Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01218

 

 

 

 

 

 

 

2025 07 21 210/МА2025/01218

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03786 дугаар шийдвэртэй

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эрх шилжүүлэн, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний 1.1, 1.2-д зааснаар эрх шилжүүлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрт бартераар шилжүүлэн авах Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* байрлах, хотхоны , орц /Зүүн тал/-ны 1 давхрын 108,4 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайг нийт 216,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

1.2. ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх захирал ы иргэн д төлөх ёстой 66,200,000 төгрөгийг түүний нэрийн өмнөөс төлөх, 137,600,000 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлэх, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг бартераар болон бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд ******* нь үйлчилгээний талбайн 216,800,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.

1.3. ******* ХХК-тай байгуулсан Эрх худалдах, худалдан авах гэрээний 1.1, 2.3-т заасны дагуу ******* ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд ******* ХХК нь маргаан бүхий үйлчилгээний талбайг 2023 оны 0 улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл талбайг хүлээлгэж өгөөгүй байна.

Иймд Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* байрлах, хотхоны , 2-p орц /Зүүн тал/-ны 1 давхрын 108,4 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж өгнө өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Босоо душ, хаалт, ванн, 00-ын суултуур, гэх мэт гэрээнд тусгагдсан 310,358,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ******* ХХК-ийн зүгээс ******* хотхоны ын зүүн орц 53,3м.кв 2 өрөө орон сууц болон С блокын зүүн орцны 8 давхрын 53,3 м.кв 2 өрөө орон сууцуудыг 1 м.кв-ыг нь 2,900,000 төгрөгөөр тооцон өгөхөөр,

2022 оны 11 дүгээр сарын 22-ны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр ******* ХХК нь дотор модон хаалга булан залгаа, паркет, шалны хүрээ цоож бариулыг гэрээнд тусгагдсан тоо ширхэг хэмжээний дагуу 531,957,250 төгрөгний бүтээгдэхүүн нийлүүлэх, паркет шахан суурилуулах ажлыг 55,825,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, ******* ХХК нь бараа бүтээгдэхүүн болон ажлын хөлсөнд ******* хотхон, , 1 давхарт байрлах, 108,4 м.кв үйлчилгээний талбайг 1 м.кв-ийг 3,200,000 төгрөгт тооцон 346,880,000 төгрөгийг, үлдэгдэл 240,902,250 төгрөгийг бэлэн болон бэлэн бус бартерын нөхцөлөөр төлж барагдуулахаар тус тус тохиролцсон.

2.2. Манай зүгээс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээниий үүргээ биелүүлж, С блокын зүүн орцны 8 давхрын 53,3 м.кв 2 орон сууцыг ******* ХХК-д шилжүүлэн өгсөн боловч ******* ХХК нь өнөөдрийг хүртэл дээрх 2 гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй.

2.3. ******* ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу хотхоны ын орцны 1 давхрын 108,4 м.кв үйлчилгээний талбайн захиалгын гэрээг *******ын нэр дээр шилжүүлж гэрээ байгуулсан. ******* ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хамгийн сүүлийн байдлаар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, уг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлахад татгалзах зүйлгүй талаараа хүсэлт өгсөн. Ингэхдээ *******т үүсээд байгаа нөхцөл байдлыг ******* ХХК-ийн захирал *******ы хамт биечлэн уулзаж танилцуулан гэрээ цуцлах талаар мэдэгдэж байсан бөгөөд дээрх хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул дээрх гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг ******* ХХК болон иргэн ******* нарт илгээсэн.

2.4. Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор бид өөрсдийн дансаар хүлээж авсан 137,580,000 төгрөгийг *******т төлөх боломжтой, харин *******д болон түүний өмнөөс төлсөн гэх бусад төлбөр, шилжүүлсэн гэх автомашиныхаа төлбөрийг бид хүлээж аваагүй учир *******аас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч *******ийг Хан-Уул дүүргийн ******* хороо хотхоны , 2-р орц , 1 давхрын 108,4 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,556,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 1,556,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4.    Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 20******* зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг баримталж хариуцагч нь *******т гэрээ цуцалсан талаар мэдэгдсэн гэх боловч нэхэмжлэгч үүнийг үгүйсгэхээс гадна, хэрэгт энэ талаарх мэдэгдлийг *******т ******* ХХК нь хүлээлгэн өгч байсан баримт байхгүй тул талуудын хооронд байгуулагдсан дгэрээг цуцлагдсан гэж үзэхгүй. Нэгэнт орон сууц захиалгын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 16/23 дугаартай гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх гол үндэслэлээ гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн.

Хариуцагчаас гэрээ цуцалсан тухай мэдэгдлийг нэхэмжлэгч ******* болон ******* ХХК-д viber-аар мэдэгдэж байсан, энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан өгөх боломжгүй бөгөөд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан. Гэтэл шүүхээс тус хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгт ач холбогдолтой болох нь тодорхойгүй гэж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар тайлбарлах боломжийг хангахаас татгалзсан атлаа яг тухайн нотлох баримтыг байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагчийн эрхэд халдсан.

4.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт Гуравдагч этгээд д шүүх нэхэмжлэлийн хувийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан ба хариу тайлбар ирүүлээгүй, харин 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож чадахгүй талаар шүүхийн хаягаар захиа илгээжээ гэжээ. Гэвч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэх үед энэ талаар талуудад танилцуулаагүй. Гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөн зөрчсөн.

4.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Эрх шилжүүлэн, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1, 2.2-т заасны дагуу 216,800,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан гэж тайлбарладаг. Гэтэл тус гэрээг *******, ******* ХХК нар байгуулсан байх бөгөөд хариуцагч оролцоогүй. Харин 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан, тус гэрээгээр нэхэмжлэгч нь 265,580,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ба гэрээний үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй, энэ талаарх дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж дуусгасан үндэслэлээр хариуцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна. Энэ нь Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчиж, А гэрээний үүргийн гүйцэтгэлийг Б гэрээний талаас шаардаж байгаа нь үндэслэлгүй.

4.4. Мөн *******т олгосон... төлбөр тооцоог 100 хувь дуусгасан болно гэх албан бичгийн тухайд нэхэмжлэгч болон ******* нар хариуцагч байгууллагатай биеэр уулзан ******* нь "Бичиг хийгээд өгвөл *******ыг шахаад ажлыг нь хийлгэж дуусгая" гэх тайлбарыг хэлж, харин ******* албан бичгээр тус хугацаанд ажлаа хийж дуусгаагүй бол гэрээ цуцлахад бэлэн байгаа болно" гэх хүсэлт гаргасан талаар тайлбартаа бичсэн. Гэтэл энэ талаар шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Хариуцагчийн дээрх тайлбар нь *******т олгосон албан бичиг, ******* буюу ******* ХХК-иас манай байгууллагад ирүүлсэн хүсэлтийн огноо тохирч байгаагаар нотлогдож байна.

Анхан шатны шүүхээс хариуцагч байгууллага болон ******* ХХК-ийн хоорондын тооцоог буруу ойлгож дүгнэлт хийсэн. Тус тооцоогоор ******* ХХК нь нийт 394,763,628 төгрөгийн ажил, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд ажлын хөлсөнд 154,570,000 төгрөгийн орон сууц, 2 гэрээний алдангид 111,290,400 төгрөг болон 117,939,200 төгрөгийг тооцож, 10,964,028 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь харагдана. Гэтэл тус тооцоонд харагдаж буй орон сууц нь *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн маргааны зүйл биш буюу өөр орон сууц юм.

Өөрөөр хэлбэл манай байгууллага болоод ******* нарын хоорондын тооцоонд маргаан бүхий 108,4 м.кв талбай бүхий орон сууцыг оролцуулаагүй болох нь харагдаж байна. Гэтэл шүүхээс тус тооцоонд маргаан бүхий орон сууцыг оролцуулсан мэтээр ойлгож шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талаас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан ба тухайн барим байгаа эсэх, хэрэгт ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй байсан тул шүүх хангахгүй орхисон нь хууль зүйн үндэслэлтэй. Хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэсэн учраас үүнээс хойш 7 сарын хугацаанд энэ талаар хүсэлтийг дахин гаргах боломжтой байсан бөгөөд хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй

5.2. Мөн гуравдагч этгээд г анхан шатны шүүх биечлэн оролцох эрхээр хангасан, хурлын товыг мэдэгдсэн. Гуравдагч этгээд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

5.3. Иргэний хуулийн 123, 260 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь эрх худалдах эрхтэй этгээд буюу ******* ХХК-аас эрхийг худалдаж авсан, гэрээнд заасан төлбөр тооцоог төлж дуусгасан учраас хариуцагч гэрээнд оролцох шаардлагагүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8 дахь хэсэгт зааснаар ямар нэгэн эрх худалдаж авч байгаа этгээдэд мэдэгдсэн байхыг шаарддаг. Үүний дагуу эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа мэдэгдээд орон сууц захиалгын гэрээг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан бөгөөд хуулийн шаардлагуудыг хангасан.

5.4. Хариуцагч ******* ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолтод ******* нь гэрээний дагуу төлбөр тооцоог төлж дуусгасан, өмчлөгч мөн болно гэж дурдсан атлаа гэрээг цуцалсан, гэрээний мэдэгдлийг хүргүүлсэн гэх тайлбар өгсөн. Гэтэл энэ талаарх баримтыг 2023 оны 1 сараас хойш гаргаж өгөөгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй оролцсон нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

5.5. Давж заалдах гомдолд 108,4 м.кв талбай бүхий орон сууцыг оролцуулаагүй гэж дурдсан. Үүнд нийт 229,000,000 төгрөгийг алдангид суутгасан гэж тайлбарладаг боловч хуульд нийцэхгүй. Учир нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт ямар нэгэн байдлаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан бол ажил гүйцэтгүүлэгч нь тухайн ажилтай холбоотойгоор ашиг сонирхол байвал гүйцэтгэсэн ажлын хэмжээнд тохирсон хөлсийг өгнө" гэж заасан. Нөгөөтэйгүүр, ******* ХХК болон ******* ХХК-аас гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд НӨАТ ороогүй дүнгээр 394,000,000 төгрөгийн ажил хийсэн. ******* ХХК-ийн гаргаж өгсөн баримтаар НӨАТ орсон дүнгээр 435,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх ба талууд энэ талаар маргаагүй. Иймд алдангид 230,000,000 төгрөгийг суутгасан гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн авах орон сууц нь алданги болон 435,000,000 төгрөгт багтсан. Орон сууцыг эхэлж гэрээ байгуулсан этгээд буюу *******ийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гийн өмгөөлөгч хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Гуравдагч этгээд гийн хувьд 2024 оны 0 сарын 09-ний өдөр 24 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулаад тухайн өдрөө 257,160,000 төгрөгийн төлбөрийг ******* ХХК-ийн данс руу шилжүүлж, өнөөдрийг хүртэл орон сууцыг эзэмшиж, ашиглаж байна. Иймд нь ямар нэгэн байдлаар орон сууцыг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй.

Анхан шатны шүүх г шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэхэмжлэгч ******* төлбөрөө бүрэн төлөөгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд төлбөрөө бүрэн төлсөн. Иймд давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь 587,782,250 төгрөгт дотор модон хаалга, булан залгаа, паркет, шалны хүрээ,цоож, бариул зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх, угсрахаар, мөн өдрийн орон сууц захиалгын гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, ******* байрлах, 13 давхар үйлчилгээтай орон сууцны зориулалттай 3 блок барилгын , 1 давхрын, 2 өрөө 108,4 м.кв орон сууцыг ажлын хөлсөнд /346,880,000 төгрөгт тооцон/ ******* ХХК-д өгөхөөр харилцан тохиролцсон.

3.2. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эрх шилжүүлэн, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд хүлээн авах Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* байрлах, хотхоны , 2-р орц /Зүүн тал/-ны 1 давхрын 108,4 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайн эрхийг шилжүүлэх, ******* нь талбайн үнэд 216,800,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

3.3. ******* нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 дугаар сарын 1 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 216,800,000 төгрөгийг ******* ХХК-д бүрэн төлсөн талаар 2023 оны 1 сарын 13-ны өдөр ******* ХХК болон ******* нар тооцоо нийлсэн акт үйлджээ.

3.4. Улмаар ******* болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрэгээр ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, ******* хороо, хотхоны , 2-р орц /Зүүн тал/-ны 1 давхрын 108,4 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайг 2023 оны улиралд ашиглалтад оруулахаар, ******* нь үнэд 265,580,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

3.5. ******* ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэх 22/23 дугаартай тодорхойлолтод ******* нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний ...Хан-Уул дүүргийн ******* хороо хотхоны , 2-р орц 1 давхрын 108,4 м.кв, В тоот орон сууцны үйлчилгээний талбайг Иргэн ******* нь 16/23 тоот гэрээгээр худалдан авч төлбөр тооцоог 100 хувь дуусгасан болно гэжээ.

3.6. Иймд ******* нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр эрхийг худалдан авсан байх ба Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үйлчилгээний талбайг хариуцагч *******" ХХК-иас шаардах эрх түүнд шилжсэн гэж дүгнэх бөгөөд тэрээр гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэжээ.

Түүнчлэн ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 3.3-т маргаан бүхий үйлчилгээний талбайг худалдан борлуулах эрхийг ******* ХХК-д шилжүүлсэн байх ба Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-иас зөвшөөрөл авахгүйгээр гуравдагч этгээд *******тай гэрээ байгуулсан нь хуульд нийцжээ. Иймд хариуцагч талын ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд хариуцагч оролцоогүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

4. Хариуцагчаас ******* болон ******* ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

4.1. болон ******* ХХК-ийн хооронд 2024 оны 0 сарын 09-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээгээр Хан-Уул дүүрэг, ******* хороо, хотхоны , 2-р орц /Зүүн тал/-ны 1 давхрын 106,6 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайг 1 м.кв талбайг 2,600,000 төгрөгөөр тооцож, нийт 257,160,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ.

4.2. Анхан шатны шүүх ******* эхэлж гэрээ хийснээрээ уг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх ******* ХХК болон ******* ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх тооцоо нийлсэн баримтыг уг маргаанд хамааралтай байдлаар дүгнэсэн нь буруу болсон боловч нэхэмжлэгч *******ын шаардах эрхийг үгүйсгэхгүй юм.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

6.1. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2024/00609 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байх ба хариуцагчид 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан.

6.2. Хариуцагчаас 2024 оны 0 сарын 05-ны өдөр гаргасан тайлбартаа ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлах мэдэгдлийг ******* болон "******* ХХК-д тус тус илгээсэн талаар дурджээ.

6.3. Анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2024/13877 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг 2024 оны 06 дугаар 26-ны өдрийн 13:30 цагт хийхээр тогтоожээ.

6.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн авч 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг жич товлон хойшлуулжээ.

6.5. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2024/20248 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулсан байна.

6.6. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2024/2145 захирамжаар хариуцагч талын гаргасан *******, ******* ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлийг вайбэр чатаар өгсөн баримтад үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ үндэслэлийг үзлэг хийлгэх хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болох нь тодорхойгүй гэж тодорхойлсныг буруутгахгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргахдаа тухайн баримтыг эх хувиар нь гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчаас зөвхөн гараар бичсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Түүнчлэн тухайн хүсэлтийг хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 7 сарын хугацаанд дахин гаргаагүй байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17 зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд гуравдагч этгээдийн өмнөөс давж заалдах гомдол гаргах эрх хариуцагчийн өмгөөлөгчид олгогдоогүй байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17 зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Э.ЗОЛЗАЯА