Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01128

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/05697 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 5,307,092 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан барьцаанд өгсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, хохирол 5,307,092 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууц хөлслөх гэрээний барьцаанд 2,000,000 төгрөг төлсөн, орон сууцнаас гарсан тул барьцаа 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулна... гэсэн агуулгаар, хариуцагч ******* нь татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гэрээний хугацаанд төлбөр төлөөгүй болон гэрээнд заасан хугацаанаас өмнө орон сууцнаас гарсан тохиолдолд барьцааны 50 хувийг тус тус суутгахаар тохирсон, мөн хугацаа хэтэрсэн хоногийн мөнгө 400,000 төгрөг, орон сууцны хэрэглээний зардал 307,092 төгрөг, утас, шатахуун, такси, зар сурталчилгааны зардал 2,000,000 төгрөг, олох байсан орлого 2,600,000 төгрөг, нийт 5,307,092 төгрөгөөр хохирсон ... гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргажээ.

4.  Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Талууд 2024 оны 08 сарын 11-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* байрны ******* тоот хаягт байршилтай 1 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай хөлслүүлэх, ******* нь нэг сард 2,000,000 төгрөгийн хөлс төлөх, мөн барьцаанд 2,000,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон;

4.2.  ******* нь 2024 оны 08 сарын 11-ний өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 15-ны өдөр 2,100,000 төгрөг, 2024 оны 12 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 15-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 12 сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, нийт 12,100,000 төгрөгийг *******д төлсөн;

4.3.  ******* нь 2025 оны 01 сарын 17-ны өдөр орон сууцнаас гарсан.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч хэргийн 7-8-р талд авагдсан Түрээсийн гэрээ-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэхгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь, уг гэрээний үнэн зөвийн талаар зохигч маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар түүнийг үнэлэх боломжтой юм. 

6. Хариуцагч *******гоос шүүхэд гаргаж өгсөн Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* байрны ******* тоотхаягт байршилтай 1 өрөө орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримтад төлбөр төлөгчийн нэрийг ******* гэж бичсэн байх тул нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан ... орон сууцыг түрээсэлж байх хугацаанд *******гийн орон сууц биш болж таарсан, ингээд орон сууцны жинхэнэ эзэнтэй нь гэрээ хиймээр байна гэж шаардсан боловч манай охины орон сууц, би гадагшаа явахаар боллоо гээд алга болсон тул орон сууцнаас гарсан ... гэсэн тайлбарыг үнэн зөв гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч ******* нь орон сууц хөлслөх гэрээг дуусгавар болгож, барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгөө хариуцагч *******гоос буцаан шаардсан нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болохоор зохицуулсантай нийцжээ.

Орон сууц хөлслөх гэрээний харилцаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсонд нэхэмжлэгч ******* буруугүй байх тул хариуцагч ******* нь барьцаа 2,000,000 төгрөгийг суутган авах боломжгүй.

Иймд, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв, энэ талаарх хариуцагч *******гийн татгалзал үндэслэлгүй.

8. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн тухайд.

8.1. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч баримтаар нотлоогүй гэж дүгнээд хугацаа хэтэрсэн хоногийн мөнгө 400,000 төгрөг, утас, шатахуун, такси, зар сурталчилгааны зардал 2,000,000 төгрөг, олох байсан орлого 2,600,000 төгрөгийншаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

8.2. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримтуудад ******* гэж нэр бичигдсэн байна гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээс орон сууцны хэрэглээний зардал 307,092 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

Учир нь, дээрх баримтуудад бичигдсэн орон сууцны байршил, тоот нь талуудын хооронд 2024 оны 08 сарын 11-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний зүйл буюу Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* байрны ******* тоотхаягт байршилтай 1 өрөө орон сууц байна.

Иймд, нэхэмжлэгч *******гээс 307,092 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

9. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ... нэхэмжлэгчийн төлөөлөгчид сөрөг нэхэмжлэлийн хувийг гардаж авах, хариу тайлбар гаргах эрх олгогдоогүй байтал шүүх гардуулж, хариу тайлбар авсан ..., ... шүүх хуралдааны товыг шүүх хариуцагч талд и-мэйл хаяг, шуудангаар хүргүүлээгүй ..., ... нэхэмжлэгч талаас шинээр гаргаж өгсөн нотлох баримттай хариуцагч талыг шүүх танилцуулаагүй ... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

9.1. *******ээс *******од олгосон итгэмжлэлд ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх ... гэж дурдсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сөрөг нэхэмжлэлийн хувийг гардаж авах, хариу тайлбар гаргах эрхтэй гэж үзнэ.

9.2. Анхан шатны шүүх 2025 оны 05 сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 05 сарын 02-ны өдөр хариуцагч талд утсаар мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг ... утас, -ээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна. гэж заасныг зөрчөөгүй байна.

9.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх хэргийн оролцогчийн эрхийг шүүх хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй талд шүүх хэргийн материалыг танилцуулах боломжгүй юм.

10. Давж заалдах шатны шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хууль хэрэглээтэй холбоотой өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/05697 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******гоос 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гээс 307,092 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлээс 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...олгосугай... гэснийг олгож, нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 9,863 төгрөг гаргуулж, хариуцагч *******д олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 146,813 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР