Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2015 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00452

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Булганмээж ХХК нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух Чулуут овогт Лхагвасүрэнгийн Тунгалаг /РД:ГИ75031808/-д холбогдох дулааны төлбөр 503238 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00385/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган мээж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Авто засвартай 2015 оны 09 дугаар сарын 23-ны өдөр дулаанаар хангах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 01-ний дотор төлж барагдуулах бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж тусгасан. Ийнхүү авто засвар нь 2016 оны 01-05 дугаар саруудын 335492 /гурван зуун гучин таван мянга дөрвөн зуун ерин хоёр/ төгрөгийн халаалт, цэвэр усны төлбөрийг төлөөгүй байна.Төлөөгүй дулаан,цэвэр усны төлбөр болох 335492 / гурван зуун гучин таван мянга дөрвөн зуун ерин хоёр / түүний алданги болох 164746 / нэг зуун жаран дөрвөн мянга долоон зуун дөчин зургаа / төгрөг нийт 503238 / Таван зуун гурван мянга хоёр зуун гучин найм / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Булган мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шүрэнцэцэг, Л.Тунгалаг нар нь харилцан тохиролцож хариуцагч Г.Энхбилэг нь Булган мээж ХХК-ийн нэхэмжилсэн 503238 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Булган мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Тунгалагт холбогдох дулааны төлбөр 503238 төгрөг гаргуулахтухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Булган мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шүрэнцэцэг, Л.Тунгалагнар нь харилцан тохиролцож хариуцагч Л.Тунгалаг нь Булган мээж ХХК-ийн нэхэмжилсэн 503238 төгрөгийгтөлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Булган мээж ХХК нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух Чулуут овогт Лхагвасүрэнгийн Тунгалаг /ГИ75031808/-д холбогдох дулааны төлбөр 503238 төгрөг гаргуулахтухай иргэний хэрэгт Булган мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шүрэнцэцэг, Л.Тунгалаг нар нь харилцан тохиролцож хариуцагч Л.Тунгалаг нь Булган мээж ХХК-ийн нэхэмжилсэн 503238 төгрөгийгтөлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Булган мээж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15747 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Тунгалагаас 7874төгрөг, Төрийн сангаас 7874 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Булган мээж ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ