| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0079/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/75 |
| Огноо | 2019-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/75
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөний шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Г.Б,
шүүгдэгч Г.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Г.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Г.Б нарт холбогдох эрүүгийн 1917000380029 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 12-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, .......... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх Цахир овогт Г.Б /РД:............./
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 28-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Хүрийн ногооны задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Ц овогт Г.Б /РД:................/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Б нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 8 дугаар байрны 1-9 тоотод Д.А, Г.М нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар шилэн аягаар толгойн тус газар нь цохиж зодон Д.А, Г.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан,
Яллагдагч Г.Б нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 8 дугаар байрны 1-9 тоотод Н.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Яллагдагч Г.Б нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 8 дугаар байрны 1-9 тоотод Д.А, Г.М нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар шилэн аягаар толгойн тус газар нь цохиж зодон Д.А-ын биед зүүн чихний дэлбэнгийн гадна дээд хэсэг, хүзүүний ар доод хэсэгт шарх гэмтлийг ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр, Г.М-ын толгойн хуйханд ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр эрүүл мэндэд хөнгөн хохиролыг тус тус учруулсан,
Яллагдагч Г.Б нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 8 дугаар байрны 1-9 тоотод Н.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон баруун нүдний доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр би өглөө 08 цаг өнгөрч байхад О-ын гэрт орсон. О-ынд гэрт О, А, манай төрсөн дүү Б нар зурагтаар сагс үзээд сууж байсан. Би ороод зурагт үзээд сууж байгаад О-т өгөх ёстой 10000 төгрөгөө гаргаад өгсөн. О тэр мөнгийг авч гараад нэг шил 0.75 литрийн Монгол Стандарт архи аваад орж ирсэн. Тэр архийг нь О, А, Б бид нар хувааж өгсөн. Архи дуусаад хөзөр тоглоод байж байтал О-ын гэрийн хаалгыг хүн тогшсон. О чимээгүй байж бай гээд хаалгаа нээгээгүй. Тэгээд хаалга тогшихоо болиод шатаар хүн доошоо буугаад явсан. О болконоороо хэн байна гээд харах гээд шагайснаа А 2 хүнтэй явж байна гээд А-ыг дуудсан. А О-ын гэрт М, Х нарын хамт орж ирсэн. Тэр архийг нь бид нар бүгдээрээ хувааж уусан. Архи дуусаад М О-рт карт өгөөд 1 шил архи аваад ир гээд явуулсан. Тэр архийг бүгдээрээ ууж дуусгаад О дахиад М-аас карт авч дэлгүүр яваад 1.75 литрийн Соёрхол авч ирсэн. Тэр архийг ууж байгаад дуусаагүй байхад М надад нэг шил архи авч өгнө гээд М бид 2 дэлгүүр ороод 0.75 литрийн Эдин архи надад авч өгсөн. Би тэр архийг О-ын гэрт авч ороод тэнд байсан хүмүүст нэг нэг хундага хийж өгсөн. Тэгээд 2 хүүхэд гэртээ байгаа би харилаа гээд нөгөө архийг аваад гарах гэтэл Х миний куртикнээс татаад орон дээр унагаасан. Мминий хөлнөөс татаад орон дээрээс буулгасан. Тэгээд Х миний дээрээс дарсан мөн Мөнхбат, А нар миний дээрээс дарсан байсан. Намайг нэг нь зүүн талын нүдрүү цохисон. Х миний толгой орчимд байсан миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл нэг юм хагарах чимээ гарсан. Тэр хэд надаас салаад холдсон. Би босч ирээд орон дээр суугаад харахад Мөнхбатын толгойноос цус гарч байсан. Би гарахаар босох гэж байтал газар хагарсан шилэн дээр гишгээд зүүн хөлөө гэмтээсэн. М Онар 00-ын өрөөнд орсон байсан. Анхбаяр бид 2 архиа аваад гараад явсан. Энэнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна… гэсэн мэдүүлэг. /хх-ийн 56, 87-90/
1.2. Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би тухайн өдөр О-ын гэрт хамт хоносон юм. Тэгээд 2019 оны 02 сарын 17-ны өглөө босоод байж байтал 08 цаг өнгөрч байхад А гэдэг залуу орж ирсэн. Удаагүй араас нь манай төрсөн ах Б ирсэн. Бах 10000 төгрөг гаргаад шараа тайл гэж өгсөн. О тэр мөнгөөр дэлгүүрээс 0.75 литрийн Монгол Стандарт нэртэй архи аваад орж ирсэн. Тэр архийг нь А, О, Б бид нар хувааж уусан. Тэгээд архи дуусч байтал хаалга нүдсэн. О хаалгаа нээХгээгүй. Тэгээд хэн хаалга нүдсэнийг нь болконоор хартал А, Х, Мнар явж байсан. Тэр хэд тортой зүйл барьсан явж байхаар нь архи байна гэж бодоод А ах та манай хаалгыг нүдсэн үү гээд дуудсан. Тэгтэл А байсан юм бол хаалгаа нээгээч гэсэн. А О-ын гэрт М, Х нарын хамт орж ирсэн. Тэр архийг нь бид нар бүгдээрээ хувааж уусан. Архи дуусаад М О-т карт өгөөд 1 шил архи аваад ир гээд явуулсан. Тэр архийг бүгдээрээ ууж дуусгаад О дахиад М-аас карт авч дэлгүүр яваад 1.75 литрийн Соёрхол авч ирсэн. Энэ архийг бид нар хувааж уусан. О А нар нөгөө өрөөнд хэвтээд өгсөн байсан. Б ах М нар гараад дэлгүүр яваад Эдин нэртэй архи аваад орж ирсэн. М тэр архийг Бахад авч өгсөн юм байна лээ. Бах Эдин архинаас нэг нэг хундага хийж өгчихөөд архиа аваад явлаа гэсэн. Х чи муу миний мөнгөөр архи авчихаад гээд Бахыг татаж унагаад доороо хийгээд хэвтсэн. А. М нар нийлээд Бах дээр овоорсон байхаар нь би ахыг зодоод байна гэж бодоод миний уур хүрээд ахыгөө өмөөрөөд архи ууж байсан сэнжтэй шилэн аягаар М-ын толгойруу цохисон. Одоо бодоод байхад 2 удаа цохисон санагдаж байна. Тэгээд салцгаасан. Б ах хөл нүцгэн байсан. Хагарсан стакан дээр гишгээд хөлөө зүсчихсэн. Тэгээд явлаа гээд А-ын хамт гараад явсан. А-той би муудалцаж зууралдаж байгаад салсан. Би газар байгаа шилний хагархай аваад эргээд харахад А цаашаа харсан байж байхаар нь шилэн хүзүүрүү нь шилний хагархайгаар цохисон. А газар хэвтээд өгөхөөр нь шилэн хүзүүрүү нь шилээрээ дахиад нэг удаа цохисон. О ванны өрөөнөөс гарч ирээд намайг салгасан. Шилний хагархайгаа тэнд хаясан. Тэгээд М, А, Х нар гараад явцгаасан… гэсэн мэдүүлэг./хх-ийн 54-55, 95-98/
1.3. Хохирогч Д.А мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед М надруу утсаар залгаад дуудсан. Тэгээд М-ын 7-р байранд байдаг гэрт нь очсон. М-ын гэрт Х, М нар байсан. Мдэлгүүр орьё гээд бид нар гарцгаасан. Х М нар архи уусан байдалтай байсан, гэхдээ согтотлоо уугаагүй байсан. Тэгээд дэлгүүрээс 1 шил Эдин нэртэй 1 литрийн архи, ойр зуурын идэх юм авсан. Тэгээд О-ын гэрт очихоор 8-р байрны хамгийн хойд талын орцны 09 тоотод очоод О-ын гэрийн хаалгыг нүдэхэд тайлахгүй байсан. Тэгээд бид 3 орцноос гараад явж байтал О/Улаанаа/ цонхоороо бид хэдийг дуудсан. Тэгээд О-ынд ороход Б, Б, А, О нар хөзөр тоглоод сууж байсан. Авч орсон Эдин архиа гаргаад Х, М бид 3 хувааж уусан. Энэ архи дуусаад цувуулж 2 шил Соёрхол архи авсан. Нэг нь 0.75 литрийнх, нэг нь 1.750 литрийн байсан. 1.75 литрийн архи уугаад эхэлж байтал М дэлгүүрээс архи авна гээд гарсан. Б дагаад гараад явсан. М Б нар дэлгүүрээс Эдин нэртэй 0.75 литрийн архи авч ирсэн. Эдин архийг задлаад ууж байгаад Б тэр архийг аваад коридорлуу явсан. Тэгтэл Х араас нь очоод орон дээр татаж суулгаад ноцолдсон. Тэгтэл Б ахыгаа өмөөрөөд наанаас нь яваад очсон. М мөн наанаас нь очоод Бийг холдуулсан. Тэгээд Б-ийг М салгах гээд татаж байтал Б М-ын араас толгой хэсэгрүү нь сэнжтэй аягаар 2 удаа цохисон. Сүүлийн цохилтон дээр аяга хагарсан. М-ын толгой хэсгээс цус гараад ирсэн. Би тэр хэдийг бужигнаад эхлэхээр нь салгах гээд очсон. М-ыг О аваад ванны өрөөрүү орсон. Би тэр хэдийг больцгоо гэж хэлээд эргэтэл араас хүзүүрүү иртэй зүйлээр цохиод авсан. Тэгээд газар унасан миний хүзүүрүү иртэй зүйлээр цохиод байсан. Огарч ирээд миний араас цохиод байгаа хүнийг салгасан. Би босч ирээд харахад Б намайг цохиж байсан. Шилний хагархайгаар миний хүзүүний ар хэсэгрүү цохисон байсан. Миний хүзүүний араас нилээн цус гарч байсан. Тэгээд тэнд цусаа тогтоогоод гэртээ харьсан. Цохиулснаасаа хойш зарим зүйлийг санахгүй байгаа. Тухайн үед тэнд байсан хүмүүсээс О , А нар арай гайгүй согтсон байсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг./хх-ийн 30-31/
1.4. Хохирогч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 сарын 16-17-нд шилжих шөнө хамаатны залуу М-ын гэрт хоносон юм. М-ын гэрт хонохдоо М бид 2 архи уусан. Маргааш өглөө нь буюу 17-ны өглөө босоод дахиад дэлгүүрээс 1 шил Соёрхол архи авчраад ууцгаасан. Тэр архийг ууж байгаад нэг мэдсэн О-ын гэрт очсон байсан. О-ын гэрт М, О, Б, Б, А нар байсан. Атой хаана тааралдаад Отгонбаатарынд очсоноо санахгүй байна. Би нилээн согтсон байсан, орж гараад яваад байсан. Тэгээд О-ын гэрт архи ууцгаасан. Би картаа М-ад өгсөн юм байна лээ. Тэгээд нэг мэдсэн Б-тэй муудалцаж байсан. Бминий нүд болон хамар хавьцаа нэг удаа хүчтэй цохиод авсан. Миний нүдэнд оч манараад явсан. Б намайг хэд хэдэн удаа толгой хавьцаа цохисон. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Нэг мэдсэн М-ын гэрт унтаж байсан. Цагдаа нар хаалга нүдээд орж ирсэн. Тэгээд М бид 2-г эмнэлэгт үзүүлсэн. М-ын толгойн хуйх язарсан байсан. Бид 2-г эмнэлэг дээр очиход А зөрөөд гарч байсан. А бид 2-г харчихаад энэ 2 ямар ч хамаа байхгүй гэж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-40/
1.5. Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Манай хамаатны залуу Х манай гэрт хоносон. Тэгээд маргааш өглөө урд өдрийн үлдсэн тал шил Соёрхол архийг хувааж уусан. Манайд А орж ирсэн. Тэгээд А той хамт Х бид 2 дэлгүүр орохоор гарсан. Тэгээд дэлгүүрээс 1 шил Эдин нэртэй архи ойр зуурын идэх юм аваад А 8-р байрны хамгийн хойд талын орцонд айлд очно гэсэн. Тэр айл нь хаалгаа тайлаагүй. Бид 3 орцноос нь гараад явж байтал О бид хэдийг цонхоороо дуудсан. Тэгээд О-ын гэрт ороход Б, Б, О, А нар сууж байсан. Тэгээд авч орсон архиа гаргаад тэр хэдтэй хувааж уусан. Энэ архи дуусаад цувуулж 2 шил Соёрхол архи авсан. 1.75 литрийн архиа ууж эхэлж байхдаа би Батгэрэлд архи авч өгөхөөр гарсан. Би дэлгүүрээс Батгэрэлд 0.75 литрийн Эдин нэртэй архи авч өгсөн. Эдин архийг Б О-ынд авч ороод тэнд байсан хүмүүст нэг нэг удаа хундага хийж өгөөд харилаа гээд нөгөө Эдин архийг аваад гарах гэтэл Х буйдан дээр сууж байгаад Батгэрэлийн хувцаснаас нь татаад буцаагаад буйдан дээр суулгасан. Тэгээд тэр 2 ноцолдоод эхлэхээр нь би наанаас нь салгах гэж очоод Б-ийг би татаад Хаас салгаж байтал толгойн ар дагз орчимд нэг зүйлээр хүчтэй цохисон. Тэгтэл юм хагарч байгаа чимээ гарсан. Тэгээд эргээд хартал Б намайг цохисон байсан. Миний толгойн зүүн хэсэгрүү халуун оргиод ирэхээр нь гараараа арчаад үзсэн цус гарч байсан. Онамайг 00-н өрөөндөө оруулаад толгойны цусыг угааж өгсөн. Тэгээд 00-н өрөөнөөс гарч иртэл Аын хүзүүний араас цус гарч байсан. Б А нар гараад явсан байсан. Б, Х нар байсан. Миний толгойн цус гайгүй тогтсон байсан. Мөн -ын хүзүүний ар хэсгээс гарч байсан цус гайгүй тогтсон байхаар нь Х, А бид нар О-ын гэрээс гараад А гэрлүүгээ явсан. Х бид 2 манайд очоод унтаж байтал цагдаагийн хүмүүс гаднаас орж ирсэн. Тэгээд Х бид 2-г аймгийн эмнэлэгт очиж үзүүлсэн… Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дугаар хуудас/
1.6. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Тухайн өдөр Б манай гэрт хоносон байсан юм. 2019 оны 02 сарын 17-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай найз А гаднаас орж ирсэн. Тэгээд А, Б бид 3 сагс үзээд сууж байтал Б-ийн ах Борж ирсэн. Тэгээд Бах надад 10.000 төгрөг өгсөн. Би дэлгүүр гараад Монгол стандарт нэртэй 0.75 литрийн 1 шил архи аваад бид хувааж уусан. Тэгээд гэрийн хаалга хүн нүдээд байхаар нь онгойлгоогүй. Тэгээд цонхоор харсан чинь А ах тортой юм барьчихсан явж байсан. Мөн хамт М, Х нар явж байсан. Би А ах гээд болкон дээрээс хашгираад та хаалга тогшсон уу гэсэн чинь тийм хаалгаа нээ гээд А, М, Х нар хамтдаа манай гэрт орж ирсэн. А ах 1 литрийн Эдин архи нэг ундаа, бэлэн гоймон зэргийг бариад орж ирсэн. Тэгээд А ахын авчирсан архийг Б, Б, А, М, Х бид нар хувааж уусан. Мнадад карт өгөөд 1 шил Соёрхол авчруулсан. Дахин 1.75 литрийн архи авчруулсан. А сүүлийн архинаас нэг татаад унтлаа гээд нөгөө талын өрөөнд ороод унтаад өгсөн. Би согтоод байхаар нь хажууд нь хэвтэж байгаад унтсан байсан. Нэг мэдсэн Б, М гаднаас орж ирж байгаа бололтой А бид 2-г дуудаад босолдоо ганц юм аваад ирлээ ганц ганц тат л даа гэсэн. Тэгээд босоод ирэхэд Б ах Эдин нэртэй архи өгөөд энийг тойруулчих М надад авч өгсөн гэж хэлсэн. Тэгээд би тэр архийг нь тэнд байсан хүмүүст нэг нэг хийж өгөөд Бахын хажууд тавьсан. Тэгсэн Бах би харьлаа 2 хүүхэд хичээлээсээ ирсэн байгаа гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс тэг тэг гэсэн. Бах босоод нөгөө Эдин нэртэй архийг аваад гарах гэтэл Х татаад унагаасан. Тэгсэн М, Х нийлээд Б-рүү дайрсан. Тэгээд тэд хоорондоо зодолдоод эхэлсэн. А наанаас нь очсон байсан. Тэгсэн Б ахыгаа өмөөрөөд М-ын толгойруу сэнжтэй аягаар нэг удаа цохисон. М-ын толгойн орой хэсгээс цус гараад байсан. Толгойг нь харахад 2 газар язарсан байсан. Б ах салаад буйдан дээр сууж байгаад явья гээд босох гэж байхдаа яа яа гэсэн, яасан бэ гэсэн чинь шилний хагархай дээр гишгэчихлээ гэж байсан. Би ванны өрөөнд ороод М-ын толгойг угааж өгсөн. Тэгээд буцаад гараад ирсэн чинь Б А-ыг доош харуулаад хэвтүүлчихсэн дээр нь мордоод суучихсан хүзүүрүү нь цохиод байгаа харагдсан. Би наанаас нь очоод ийг холдуулсан. А-ын хүзүүнээс цус гарч байгаа харагдсан. Бийн баруун гарт шилний хагархай харагдсан... гэх мэдүүлэг /хх 46-47 хуудас/
1.7. Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2019 оны 02 сарын 17-ны өдөр 08 цаг өнгөрч байхад найз ОСүмбэр сумын 3-р баг 8-р байрны 09 тоотод орсон. Намайг ороход О, Б, Б нар байсан. Тэд нар Монгол стандарт нэртэй 0.75 литрийн архи уугаад сууж байсан. Тэр архийг хувааж уугаад хөзөр тоглоод сууж байтал гаднаас А, Х, М нар орж ирсэн. Тэд нар 1 литрийн Эдин нэртэй архи авчирсан. Энэ архийг ууж дуусгаад Х картаа О-т өгөөд 0.75 литрийн Соёрхол авчруулсан. Тэр архинаас нь ууж байгаад би согтоод ирэхээр нь нөгөө өрөөнд ороод унтсан. О мөн миний хажуу талд унтаад өгсөн. Тэгээд унтаж байгаад нэг сэрсэн чинь Б, М нар гаднаас 1 шил Эдин нэртэй архи аваад орж ирж байсан. М ярихдаа Б ахад тэр архийг авч өгсөн гэж байсан. Бах тэр архийг задлаад хүмүүст нэг нэг хундага хийж өгчихөөд 2 хүүхэд гэртээ байгаа харилаа гээд нөгөө Эдин архийг аваад гарах гэтэл Х чи яахаараа миний картаар юм авдаг юм бэ гээд Б ахын араас татаж унагаад Х Б-ийн зүүн нүд хавьцаа гараараа нэг удаа цохиод дээрээс нь дараад хэвтсэн. А М нар мөн тэд нартай зууралдаад ноцолдоод эхэлсэн. Би бодохдоо А М нар Хыг өмөөрсөн байх гэж бодож байна.Тэгтэл Б ахын дүү Б архи ууж байсан стаканыг аваад Мөнхбатын толгойн орой хэсэгрүү нэг удаа цохисон. М-ын толгойруу цохисон стакан нь хагарсан. М-ын толгойноос цус гараад О М-ыг аваад ванны өрөөнд ороод цусыг нь угааж байсан. Би Б-ийг аваад гарах гэтэл газар хагарсан стаканы хагархайд Б хөлөө зүссэн. Тэгээд Б ахыг гэрт нь хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/
1.8. Шүүгдэгч Г.Б-ийн согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, /хх-ийн 21 дүгээр хуудас/
1.9. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 77 дугаартай дүгнэлтэд:
- Г.М-ын биед толгойн хуйханд шарх гэмтэл учирчээ.
- Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 58 дугаар хуудас/
1.10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаартай дүгнэлтэд:
- Д.А-ын биед зүүн чихний дэлбээний гадна дээд хэсэг, хүзүүний ар доод хэсэгт шарх, баруун нүдний доод хэсэгт цус хуралт, хүзүүний ар хэсэг, нурууны зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ.
- Д.А-ын биед учирсан зүүн чихний дэлбээний гадна дээд хэсэг, хүзүүний ар доод хэсэгт шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэл, баруун нүдний доод хэсэгт цус хуралт, хүзүүний ар хэсэг, нурууны зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч, Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 62 дугаар хуудас/
1.11. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай дүгнэлтэд:
- Н.Х-ы биед баруун нүдний доод зовхи, хамрын нурууны дээд хэсэгт цус хуралт, зүүн гарт шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 66 дугаар хуудас/
1.12. Шинжээчээс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр авсан мэдүүлэгт: Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн: Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч А.Ц-ын шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Н.-Хы биед үзлэг хийж 72 тоот дүгнэлтийг гаргасан. Н.Хы биед учирсан зүүн гарт шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун нүдний доод зовхи, хамрын нурууны дээд хэсэгт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дан дангаараа бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 69 дүгээр хуудас/
1.13. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтэд:
- Г.Б-ийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөлийн өлмийнд шарх гэмтэл учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 73 дугаар хуудас/
1.14. Шинжээчээс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр авсан мэдүүлэгт: Шинжээч эмч Б.Сэргэлэнгээс: Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч А.Цогбадрахын шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Г.Б-ийн биед үзлэг хийж 74 тоот дүгнэлтийг гаргасан. Г.Б-ийн биед учирсан зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл нь бага хэмжээтэй байсан учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин зүүн өлмий дээрх шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 76 дүгээр хуудас/
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Г.Б, Г.Б нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Б, Г.Б болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Г.Б-ийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Г.Б, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:
Б-ахын хувьд хүнтэй эвсэг найрсаг харьцаатай, хүнтэй хэрэлдэж муудаад байдаггүй. Б ахын эхнэр салаад явсан 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Энд тэнд хар бор ажил хийгээд 2 хүүхдээ болон амьдралаа аваад явдаг. Хүний хувьд элдэв янзын ааш зан байхгүй. Ах дүү нар болон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Б ахын хувьд хөдөө айлд мал малладаг байсан. Гэр бүл байхгүй ганцаараа амьдардаг. Үг дуу цөөтэй даруухан зантай, хүний үгэнд оромтгой, хар бор ажилд сайн… гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/
2.2. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:
Б даруу төлөв зантай, ажил хөдөлмөрт сайн. Б манайд мал малладаг байсан. Мал маллахдаа сайн, хүний үгнээс гарахгүй, хариуцсан ажлаа сайн хийдэг. Хүнтэй эвсэг харьцаатай. Б-ийн хувьд мэнд устай явдаг. Янз бүрийн ааш зан байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/
2.3. Шүүгдэгч Г.Б-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар хуудас/
2.4. Шүүгдэгч Г.Б-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134 дугаар хуудас/
2.5. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 307 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 122-125 дүгээр хуудас/
2.6. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 126-133 дугаар хуудас/
2.7. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 28 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 136-139 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч Б.Б-ээс хохирогч Н.Х-ы биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдээгүй гэж мэтгэлцсэн боловч хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Үүнд: хохирогч Н.Х-ы 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгт: Б миний хамар болон баруун нүд хавьд нэг удаа хүчтэй цохиод авсан. Миний нүдэнд оч манараад явсан. Б намайг хэд хэдэн удаа толгой орчим цохисон /хх-ийн 37-39/, Б намайг цохисон гэдгийг санаад байгаа юм. Дараа нь муудалцах болсон шалтгаан нь миний мөнгөөр авсан архийг авч явах гэснээс болсон гэж сонссон /хх-ийн 40/,
хохирогч Г.М-ын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: Х буйдан дээр сууж байгаад Б-ийн хувцаснаас татаад буцаагаад буйдан дээр суулгасан. Тэгээд тэр 2 ноцолдоод эхлэхээр нь би наанаас нь салгах гээд очоод Б-ийг татаад Хаас салгаж байтал толгойн ар дагз орчимд нэг зүйлээр хүчтэй цохисон. А бид хоёр Б, Х нарыг салгахаар очсон. А бид хоёрын хувьд тухайн үед хүн цохиж зодсон зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
гэрч Б.О-ын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн өгсөн мэдүүлэгт:..тэгсэн М, Х хоёр нийлээд Б-рүү дайрч тэд хоорондоо зодолдоод эхэлсэн. Эхлээд Х Б-ийг татаж унагаасан, Б Х хоёр хоорондоо зодолдсон /хх-ийн 47/,
гэрч И.А-ын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгт: Бах өөрийгөө хамгаалаад өөдөөс нь гараа савчуулаад байсан /хх-ийн 47/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Б нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай байна.
Шүүгдэгч Г.Б , Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Б-ийн хувьд хохирогч Н.Х-ы буруутай үйл ажиллагааны улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Б-, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилэн аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цахир овогт Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Цахир овогт Г.Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Батгэрэл, Г.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилэн аяганы хагархайг Эрүүгийн хрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ