Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01168

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/060 шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй

*******т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. дүүргийн Иргэний Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2230 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01833 дугаар магадлалаар *******, ******* нараас 825,497,814 төгрөг, *******аас 861,170,035 төгрөг тус тус гаргуулж ******* ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* хороолол, байрны од байрлах, 38 м.кв талбайтай орон сууц 3 өрөө орон сууц, дүүргийн ******* хороо, ын гудамж, ны од байрлах, 134.94 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн хороо, тоотод байрлах, 180 м.кв талбайтай амины орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үүсгэсэн, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор барьцааны эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор барьцааны эд хөрөнгүүдийг хураасан, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож чадаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дүгээр сарын 22-ны өдрийн 10/302 дугаар тогтоолоор шинжээч томилж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоох ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Шинжээч ХХК нь Хан-Уул дүүргийн хороо, байрны 1 тоотод байрлах, 180 м.кв талбайтай, амины орон сууцыг 1,205,800,000 төгрөгөөр, шинжээч ХХК нь дүүргийн ******* хороо, ын гудамж, ны од байрлах, 134.94 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 451,977,000 төгрөгөөр, шинжээч Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* хороолол, байрны од байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 249,585,411 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Үнэлгээний талаар ******* 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар *******, *******, ******* ХХК-д тус тус мэдэгджээ.

 

6. Нэхэмжлэгч дээрх үнэлгээнүүдийг зөвшөөрөхгүй үндэслэлийг үл хөдлөх эд хөрөнгийн байршил, эдийн засгийн ашиг болон тав тухтай байдлыг тооцоолоогүй гэснийг хүлээж авах үндэслэлгүй. Учир нь шинжээчид үнэлгээ тогтоохдоо зах зээлийн хандлагын аргыг хэрэглэж хөрөнгийн байршил, хөрөнгийн зориулалт, хөрөнгийн хийц, төхөөрөмжлөгдсөн байдал, тоноглол зэргийг харгалзан үзжээ. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ******* зүйлийн 4.1.4-т заасан хөрөнгийн үнэлгээ бодитой байх, мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд энэ хуулиар болон олон улсын стандартаар тавигдах шаардлагад нийцсэн байх гэснийг зөрчөөгүй байна.

Түүнээс гадна нэхэмжлэгч тал уг үнэлгээг хийхэд үл хөдлөх эд хөрөнгийн байршил эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг хэрхэн нэмэгдүүлэх байсныг тооцох талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр барьцааны зүйл болсон 3 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/060 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Э.ЗОЛЗАЯА