| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00384/И |
| Дугаар | 00451 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00451
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Булган мээж ХХК-гийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сум 5-р багт орших Мөнгөн харандаа ХХК, Эзэн 6-р баг 6д-гийн 13-8 тоотод оршин суугч Үнэгт овогт Ганболдын Энхбилэг /ГЭ81020800/-т холбогдох дулааны төлбөр 4077777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00384/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган мээж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Булган мээж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөнгөн харанда ХХК-тай 2015 оны 09 сарын 09-ний өдөр дулаанаар хангах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 01-ний дотор төлж барагдуулах бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж тусгасан. Мөнгөн харанда ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2015 оны 10-12 дугаар сарууд, 2016 оны 01-04 дүгээр саруудын 2718518 төгрөгийн халаалт, цэвэр усны төлбөрийг төлөөгүй байна. Төлөөгүй дулаан, цэвэр усны төлбөр болох 2718518 төгрөг, алданги 1359259 төгрөг нийт 4077777 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Булган мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шүрэнцэцэг, Г.Энхбилэг нар нь харилцан тохиролцож хариуцагч Г.Энхбилэг нь Булган мээж ХХК-ийн нэхэмжилсэн 4077777 төгрөгнөөс 2990369 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар, Булган мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шүрэнцэцэг нь 1087408 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Булган мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Энхбилэг холбогдох дулааны төлбөр 4077777 төгрөг гаргуулахтухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Булган мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шүрэнцэцэг, Г.Энхбилэгнар нь харилцан тохиролцож хариуцагч Г.Энхбилэг нь Булган мээж ХХК-ийн нэхэмжилсэн 4077777төгрөгөөс 2990369 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар, Булган мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шүрэнцэцэг нь 1087408 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Булган мээж ХХК-гийн нэхэмжлэлтэй, Үнэгт овогт Ганболдын Энхбилэг /ГЭ81020800/-т холбогдохдулааны төлбөр 4077777 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Булган мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шүрэнцэцэг, Г.Энхбилэг нар нь харилцан тохиролцож хариуцагч Г.Энхбилэг нь Булган мээж ХХК-ийн нэхэмжилсэн 4077777 төгрөгнөөс 2990369 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар, Булган мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шүрэнцэцэг нь 1087408 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Булган мээж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80194 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхбилэгээс31398 төгрөг, Төрийн сангаас 40097 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Булган мээж ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ