| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0704/Э |
| Дугаар | 744 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 744
2019 08 07 2019/ШЦТ/744
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Б.Бүжинлхам,
Хохирогч О.Мөнхжаргал,
Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт , ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ц,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Б.Ц 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 58 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Мөнхжаргалыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
-мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 58 тоотод 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай савлагааны хамт нийт 1 килограмм 299.56 грамм "каннабис" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
-Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах "Чили" зочид буудлын 316
тоот өрөөнд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1.5235 грамм /шинжээчийн дүгнэлтээр/ “каннабис" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
-Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 58 тоот гэртээ 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан «Тетрагидроканнабинолын /ТНС/» агууламж бүхий 128 грамм жинтэй улаан өнгийн бөглөөтэй хуванцар савтай, 27 грамм жинтэй цэнхэр өнгийн гялгар ууттай, 0,2453 грамм жинтэй хар өнгийн баримлын шавар мэт зүйл 2.2449 грамм жинтэй өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн бацаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
Хохирогч О.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Ц бид хоёр найзлаад удаагүй байсан болохоор маргалдах зүйл байсан. Энэ хэргийн дараа бид хоёр хүүхэдтэй болсон. Б.Ц надаас болон манай гэр бүлээс уучлалт гуйсан. Цаашид ажил төрөл хийгээд хамт амьдарна. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. 1.450.000 төгрөгийг эгч Ууганаа нь өгсөн. Би одоо охин, эмээгийн хамт амьдарч байгаа. Манай эмээ тал цус харвасан учраас би эмээгээ асарч байгаа. Иймд би ажил эрхлэх боломжгүй. Хүүхэд маань 2019 оны 04 дүгээр сард төрсөн. Б.Ц тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор ийм зүйл хийсэн байх. Бид хоёр цаашид хамт амьдарна, иймд Б.Ц-ад хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу гэв.
Эрүүгийн хэргийн хэргээс:
Хохирогч О.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Б.Ц гэгч залуутай үерхээд одоо 1 жил гаруй болж байна. 2017 оны 10 дугаар сараас хойш нэг гэрт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 85 тоотод хамтран амьдрах болсон. Энэ хугацаанд нилээн олон удаа гар хүрч миний биед гэмтэл учруулж байсан. Тэр болгоныг цагдаад хэлээд байдаггүй. ... 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн орчим Б.Ц-ын гэрт яваад очтол Б.Ц нь ээж , хоёр найзынхаа хамт байж байсан. ...бид хэд том савтай 2.5 литрийн хэмжээтэй “нийслэл” нэртэй пиво хувааж уучихаад бууз жигнэж идээд юм яриад сууж байтал нэг хүүхэн Б.Цын ээжийн утас руу залгаад Номин байна, юу байна, хаана байгаа юм бэ гэж Б.Ц-тай яритал Б.Ц “чи хэн бэ” гээд тэр охиныг танисан байж илт тэгж яриад байхаар нь Б.Цаас наадах чинь хэн юм бэ гэхэд мэдэхгүй гэхээр нь харилаа, чи наад хүмүүстэйгээ үлд гэж хэлэхэд энэ аймаар зэвүүн гээд над руу дайраад эхлээд гараараа 2 нүд рүү нилээн хэдэн удаа цохиод боож унагаагаад ухаан алдуулаад хөл, гар хэвлий, бөөр нуруу руу өчнөөн олон удаа цохиж зодсон. Мөн эрүү хамар руу цохиод хамраас цус гаргасан. Эрүү, шанаа руу олон удаа цохиж гэмтэл учруулсан. Миний зүүн чамархайн хэсэг рүү 4-5 удаа мөргөөд үсдээд хазсан. Тэр үед миний хажууд найзууд болон ээж нь хараад л байж байсан. Тэгтэл ээж нь цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 09-16-р хуудас /,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 21- ний өдрийн “... О.Мөнхжаргалын биед баруун талд хацар ясны хугарал, хамар ясны зүүн хажуу, ханын зөрүүтэй хугарал, тархи доргилт, зүүн нүд, хацар, баруун шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чих, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, дух, баруун зүүн бугалга, баруун мөр, далны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой" гэх 2685 дугаартай шинжээчийн дүгнэлт / 2 хх-ийн 01-р хуудас/,
Гэрч Н.Төрбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Ц, Чинзориг, О.Мөнхжаргал бид нар пиво ууж дуусгаад Б.Ц ээжийнхээ ууж байгаад үлдээсэн тал шил архийг гаргаж ирээд дөрвүүлээ хувааж уусан. Тэгсэн би тасраад унтаад өгсөн. Би унтаж байгаад сэрэхэд О.Мөнхжаргал Б.Ц хоёр маргалдаж байхаар нь Чинзоригийн хамт босоод гэр рүүгээ яваад өгсөн. Намайг сэрэхэд ээж нь сэрчихсэн байсан нөгөө хоёрыг маргалдсан чинь ээж нь уурлаад байхаар нь бид 2 явчихсан юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 24-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай найз охин О.Мөнхжаргал манай гэрт ирээд найз Чинзориг, Төрөө нартай нийлж 3 шил архи уусан.Тэгээд архи ууж байхад миний гар утас руу үл таних эмэгтэй хүн залгаад тэрнээс болж манай найз охин О.Мөнхжаргал хардаж уурлан бид хоёр маргалдсан. Бид хоёрыг маргалдаад эхэлсэн чинь манай найз Чинзориг, Төрөө хоёр гараад явчихсан. Тэгээд гарангуут нь О.Мөнхжаргалыг зодсон. Яг яаж зодсоноо санахгүй байна. Тухайн үед архи хэтрүүлэн уусан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 236-237-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг болсон газар буюу сэжигтэн Б.Ц, Дөлгөөн, Төрбат нарыг дайчлан барьсан газар Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулиас урагш 1,5 км зайд байрлах бөгөөд ертөнцийн зүгээр баруун тийш харсан хашаатай хаалгагүй...хашаанд ороход монгол гэр байх ба гэрийн баруун гар талд нь хуучны эвдэрсэн зурагт, олон тооны хулдаас зэрэг байна. Хулдаасан дээр 6 ширхэг 1,5 литр савалгаатай ундааны сав байх бөгөөд дотор талд нь бор өнгийн шаварлаг эд зүйл байсныг хураан авав. ...Монгол гэрт үзлэг хийхээр хаалгаар ороход...угаалтуурыг хөдөлгөн ар талын хэсгийг үзэхэд 0,5 литрийн хэлбэр алдагдсан гол хэсэг нь нарийнхан, доогуураа харласан сав байсныг шинжээч №3 дугаараар тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлж хураан авав. ...гудас хөнжил зэргийг сөхөж үзэхэд матрасны зүүн доод хэсэгт цаасанд ороосон цагаан өнгийн тунгалаг цаас, асаагуур зэрэг байх ба цаасыг дэлгэж үзэхэд хүрэн бор өнгийн нунтаг зүйлс байсныг шинжээч №4 дугаараар тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлж хураан авав. Цааш үзлэгийг үргэлжлүүлэхэд матрасны дээд талд ногоон өнгийн буйдан байх ба буйдан матрас хоёрын дунд шалан дээр 5х8 см хэмжээтэй тунгалаг цаас, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт байсныг шинжээч №5 дугаараар тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлж хураан авав. Цааш ногоон өнгийн буйданг татаж ар талын хэсгийг нь үзэхэд 1,25 литрийн савалгаатай ундааны саванд хийсэн ногоон өнгийн нунтаг зүйл, мөн ногоон өнгийн уутанд хийсэн нунтаг зүйл байсныг...гэрэл зургаар бэхжүүлж хураан авав..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 19-24 дүгээр хуудас/,
Б.Ц-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлүүд /1 хх-ийн 25 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1 хх-ийн 32 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар “...2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн шээсний дээж авч, тусгай саваар мансууруулах төрлийн бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгасан Дөлгөөн нэртэй бичлэг 11 минут, Төрбат 1 нэртэй бичлэг 2 минут 50 секунд, Төрбат 2 нэртэй бичлэг 30 секунд, Цэрэнбат 1 нэртэй бичлэг 10 минутын, Цэрэнбат нэртэй бичлэг 13 минут 16 секундын 2.68 GВ багтаамжтай бичлэгүүдийг тооцсон тухай тогтоол /1 хх-ийн 36 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар “...№8 гэж дугаарласан дунд хэсгээрээ умайж нарийссан, уг нарийссан хэсэг болон доод хэсэгт дугуй хэлбэртэй цоолсон, дотор тал нь хар бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, тунгалаг өнгийн таггүй, хуванцар сав, №11 гэж дугаарласан цагаан өнгийн цаасанд боосон хатаасан хар ногоон өнгийн 0,72 грамм ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан 5x8 см хэмжээтэй тугалган цаас, №10 гэж дугаарласан АЮ808339 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт, №7, №6 гэж дугаарласан 2 хуванцар савтай ургамал мэт зүйл 301 грамм, №12 гэж дугаарласан ногоон өнгийн ууттай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл 300 грамм, №1 гэж дугаарласан хуванцар савтай 125,67 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан хүзүү хэсэгт улбар шар өнгийн цагирагтай дотроо хар ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл 205,01 грамм, №3 гэж дугаарласан хуванцар савтай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл 112,07 грамм, №4 гэж дугаарласан 158,93 грамм, №5 гэж дугаарласан хуванцар савтай хатаасан ургамал мэт зүйл 95,23 грамм зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай..." тооцсон тухай тогтоол /1 хх-ийн 37 дугаар хуудас/,
Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн "...Шинжилгээнд ирүүлсэн Насандэлгэрийн Төрбат гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв ..:"Б.Ц" гэсэн хаягтай шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/-ЫН агууламж илрэв...Талхүү Дөлгөөн гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай " конвенцийн 2-р жагсаалтанд багтдаг...." гэх 9711 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 83 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "...Шинжилгээнд ирүүлсэн 1.25 литрийн багтаамжтай Коко кола гэсэн бичигтэй таглаагүй сав 2 литрийн багтаамжтай ямар нэгэн хаяг шошгогүй Коко кола компаний савтай өвс ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1,25 литрийн багтаамжтай Коко кола гэсэн бичигтэй таглаагүй сав 2 литрийн багтаамжтай ямар нэгэн хаяг шошгогүй Коко кола компаний савтай өвс ургамал мэт зүйл тус бүрд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламж илрэв. Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг..." гэх 9712 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 86 дугаар хуудас/,
Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн гялгар ууттай өвс ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ийн агууламж илрэв. Шинжилгээгээр илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг..." гэх 9710 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 90 дугаар хуудас/,
Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “... Шинжилгээнд ирүүлсэн "Дээж № 1-1" гэж хаягласан бор ногоон өнгийн өвс мэт зүйл "Дээж1 № 2-1" гэж хаягласан бор ногоон өнгийн өвс мэт зүйл, "Дээж №3-1 гэж хаягласан бор ногоон өнгийн өвс мэт зүйл, "Дээж № 4-1" гэж хаягласан ногоон өнгийн өвс мэт зүйл, "Дээж № 5-1 гэж хаягласан бор ногоон өнгийн өвс мэт зүйл, "8" гэж дугаарласан голоороо нарийссан хэлбэртэй, доогуураа харласан хажуу бөөр хэсэгтээ цоорхойтой хуванцар сав, 11 гэж хаягласан бор өнгийн ургамал мэт зүйл, "10" гэж хаягласан "AL0808339" серийн дугаатай хуульсан 50-тын мөнгөн дэвсгэрт зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна.
Шинжилгээнд ирүүлсэн "Дээж № 1-1" гэж хаягласан бор ногоон өнгийн өвс мэт зүйл, "Дээж № 2-1" гэж хаягласан бор ногоон өнгийн өвс мэт зүйл, "Дээж №3-1 гэж хаягласан бор ногоон өнгийн өвс мэт зүйл, "Дээж № 4-1" гэж хаягласан бор ногоон өнгийн өвс мэт зүйл, "Дээж № 5-1" гэж хаягласан бор ногоон өнгийн мэт зүйл, "8" гэж дугаарласан голоороо нарийссан хэлбэртэй, доогуураа харласан хажуу бөөр хэсэгтээ цоорхойтой хуванцар сав, "11" гэж хаягласан бор ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.
Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх 12433 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 95-96-р хуудас/,
Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “...Б.Ц нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Ц нь одоогоор сэтгэцийн эмгэгтэй гэх шинж тэмдэг үгүй байна. Б.Ц нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Ц нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай. Б.Ц нь мансуурах донтой эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх 116 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 106 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах "Чили" нэртэй зочид буудал байх ба 316 дугаартай бор өнгийн хаалганы гадна ирэв...Уг өрөөний хаалга онгорхой байх ба...үзлэгийг цааш ширээний баруун талд байрлах орон дээр явуулахад ...мөнгөлөг цаас 2 ширхэг, ногоон өнгийн гялгар уутны тасархайг зургаар бэхжүүлж хураан авахаар тогтов. ...ногоон өнгийн уутны тасархайд боож, амыг нь боосон байдалтай, дотроо ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 106-114 дүгээр хуудас/,
Б.Ц, С.Отгонжаргал, Г.Дөлгөөн, А.Тэмүүжин нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухай тэмдэглэл /2 хх-ийн 144-147 дугаар хуудас /,
Эд мөрийн баримтаар “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан ногоон өнгийн гялгар уутны тасархай доторх ургамал мэт зүйл, ногоон өнгийн гялгар уутны тасархай, мөнгөлөг цаас зэргийг эд мөрийн баримтаар тооцов...” гэх тогтоол /2 хх-ийн 158 дугаар хуудас/,
Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн эрхлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “...Шинжилгээнд ирүүлсэн "Сүхбаатар дүүргийн 10-р хороо Чили зочид буудалд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн газрын үзлэгээр хурааж авсан ногоон өнгийн уутны тасархай доторх ургамал мэт зүйл" гэж хаягласан бор өнгийн дугтуй дотор хийсэн ногоон өнгийн гялгар ууттай тасархайд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 1,5232 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Сүхбаатар дүүргийн 10-р хороо Чили зочид буудалд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн газрын үзлэгээр хурааж авсан ногоон өнгийн уутны тасархай доторх ургамал мэт зүйл" гэж хаягласан бор өнгийн дугтуй дотор хийсэн ногоон өнгийн гялгар ууттай тасархайд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг...” гэх 1058 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 207-208 дугаар хуудас/,
Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн эрхлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан "...Шинжилгээнд зориулалтын хуванцар савтай ирүүлсэн шээсний дээжүүдийн хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.Шинжилгээнд ирүүлсэн ...С.Отгонжаргал, Г.Дөлгөөн, А.Тэмүүжин гэсэн хаягтай, Б.Ц-ын гэх хаяггүй шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг...” гэх 1059 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 214-215 дугаар хуудас/,
Гэрч С.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр цагдаад баригдаад мэдүүлэг өгөхдөө тухайн үед байсан жижиг ууттай өвс нь Б.Цын өвс болохыг хэлээгүй юм. ...Б.Ц, Цэрэнням, Дөлгөөн бид нар уулзаад миний таньдаг Нарааг дуудаж хамтдаа төрсөн өдөр тэмдэглэхээр болоод Нарааг Номингийн хамт аваад “Чили” зочид буудалд өрөө аваад зургуулаа орсон юм. Тухайн үед хоёр шил архи, хоёр том савтай пиво зэрэг зүйлсийг аваад орсон бөгөөд яг уух гэж байтал цагдаа шалгалтаар ирээд бид нарыг шалгасан бөгөөд Нараагийн дүү нь бололтой Номин гэх эмэгтэй насанд хүрээгүй байсан учир цагдаа нар аваад явсан. Нараа, Номинтой хамт цагдаа руу явсан учир бид дөрөв өрөөнд үлдсэн. Авсан архи, пивоо хуваагаад ууж байгаад ариун цэврийн өрөө ороод гараад иртэл Б.Ц нэг тамхи сороод байсан. Тухайн тамхинаас маш их утаа гарч байсан бөгөөд тамхи шиг байхаар сорж үзэхэд хоолой хорсоод гашуу оргиод байсан. ...Зочид буудлын өрөөнд Б.Ц, Дөлгөөн, Цэрэнням бид дөрөв өвс татсан. Нараа, Номио хоёр өвс татаагүй. Өвс татах үед тэр хоёр хамт байгаагүй...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 56 дугаар хуудас/,
Гэрч А.Цэрэннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр багын найз Отгонжаргалын төрсөн өдрийг тэмдэглэх санаатай Б.Ц, Отгонжаргал, Дөлгөөн бид дөрөв уулзсан бөгөөд Отгонжаргал тухайн үед хоёр эмэгтэйг дуудснаар бид зургаа хамтдаа "Чили" гэдэг нэртэй зочид буудлын гурван давхарт өрөө хөлсөлж оройн 22 цагийн үед очсон. Тэгээд хоёр шил архи, хоёр том савтай пиво аваад хувааж ууцгаах гээд байж байтал цагдаа шалгалтаар орж ирсэн. Хамт байсан хоёрын нэг нь насанд хүрээгүй байсан тул тухайн насанд хүрээгүй эмэгтэйг авч явахаар болтол хамт байсан эмэгтэй хамтдаа яваад өгсөн. Бид дөрөв үлдээд авсан байсан архи хувааж ууж эхэлсэн. Тэгээд өрөөнд сууж байтал Б.Ц өмсөж явсан курткнээсээ нэг жижиг ууттай өвс гаргаад “хар тамхи татах уу” гэхээр нь бид дөрөв сонирхоод ээлжилж татацгаасан. Тухайн өвсийг тамхины дотор байх дүнсийг аваад дүнсний оронд өвсийг хийгээд ороож галаар асаагаад татсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед Цэрэнням, Отгонжаргал, Дөлгөөн нартай уулзаад архи уух санаатай Чили зочид буудалд орсон. ...Архинаас ууж байгаад миний биед байсан жижиг хэмжээтэй өвсийг гаргаж ирээд тамхины цаасанд хийгээд асаагуураар асааж утаат тамхи татдаг шиг татсан. Уг өвснөөс Цэрэнням, Отгонжаргал, Дөлгөөн бид дөрөв хамтдаа хэрэглэсэн. Өвсөө татаж байгаад оройн 23 цаг 40 минутын үед уг буудлаас гараад гэрлүүгээ яваад гэртээ очиж хоносон. Маргааш өглөө нь гэртээ байж байтал 08 цагийн үед цагдаа нар ирээд намайг барьж цагдаагийн байгууллагад хүргэсэн. Миний биеэс шээсний дээж авсан. ...Би урьд өмнө өвс хэрэглэсэн хэрэгт холбогдож одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Тухайн үед шалгагдаж байхдаа хураалгасан өвснөөс үлдсэн хэсгийг нь гэрийн гадаа хаяанаас аваад Чили зочид буудалд очсон. ...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэрэглэсэн өвс нь манай гэрт байхаар нь авч яваад Дөлгөөн, Цэрэнням, Отгонжаргал бид дөрөв хэрэглэсэн. Уг өвсийг надаас өөр хүн Чили зочид буудлын өрөөнд авч ирээгүй. Яг үнэнийг хэлэхэд манай ээж байнга архи уудаг, гэр орон ч тохьтой биш байдаг. Энэ мэт зүйлээс болоод надад маш их хэцүү байдаг. Тиймээс хэрэглэсэн. Гэхдээ дахиж өвс хэрэглэхгүй...Дахин хэлэхэд ийм зүйл хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 73-75 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн “...Нийслэлийн Сүхбаатар дуургийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 58 тоот ...Уг жорлон руу ороход ахуйн савлагаатай газ байсныг гэрэл зургаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов. ...цааш хашаан дотор хойш чиглэн самналт хийж үзэхэд гэрийн урд хэсэгт улаан хуванцар саванд шар өнгийн шингэн зүйлс байсныг хураан авахаар тогтов. ...Гэрийг голлож зуух байх ба ...цэнхэр өнгийн торон дотор шаргал өнгийн ширхэгтэй нунтаг зүйл, гялгар цаас 2 ширхэг, хар өнгийн баримлын шавар мэт зүйл, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, гадаад бичигтэй цэнхэр цагаан хуйлсан цаас, U money карт 1 ширхэг, ...гал асаагч 1 ширхэг байсныг тус тус эд мөрийн баримтаар тооцож хураахаар тогтов...” гэх тэмдэглэл /3 хх-ийн 81-84 дүгээр хуудас /,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд /3 хх-ийн 85-90 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн хуванцар савтай ургамал мэт зүйл, гялгар ууттай ургамал мэт зүйл, зиплок түгжээ бүхий гялгар ууттай нунтаг ургамал мэт зүйл, тугалган цаас, шавар мэт зүйл, "АК8741438" серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хятад бичиглэл бүхий цаасны тасархайд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн" гэх 2185 дугаартай дүгнэлт /3 хх-ийн 121-122 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн "Шинжилгээнд ирүүлсэн "Б.Ц", "Дөлгөөн", "Хосбаяр" гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн" гэх 2186 дугаартай дүгнэлт /3 хх-ийн 116 дугаар хуудас/,
Гэрч Э.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өнөөдөр...11 цагийн үед гарч яваад Б.Ц-ын гэрт очсон. Гэрт ороход Дөлгөөн, Цэрэнням, Б.Ц, Энхжин нар өвс хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 98-102 дугаар хуудас/,
Гэрч Г.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б.Цын гэрт очсон юм. Б.Ц “дөрвүүлээ өвс татах уу” гээд орныхоо ардаас цагаан өнгийн гялгар ууттай зүйл гаргаж ирээд онгойлгоход уутан дотор нь хатаасан өвс байсан. Бид дөрөв тэдний гэрт байсан 0,5 литрийн Кока кола ундааны савыг гол хэсэгт нь тамхины цогоор цоолоод тэр нүх рүүгээ 10 төгрөгийн дэвсгэрт хуйлж хийгээд түүнийхээ дотор нь мөнгөлөг цаас хуйлж хийгээд мөнгөлөг цаасан дээрээ өвсөө тавьж байгаад асаагуураар доороос нь шатааж, ундааны савны гол гарсан нүхээр утааг нь сорсон. ...гаргаж ирсэн өвснөөс нэг удаа ороож татсан. ...Б.Ц тэр өвсийг Төв аймгийн Жаргалант сумаас одоогоос 10 гаруй хоногийн өмнө түүсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 106-107 дугаар хуудас/,
Гэрч А.Цэрэннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Ц-ын гэрт орж ирээд байж байтал удалгүй Дөлгөөн орж ирсэн. Тэгээд найз болох Б.Ц Жаргалантаас түүж ирсэн өвс гэх ургамлыг авчирсан байсан. Тэгээд бид 4 ойролцоогоор 11 цагийн үед өвсөө бонго хэрэгсэл ашиглан 12 цаг хүртэл хэрэглэсэн. Тэгээд төд удалгүй 14 цаг 30 минутын орчим Б.Цынд гаднаас гэнэт цагдаа ороод ирсэн...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 109-111 дүгээр хуудас/,
Гэрч Х.Ууганнарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хамаатан садан дунд Урнаа гэж нэртэй Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг хүн байхгүй. Б.Цын ойр дотны хүмүүс дунд ч тийм хүн байхгүй. Б.Ц яагаад ийм зүйл ярьсан болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 113-114 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан улаан өнгийн, нэг удаагийн газын савтай зүйл, 128 грамм жинтэй улаан өнгийн бөглөөтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, 27 грамм жинтэй цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, хуйлсан тавьтын дэвсгэрт 1 ширхэг, гадаад бичигтэй хуйлсан цаас мэт зүйл, 0,2453 грамм жинтэй , хар өнгийн баримлын шавар мэт зүйл,2,2449 грамм жинтэй цагаан өнгийн гялгар ууттай элс мэт зүйл. мөнгөлөг цаас 2 ширхэг зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцов ..." гэх тогтоол /3 хх-ийн 97 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед Цэрэнням, Дөлгөөн нар манай гэрт ирж хоносон. Маргааш өглөө нь сэрэхэд Хосбаяр 09 цагийн үед манайд орж ирсэн. Хосбаярын дараа Энхжин орж ирсэн шиг санагдаж байна. Бид нар хамтдаа байж байгаад гэрт байсан ууттай өвсийг би гаргаж ирээд тавьсан. Тэгээд бид нар хамтдаа хэрэглэсэн. Өвснөөс бүгд хэрэглэсэн. Тэгээд байж байгаад цагдаад баригдсан. ...Уг өвс манай гэрт хашаанд байсан. Би тэндээс олсон. Уг өвс манай гэрт ямар хугацаанд хадгалагдаж байгаа талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 131-132 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Ц-ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
-Шүүгдэгч Б.Ц 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 58 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Мөнхжаргалыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.Мөнхжаргалын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 58 тоотод 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай савлагааны хамт нийт 1 килограмм 299.56 грамм "каннабис" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
-Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах "Чили" зочид буудлын 316 тоот өрөөнд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1.5235 грамм /шинжээчийн дүгнэлтээр/ “каннабис" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
-Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 58 тоот гэртээ 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан «Тетрагидроканнабинолын /ТНС/» агууламж бүхий 128 грамм жинтэй улаан өнгийн бөглөөтэй хуванцар савтай, 27 грамм жинтэй цэнхэр өнгийн гялгар ууттай, 0,2453 грамм жинтэй хар өнгийн баримлын шавар мэт зүйл 2.2449 грамм жинтэй өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоолууд, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Ц-ын 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 58 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Мөнхжаргалыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсныг дээрх нотлох баримтуудаар нотолсон байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг,
Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 58 тоотод 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай савлагааны хамт нийт 1 килограмм 299.56 грамм "каннабис" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
-Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах "Чили" зочид буудлын 316 тоот өрөөнд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1.5235 грамм /шинжээчийн дүгнэлтээр/ “каннабис" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
-Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 58 тоот гэртээ 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан «Тетрагидроканнабинолын /ТНС/» агууламж бүхий 128 грамм жинтэй улаан өнгийн бөглөөтэй хуванцар савтай, 27 грамм жинтэй цэнхэр өнгийн гялгар ууттай, 0,2453 грамм жинтэй хар өнгийн баримлын шавар мэт зүйл 2.2449 грамм жинтэй өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсныг дээрх нотлох баримтуудаар тус тус нотолсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.
Прокуророос шүүгдэгч Б.Ц-ын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Б.Ц-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан шүүхээс шүүгдэгчид дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Ц-ыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар тус тус оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүх хуралдаанд болон шинжлэн судалсан нотлох баримтаар хохирогч
О.Мөнхжаргал нь өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн гаргасан хүсэлтээр /2 хх-ийн 46 дугаар хуудас/ нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...№8 гэж дугаарласан дунд хэсгээрээ умайж нарийссан, уг нарийссан хэсэг болон доод хэсэгт дугуй хэлбэртэй цоолсон, дотор тал нь хар бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, тунгалаг өнгийн таггүй, хуванцар сав, №11 гэж дугаарласан цагаан өнгийн цаасанд боосон хатаасан хар ногоон өнгийн 0,72 грамм ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан 5x8 см хэмжээтэй тугалган цаас, 7, №6 гэж дугаарласан 2 хуванцар савтай ургамал мэт зүйл 301 грамм, №12 гэж дугаарласан ногоон өнгийн ууттай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл 300 грамм, №1 гэж дугаарласан хуванцар савтай 125,67 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан хүзүү хэсэгт улбар шар өнгийн цагирагтай дотроо хар ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл 205,01 грамм, №3 гэж дугаарласан хуванцар савтай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл 112,07 грамм, №4 гэж дугаарласан 158,93 грамм, №5 гэж дугаарласан хуванцар савтай хатаасан ургамал мэт зүйл 95,23 грамм, ногоон өнгийн гялгар уутны тасархай доторх ургамал мэт зүйл, ногоон өнгийн гялгар уутны тасархай, мөнгөлөг цаас, нэг удаагийн газын савтай зүйл, 28 грамм жинтэй улаан өнгийн бөглөөтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, 27 грамм жинтэй цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, гадаад бичигтэй хуйлсан цаас мэт зүйл, 0,2453 грамм жинтэй, хар өнгийн баримлын шавар мэт зүйл, 2,2449 грамм жинтэй цагаан өнгийн гялгар ууттай элс мэт зүйл, мөнгөлөг цаас 2 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, №10 гэж дугаарласан АЮ808339 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
-2018 оны 08-р сарын 28-ны өдөр хийгдсэн шээсний дээж авч, тусгай саваар мансууруулах төрлийн бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгасан Дөлгөөн нэртэй бичлэг 11 минут, Төрбат 1 нэртэй бичлэг 2 минут 50 секунд, Төрбат 2 нэртэй бичлэг 30 секунд, Б.Ц нэртэй бичлэг 10 минут, Б.Ц нэртэй бичлэг 13 минут 16 секунтын 4.68GВ багтаамжтай бичлэгүүдийг /си ди-г/ хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
мөн хориглосон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Ц-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ц-ад оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...№8 гэж дугаарласан дунд хэсгээрээ умайж нарийссан, уг нарийссан хэсэг болон доод хэсэгт дугуй хэлбэртэй цоолсон, дотор тал нь хар бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, тунгалаг өнгийн таггүй, хуванцар сав, №11 гэж дугаарласан цагаан өнгийн цаасанд боосон хатаасан хар ногоон өнгийн 0,72 грамм ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан 5x8 см хэмжээтэй тугалган цаас, 7, №6 гэж дугаарласан 2 хуванцар савтай ургамал мэт зүйл 301 грамм, №12 гэж дугаарласан ногоон өнгийн ууттай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл 300 грамм, №1 гэж дугаарласан хуванцар савтай 125,67 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан хүзүү хэсэгт улбар шар өнгийн цагирагтай дотроо хар ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл 205,01 грамм, №3 гэж дугаарласан хуванцар савтай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, 112,07 грамм, №4 гэж дугаарласан 158,93 грамм, №5 гэж дугаарласан хуванцар савтай хатаасан ургамал мэт зүйл 95,23 грамм, ногоон өнгийн гялгар уутны тасархай доторх ургамал мэт зүйл, ногоон өнгийн гялгар уутны тасархай, мөнгөлөг цаас, нэг удаагийн газын савтай зүйл, 28 грамм жинтэй улаан өнгийн бөглөөтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, 27 грамм жинтэй цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, гадаад бичигтэй хуйлсан цаас мэт зүйл, 0,2453 грамм жинтэй , хар өнгийн баримлын шавар мэт зүйл, 2,2449 грамм жинтэй цагаан өнгийн гялгар ууттай элс мэт зүйл, мөнгөлөг цаас 2 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг,
-№10 гэж дугаарласан АЮ808339 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ц хохирогч О.Мөнхжаргалын хохиролд 1.450.000 төгрөг тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ