| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2024/03612/И |
| Дугаар | 210/МА2025/01199 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01199
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02568 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ******* нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Хансвилл хотхон ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах 46,26 м.кв талбай бүхий үл эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг зээлээр худалдан авсан. Австрали улсад суралцахаар түр хугацаагаар явсан хойгуур хадам аав болох н.******* нь хариуцагч *******тай хэлцэл хийж нэхэмжлэгч *******ы өмчлөлийн орон сууцад ******* нүүж орж амьдарсан байдаг. Мөн ******* нь хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хамтран хариуцагч *******д орон сууцыг шилжүүлсэн байна. Иймээс *******ы өмчлөлийн уг орон сууцыг ******* болон ******* нарыг албадан гаргаж, орон сууцыг чөлөөлж өгнө үү.
2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: Би, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *******тай тохиролцсоны үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг 58,300,000 төгрөгөөр худалдаж аваад өдийг хүртэл 6 жилийн турш cap бүр 500,000 төгрөгийг ипотекийн зээлэнд төлж 100 гаруй сая төгрөг төлөөд сууж байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл cap бүрийн төлөлтөө хийгээд дууссан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн найз болох *******од 100,000,000 төгрөгөөр худалдаж тус байрыг хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш ******* нь cap бүрийн 500,000 төгрөгийг тогтмол төлж ирсэн. ******* нь гурван нялх хүүхэдтэй энэ байрыг тохирсон ёсоор *******од байрыг нь үлдээж дутуу байгаа зээлийн мөнгийг нэн яаралтай төлүүлж дуусгая. Бүх мөнгийг дууссаны дараа *******ын нэр дээр шилжүүлж өгнө үү.
3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: Би 2022 оны 12 дугаар сард ******* гэх хүнээс байрыг худалдаж авсан. Урьдчилгаа болох 100,000,000 төгрөгөөс 45,000,000 төгрөгийг шилжүүлж, дараа нь 55,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл ипотекийн зээлийг cap бүр үргэлжлүүлэн төлж байгаа. Cap бүр 501,500 төгрөгийг *******ы данс руу шилжүүлж байгаа. Энэ байрандаа манайх сургуулийн насны 3 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Миний зүгээс н.Батбаатар гэдэг хүнээс байрыг авахдаа ******* гэдэг хүний байр, гэрчилгээний хуулбарыг, гар бичмэлээр бичсэн баримтыг өгсөн. Яг цаад нарийн учрыг мэдээгүй. Өнгөрсөн зун манайх гэр бүлээрээ БНХАУ-д амраад явж байсан. Манай дүү маань манай гэрт байсан. Ажлаасаа ирэхэд нэхэмжлэх хуудас үлдээсэн байна гэж хэлсэн. Тэгэхэд анх би ямар учир шалтгаантайг мэдсэн. Хадам аав нь зарсан юм байна гэдгийг тухайн үед мэдсэн.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, хариуцагч ******* овогт ********н ******* /*******/, ******* овогт ******* ******* /*******/ нарт холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай ******** овогт ********ын ******* /РД:*******/-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 106.1 дэх заалтыг буруугаар хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримт, нотлох зүйлсийг бүрэн судлаагүй, илт хууль бус, хүчин төгөлдөр бус баримтыг үнэлсэн, бодит байдлыг үнэнээр үнэлээгүй байна.
5.1.Тодруулбал, хариуцагч нарын шүүхэд гаргаж өгсөн гар бичмэлээр хуулийн шаардлага хангахгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, зөвхөн хариуцагч талын дангаар үйлдсэн бичиг байсаар байтал шүүх “...2018.04.01-ний өдөр *******, ******* нар 2 орөо орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл хотхон, ******* дугаар байр, ******* тоот 46,26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 58,300,000 төгрөгийг бэлэн төлж, ипотекийн зээлийн үлдэгдлийг cap бүр 502,000 төгрөгийг сар бүр Төрийн банкны 341303220431 тоот дансанд үргэлжлүүлэн төлж төлбөрийг 100 хувь төлж барагдуулсны дараа худалдан авагч тал *******ын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон,....” гэж илт буруу дүгнэлт хийсэн нь хууль бус байна.
Ийнхүү Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон өмчийн эрхийг хамгаалах тухай суурь зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
5.2. ******* нь уг орон сууцанд эзэмших, захиран зарцуулах эрхгүй гуравдагч этгээд бөгөөд түүнтэй байгуулсан аливаа хэлцэл нь эрх зүйн хүчин төгөлдөр бус. Өөрөөр хэлбэл, хууль бус этгээдтэй байгүулсан хэлцэлд үндэслэн үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг зөвтгөх боломжгүй.
******* нь *******ы орон сууцыг Д.******** худалдаж авсан гэж тайлбарладаг боловч шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуулийн шаардлага хангаагүй, үнэлэх боломжгүй байдаг. Мөн орон сууцыг авахдаа өмчлөгчөөс биш, гуравдагч этгээдээс худалдан авалт хийсэн гэж тайлбарлах нь огт хуульд нийцэхгүй байх бөгөөд түүний эзэмшил хууль ёсны бус болохыг харуулж байна.
*******ы зүгээс гаргасан төрийн банкны дансны хуулга, зээлийн гэрээ, өмчлөлийн гэрчилгээ зэрэг бодит баримтуудыг шүүх үндэслэл болгон авч үзэлгүйгээр, хууль бус хэлцлүүдэд тулгуурлан маргааныг буруугаар шийдвэрлэсэн байна.
Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Би, орон сууцыг худалдаж авахдаа хууль ёсны өмчлөгчийн тухай мэдээгүй. Аялалаар явж байхад бичиг ирсэн байсан. Тухайн бичиг ямар учиртай болохыг хариуцагч ********аас асуусан. Хадам ааваас нь худалдан авсан болохыг тэр үед мэдсэн. Би орон сууцны зээлд сар бүр 501,500 төгрөгийг төлдөг. Урьдчилгаанд 100,000,000 төлсөн. Хариуцагч Б.Батбаатар болон хадам аав н.******* нарт хариуцлага тооцох ёстой.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нар нь хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хууль бусаар эзэмшиж байна” гэж тодорхойлон уг орон сууцыг албан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч “нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг гэрээний үндсэн дээр худалдан авч, нэхэмжлэгчийн орон сууцны зээлийн төлбөрийг төлж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэх агуулгаар татгалзлаа илэрхийлсэн байна.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Тодруулбал, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч нар cap бүр орон сууцны зээл гэх утгатайгаар *******ы дансанд төлбөр төлж байсан үйл баримтыг үндэслэн хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.1. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоодсон. Үүнд:
-нэхэмжлэгч ******* нь 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Голденбүүк” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцны барилгын Б1-р байрны 1-р орц, ******* тоот хаягт байрлах, 45,88 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 110,112,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, /хх-ийн 5-6/
-******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, хансвилл ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах 46.26 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, /хх-ийн 4/
-“Төрийн банк” ХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлдэн авсан, /хх-ийн 7-12/
-Мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл хотхон, ******* дугаар байр, ******* тоот 46,26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан, /хх-ийн 13-14/
-Нэхэмжлэгч *******ыг төлөөлөх эрхгүй этгээд болох ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *******тай нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл хотхон, ******* дугаар байр, ******* тоот 46,26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдах, ******* нь орон сууцны үнэд 58,300,000 төгрөгийг төлж, үлдэх зээлийн төлбөрийг cap бүр 502,000 төгрөгөөр Төрийн банкны 341303220431 тоот дансанд үргэлжлүүлэн төлж барагдуулсны дараа *******ын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон, /хх-ийн 47/
- Төрийн банкин дахь *******ы эзэмшлийн данс руу ******* 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 400,000-2,000,000 төгрөгийг “зээл төлөлт *******”, “********” гэх зэрэг утгатайгаар шилжүүлсэн, /хх-78-79/
- ******* нь дээрх Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл хотхон, ******* дугаар байр, ******* тоот 46,26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр *******од 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, /хх-ийн 47/
- Төрийн банкин дахь *******гийн эзэмшлийн данснаас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд cap бүр 501,000-503,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ы дансанд төлсөн, /хх-ийн 51-63/
-******* ипотекийн зээлийн эхний үлдэгдэл 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 54,059,212 төгрөг, төлөгдсөн төлбөр 29,710,966 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар эцсийн үлдэгдэл 44,318,530 төгрөг байгаа зэрэг үйл баримт тогтоогдожээ. /хх-ийн 80-84/
4.2. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******, ******* нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, маргаан бүхий дээрх Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл хотхон, ******* дугаар байр, ******* тоот орон сууцыг хариуцагч ******* нь 2022 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа талаар зохигч тайлбарласан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хуулийн дээрх үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгч уг хөрөнгийн өмчлөгч байх, тухайн эд хөрөнгө нь хариуцагчийн эзмшилд байх, эзэмшл нь хууль бус байх урьдчилсан нөхцлийг шаарддаг.
Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл хотхон, ******* дугаар байр, ******* тоот орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдсон. Харин хариуцагч нарын зэмшил хууль ёсны эсэх нь маргааны зүйл болж байна.
Иргэний эрх зүйд өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр үүсдэг. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй. Харин өмчлөгч буюу нэхэмжлэгч ******* нь *******ад өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг түүний өмнөөс захиран зарцуулах эрхийг олгоогүй байна.
Хариуцагч *******, ******* нар нь өмчлөгч бус этгээд болох *******тай хэлцэл хийж, тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгааг шударга эзэмшил гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, хариуцагч нарын тайлбар, хариуцагч *******ын *******тай хийсэн орон сууц худалдан авах хэлцэл, хариуцагч *******гийн хариуцагч *******тай хийсэн тохиролцоо, нэхэмжлэгч *******ы зээлийн дансанд хариуцагч нарын сар бүр төлбөр төлж байсан байдал зэргээс үзэхэд тухайн орон сууц нь *******ы өмчлөлийн хөрөнгө гэдгийг хариуцагч нар тухайн үед мэдэж байсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, хариуцагч нар нь нэхэмжлэгч *******ы орон сууцны зээлийн төлбөрийг сар бүр төлж байсан нь орон сууцыг гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь эд хөрөнгийн өмчлөгч буюу түүний эрх олгосон этгээдтэй гэрээ байгуулаагүй, өмчлөгч ******* уг хэлцлийг хожим хүлээн зөвшөөрсөн гэх баримтгүй байх тул тэдний эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй юм.
Хариуцагч ******* нь *******тэй тохиролцож орон сууцны эзэмшлийг түүнд шилүүлсэн бөгөөд одоо уг орон сууцыг ******* эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02568 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл хотхон, ******* дугаар байр, ******* тоот 46,26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтын “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1... ” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2” гэж, “... үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч *******гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ