| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 197/2025/06310/И |
| Дугаар | 210/МА2025/01310 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01310
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/06555 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******холбогдуулан *******тоот хаягт байрлах 22.65 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тухайн байрны ******* тоот хаягт байрлах 54.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00842 дугаар захирамжаар нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч “*******” ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2,635,219,531.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******д холбогдох болон 213,027,360.91 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч “*******” ХХК-ийн өмчлөлийн нэр дурдсан 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шүүхээс эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж гарснаар барьцаанаас чөлөөлж, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,422,192,170.27 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн төлбөрийг 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, уг хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч “*******” ХХК-ийн өмчлөлийн:
1. *******тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн *******дугаар бүхий 42.70 м.кв үйлчилгээний талбай,
2.*******тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн *******дугаар бүхий 65.95 м.кв үйлчилгээний талбай,
3. *******тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн *******дугаар бүхий 22.65 м.кв үйлчилгээний талбай,
4. *******тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн *******дугаар бүхий 54.23 м.кв талбайтай орон сууц,
5. *******, эрхийн улсын бүртгэлийн *******дугаар бүхий 992 м.кв талбайтай оффисын барилга,
6. *******барилгын оффис газар, эрхийн улсын бүртгэлийн *******дугаар бүхий 464.0 м.кв газар зэрэг эд хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хариуцагч “*******” ХХК, ******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх9-11/
3.2. Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2023/02553 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, тус шүүхийн мөн өдрийн 181/ГХ2023/00167 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ. /1хх112, 113/
3.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх шүүгчийн захирамжид заасан барьцаа болох “*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт тус тус бүртгэлтэй, *******тоот хаягт байрлах 22.65 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тухайн байрны ******* тоот хаягт байрлах 54.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 23361344/12 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23361344/15 дугаар тогтоолоор тус тус хураан авсан байх ба эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгч талаас энэ талаар гомдол гаргаагүй. /1хх38-39, 48-49/
3.4. Төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч “*******” ХХК-д үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг шуудангийн байгууллагаар дамжуулан хүргүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт тус тус нийцжээ.
Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газраас үнийн санал авах ажиллагааг явуулсан боловч талуудаас үнийн санал ирүүлээгүй байх ба төлбөр авагч “*******” ХК-аас тус хөрөнгөд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх тухай 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2б/2051 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3/15 дугаар тогтоолоор “*******” ХХК-ийн шинжээч *******ыг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна. /1хх53, 54, 55, 56, 57, 58/
“*******” ХХК-ийн шинжээч *******а нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас шинжээчид 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан байна. /1хх59, 60, 77/
3.5. “*******” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөр төлөгч “*******” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт тус тус бүртгэлтэй, *******тоот хаягт байрлах 22.65 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 130,584,000 төгрөгөөр, мөн тухайн байрны ******* тоот хаягт байрлах 54.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 345,844,000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /1хх61-88/
3.6. Шинжээч нь дээрх үнэлгээний тайланг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч байгууллагад хүргүүлж, хүлээлцсэн баримт үйлдсэн байх /1хх89/ ба шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3-3/1232 дугаар албан бичгээр төлбөр төлөгч “*******” ХХК-д мэдэгдэж, тус мэдэгдэл болон үнэлгээний тайланг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлөгчид гардуулж, тэмдэглэл үйлджээ. Эдгээр ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй. /1хх91, 92/
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үнэлгээний зүйлийн шинж байдал, талбайн хэмжээ, байршил зэргийг буруу тодорхойлж, түүнд холбогдох нотлох баримтыг буруу үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг илт багасгаж үнэлгээ гаргасан, хөрөнгийн үнэлгээ хийх журмыг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00842 дугаар захирамжид заасан *******тоот хаягт байрлах 22.65 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тухайн байрны ******* тоот хаягт байрлах 54.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн нэг дугаарт бүртгэлтэй боловч үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн ******* дугаар байрны 1 давхарт, 2 өрөө орон сууц нь мөн тухайн байрны 11 дүгээр давхарт тус тус байрладаг, тусдаа үл хөдлөх эд хөрөнгүүд болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа, “*******” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон гэрч *******ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэлгээний зүйлийн шинж байдал, талбайн хэмжээ, байршил зэргийг буруу тодорхойлж, түүнд холбогдох нотлох баримтыг буруу үнэлсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй. /1хх12, 61-88, 200, 175/
Шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээг хийхдээ тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00842 дугаар захирамжид /1хх9-11/ заасан үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийн хэмжээгээр үнэлгээг хийсэн нь хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул энэ хэмжээгээр үнэлгээг хийснийг буруутгах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, үнэлгээний тайланд “гэрчилгээнд зааснаар *******, ******* *******, *******, ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *******дугаар бүхий 126.56 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө” гэж тусгагдсан, мөн тус тайлангийн 2.2 дахь хэсэгт үнэлгээний зүйлийн шинжийг тодорхойлохдоо тус 2 өрөө орон сууцыг үзлэгийн үеийн хэмжилтээр 54.86 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үзлэгийн үеийн хэмжилтээр 24.18 м.кв талбайтай байсан гэх боловч бодит байдал дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд нь нийт 126.56 м.кв талбайтай бус нийт 76.88 м.кв талбайтай болох нь дээр дурдсан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн үнэлгээг хийх нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан бодитой байх зарчимд нийцэхгүй.
Мөн хөрөнгийн үнэлгээчин нь талбайн хэмжилт хийх эрх бүхий этгээд бус хөрөнгийн үнэлгээг хийх эрхтэй этгээд болно. Энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгагдсан 126.56 м.кв талбайн хэмжээгээр, мөн үнэлгээний тайланд тусгагдсан илүү талбайн хэмжээгээр үнэлгээг хийх байсан гэх гомдлыг хангахгүй.
Шинжээч нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлыг зөв тодорхойлж, бодитой байгаа хөрөнгөд үнэлгээ хийснээр тус хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх дээрх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.13 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.7, 24.1, 25.1, 25.3-т заасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тойргийн харьяалал харгалзахгүй явуулна.” гэж заасан тул Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3-3/1131 дугаар мэдэгдлийг үйлдэж, төлбөр төлөгчид хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон гэх гомдлын тухайд, нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг “хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” гэж тодорхойлж иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ““*******” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай” гэж заасныг нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон гэж үзэхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдсонгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/06555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЦОГТСАЙХАН