Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 668

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

  2019        8          29                                2019/ШЦТ/668

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мадь овогт Базарын Ёндонсүрэнд холбогдох эрүүгийн 1911019860890 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-17-379 тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, Мадь овогт Б. Ё. /РД:.............

Шүүгдэгч  нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Оросын Холбооны Улсын Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хотын нутаг дэвсгэрт байрлах Байгаль далайн эрэгт амарч байхдаа өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Н.Оюунчимэгтэй маргалдан, зодож Н.Оюунчимэгийн биед “...зүүн дээд, доод зовхи, зүүн бугалга зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.  

Шүүгдэгч  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би эхнэр Оюунчимэгийн хамт ОХУ-ын Буриад Улсын, Улаан-Үүд хот, Байгаль далай руу аялахаар явсан юм. 2019.07.11-ний өдөр Байгаль далайн эрэг дээр байрлах Адерналин нэртэй амралтын газарт буудалласан ба тэр өдрөө хамт ирсэн жолооч, хөтөч нарын хамт бид хоёр архи ууж, баяр наадам тэмдэглэсэн. Бид нар уугаад юм яриад байж байхад хамт байсан хүмүүсээс нэг нь, тэнд байсан нэг эмэгтэй хөтөчтэй холбоод наргисан юм. Тэгтэл Оюунчимэг шууд дургүйцээд, нөгөө залууд хандаж чи яг үнэнийг нь хэлчихлээ гэхээр нь би одоо маргаан болох юм байна гэж бодоод тэд нараас холдоод өөр газарт гадаа очиж суусан. Тэгээд би салхинд тасарчихсан байсан. Тэггэл Оюунчимэг нь Уранчимэг гэх хөтөчийн хамт намайг ирж аваад өөр бааз руу явсан байсан. Би өөр газар очиж байгаагаа мэдсэн ба дотогшоо ороод гадаа суугаад үлдсэн. Би гадаа сууж байгаад хашаа налсан чигээрээ унтчихсан байсан. Нэг мэдэхэд эхнэр ирчихсэн Оюунчимэг миний нүүрэн тус газарт 4-5 удаа хоёр талаас нь ээлжлээд нэг нэг удаа өшиглөж байгаад явчихсан. Би ямар ч тэнхээгүй болсон байсан ба 3-4 цагийн орчимд үүр цайлгаж байгаад далайн эрэг дээр очиж сууж байгаад буцаад амралт руугаар ороод унтсан. 2019.07.12-ны өглөө сэртэл Оюунчимэг, Уранчимэгтэй хамт унтаж байсан. Тэр хоёр сэрээд Уранчимэг нь гараад явчихсан ба би Оюунчимэг дээр очоод гарах уу? Явж усан онгоц дээр сууя, газар үзье гэтэл Оюунчимэг үгүй би явахгүй, үлдэнэ гэсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж чи яагаад өчигдөр шөнө хүний толгой тархи руу өшиглөж байгаад явчихсан юм бэ? Гэтэл надад хандаж яасан ч яадаг юм пизда минь, чи ер нь энд тэр хүүхнээ авчирахгүй яасан юм гээд хий хардаад, гэснээ чи үхсэн эцэг шигээ бөгсний донтой юм гэхээр нь гэнэт миний уур ихээр хүрч түүнийг гарнаас татаж орноос унагааж байгаад дэр аваад нүүр рүү нь дэрээр хэд хэдэн удаа цохиод, унасан байхад нь ар нуруу хэсэг рүү нь өшиглөсөн, тухайн үед их уур хүрсэн байсан учир яаж цохиж зодсоноо одоо сайн санахгүй байна. Тэгээд би түүнийг унагааж хэд цохьчихоод гараад явчихсан. Би гадуур явж байгаад өдөр 15 цагт ирэхэд Оюунчимэг нь байхгүй байхаар нь би түүнийг зодчихсон учир далай руу орчихвий амиа хоролчихвий гэж бодоод өдөржин хайгаад олоогүй ба орой 21 цагийн орчимд өөрөө алхаад ирсэн ба түүний нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би түүнээс уучлал гуйгаад ярилцах гэсэн боловч хоорондоо хэл амаа ололцож чадаагүй дахиад л маргалдчихсан ба 2019.07.13-ны өдөр Монол Улс, Улаанбаатар хот руу гэртээ ирсэн. Нааш явахдаа бид хоёр ярилцаад ойлголцсон. 2019.07.13-ны өдөр ажилдаа яваад 19 цагийн орчимд гэртээ ирэхэд Оюунчимэг нь өөрийнхөө хоёр найз эмэгтэйтэй гэрт виски ууцгаагаад сууж байсан. Би тэгэхээр нь хүүхдээ аваад гэрээс гарч яваад орой болтол хүүхдээ гадуур тоглуулж байгаад иртэл Оюунчимэг нь найзуудтайгаа гараад гадаа машинд сууж байгаад орж ирсэн ба тэр өдрийнхөө маргааш нь цагдаад өргөдөл өгчихсөн юм. Би Оюунчимэгийг зодож биед нь гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ миний нас барсан эцгийг бөгсний донтой гэж хэлсний улмаас би ихэд уурлан түүнийг зодсон. Би Оюунчимэгтэй 2006 оноос хойш гэр бүл болж амьдарч байгаа бөгөөд одоо 3 хүүгийн эцэг, эх болсон гэр бүлийн баталгаатай албан ёсны гэр бүл. Бид хоёр 2011 оноос хойш ер нь л хоорондоо таарч тохирохгүй маргалдаад байдаг болсон, шалтгаан нь манай эхнэр өөрөө надад би өөр хүнтэй танилцсан, уулзаж байгаа гэж хэлж байсан. Мөн миний хажууд илт өөр хүнтэй утсаар яриад байдаг байсан учир хоорондын харилцаанд сэв суусан. Би өмнө нь цагдаагийн байгууллагад ажилладаг бөгөөд Оюунчимэг нь намайг ажилгүй болгоно гээд хааяа нэг архи уухаар цагдаа дуудчихдаг байсан, би иймдээ ч цагдаагаас хүсэлтээрээ гарсан. Би өмнө нь хэд хэдэн удаа маргалдаж алгадах, цохих асуудал гаргаж байсан, би үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би хөдөөгөөр ажилд явах болгонд л Оюунчимэг өөр эрэгтэй хүнтэй холбогдчихдог байсан....” /хх-ийн 23-24х/,  

Хохирогч Н.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 8 цагийн үед ОХУ-ын Байгаль далайн эрэг дээр байрлах “Адерналин” гэх амралтын газарт амрагчид амарч байсан байшингийн өрөөнд унтаж байхад манай нөхөр болох  нь дээрээс дэвсэж, хоолой боож, нүүр рүү нулимж гараа зангидаж байгаад нүүр рүү цохьсон. Тэгээд над руу гичий, янхан, нохой, гөлөг, банзал, гуйлгачин гэх мэтээр хорвоогийн хамгийн муу муухай үгээр намайг гутаан доромжилж миний биед халдсан. Тэгээд чамд бол ийм нөхөр байхад таарна, ингэж харьцахад л болно гэж орилсон. Тэгээд манай цуг амарч байсан хүмүүс гараад явахад намайг зодож байснаа ороод ирэхээр нь болиод зүгээр юу ч болоогүй юм шиг суугаад байсан. Хэд хэдэн удаа тийм байдлаар зодсон”, гэх /хх-8х/, “...Би 2019 оны 07 сарын 10-ны өдөр ОХУ-ын Улаан-Үүд рүү яваад 07 дугаар сарын 11-ний өдөр очоод таньдаг хүмүүстэй архи ууцгаасан. Тэгээд  гарч яваад хашаа түшээд сууж байхад би очоод толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохичихоод явсан. Буцаад хайгаад ирэхэд байхгүй байхаар нь би баазруугаа ирээд байж байтал Ёндонсүрэн орж ирээд гараараа нүдрүү цохиход би газар унасан. Тэр үед Уранчимэг татаж босгоод би Уранчимэгтэй хамт унтсан. Маргааш өглөө нь буюу 07 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн үед Ёндонсүрэн ирээд баруун гуя, зүүн хөл рүү дэвсэж өшиглөөд, зүүн гарын булчин хэсэгт гараараа цохиж хоолой боож, хэл амаар доромжилж нүүр лүү нулимсан. Тэгээд аялагч нараа аваад явсан. Би ганцаараа далайн эрэг рүү яваад орой 19 цагийн үед ирэхэд би чамайг зөндөө хайлаа уучлаарай гээд автобус руу хамт ороод салаавч өгөөд бас доромжилсон. Тэгээд би буудал руугаа ороод маргааш өглөө нь буюу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаан-Үүдэд ирээд Ёндонсүрэн надаас уучлалт гуйгаад бид 2 эвлэрээд Монголд ирсэн. Тэгээд 07 дугаар сарын 17-ны өдөр ирээд доромжилсон. Тэгэхээр нь би цагдаад өгсөн...”/хх-н 16х/, “...Тухайн үед бид нар бүгд архи уучихсан байсан учир би нөхөртөө хандаж чамайг яагаад өөр хүүхэнтэй холбодог юм гэх зэргээр маргалдсан. Уг маргаанаас болоод би Ёндонсүрэнгийн 2 хацар руу алгадаад гараа атгаж байгаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсон. Энэ үед бид хоёрын хажууд хүн байгаагүй. Тэгтэл Ёндонсүрэн өөр тийшээ явчихаар нь би түүний араас хайгаад олоогүй. Тэгээд буцаад өөрийнхөө байрлаж байсан амралтын газрын үүдэнд хөтөч Урнаа гэх эмэгтэйн хамт сууж байхад Ёндонсүрэн ирэхээр нь би түүн дээр очиж намайг уучлаарай гээд уучлал гуйхад зөрүүлээд миний нүүрний зүүн хөмсөг орчимд гараа атгаж байгаад нэг удаа цохьсон бөгөөд би цохиулаад газарт унасан”, “...Маргааш өглөө нь 08 цагийн орчимд намайг унтаж байхад Ёндонсүрэн нь сэрчихээд шууд л чамтай ингэж харьцаж байвал таарна гэж хэлээд миний баруун хөлний гуя хэсэг, зүүн гарын бугалга, зүүн хөл зэрэг рүү олон удаа дэвсэлж өшиглөсөн. Намайг зодож байхдаа миний нүүр рүү нулимаад байсан. Намайг зодож байгаад гараад явсан” гэх /хх-19-20/,

Гэрч Л.Байгалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хамгийн сүүлд гэхэд сая наадмын дараагаар Оюунчимэг, Ёндонсүрэн нар ОХУ руу аялаад ирсэн ба ирэхэд л миний охины нүд нь хөхөрчихсөн байхаар нь би яасан юм гэж асуутал Ёндонсүрэн цохьчихсон юм гэхдээ та ээжээ битгий юм яриарай би өөрөө явдаг газраар нь явья гэсэн” гэх /хх-ийн 21х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 8805 дугаар

  • Н.Оюунчимэгийн биед зүүн дээд доод зовхи, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  • Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-26/,

 Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 35х/

Шүүгдэгч гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32х/,

Хохирогч Н.Оюунчимэгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 54х/,

Шүүгдэгч гийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 55х/,

2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 57х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Мадь овогт Базарын Ёндонсүрэнийг эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД