Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01194

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/06628 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй

*******т холбогдох

 

Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулж хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03431 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан, уг эвлэрэлд ******* 104,644,915 төгрөгийг ******* ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын эрхийн бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүрэг, ******* хороо, *******, ******* байр, хаягт байрлах 139 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохиролцсон байна.

4. Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2024 оны 5 дугаар сарыгн 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээр дурдсан барьцаа хөрөнгийг 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдөр битүүмжилж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хурааж, албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгч нараас үнийн санал авч, тоироцоогүй гэх үндэслэлээр үнэлгээ хийлгүүлэхээр 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинжээч томилж, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шинжээчийн үнэлгээний тайланг хүлээн авсан ажиллагаа хийгджээ. Улмаар хариуцагч байгууллага нь шинжээчийн гаргасан үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгчид хүргүүлж, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3-4/899, 3-4/898, 3-4/900, 3-4/901, 3-4/902 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны тогтоол болон товыг хүргүүлсэн, анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй байна. Энэ ажиллагаанд гомдол гаргаагүй байна.

6. ******* нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3-4/1267, 3-4/1268, 3-4/1269, 3-4/1270 тоот албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоол, хөрөнгийн дуудлага худалдааны доод үнэ, товын талаар мэдэгдсэн. Уг мэдэгдлэл, тогтоолыг нэхэмжлэгч *******ид гардуулан өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогджээ.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ. гэж заасан бөгөөд энэ эрхийг эдлэхдээ мөн хуулийн 72.3 дахь хэсэгт Төлбөр төлөгч хөрөнгийг албадан худалдахаас өмнө энэ хуулийн 72.1-д зааснаас илүү үнээр худалдахаар гэрээ байгуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлснээр хөрөнгийг худалдан авагчид шилжүүлнэ гэж заасны дагуу төлбөр шийлжүүлэгдсэн байх учиртай.

Гэтэл нэхэмжлэгч тал барьцааны зүйл болон орон сууцыг иргэн д худалдахаар 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан боловч уг гэрээний үнийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлээгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах үл хөдлөх эд хөрөнгийг бие даан худалдан эрхийг олгоогүй гэх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

8. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэгч ******* дангаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмчлөгч , , нар оролцоогүй байх тул албадан дуудлага худалдааны талаар тэдэнд мэдэгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй болно.

9. Нэхэмжлэгч тал албадан дуудлага худалдааны үнэлгээний талаар гомдол гаргаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан брлуулах ажиллагааны явцад бие даан худалдах эрхийг эдлүүлээгүйгээр холбогдох ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тайлбарласан байхад анхан шатны шүүх албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах гэж дутуу томьёолсон алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөл оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/06628 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйийн 44.4 дэх хэсэгт зааснаар *******т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгууоах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА