Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00450

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Орхон аймаг 5-р баг өндөр сум Хүрэнбулаг баг 4-р микр 10 байр 08 тоотод оршин суух Боржигон овогт Жадамбын Сайнбаяр /ФМ65021005/-ын нэхэмжлэлтэй, Булган аймаг Бугат сум, Хүүш 3-2 тоот оршин суух Дархан овогт Дашзэвэгийн Пүрэвээ /РД:ГБ58101616/-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт3835000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00433/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Пүрэвээ нь надтай зээлийн гэрээ хийж 2015 оны 09 сарын 25 наас 2015 оны 12 сарын 25-г хүртэл 3000000 сая төгрөг зээлэн авсан. Зээлдэгч Д.Пүрэвээгийн зээл төлөлтийн хугацаа нь болтол, төлөх боломж болохгүй байна сунгуулиад явж байя гээд өдийг хүрсэн. 2016 оны 4 сарын 25нд хүү 260000 төгрөгийг өгөөд үлдсэн зээлийн үлдэгдлээ өгөхгүй утасаа авахаа байсан. Иймд Д.Пүрэвээгээс нийт 3835000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Ж.Сайнбаяр, Д.Пүрэвээ нар нь харилцан тохиролцож хариуцагч Д.Пүрэвээ нь Ж.Сайнбаярын нэхэмжилсэн 3835000 төгрөгөөс 3600000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар, Ж.Сайнбаяр нь 235000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Сайнбаярын нэхэмжлэлтэй Д.Пүрэвээд холбогдох зээл зээлийн хүү нийт 3835000 төгрөг төлүүлэхтухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.Сайнбаяр, Д.Пүрэвээ нар нь харилцан тохиролцож хариуцагчД.Пүрэвээ нь Ж.Сайнбаярын нэхэмжилсэн 3835000 төгрөгнөөс 3600000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар, Ж.Сайнбаяр нь 235000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Орхон аймаг 5-р баг өндөр сум Хүрэнбулаг баг 4-р микр 10 байр 08 тоотод оршин суух Боржигон овогт Жадамбын Сайнбаяр /ФМ65021005/-ын нэхэмжлэлтэй, Булган аймаг Бугат сум, Хүүш 3-2 тоот оршин суух Дархан овогт Дашзэвэгийн Пүрэвээ /РД:ГБ58101616/-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнийт 3835000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Д.Пүрэвээ нь Ж.Сайнбаярын нэхэмжилсэн 3835000төгрөгөөс 3600000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар, Ж.Сайнбаяр нь 235000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сайнбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76310 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Пүрэвээгээс36275 төгрөг, Төрийн сангаас 38155 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Сайнбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ