бэлгийн бойжил бүрэн олоогүй байна. С.Отгонбарсын анусны арчдас наалдац, дотуур өмдөн дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна. С.Отгонбарсын шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодис илрээгүй байна гэжээ. / хх-32 /
Шүүгдэгч М.Б-ыг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 167-170 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 98 / зэрэг болно.
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч Отгонбарсыг Баянзүрх дүүрэгт байдаг писиний газраас авч яваад нэг тийм зүйл болсон нь үнэн. Маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч М.Б нь 2016 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Өргөө амаржих газар”-ын урд байрлах хашаан дотор насанд хүрээгүй /13 нас 1 сар 17 хоногтой / хохирогч С.Отгонбарсыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан насанд хүрээгүй Зоригтбаатартай бүлэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг / хх 4-5 /, ... “Өргөө амаржих газар”-ын хашаанд байрлах майхан дотор миний өмдийг Зоригтбаатар, болон болжморын боов хочтой нь тайлж, миний бөгсний амсар руу бэлэг эрхтнээ хийж хөдөлж байгаад бэлэг эрхтнээ болон миний бөгсийг арчсан шар өнгийн даавуугаар арчсан.. Яг энэ үйлдлээ 2-3 удаа давтаж хийсэн. Би эсэргүүцээд “Болиоч” гэж хэлэхэд “Ална шүү. Битгий орилоод бай. Амыг чинь дарна шүү” гэж тэр хоёр айлгаж сүрдүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч С.Отгонбарсын мэдүүлэг / хх 16-17 /, ... Миний хүү С.Отгонбарс нь
гэртээ ерөөсөө тогтдоггүй, байнга гадуур дэмий тэнээд хэдэн хоног, хэдэн сар дэмий тэнэжбайгааднэгмэдэхэдлгэртээирчихдэгюм.Минийзүгээс ямар нэгэн гомдол, санал,нэхэмжлэх зүйл байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ш.Сувдын мэдүүлэг / хх18 /, ... С.Отгонбарсын биед шулуун гэдэсний амсарт шарх гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9899 дугаар дүгнэлт / хх-32 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б нь төлөх төлбөргүйг дурьдаж, түүний цагдан хоригдсон 898 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт М-н Б-ыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М-н Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-д зааснаар 5 / таван / жил 1 / нэг / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Бын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Бын цагдан хоригдсон 898 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Б нь төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. М.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.ОДОНЧИМЭГ
Б.МӨНХ-ЭРДЭНЭ