Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:   ****

Хариуцагч:****

Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов. 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2002 онд ****тэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2002 оны 12 сарын 15-ны өдөр охин ****, 2005 оны 3 сарын 13-ны өдөр бага охин **** нар төрсөн. Бид гэр бүлийн таарамжгүй байдлын улмаас 2009 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч, тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлийг цуцлаж, хүүхдүүдээ өөрийн асрамжидаа авч, тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа: **** бид хоёр 2002 оны 12 сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулж нэг гэр бүл болсон. Бидний хамт амьдрах хугацаанд **** нар төрсөн. Миний бие 2005 оноос 2013 оны хооронд **** нэртэй уурхайд жолоочоор ажиллаж гэрээсээ хол ажиллаж байх хугацаанд **** өөр хүнтэй уулзаж, учирдаг болж 2007 оноос бид тусдаа амьдарсан. Хоёр охинтой маань уулзуулдаггүй, сургууль дээр нь би хааяа очиж уулздаг байсан. Миний бие цаашид ****тай хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. хоёр охиноо эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхөөс татгалзахгүй болно.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

****нар нь 2001 оны 9 сарын 20-ны өдөр гэр бүл болсоныг  2002 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэж, ****дугаартэй гэрчилгээ олгожээ.

Гэрлэгчид 2009 оныг хүртэл гэр бүл болон амьдрах хугацаандаа **** нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Л.Нарантуяагийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэрлэгчид нь цаашид гэр болон амьдрах боломжгүйгээ хамтран илэрхийлсэн, тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон, нэхэмжлэгч тусдаа амьдралтай, хүүхэдтэй болсон байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан байх бөгөөд зохигчид хүүхдийн  асрамжийн тухайд маргаагүй,  харилцан тохиролцсон зэргийг үндэслэн **** эх ****ийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна.

**** тодорхойлолтууд нь зохигчдын охин ****г эхийн асрамжинд байж, тус сургуульд суралцаж байгааг нотлосон баримт бөгөөд эрх бүхий ажилтны тэмдэг, гарын үсэг, байгууллагын тамгаар  баталгаажсан, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул үнэн зөв гэж  үнэлэв.

Гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн  талаар маргаагүй, хариуцагч **** нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн  болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дах хэсэгт заасныг баримтлан ****нарын гэрлэлтийг цуцалж, ****нарыг эх Л****ийн эх асрамжинд үлдээсүгэй.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан ****нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ****ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дах хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** олгосугай.

5. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ