Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01169

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0******* сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03709 дугаар шийдвэртэй

 

*******гийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Орон сууцны төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн,

Алданги, торгууль, хохиролд нийт 337,139,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 367,342,500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, эхний ээлжинд 100,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон.

1.2. Гэтэл Ковид-19 цар тахлын үеийн олон хүчин зүйлийн улмаас орон нутагт туслан гүйцэтгэгчээр ажилладаг миний ажил амжилтгүй болж, ашиг орлого муудаж төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Гэтэл ******* ХХК нь надтай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцнаас гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд гэрээний дагуу төлсөн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

1.3. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байрыг чөлөөлж өгсөн. Байраа чөлөөлж өгөхдөө тог, ус, цахилгаан, халаалт зэргийн төлбөрийг төлж байсан. СӨХ-ны төлбөрт 1,1660,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг бүрэн төлж барагдуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Гэрээний урьдчилгаанд 100,000,000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй бөгөөд үлдэгдэл төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд 14 хоногийн дараа орон сууцнаас гаргах талаар бичиж өгсөн. 2023 оны 03 сард анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч ******* нь 2023 оны 11 дүгээр сард орон сууцыг суллаж өгсөн.

2.2. *******гийн буруутай үйлдлээс болж гэрээ нэг талын санаачилгаар цуцлагдсан. Нэхэмжлэгч тал орон сууцны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй байж байранд олон жил амьдарсан. Үүнээс болж манай тал засвар үйлчилгээ орон сууцанд хийсэн. Зах зээлийн үнээс бага үнээр бусдад зарж борлуулсан зэрэг олон хохирол учирсан.

2.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн болох 267,342,500 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувийн алдангийг тооцвол хоногт 1,336,713 төгрөг бөгөөд Иргэний хуульд заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсний дагуу алданги 133,671,250 төгрөг, орон сууцыг эзэмшиж, ашигласан 52 сарын хугацааны түрээсийн төлбөрийг сарын 2,500,000 төгрөгөөр тооцвол олох байсан орлого 130,000,000 төгрөг, гэрээ цуцалсны төлбөрийг гэрээнд 5 хувь гэж заасан бөгөөд 5 хувиар тооцвол 18,367,125 төгрөг, орон сууцыг дахин сэргээн засах зардлыг гэрээнд заасан 15 хувиар тооцвол 55,101,375 төгрөг, нийт 337,101,375 төгрөгийг иргэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 24******* зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 2 зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-иас 100,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670,000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,834,649 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 670,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* нь ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 79.8 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 367,342,500 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч худалдан авагч тал гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцны үнийг төлөөгүй үүргийн зөрчлийн улмаас дээрх худалдах худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 3 өрөө орон сууцыг *******гийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцыг чөлөөлж өгсөн.

4.2. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.7, 2 зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөв хэрэглэж чадаагүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон янзыг алданги гэнэ гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээний 2.5-д Захиалагч тал өөрөө гэрээг цуцлах хүсэлт гаргасан, гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх боломжгүй болсныг мэдэгдсэн ч гэсэн орон сууцаа суллах хүртэл алданги үргэлжлүүлэн төлнө. Захиалагч тал орон сууцаа суллаж гүйцэтгэгч талын төлөөлөгчид актаар хүлээлгэн өгөх хүртэл .... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алдангийг мөн гүйцэтгэгч талд толно гэж тохиролцсон.

Гэтэл анхан шатны шүүх гэрээний 2.5-д зааснаас зөвхөн "... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алдангийг мөн гүйцэтгэгч талд төлнө" гэсэн хэсгийг нь таслан авч бусад хэсгийг зориуд орхигдуулан дүгнэлт хийж улмаар гэрээ цуцлагдсан, үүрэг дуусгавар болсон тул алданги нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзсэн нь хэт нэг талыг баримталсан хууль болон гэрээний заалтыг бүхэлд нь тайлбарлахаас зайлсхийсэн хялбарчилсан дүгнэлт болсон. Нэхэмжлэгч нэмэлт гэрээний 2.5-д заасан алдангийн тохиролцоо хуульд нийцээгүй гэж маргаагүй.

Талууд гэрээг хоорондын харилцаанд дагаж мөрдөх зорилгоор байгуулдаг ба гэрээг аль болох цуцлахгүй, тогтвортой байлгах зорилгоор Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тогтоох нь эрх зүйн тодорхой байдлын зарчимд нийцдэг. Энэ утгаараа гэрээгээ цуцлахгүй, хэрвээ цуцалсан тохиолдолд гэрээг цуцалсан буруутай талд хариуцлага хүлээлгэхээр тохиролцох нь Иргэний хуулийг зөрчихгүй.

4.3. Иргэний хуулийн 20******* зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг нэг мөр хянан шийдвэрлэх учиртайг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц худалдан авах тухай нэмэлт гэрээний 2.6-д Захиалгын гэрээ цуцлагдвал тухайн орон сууцыг анхны байдалд оруулахаар шинэчлэн засварлах засварын зардалд гэрээний нийт 367,342,500 төгрөгийн үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг захиалагчийн төлбөрөөс суутгана. Гэрээ цуцалсан торгуулиас тусдаа суутгал болно гэж тохиролцсон байхад анхан шатны шүүх зардал нэхэмжилж байгаа бол түүнийг нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж үзсэн нь буруу байх бөгөөд гэрээний тохиролцоог мөн буруу тайлбарласан.

Талууд гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны элэгдэл хорогдлыг тооцоолж дээрх тохиролцоог хийсэн бөгөөд энэ нь өөр хоорондын болон шүүхэд нотлогоо шаардахгүйгээр засвар зардлыг гэрээг цуцалсан талаас гаргуулахаар тохиролцсон.

Ийнхүү тохиролцохыг хуулиар хязгаарлаагүй, нэхэмжлэгч нь энэ заалтын талаар маргаагүй, нэхэмжлэгч орон сууцыг 5 жилийн хугацаанд эзэмшиж ашиглаад элэгдүүлж хорогдуулсан байхад буцаагаад анхны байдалд оруулахад үүнээс ч илүү зардал гарах нь хэнд ч ойлгомжтой юм.

4.4. Хуульд зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн үндэслэлээр нөгөө тал гэрээнээс татгалзсан бол өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү хохиролд үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор мөн хуулийн 227 дугааp зүйлийн 227.3 дахь хэсэгт заажээ.

Талууд орон сууцны төлбөр төлөх гэрээгээр гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон үүсэх үр дагаврыг харилцан тохиролцсон, нэхэмжлэгч гэрээнд заасан хуваарийн дагуу орон сууцны төлбөр төлөх үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсаныг шүүх дүгнэсэн тул нэхэмжлэгч энэ үндэслэлээр хариуцагчийн эзэмшилд байсан орон сууцнаас олох байсан орлого гэж тодорхойлсныг Иргэний Хуулийн 2 зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан тохиолдолд тооцох үндэслэлтэй.

******* төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс орон сууцны захиалгын гэрээ цуцлагдсан тул ийнхүү түүнтэй гэрээ байгуулаагүй бол тухайн орон сууцны талбайг бусдад түрээслэж, орлого олох байсан гэсэн агуулгатай сөрөг шаардлагыг Иргэний хуулийн 2 зүйлийн 227.3-т заасан "үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого" гэхээс илүү "эд хөрөнгийн алдагдал" гэх агуулгатай.

Нөгөө талаар Иргэний хуулийн 20******* зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 205.2.1-д "түйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй" тохиолдолд "үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө" гэж тус тус зааснаас орон сууцыг 5 жил гаруй хугацаанд эзэмшилдээ байлгасныг ******* биет байдлаар буцааж өгөх боломжгүй бол тухайн үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр нөхөн төлөх тохиолдолд түрээсийн гэрээний төлбөрийг жишиг болгох нь хууль зөрчихгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ нь 2023 оны 0******* сарын 06-ны өдөр бүрэн дуусгавар болсон. Тухайн үед ХХК нь гэрээ цуцлагдахаас өмнө бодит хохирлыг нэхэмжлээгүй атлаа гэрээ цуцлагдсаны дараа ямар үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй.

Мөн зах зээлийн бодит үнээр зараагүй хохирсон гэж гомдолд дурдсан. Тухайн үед орон сууцыг буцаагаад авахдаа зах зээлийн бодит үнийг үндэслээд худалдсан учраас ХХК-д бодит хохирол гараагүй. Нэхэмжлэгч нь орон сууцанд амьдарч байх хугацааны цахилгаан, СӨХ-ны төлбөр зэргийг бүгдийг нь төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алданги, торгууль, хохиролд нийт 337,139,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.1. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах 2020/07/01- гэрээ, орон сууц худалдах, худалдан авах 2020/07/01/-252-НГ-01 тоот нэмэлт гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь 79.8 м.кв талбай бүхий, 15 давхарт байрлах, орон сууцыг хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

3.2. Улмаар хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0*******  сарын  06-ны өдрийн  181/ШШ2023/0071*******тай  шийдвэрээр *******гийн эзэмшлээс ******* ХХК-ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* хотхон, байрны хаягт байрлах, 79.8 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 0******* сарын 04-ний өдрийн 181/ШЗ2023/07752 дугаар шүүхийн шийдвэрийг албадан чөлөөлүүлэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2023/00494 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тэмдэглэл-ээр Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* хотхон, байрны хаягт байрлах, 79.8 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг ******* ХХК-д шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байна.

3.4. Гэрээний 1.8-д заасны дагуу нэхэмжлэгч ******* орон сууцны нийт үнээс урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн талаар талууд маргаагүй.

Иймд Иргэний хуулийн 20******* зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүргийн хүрээнд нэхэмжлэгч ******* орон сууцыг Гангар-Инвет ХХК-д хүлээлгэж өгсөн. Харин ******* ХХК нь нэхэмжлэгчид орон сууцны урьдчилгаанд төлсөн 100,000,000 төгрөгийг буцааж шилжүүлэх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

4.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д захиалагч тал өөрөө гэрээг цуцлах хүсэлт гаргасан, гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх боломжгүй болсныг мэдэгдсэн ч гэсэн орон сууцаа суллах хүртэл алданги үргэлжлүүлэн төлнө. Захиалагч тал орон сууцаа суллаж гүйцэтгэгч талын төлөөлөгчид актаар хүлээлгэн өгөх хүртэл Орон сууц худалдах, худалдан авах тухай 2020/0701/- гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүгнээс тооцож мөн хоног тутам 0,5 хувийн алдангийг мөн гүйцэтгэгч талд төлнө гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал нэхэмжлэгч ******* гэрээний үүргийн зөрчил гаргасан, улмаар хариуцагч талын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2023 оны 0******* сарын 06-ны өдрөөс орон сууцыг хариуцагч компанид шилжүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэх эрхтэй байна.

4.2. Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 267,342,500 төгрөгийг Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлавал 133,671,250 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас гаргуулж хариуцагч ******* ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч талыг олох байсан орлого буюу хохиролд 130,000,000 төгрөг, орон сууцны засварын зардалд гэрээгээр тохиролцсоны дагуу гэрээний нийт үнийн дүн болох 367,342,500 төгрөгийн 15 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож, 55,101,375 төгрөг, гэрээ цуцласны төлбөр 18,367,125 төгрөг, нийт 73,468,500 төгрөг гаргуулахаар шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 2******* зүйлийн 25.2.2. дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Учир нь:

5.1. Иргэний хуулийн 22******* зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь орон сууцны үнэ төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс хариуцагч ХХК нь мөн хуулийн 2 зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй. Харин хариуцагч тал хохирлоо нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй буюу холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

5.2. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах 2020/07/01/-252-НГ-01 тоот нэмэлт гэрээний 2.6-д захиалгын гэрээ цуцлагдвал орон сууцыг анхны байдалд оруулахаар шинэчлэн засварлах засварын зардалд гэрээний нийт 367,342,500 төгрөгийн үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг захиалагчийн төлсөн төлбөрөөс суутгана гэж талууд тохиролцжээ. Иргэний хуулийн 2 зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохиролд гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй олох байсан орлогыг тооцох юм. Өөрөөр хэлбэл гарах зардал биш гарсан зардлыг хариуцагч шаардах эрхтэй. Иймд 55,101,375 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

5.3. Гэрээ цуцалсны төлбөрт 18,367,125 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй гэж дүгнэх нь зүйтэй. Учир нь хариуцагч тал шүүхийн шийдвэрээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 337,139,750 төгрөгийг бүхэлд нь хангуулахаар давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон 18,367,125 төгрөгийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т зааснаар хариуцагч тал шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар давж заалдах гомдолд заах учиртай.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0******* сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03709 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 24******* зүйлийн 243.1, 20******* зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 2 зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-иас 100,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******гаас 133,671,250 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож сөрөг нэхэмжлэлээс 203,468,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын олгосугай гэснийг олгож, нэхэмжлэгч *******гаас 826,306 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,843,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Э.ЗОЛЗАЯА