Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 391

 

 

 

 

 

 

 

 

 

 

       А.Дөлгөөн, Б.Амарсанаа, Г.Мөнххүсэл, Н.Болдхүү, М.Болорцэцэг,

      Э.Өлзийдэлгэр, Т.Олзбаяр, Г.Баясгалан, Э.Эрхэмжаргал  

        нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 123 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Оюунгэрэлийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 14 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр А.Дөлгөөн, Б.Амарсанаа, Г.Мөнххүсэл, Н.Болдхүү, М.Болорцэцэг, Э.Өлзийдэлгэр, Т.Олзбаяр, Г.Баясгалан, Э.Эрхэмжаргал нарт холбогдох эрүүгийн 201525031495 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овогт Алтантуяагийн Дөлгөөн, 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 61 дүгээр гудамжны 2 тоотод оршин суудаг,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 cap хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 443 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 cap хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 cap 28 хоногийн ялаас тэнсэж суллагдсан, /РД: УХ94061074/,

 

2. Боржигон овогт Баатарын Амарсанаа, 1992 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 65 дугаар гудамжны 13 тоотод оршин суудаг,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор /өмнөх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх зааснаар хэрэгсэхгүй болгогдсон үндэслэлээр/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 cap хорих ялаар шийтгэгдэж 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр үлдэх 9 cap 24 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан, /РД: УУ92081953/,

 

3. Баатад овогт Ганболдын Мөнххүсэл, 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 7 дугаар багийн 30-18 тоотод оршин суудаг,

2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 cap хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2014 оны 2 дугаар сарын 7-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар /өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сарыг нэмж нийт/ 4 жил хорих ялаар шийтгүүлсэн,

2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 9 cap 14 хоног хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 cap 22 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД: ЛЮ94122818/,

 

4. Хөхнүүд овогт Нямын Болдхүү, 1995 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 14-736 тоотод оршин суудаг,

2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 cap хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 11 cap 14 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД: ЖЯ95122416/,

 

5. Хантайшир овогт Магсарын Болорцэцэг, 1994 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээ нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр багийн 4 хорооллын 1 дүгээр байрны 189 тоотод оршин суух,

2010 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 2013 оны 4 дүгээр сарын 25-нд эдлээгүй үлдсэн 1 жил 1 cap 26 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан, /РД: ТА94022005/,

 

6. Хэрэйд овогт Энхтөрийн Өлзийдэлгэр, 1989 оны 2 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 62-03-тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УП89020714/,

 

7. Боржигон овогт Түвшин-Эрдэнийн Олзбаяр, 1996 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжны 37а тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-153а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УИ96070535/,  

 

8. Бичээч овогт Ганхуягийн Баясгалан, 1995 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 34 дүгээр гудамжны 457 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “Хүүхдийн-100”, “Өгөөж” ХХК-ийн урд талын 52-4-39 тоот хувцас захиалга засварын газарт оршин суудаг,

2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: УХ95020955/,  

 

9. Боржигон овогт Энхцэцэгийн Эрхэмжаргал, 1992 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 10 дугаар багийн Хар байрны 2-13 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 34-1945 тоотод оршин суудаг,

2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 cap 14 хоногийн ялаас өршөөн суллагдсан,

2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 cap хорих ялаар шийтгүүлсэн,

2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ФА92080436/,

Нэг. Шүүгдэгч А.Дөлгөөн нь ялтайд тооцох хугацаандаа;

- 2015 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Б.Амарсанаатай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын үүдэнд иргэн Б.Урангоогийн эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж эд зүйлийг дээрэмдэн авч 572.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн давтан үйлдлээр, Г.Мөнххүсэл, Н.Болдхүү, Э.Өлзийдэлгэр нартай бүлэглэн 03-43 УБД улсын дугаартай, “Тоёота Приус” автомашин хэрэглэж,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-253б тоотын цоожтой хаалгаар нэвтэрч “Асер” брэндийн компьютер, хулгана, гар, улаан өнгийн өсгөгч зэргийг хулгайлж, хохирогч Ц.Жунайгаад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-63 тоотод /цоожтой хаалгаар/ хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын 37 инчийн ЛЕД зурагт, их гарын цулгай мөнгөн аяга, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөрөгний даалин /гараар зүү ороож оёсон, торгон даалин/, “Икс бокс” компьютер тоглоом /6 ширхэг гар удирдлагуудын хамт/, “Икс бокс” тоглоомын Сиди 20 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй хөнжил, компьютерын дэлгэц, бор өнгийн дугуйтай чирдэг цүнх, жижиг гуулин тахилын аяга, жижиг зэс тахилын аяга, ногоон писү жижиг тахилын аяга, “Айфоне-3” загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Н.Ганболдод 3.844.900 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-98 тоотын цоожтой хаалгаар хууль бусаар нэвтрэн “Монел” загварын 42 инчийн ЛЕД зурагт хулгайлан авч хохирогч Ц.Ганболдод 799.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 7-76 тоотод суух /Б.Туулынхаас/ цонхоор нэвтэрч 42 инчийн “Сони” Эл Си Ди зурагт, “Самсунг” брэндийн “Ай-3” үзүүлэлттэй саарал өнгийн зөөврийн компьютер, “Делл” брэндийн “Ай-7” үзүүлэлттэй суурин компьютер, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хослол /ээмэг, кулон/, талсттай алтан ээмэг бөгжний хослол, монетон хослол /ээмэг, бөгж, кулон/, мөнгөн ээмэг зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Б.Эрдэнэбаярт 4.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 10-35 тоотод оршин суух П.Буяннэмэхийн гэрээс цонхоор нэвтэрч бэлэн 895.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, 1.475.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-35 тоотод оршин суух иргэн Э.Бямбажаргалын гэрт хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 1.060.800 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-127 тоотод оршин суух Ө.Базарсадын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-179 тоотод цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан авч хохирогч О.Ядмаад 1.725.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 68-42 тоотод оршин суух иргэн М.Батдоржийн гэрийн цонхоор нэвтэрч, бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 4.615.000 төгрөгийн хохирол учруулсан,

- давтан үйлдлээр, Г.Мөнххүсэл, Н.Болдхүү, Т.Олзбаяр нартай бүлэглэн 41-43 УБС упсын дугаартай “Ниссан Теана” загварын автомашин хэрэглэж,

- 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянбулагийн 4-46 тоотод цонхоор нэвтэрч “Монел” загварын 32 инчийн Эл Си Ди зурагт, эмээлийн мөнгөн жижиг хэрэглэл 1 иж бүрдэл /үүнд баавар 2 ширхэг, даруулга 4 ширхэг/, эмээлийн мөнгөн баавар дунд гарынх 1 ширхэг, эмээлийн мөнгөн даруулга дунд гарынх 1 ширхэг, “Дархан нэхий” компанийн үстэй захтай эрэгтэй богино нэхий хүрэм 1 ширхэг, зуны эрэгтэй богино савхин хүрэм 1 ширхэг /Монголд үйлдвэрлэсэн/, зуны эрэгтэй богино савхин хүрэм 1 ширхэг /Солонгост үйлдвэрлэсэн/, зуны эрэгтэй шинэ ботинк, эмэгтэй хагас богино хавар намрын гутал шинэ, улаан толгойтой орчин цагийн жижиг писү хөөрөг, хөх торгон даалин, ягаан өнгийн орны дэр 2 ширхэг, орны бүтээлэг /зузаан даавуун/ зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Б.Дамдинсүрэнд 3.610.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 11-598 тоотод цоожтой хаалгаар хууль бусаар нэвтэрч “Тошиба” загварын 39 инчийн зурагт, “Асер” загварын “Ай-3” үзүүлэлттэй нөүтбүүк, матрын арьсан эмэгтэй түрийвч, могойн арьсан эрэгтэй түрийвч, улаан өнгийн арьсан эмэгтэй түрийвч, “Эл ви” гэсэн бичигтэй бэлтгэлийн цүнх, эрэгтэй бэлтгэлийн өмд цамц, “Орифлейм”-ын эрэгтэй үнэртэй ус /50 мл шилтэй/, орос конъяк, эрэгтэй нарны нүдний шил, эрэгтэй орос бугуйн цаг, ягаан өнгийн үсэрхэг орны бүтээлэг, улаан өнгийн модон хайрцагтай гарын оюу бугуйвч, гоёлын металл ээмэг бөгж, бэлэн 113.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Ч.Цэрмаад 1.409.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь 1-11 тоотоос /Л.Отгонбаярынхаас/ цонхоор нэвтэрч хөөрөг 2 ширхэг, цаа бугын годон гутал, үнэгэн захтай хар өнгийн эмэгтэй пельник, хөөрөгний даалин, Андройд утасны цэнэглэгч, “Гоёо” ундаа 1.5 литрийн, бэлэн 470.000 төгрөг, 100 ам.доллар /буюу 201.942 төгрөг/ зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Д.Эрдэнэгэрэлд 4.694.142 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Хоёр. Шүүгдэгч Б.Амарсанаа нь;

- 2015 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд А.Дөлгөөнтэй бүлэглэн, машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын үүдэнд иргэн Б.Урангоогийн эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, эд зүйлийг дээрэмдэн авч 572.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Гурав. Шүүгдэгч Г.Мөнххүсэл нь хулгайн гэмт хэрэгт шийтгүүлээд ялтайд тооцох хугацаандаа;

- давтан үйлдлээр, А.Дөлгөөн, Н.Болдхүү, Э.Өлзийдэлгэр нартай бүлэглэн, 03-43 УБД улсын дугаартай, “Тоёота Приус” загварын автомашин хэрэглэж,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-253Б тоотод цоожтой хаалгаар нэвтэрч “Асер” брэндийн компьютер, хулгана, гар, улаан өнгийн өсгөгч зэргийг хулгайлж хохирогч Ц.Жунайгаад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-63 тоотоос цоожтой хаалгаар нэвтэрч “Самсунг” загварын 37 инчийн ЛЕД зурагт, их гарын цулгай мөнгөн аяга, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөрөгний даалин /гараар зүү ороож оёсон, торгон даалин/, “Икс бокс” компьютер тоглоом /6 ширхэг гар удирдлагуудын хамт/, “Икс бокс” тоглоомын Сиди 20 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй хөнжил, компьютерийн дэлгэц, бор өнгийн дугуйтай чирдэг цүнх, жижиг гуулин тахилын аяга, жижиг зэс тахилын аяга, ногоон писү жижиг тахилын аяга, “Айфоне-3” загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Н.Ганболдод 3.844.900 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-98 тоотоос цоожтой хаалгаар нэвтэрч “Монел” загварын 42 инчийн ЛЕД зурагт хулгайлан авч хохирогч Ц.Ганболдод 799.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 7-76 тоотод суух Б.Туулын цонхоор нэвтэрч 42 инчийн “Сони” Эл Си Ди зурагт, “Самсунг” брэндийн “Ай-3” үзүүлэлттэй саарал өнгийн зөөврийн компьютер, “Делл” брэндийн “Ай-7” үзүүлэлттэй суурин компьютер, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хослол /ээмэг, кулон/, талсттай алтан ээмэг бөгжний хослол, монетон хослол /ээмэг, бөгж, кулон/, мөнгөн ээмэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.Эрдэнэбаярт 4.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 10-35 тоотод оршин суух П.Буяннэмэхийн гэрт цоожтой хаалгаар нэвтэрч бэлэн 895.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 1.475.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-35 тоотод оршин суух иргэн Э.Бямбажаргалын гэрийн цоожтой хаалгаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.060.800 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-127 тоотод оршин суух Ө.Базарсадын гэрт цоожтой хаалгаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-179 тоотод цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан авч хохирогч О.Ядмаад 1.725.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 68-42 тоотод оршин суух иргэн М.Батдоржийн гэрийн цонхоор нэвтэрч бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 4.615.000 төгрөгийн хохирол учруулсан,

- давтан үйлдлээр, А.Дөлгөөн, Н.Болдхүү, Т.Олзбаяр нартай бүлэглэн, 41-43 УБС улсын дугаартай “Ниссан Теана” загварын автомашин хэрэглэж,

- 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 4-46 тоотод цонхоор нэвтэрч “Монел” загварын 32 инчийн Эл Си Ди зурагт, эмээлийн мөнгөн жижиг хэрэглэл 1 иж бүрдэл /үүнд баавар 2 ширхэг, даруулга 4 ширхэг/, эмээлийн мөнгөн баавар дунд гарынх 1 ширхэг, эмээлийн мөнгөн даруулга дунд гарынх 1 ширхэг, “Дархан нэхий” компанийн үстэй захтай эрэгтэй богино нэхий хүрэм 1 ширхэг, зуны эрэгтэй богино савхин хүрэм 1 ширхэг /Монголд үйлдвэрлэсэн/, зуны эрэгтэй богино савхин хүрэм 1 ширхэг /Солонгост үйлдвэрлэсэн/, зуны эрэгтэй шинэ ботинк, эмэгтэй хагас богино хавар намрын гутал шинэ, улаан толгойтой орчин цагийн жижиг писү хөөрөг, хөх торгон даалин, ягаан өнгийн орны дэр 2 ширхэг, орны бүтээлэг /зузаан даавуун/ зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Б.Дамдинсүрэнд 3.610.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 11-598 тоотоос цоожтой хаалгаар нь нэвтэрч “Тошиба” загварын 39 инчийн зурагт, “Асер” загварын “Ай-3” үзүүлэлттэй нөүтбүүк, матрын арьсан эмэгтэй түрийвч, могойн арьсан эрэгтэй түрийвч, улаан өнгийн арьсан эмэгтэй түрийвч, “Эл ви” гэсэн бичигтэй бэлтгэлийн цүнх, эрэггэй бэлтгэлийн өмд цамц, “Орифлейм”-ын эрэгтэй үнэртэй ус /50 мл шилтэй/, орос конъяк, эрэгтэй нарны нүдний шил, эрэгтэй орос бугуйн цаг, ягаан өнгийн үсэрхэг орны бүтээлэг, улаан өнгийн модон хайрцагтай гарын оюу бугуйвч, гоёлын металл ээмэг бөгж, бэлэн 113.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ч.Цэрмаад 1.409.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь 1-11 тоотод суух Л.Отгонбаярын цонхоор нэвтрэн орж хөөрөг 2 ширхэг, цаа бугын годон гутал, үнэгэн захтай хар өнгийн эмэгтэй пельник, хөөрөгний даалин, Андройд утасны цэнэглэгч, “Гоёо” ундаа 1.5 литрийн, бэлэн 470.000 төгрөг, 100 ам.доллар /буюу 201.942 төгрөг/ зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Д.Эрдэнэгэрэлд 4.694.142 төгрөгийн хохирол учруулсан,

- М.Болорцэцэгтэй бүлэглэн;

- 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1730 тоотод суух иргэн Г.Анхбаярын гэрийн вакум цонхоор нь нэвтэрч “Тошиба” загварын 40 инчийн зурагт, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт зэргийг хулгайлж 499.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 13-03 тоот иргэн Д.Оюунбилэгийн гэрийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 5-28 тоотод оршин суух Б.Нямдоржийн гэрийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 795.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 4-6 тоотод оршин суух Б.Алтангэрэлийн гэрийн цонхоор нэвтэрч бэлэн 1.200.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 8.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Э.Анх-Ирээдүйтэй бүлэглэн;

- 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 1-8 тоотод суух иргэн В.Батчулууны гэрийн хаалганы цүүг эвдэн орж эд зүйл хулгайлж хохирогч Н.Уранчимэгт 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Дөрөв. Шүүгдэгч Н.Болдхүү нь хулгайн гэмт хэрэгт шийтгүүлээд ялтайд тооцох хугацаандаа;

- давтан үйлдлээр, Г.Мөнххүсэл, А.Дөлгөөн, Э.Өлзийдэлгэр нартай бүлэглэн, 03-43 УБД улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашин хэрэглэж,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-253Б тоотод цоожтой хаалгаар нэвтрэн орж “Асер” брэндийн компьютер, хулгана, гар, улаан өнгийн өсгөгч зэргийг хулгайлж, хохирогч Ц.Жунайгаад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-63 тоотод цоожтой хаалгаар нэвтэрч “Самсунг” загварын 37 инчийн ЛЕД зурагт, их гарын цулгай мөнгөн аяга, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөрөгний даалин /гараар зүү ороож оёсон, торгон даалин/, “Икс бокс” компьютер тоглоом /6 ширхэг гар удирдлагуудын хамт/, “Икс бокс” тоглоомын Сиди 20 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй хөнжил, компьютерийн дэлгэц, бор өнгийн дугуйтай чирдэг цүнх, жижиг гуулин тахилын аяга, жижиг зэс тахилын аяга, ногоон писү жижиг тахилын аяга, “Айфоне-3” загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Н.Ганболдод 3.844.900 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-98 тоотоос цоожтой хаалгаар нэвтрэн “Монел” загварын 42 инчийн ЛЕД зурагт хулгайлан авч хохирогч Ц.Ганболдод 799.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 7-76 тоотод суух Б.Туулын цонхоор нэвтрэн 42 инчийн “Сони” Эл Си Ди зурагт, “Самсунг” брэндийн “Ай-3” үзүүлэлттэй саарал өнгийн зөөврийн компьютер, “Делл” брэндийн “Ай-7” үзүүлэлттэй суурин компьютер, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хослол /ээмэг, кулон/, талсттай алтан ээмэг бөгжний хослол, монетон хослол /ээмэг, бөгж, кулон/, мөнгөн ээмэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.Эрдэнэбаярт 4.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 10-35 тоотод оршин суух П.Буяннэмэхийн гэрээс цоожтой хаалгаар нэвтэрч бэлэн 895.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 1.475.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-35 тоотод оршин суух иргэн Э.Бямбажаргалын гэрт цоожтой хаалгаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.060.800 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-127 тоотод оршин суух Ө.Базарсадын гэрт цоожтой хаалгаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-179 тоотод цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан авч хохирогч О.Ядмаад 1.725.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 68-42 тоотод оршин суух иргэн М.Батдоржийн гэрт цонхоор нэвтэрч бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 4.615.000 төгрөгийн хохирол учруулсан,

- давтан үйлдлээр, Г.Мөнххүсэл, А.Дөлгөөн, Т.Олзбаяр нартай бүлэглэн, 41-43 УБС улсын дугаартай “Ниссан Теана” загварын автомашин хэрэглэж,

- 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 11-598 тоотод цоожтой хаалгаар нэвтэрч “Тошиба” загварын 39 инчийн зурагт, “Асер” загварын “Ай-3” үзүүлэлттэй нөүтбүүк, матрын арьсан эмэгтэй түрийвч, могойн арьсан эрэгтэй түрийвч, улаан өнгийн арьсан эмэгтэй түрийвч, “Эл ви” гэсэн бичигтэй бэлтгэлийн цүнх, эрэгтэй бэлтгэлийн өмд цамц, “Орифлейм”-ын эрэгтэй үнэртэй ус /50 мл шилтэй/, орос конъяк, эрэгтэй нарны нүдний шил, эрэгтэй орос бугуйн цаг, ягаан өнгийн үсэрхэг орны бүтээлэг, улаан өнгийн модон хайрцагтай гарын оюу бугуйвч, гоёлын металл ээмэг бөгж, бэлэн 113.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ч.Цэрмаад 1.409.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 1-11 тоот Л.Отгонбаярын гэрийн цонхоор нэвтрэн орж хөөрөг 2 ширхэг, цаа бугын годон гутал, үнэгэн захтай хар энгийн эмэгтэй пельник, хөөрөгний даалин Андройд утасны цэнэглэгч, “Гоёо” ундаа 1.5 литрийн, бэлэн 470.000 төгрөг, 100 ам.доллар /буюу 201.942 төгрөг/ зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Д.Эрдэнэгэрэлд 4.694.142 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 4-46 тоотод цонхоор нэвтэрч “Монел” загварын 32 инчийн Эл Си Ди зурагт, эмээлийн мөнгөн жижиг хэрэглэл 1 иж бүрдэл /үүнд баавар 2 ширхэг, даруулга 4 ширхэг/, эмээлийн мөнгөн баавар дунд гарынх 1 ширхэг, эмээлийн мөнгөн даруулга дунд гарынх 1 ширхэг, “Дархан нэхий” компанийн үстэй захтай эрэгтэй богино нэхий хүрэм 1 ширхэг, зуны эрэгтэй богино савхин хүрэм 1 ширхэг /Монголд үйлдвэрлэсэн/, зуны эрэгтэй богино савхин хүрэм 1 ширхэг /Солонгост үйлдвэрлэсэн/, зуны эрэгтэй шинэ ботинк, эмэгтэй хагас богино хавар намрын гутал шинэ, улаан толгойтой орчин цагийн жижиг писү хөөрөг, хөх торгон даалин, ягаан өнгийн орны дэр 2 ширхэг, орны бүтээлэг /зузаан даавуун/ зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Б.Дамдинсүрэнд 3.610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Тав. Шүүгдэгч М.Болорцэцэг нь;

- Г.Мөнххүсэлтэй бүлэглэн, давтан үйлдлээр:

- 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1730 тоотод суух иргэн Г.Анхбаярын гэрийн вакум цонхоор нэвтрэн орж “Тошиба” загварын 40 инчийн зурагт, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт зэргийг хулгайлж 499.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 13-03 тоот иргэн Д.Оюунбилэгийн гэрийн вакум цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 5-28 тоотод оршин суух Б.Нямдоржийн гэрийн вакум цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлж 795.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 4-6 тоотод оршин суух Б.Алтангэрэлийн гэрийн вакум цонхоор орж бэлэн 1.200.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 8.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- Э.Анх-Ирээдүй, Э.Эрхэмжаргал, Г.Баясгалан, Г.Олзбаяр нартай бүлэглэн, 41-43 УБС дугаартай “Ниссан Теана” загварын автомашин ашиглан 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4-405 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэчулууны гэрээс 42 инчийн “Монел” загварын зурагт хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

- ганцаараа, 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4а хэсгийн 14956 тоотод оршин суух С.Баасансүрэнгийн гэрийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Зургаа. Шүүгдэгч Э.Өлзийдэлгэр нь;

- 1. А.Дөлгөөн, Г.Мөнххүсэл, Н.Болдхүү нартай бүлэглэн, давтан үйлдлээр, 03-43 УБД улсын дугаартай, “Тоёота Приус” загварын автомашин хэрэглэж,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-253Б тоотод цоожтой хаалгаар нэвтэрч “Асер” брэндийн компьютер, хулгана, гар, улаан өнгийн өсгөгч зэргийг хулгайлж хохирогч Ц.Жунайгаад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-63 тоотод цоожтой хаалгаар нэвтэрч “Самсунг” загварын 37 инчийн ЛЕД зурагт, их гарын цулгай мөнгөн аяга, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөрөгний даалин /гараар зүү ороож оёсон, торгон даалин/, “Икс бокс” компьютер тоглоом /6 ширхэг гар удирдлагуудын хамт/, “Икс бокс” тоглоомын Сиди 20 ширхэг, ягаан өнгийн цэцэгтэй хөнжил, компьютерийн дэлгэц, бор өнгийн дугуйтай чирдэг цүнх, жижиг гуулин тахилын аяга, жижиг зэс тахилын аяга, ногоон писү жижиг тахилын аяга, “Айфон-3” загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Н.Ганболдод 3.844.900 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-98 тоотод цоожтой хаалгаар нэвтэрч “Монел” загварын 42 инчийн ЛЕД зурагт хулгайлан авч хохирогч Ц.Ганболдод 799.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 7-76 тоотод суух Б.Туулын гэрийн цонхоор нэвтэрч 42 инчийн “Сони” Эл Си Ди зурагт, “Самсунг” брэндийн “Ай-3” үзүүлэлттэй саарал өнгийн зөөврийн компьютер, “Делл” брэндийн “Ай-7” үзүүлэлттэй суурин компьютер, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хослол /ээмэг, кулон/, талсттай алтан ээмэг бөгжний хослол, монетон хослол /ээмэг, бөгж, кулон/ мөнгөн ээмэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.Эрдэнэбаярт 4.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 10-35 тоотод оршин суух П.Буяннэмэхийн гэрт цоожтой хаалгаар нэвтэрч бэлэн 895.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 1.475.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-35 тоотод оршин суух иргэн Э.Бямбажаргалын гэрийн цоожтой хаалгаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.060.800 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-127 тоотод оршин суух Ө.Базарсадын гэрт цоожтой хаалгаар нэвтрэн эд зүйл хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-179 тоотод цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан авч хохирогч О.Ядмаад 1.725.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 68-42 тоотод оршин суух иргэн М.Батдоржийн гэрийн цонхоор орж бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 4.615.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Долоо. Шүүгдэгч Т.Олзбаяр нь 41-43 УБС улсын дугаартай, “Ниссан Теана загварын автомашин хэрэглэж, давтан үйлдлээр;

- Г.Мөнххүсэл, А.Дөлгөөн, Н.Болдхүү нартай бүлэглэн,

- 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 4-46 тоотод цонхоор нэвтэрч “Монел” загварын 32 инчийн Эл Си Ди зурагт, эмээлийн мөнгөн жижиг хэрэглэл 1 иж бүрдэл /үүнд баавар 2 ширхэг, даруулга 4 ширхэг/, эмээлийн мөнгөн баавар дунд гарын 1 ширхэг, эмээлийн мөнгөн даруулга дунд гарын 1 ширхэг, “Дархан нэхий” компанийн үстэй захтай эрэгтэй богино нэхий хүрэм 1 ширхэг, зуны эрэгтэй богино савхин хүрэм 1 ширхэг /Монголд үйлдвэрлэсэн/, зуны эрэгтэй богино савхин хүрэм 1 ширхэг /Солонгост үйлдвэрлэсэн/, зуны эрэгтэй шинэ ботинк, эмэгтэй хагас богино хавар намрын гутал шинэ, улаан толгойтой орчин цагийн жижиг писү хөөрөг, хөх торгон даалин, ягаан өнгийн орны дэр 2 ширхэг, орны бүтээлэг /зузаан даавуун/ зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Б.Дамдинсүрэнд 3.610.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 11-598 тоотод цоожтой хаалгаар нэвтэрч “Тошиба” загварын 39 инчийн зурагт, “Асер” загварын “Ай-3” үзүүлэлттэй нөүтбүүк, матрын арьсан змэгтэй түрийвч, могойн арьсан эрэгтэй түрийвч, улаан өнгийн арьсан эмэгтэй түрийвч, “Эл ви” гэсэн бичигтэй бэлтгэлийн цүнх, эрэгтэй бэлтгэлийн өмд цамц, “Орифлейм”-ын эрэгтэй үнэртэй ус /50 мл шилтэй/, орос конъяк, эрэгтэй нарны нүдний шил, эрэгтэй орос бугуйн цаг, ягаан өнгийн үсэрхэг орны бүтээлэг, улаан өнгийн модон хайрцагтай гарын оюу бугуйвч, гоёлын металл ээмэг, бөгж, бэлэн 113.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ч.Цэрмаад 1.409.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь 1-11 тоотоос Л.Отгонбаярын гэрийн цонхоор нэвтрэн хөөрөг 2 ширхэг, цаа бугын годон гутал, үнэгэн захтай хар өнгийн эмэгтэй пельник, хөөрөгний даалин, Андройд утасны цэнэглэгч, “Гоёо” ундаа 1.5 литрийн, бэлэн 470.000 төгрөг, 100 ам.доллар /буюу 201.942 төгрөг/ зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Д.Эрдэнэгэрэлд 4.694.142 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр М.Болорцэцэг, Э.Анх-Ирээдүй, Э.Эрхэмжаргал, Г.Баясгалан нартай бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4-405 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэчулууны гэрийн цонхоор нэвтэрч 42 инчийн “Монел” загварын зурагт хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Найм. Шүүгдэгч Г.Баясгалан нь;

- 41-43 УБС улсын дугаартай, “Ниссан Теана” загварын автомашин хэрэглэж, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр М.Болорцэцэг, Э.Анх-Ирээдүй, Э.Эрхэмжаргал, Т.Олзбаяр нартай бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4-405 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэчулууны гэрийн цонхоор нэвтрэн орж 42 инчийн “Монел” загварын зурагт хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Ес. Шүүгдэгч Э.Эрхэмжаргал нь;

- Хулгайн гэмт хэрэгт шийтгүүлээд ялтайд тооцогдох хугацаандаа буюу давтан үйлдлээр, 41-43 УБС улсын дугаартай, “Ниссан Теана” загварын автомашин хэрэглэж, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр М.Болорцэцэг, Э.Анх-Ирээдүй, Г.Баясгалан, Т.Олзбаяр нартай бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4-405 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэчулууны гэрийн цонхоор нэвтрэн орж 42 инчийн “Монел” загварын зурагт хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Г.Мөнххүсэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, А.Дөлгөөнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 147 дугаар зүйлийн 147.2, Б.Амарсанаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Н.Болдхүүд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар, М.Болорцэцэг, Э.Өлзийдэлгэр, Т.Олзбаяр, Г.Баясгалан, Э.Эрхэмжаргал нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “…Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дөлгөөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Амарсанаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мөнххүсэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Болдхүү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Болорцэцэг, Э.Өлзийдэлгэр, Т.Олзбаяр, Г.Баясгалан, Э.Эрхэмжаргал нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотлоогүй мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, дутуу хийгдсэн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж үзэв. Үүнд: 1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээнүүд эд хөрөнгийн бодит байдал болон шинж байдалтайгаа тохирдоггүй, хохирлын үнэлгээг шүүгдэгч нарт танилцуулаагүй орхигдуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг зөв тооцож гаргасан эсэхэд эргэлзээтэй байх тул зөрчлийг арилгах шаардлагатай.

2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцоог нарийн ялгаж салгаагүй, шүүгдэгч нарын үйлдлийг бүгдийг бүлэглэн гэж яллах дүгнэлтэд дурдаж шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгч нарт хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээнд нөлөөлөх тул шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялгаж, салгах шаардлагатай бөгөөд яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

3. Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хоорондоо илтэд ашиг сонирхлын зөрчилтэй, бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгсөн, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч нарын байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулна” гэснийг зөрчсөн байх тул зөрчлийг арилгаж байцаан шийтгэх ажиллагааг явуулах шаардлагатай.

4. Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “мөрдөн байцаагч нар үйлдээгүй хэргүүдийг хүлээлгэсэн” гэж байх тул шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдийг нэг мөр шалгаж тогтоох шаардлагатай байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, 80.1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 80.1.3 “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, шалтгаан нөхцөл” зэрэг болно. Иймд дээрх ажиллагаануудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан нөхөн хийж гүйцэтгэсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Дөлгөөн, Г.Мөнххүсэл, Н.Болдхүү, Б.Амарсанаа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Болорцэцэг, Э.Эрхэмжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Өлзийдэлгэр, Т.Олзбаяр, Г.Баясгалан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Оюунгэрэл бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 123 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. …1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 123 дугаар тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлага хангаагүй байна. Тухайлбал:

Тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Э.Эрхэмжаргалын холбогдсон хэргийг орхигдуулсан нь тухайн шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцсэн эсэх нь тодорхой бус, эргэлзээтэй байна.

Хэргийн эд мөрийн баримт болох ажлын бээлий 3 хос, иш нь хугарсан алх 2 ширхэг зэрэг эд зүйлийг “Тогтоох нь” хэсгийн 4 дэх заалтад “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай” гэж шийдвэрлээгүй орхигдуулсан.

2. Анхан шатны шүүхийн тогтоолыг хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна. Тухайлбал:

2.1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв, бодитой тодорхойлох үүднээс хохирогч нарын өөрсдийн үнэлгээ, шалгаж буй цагдаагийн байгууллагын үнэлгээ аль алиныг харгалзахгүйгээр, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний комиссоор эд зүйлийг үнэлүүлсэн ба тухайн комисс нь үнэлгээгээ баталгаажуулсан байдаг.

Мөрдөн байцаалтын шатанд эд зүйлийг үнэлүүлэхдээ тухайн эд зүйлийн шинж байдлыг тодорхойлсон баталгааны хуудас, боломжтой тохиолдолд гэрэл зургийг хавсаргах зэргээр учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоолгосон.

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнд ял сонсгохдоо нэн тэргүүнд эд зүйлийн үнэлгээгээр тодорхойлогдсон хохирлын хэмжээг танилцуулсны үндсэн дээр яллагдагчаар татаж, байцаалт авсан учир хохирлын үнэлгээг шүүгдэгч нарт танилцуулаагүй орхигдуулсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Мөн анхан шатны шүүх хохирлын хэр хэмжээг зөв тооцож гаргасан эсэхэд чухам аль хохирогчийн ямар эд зүйлийн хохиролд хэрхэн эргэлзээтэй байгааг тодорхойлоогүй нь ойлгомжгүй. Эд зүйлийн үнэлгээнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2/3088 дугаартай зөвлөмжинд “үнэлгээний комиссын үнэлгээтэй холбогдуулж ...энэхүү мэдээллийг агуулсан нотлох баримтыг байцаан шийтгэх ажиллагааны талууд эс зөвшөөрч, түүнийг ...шүүх хүлээн авсан тохиолдолд шинжилгээний зардлын асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар зохицуулах нь зүйтэй...” гэсэн нь учирсан хохирлын үнэлгээний мэдээллийн эргэлзээний эх сурвалжийг магадлах эрх шүүхэд нээлттэй байна.

2.2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцоог яллах дүгнэлтэнд тодорхой тусгасан бөгөөд прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийг зөрчөөгүй болно.

Харин “...гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан энэ хуулийн 35 дугаар зүйлийн зохих хэсгийг журамлан тогтооно...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлд тодорхойлсон нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна.

2.3. Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагч нар нь харилцан эсрэг сонирхолтой байгаагүй бөгөөд “...эрх, үүрэгтэйгээ танилцлаа ...өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө ...өмгөөлөгч авахгүй ...өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзахгүй...” гэж байцаан шийтгэх хуульд заасан эрхээ эдэлсэн болно.

Харин шүүгдэгч Г.Мөнххүсэлийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнээс хамаарч урьд сонсгосон ял өөрчлөгдөж хүндэрмэгц /өөрөө болон ар гэрийн зүгээс/ “улсын өмгөөлөгч авахгүй, төлбөртэй өмгөөлөгч өөрөө авна” гэх шалтаг зааж байцаан шийтгэх ажиллагаанд хүндрэл саад учруулсан боловч, мөрдөн байцаагчийн зүгээс түүний эрхийг хүндэтгэж, Хууль зүйн туслалцааны төв зэрэг зохих байгууллагад хандан яллагдагчийг өмгөөлөх эрхээр хангах, өмгөөлөгч оролцуулах үүргээ биелүүлсэн.

Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Г.Мөнххүсэл, Н.Болдхүү, А.Дөлгөөн нар нь шүүгдэгч Э.Өлзийдэлгэр, Т.Олзбаяр нартай ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн буюу мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ буцаж шүүгдэгч Э.Өлзийдэлгэр, Т.Олзбаяр нарыг болсон хэргийн талаар бодит байдлаас гуйвуулсан мэдүүлэг өгүүлэхээр шаардах зэргээр бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгсөн.

Хэдийгээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй ч гэсэн шүүх тэдгээрийн хэргийн талаар мэдүүлж буй мэдээллийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан авч үзэлгүй нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг буцаасан нь үндэслэлгүй төдийгүй, шүүх шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэлэхдээ хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

2.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн “мөрдөн байцаагч нар үйлдээгүй хэргүүдийг хүлээлгэсэн” гэх гомдол нь эрүүгийн 201525031495 хэрэгт хамааралгүй тусдаа шалгагдах гомдол мэдээлэл байна.

Эрүүгийн 201525031495 дугаартай хэрэгт цугларсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шалгаж нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 123 дугаартай тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн…” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Дөлгөөн, Б.Амарсанаа, Г.Мөнххүсэл, Н.Болдхүү, М.Болорцэцэг, Э.Өлзийдэлгэр, Т.Олзбаяр, Г.Баясгалан, Э.Эрхэмжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн тогтоол нь “хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.Дөлгөөн, Б.Амарсанаа, Г.Мөнххүсэл, Н.Болдхүү, М.Болорцэцэг, Э.Өлзийдэлгэр, Т.Олзбаяр, Г.Баясгалан, Э.Эрхэмжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, хэрэг буцаасан үндэслэлээ ерөнхийлөн заасан байна. Тухайлбал аль гэмт хэргийн эд хөрөнгийн үнэлгээ нь бодит байдалтай нийцээгүйг, хэн хэний гэмт хэрэгт оролцсон оролцоог ялгаж салгаагүйг, шүүгдэгч нарын хэн нь хэнтэйгээ ашиг сонирхлын зөрчилтэйг, хэнд хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн эсэхийг шалгах шаардлагатайг нэр зааж, тодорхой, ойлгомжтой бичээгүйг хуулийн шаардлага хангаагүй гэж үзэв.   

Иймд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар… дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, А.Дөлгөөн, Б.Амарсанаа, Г.Мөнххүсэл, Н.Болдхүү, М.Болорцэцэг, Э.Өлзийдэлгэр, Т.Олзбаяр, Г.Баясгалан, Э.Эрхэмжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 123 дугаар тогтоолын “удиртгал” хэсэгтээ шүүгдэгч Э.Эрхэмжаргалын холбогдсон хэргийг бичилгүй орхигдуулсан, мөн 201525031495 тоот эрүүгийн хэргийн эд мөрийн баримт болох “ажлын бээлий 3 хос, иш нь хугарсан алх 2 ширхэг” зэрэг эд зүйлийг тогтоолын “тогтоох” хэсгийн 4 дэх заалтад “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурьдсугай.” гэж шийдвэрлээгүй орхигдуулсан зэрэг алдаа гаргасан болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 123 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Дөлгөөн, Б.Амарсанаа, Г.Мөнххүсэл, Н.Болдхүү, М.Болорцэцэг, Э.Өлзийдэлгэр, Т.Олзбаяр, Г.Баясгалан, Э.Эрхэмжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч А.Дөлгөөн, Г.Мөнххүсэл, Н.Болдхүү, Б.Амарсанаа нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Болорцэцэг, Э.Өлзийдэлгэр, Т.Олзбаяр, Г.Баясгалан, Э.Эрхэмжаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Т.ӨСӨХБАЯР

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ