Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 674

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

           2019        8          29                                2019/ШЦТ/668

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч О.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Оюунтуяагийн Өсөхбаярт холбогдох эрүүгийн 1911019600913 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, “Энержи интернэшнел” ХХК-д механикч ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 24-338 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн О. Ө.РД: ............

Шүүгдэгч О.Ө нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ө нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 24-338 тоотод Б.Баасандэмбэрэлтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт тоосгоор 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, зүүн дээд 4, 5-р шүдний булгарал, зүүн дээд 6-р шүдний сулрал, нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

Шүүгдэгч О.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв.  

Шүүгдэгч О.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн орой 21 цагийн үед би болон манай эхнэр Баттуяа болон манай ээжийн төрсөн эгчийнх нь хүүхэд болох миний үеэл Болорцэцэг түүний найз залуу болох Асган гэх Өвөрмонгол залуу бид 4 нийлээд хамтдаа гадаа машиндаа суугаад юм яриад байж байтал Болороогийн утас руу Шинээ өгч залгаад та хэд хаана байгаан ханьсая манай 2 хүүхэд гэртээ байхгүй байгаа гэж хэлсэн бөгөөд худгийн тэнд хүлээж байя хүрээд ир гэж хэлэхээр нь бид нар машинтайгаа худгийн тэнд очиход Бааска ах болон Шинээ эгч нар байсан. Шинээ эгч дэлгүүрээс юм авчихаад манай гэрт ороод сууя гэж хэлсэн бөгөөд тэгэхээр нь айл хүндрүүлээд яахав гэж хэлээд караоке ороод сууя гэж хэлэхэд Шинээ эгч Бааска ах 2 эзнийг нь голоод байна уу эдийг нь голоод байна уу гэж хэлээд байсан ба бид нар “Өнөбар” гэх газарт ороод 1 цаг 30 орчим минут караокед орж дуулсан юм. Энэ үед бүгд нэг нэг шил пиво авсан харин Болороо машин барьж байсан болохоор ундаа уусан харин Асган гадаа гараад машиндаа суусан юм араас нь Бааска ах гарсан бөгөөд бид нар цагаа дуусгаад гарахад Асган Баасандэмбэрэл хоёр машиндаа сууж байсан бид нар гэртээ харихаад явсан бөгөөд караокед орохоосоо өмнө нэг шил 0.75 граммын “Соёрхол” нэртэй архи авсан байсан юм. Бид нар караокенаас гараад Баасандэмбэрэл ахын гэрт очихоор явсан бөгөөд гэрт нь очоод Баттуяа болон Асган бид 3 Бааска ахын гэрт орсон харин Болороо тамхинд 32-н автобусны буудлын тийшээ явсан байсан. Баасандэмбэрэл ахын гэрт оронгуутаа Баттуяа болон бид хоёрыг хойморт суу гэж хэлсэнээ Асганыг үүдэнд суу чи гээд хөлөөрөө заагаад байсан энэ үед Шинээ эгч чи яах гээд ингэж байдгын гээд Бааска ахыг загьнаад байсан. Удалгүй Болороо хүрч ирсэн бөгөөд бид нар архиа хувааж ууж байх хооронд Бааска ах нилээн согтсон байсан. Бааска ах Асган бид 3 тамхи татчихаад Бааска ах Асган хоёр түрүүлээд орсон ба би араас нь ороход Бааскатай ах Асгантай гар барилдаан хийе гээд барилдаад байсан бөгөөд Асган ялагдсан юм. Бааска ах дахиад гарч барилдая гээд Монгол эр хүн чинь угаасаа барилдаж хүчээ үздэг гээд байсан юм. Би болон Асган Бааска ах бид 3 гадаа гарсан бөгөөд 2 удаа барилдаад Асганыг унагаасан юм. 3 дахь удаад нь Асган араас нь барьж аваад унагаах гэхдээ өөрөө доор нь ороод унасан тэгтэл Бааска ах нүүр хүзүү хэсэгт нь хөлөө тавиад зүүн гарыг нь өчсөн юм тэр үед Асган өвдсөн юм байлгүй баруун гараараа Бааска ахын хөлийг цохиод байхаар нь би Бааска ахыг араас нь хоёр суганд нь гараа хийгээд тэврээд Асганы дээрээс холдуулах үед Бааска ах намайг чи яасан том болчихсын чи Оюу толгойд орчихсон гээд онгироод байгаа юм уу чи Хятад хүнийг өмөөрлөө гээд надруу дайраад байхаар нь би Бааска ахаа тийм юм байхгүй гэж хэлээд за за бид нар явъя гэсэн энэ үед би Асганыг гэрлүү орж бай гэж хэлсэн. Энэ үед Бааска ах машиндаа суугаад гутлаа өмсөөд зодолдоё гээд байсан бөгөөд эхнэр нь болох Шинээ эгч Асганыг битгий юм бодоорой гэх мэтээр юм яриад байсан Бааска ах Асганыг цохиод авахаар нь би Бааска ахыг очоод барьж авсан энэ үед манай ээж Оюунтуяа ирсэн Бааска ах нилээн согтсон байсан болохоор бид нар руу дайраад орилоод байсан бөгөөд Хужаа пиздаг гарга зайлуул энэ тэр гээд байсан бөгөөд Асганруу дайраад байхаар нь би Бааска ахаа одоо ингээд болъё бид нар явъя гэж хэлсэн чинь намайг цохиод авсан бөгөөд энэ үед Бааска ах надаас зуураад байхаар нь би түлхэх үед Бааска ах газарт гэрийнхээ үүдний хундаам хэсгийг мөргөөд надтай хамт давхралдаад унасан юм. Энэ үед Бааска ахын хөмсөгнөөс нь цус гарч байсан. Босоод надтай дахиад ноцолдоод байсан бөгөөд ингэж ноцолдох үед би болон Бааска ах бид хоёр хэд хэдэн удаа газарт унасан юм. Шинээ эгч цагдаа дуудна гэж хэлээд цагдаа дуудаагүй бөгөөд Бааска ах намайг ийм болтол зодчихлоо аав ээжийг дууд гээд байхаар нь манай ээж Оюунтуяа Баасандэмбэрэлийн аав ээж хоёрыг нь дуудсан юм...” /хх-ийн 25-26х/,  

Хохирогч Б.Баасандэмбэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Өсөхбаяр  намайг тоосгоор цохих үед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, зүүн дээд 4, 5-р шүдний булгарал, зүүн дээд 6-р шүдний сулрал гэмтлүүд үүссэн юм. Учир нь Өсөхбаяр намайг нэг удаа тоосгоор миний нүүрний зүүн хэсэгт цохисон юм. Харин миний нуруунд зулгаралт цус хуралт гэмтэл Өсөхбаяртай зууралдаад газарт унах үед үүссэн байх. Асган гэх залуу намайг дээрээс цохих үед миний баруун нүдний доод зовхины гэмтэл үүссэн байж магадгүй...” гэх /хх-ийн 13-14х/,

 

Гэрч Ч.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ Болороотой юм яриад байж байхад энэ асуудал болсон бөгөөд яг хэн цохисон гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг гадаа гарах үед манай нөхрийн нүүрний зүүн хэсгээс цус гарч байсан...” /хх-ийн 17-18х/,

 Гэрч БНХАУ-ын иргэн Дэ Донг Донг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өсөхбаяр болон Бааска нар ноцолдоод байхаар нь би болон Баттуяа, Шинээ нар салгах гээд чадаагүй”, “...намайг хятад хүн гэж гадуурхаж харьцсан бөгөөд энэ шалтгаанаас болж зодоон болсон...” /хх-ийн 19-20х/,

            Гэрч Д.Баттуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өсөхөө доор нь орчихсон харин дээр нь Бааска ах гарчихсан байсан босож ирэх үед нь харахад Бааска ахын хөмсөгнөөс цус гарчихсан, Өсөхөөгийн подволкны энгэр нь цус болчихсон байсан...” /хх-ийн 27-28х/,

Шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8721 дугаартай дүгнэлт

 -Б.Баасандэмбэрэлийн биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, зүүн дээд 4, 5-р шүдний булгарал, зүүн дээд 6-р шүдний сулрал, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, зүүн дээд 4, 5-р шүдний булгарал, зүүн дээд 6-р шүдний сулрал, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тус гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хх-ийн 32х/,

Шүүгдэгч О.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 42х/,

Шүүгдэгчийн оршин суугаар газрын тодорхойлолт /хх-ийн 45х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43х/,

Шүүгдэгч О.Өын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 71х/,

Хохирогч Б.Баасандэмбэрэлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 72х/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 74х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч О.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Боржигон овгийн Оюунтуяагийн Өсөхбаярыг эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч О.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД