| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2019/02653/И |
| Дугаар | 210/МА2025/01044 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01044
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03737 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК, *******нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт *******ам.доллар гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК-ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. “*******” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******тай *******дугаартай зээлийн гэрээ байгуулан *******ам.долларыг жилийн 21.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон.
Зээлдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үндсэн зээлд ******* ам.доллар, зээлийн хүүд 412,858.21 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 21,672.33 ам.доллар, нийт *******ам.долларын төлөлт хийсэн ба үүнээс хойш зээлийн төлөлт хийгдээгүй бөгөөд ******* нь зээл, зээлийн хүүгийн төлбөр төлүүлэхээр удаа дараа биечлэн уулзалт хийж, бичгээр шаардлага хүргүүлж зээлийн төлбөр төлөх хугацааг зээлдэгчид олгосон боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******ыг хамтран хариуцагчаар татсан.
Иймд Валютын зохицуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1,852,500 ам.доллар, зээлийн хүүд 242,498.60 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 4,746.72 ам.доллар, нийт *******ам.долларыг хариуцагч “*******” ХХК, *******нараас гаргуулахаар шаардаж байна.
1.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон “*******” ГХОХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 1,763.5 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, “*******” ХХК-аас мөн өдрийн *******дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан *******байрлах, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, 5 га талбай бүхий газар эзэмших эрх, “*******” ХХК-аас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ******* дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан ******* байрлах, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, 1,886 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, мөн тус компанийн өмчлөлийн ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 687 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилгаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...“*******” ХХК, *******нар нь сайн дураар *******ам.долларыг нэхэмжлэгчид төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон барьцаалсан дээрх “*******” ХХК-ийн газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж тодруулсан. “*******” ХХК болон “*******” ГХОХХК нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзсан гэжээ.
2. Хариуцагч “*******” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. “*******” ХХК-ийн захирал нь *******бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* болон “*******” ХХК-ийн хооронд *******дугаартай зээлийн гэрээг дүр үзүүлж байгуулсан. Учир нь энэхүү гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй. Харин “*******” ТӨҮГ-ын *******ин дахь 9 тэрбум төгрөгийн өрийг төлүүлэх зорилгоор “*******” ХК, “*******” ХХК, “*******” ТӨҮГ гэх 3 компанийн хооронд гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр “*******” ХХК-ийн авсан зээлийг “*******” ТӨҮГ урьдчилан авч, төлбөрт нь “*******” ХХК-д төмрийн хүдэр нийлүүлэх, “*******” ХХК нь уг төмрийн хүдрийг хүлээж аваад, баяжуулаад, худалдан борлуулж зээлийг төлөхөөр тохирсоны дагуу “*******” ХХК-ийн “зээлсэн” гэх мөнгө *******наас “*******” ХХК-ийн дансанд ормогцоо “*******” ТӨҮГ-ын дансанд орсон ба “*******” ТӨҮГ нь тухайн мөнгөөр *******ин дахь өрөө төлсөн.
2.2. Дээрх зээлийн гэрээний 5.15.5-д зааснаар “...зээлийн гэрээний төлбөр, төлөлтөө 2-3 сарын хугацаагаар хэтрүүлэн төлбөрийн хуваарь зөрчсөн тохиолдолд банкны анхны шаардлагаар төмрийн хүдрийн ачилтыг зогсооно.” гэж заасан. Банкнаас гаргасан хуваарь дээр эхний 4 сард нь зөвхөн зээлийн хүү төлөөд, 5 дахь сараас үндсэн төлбөр төлөх зохицуулалттай. Гэтэл эхний 3 сарын зээлийн төлбөрийг төлж байхад 4 дэх сараас төмрийн хүдрийг зогсоох тухай шаардлагыг ******* гаргасан.
Тодруулбал, *******наас “*******” ТӨҮГ-т зээлийн үүрэг зөрчсөний улмаас нийлүүлэлтийг зогсоох тухай 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн шаардлагын дагуу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “*******” ТӨҮГ-аас төмрийн хүдрийн нийлүүлэлтийг зогсоосон. Энэ хүртэлх зээлийг “*******” ХХК нь ашигласан. Үүнээс хойш төмрийн хүдэр нийлүүлэхэд ашиглах зориулалттай зээлийн мөнгийг ашиглах боломжгүй болсон.
Зээлийн гол нөхцөл нь гуравласан гэрээний дагуу “*******” ТӨҮГ-аас төмрийн хүдэр авч зээлийг төлөх байсан ба ******* нь анхны шаардлага, гэрээний үүргээ зөрчиж, 2-3 сарын хугацаа хэтрүүлээгүй, төлбөр төлөлт хугацаандаа явагдаж байхад төмрийн хүдрийн нийлүүлэлтийг зогсоосон буюу тухайн зээлийг ашиглах боломжийг өөрсдөө хаасан атлаа үүнээс хойшхи хүүг тооцож зээлийг шаардсан.
Манай компанид олгосон зээл 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зориулалтын дагуу ашиглагдаагүй учраас хүүг төлөх хуулийн үндэслэл байхгүй бөгөөд ******* зээлийн гэрээний үүргээ зөрчиж, төмрийн хүдрийн ашиглалт, нийлүүлэлтийг зогсоосноор бий болсон үр дагавар гэж үзэж байна.
2.3. Зээлийн гэрээ нь зээлдэгчийн өмчлөлд тодорхой мөнгөн хөрөнгийг шилжүүлээд, зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр зориулалтын дагуу захиран зарцуулах эрхтэй байтал энэ эрхийг эдлүүлээгүй.
Иймд үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс болж үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тул уг хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, мөн зээл ашиглагдаагүй учраас зээлийг буцаан төлөх үндэслэлгүй болно гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Хариуцагч “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримт, тус компанийн дүрмээс харахад “*******” ХХК нь нийт 6 хувьцаа эзэмшигчтэй байх тул хамтран хариуцагчаар татсан нь хуульд нийцэхгүй, хариуцлага хүлээх үндэслэлгүй гэжээ.
4. Хариуцагч “*******” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч *******ээс зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурах, эдгээр гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, мэдүүлэг гаргах эрхийг “*******” ХХК-д олгоогүй. Уг барьцааны гэрээнд тус компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй. Мөн барьцааны гэрээ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу бүртгэгдээгүй, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт зааснаар газрын кадастрын зургийг хавсаргаагүй тул барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно.
4.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “*******” ГХОХХК, “*******” ХХК-ийн хөрөнгүүдийг барьцаалсан ба эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр “*******” ХХК-ийг хариуцагчаар татаж, түүний хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь зөвхөн ганц барьцаалуулагчийн эрх ашиг хөндөгдөж байна.
Иймд дээрх үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “*******” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр хангуулах хууль зүйн үндэслэлгүй тул зээлийн гэрээний үүргийг тус компанийн барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас *******төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх *******төгрөг болон хариуцагч *******ад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн №*******, НТД:******* дугаартай, ******* байрлах, 1,886 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн №*******, ******* дугаартай 687 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь “*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* байрлах 1,763.5 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж, уг хаягт байрлах “*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн №*******, НТД:******* дугаартай 5 га эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,229,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 23,006,788 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас “зээлийн гэрээний үүргийн зөрчил үүсэхэд үүрэг гүйцэтгүүлэгч болох “*******” ХХК-ийн буруутай үйлдэл нөлөөлсөн буюу зээлийн төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд саад хийсэн байх тул Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч “******* нь хүү шаардах эрхээ алдсан” гэж дүгнэж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
А. Иргэний хуулийн 48 дугаар зүйлд болзол тавьж хэлцэл хийсэн этгээдийн үүргийн талаар зохицуулсан байдаг тул тухайн хуулийн зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь талууд болзол тавьж хэлцэл хийсэн байх шаардлагатай.
1. “*******” ТӨҮГ, “*******” ХХК болон “*******” ХК нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаартай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээний хувьд: “*******” ТӨҮГ, “*******” ХХК болон “*******” ХК нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаартай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээгээр Б тал буюу “*******” ХХК гэрээнд заасан төлбөрийг А тал буюу “*******” ХХК-д шилжүүлсэн тохиолдолд В тал буюу банк А талын зээлийн төлбөрт тухайн төлбөрийг тооцож, зээлийн төлбөр дууссан тухай мэдэгдлийг талуудад өгсөн үеэс А тал Б тал руу төмрийн хүдэр ачиж, нийлүүлэх үүрэг үүсэхээр харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ.” гэж зааснаас үзвэл аливаа үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэхээр тохиролцсон хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Гэтэл дээрх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээний хувьд “*******” ХХК гэрээнд заасан төлбөрийг “*******” ТӨҮГ-т шилжүүлж, банк нь “*******” ТӨҮГ-ын зээлийн төлбөрт тухайн төлбөрийг тооцож, зээлийн төлбөр дууссан тухай мэдэгдлийг талуудад өгсөн үеэс төмрийн хүдэр нийлүүлэх буюу хэлцэл хэрэгжиж эхлэхээр тохиролцсон тул Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан “болзол тавьж хийсэн хэлцэл” гэж үзнэ.
Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар талууд шударга ёсны зарчмын дагуу тохирч байгаа болзол бий болоход саад учруулж болохуйц аливаа үйлдлийг хийж болохгүй буюу гэрээнд заасан болзол бий болохоос өмнө эсрэг тал үүргээ гүйцэтгэхэд саад болох үйлдэл хийх эрхгүй байхаар зохицуулсан.
Банкны хувьд дээрх төмрийн хүдэр нийлүүлэх гэрээний 1.5, 1.6-т заасан “*******” ТӨҮГ-ын данстай холбоотой мэдээлэл болон зээлийн төлбөр дууссан тухай мэдэгдлийг нэн даруй талуудад өгөх үүргийг биелүүлсэн буюу гэрээнд заасан болзол бий болсон. Улмаар “*******” ТӨҮГ нь “*******” ХХК-д төмрийн хүдрийг нийлүүлж эхэлсэн нь үйл баримтаар тогтоогдож байна.
Иймд ******* дугаартай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээний хувьд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэл байх бөгөөд тус гэрээнд заасан болзол бий болсон байх тул гэрээний талууд Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үүргийг зөрчөөгүй байна.
2. *******, “*******” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаартай зээлийн гэрээний хувьд: *******, “*******” ХХК-ийн байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаартай зээлийн гэрээгээр банк *******ам.долларыг тодорхой хугацаатайгаар “*******” ХХК-д шилжүүлэх, “*******” ХХК нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл зэргийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон.
*******, “*******” ХХК-ийн байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаартай зээлийн гэрээний хувьд аливаа үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэхээр тохиролцоогүй байх тул болзол тавьж хийсэн хэлцэлд тооцох үндэслэлгүй. Гэвч анхан шатны шүүх уг гэрээг болзол тавьж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж буй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаартай зээлийн гэрээгээр банк *******ам.долларыг тодорхой хугацаатайгаар “*******” ХХК-д шилжүүлэх, “*******” ХХК нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл зэргийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэл бус мөн хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх тул Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Иймд шүүх *******наас “*******” ТӨҮГ-т 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хүргүүлсэн төмрийн хүдрийг зогсоох тухай хүсэлтийг Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
“*******” ТӨҮГ, “*******” ХХК болон “*******” ХК нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаартай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээг байгуулсан. “*******” ХХК нь тус гэрээний төлбөрийг санхүүжүүлэх зорилгоор *******тай 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээг байгуулан зээл авсан ба тус гэрээгээр ******* нь төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнээс үүсэх зээлдэгчийн шаардах эрхийг барьцаалсан тул банкны зүгээс “*******” ТӨҮГ-т 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр “*******” ТӨҮГ-аас “*******” ХХК руу нийлүүлэх төмрийн хүдрийг зогсоох тухай хүсэлтийг хүргүүлсэн.
Б. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гэрээнд заасан үүргийг хэрэгжүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Мөн үүргийн эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээр үүргийн гүйцэтгэлийг хангах үүргээсээ чөлөөлөгдөхгүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хүртэл “*******” ХХК тухайн үүргийг банкны өмнө хүлээсээр байх болно.
Банкны хувьд *******, “*******” ХХК-ийн байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаартай зээлийн гэрээнд заасан үүргийн хүрээнд “*******” ХХК-д *******ам.долларыг тодорхой хугацаатайгаар шилжүүлсэн буюу гэрээнд заасан үүргийг биелүүлсэн тул банкийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
*******ны “*******” ТӨҮГ-т 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хүргүүлсэн “*******” ХХК-аас “*******” ХХК руу нийлүүлэх төмрийн хүдрийг зогсоох тухай хүсэлтийг үүрэг гүйцэтгүүлэгчийн хийх ёстой байсан үйлдлийг гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй. Учир нь банк болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээгээр банк “*******” ХХК-д “*******” ХХК руу нийлүүлэх төмрийн хүдрийг зогсоох тухай хүсэлт өгч болохгүй гэх үүрэг хүлээгээгүй.
Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдахаар заасан. Банкны хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байх тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд хүү авах эрхээ алдах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6.2. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаартай зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг эхний 3 сарын үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлж, хүүгийн төлбөрийг төлөх, 4 дэх сараас эхлэн үндсэн төлбөрийг хүүгийн төлбөрийн хамт төлөхөөр тохиролцсон талаарх нотлох баримтыг шүүх зөв үнэлж чадаагүйн улмаас “эхний 4 сарын үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлж, хүүгийн төлбөрийг төлөх, 5 дахь сараас эхлэн үндсэн төлбөрийг хүүгийн төлбөрийн хамт төлөхөөр тохиролцсон” гэж буруу дүгнэсэн.
Мөн шүүхэд зээлийн хяналтын тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн /3хх183/ ба уг баримтад “*******” ТӨҮГ нь 2018 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сард ******* ам.долларын үнэ бүхий 85,820.62 тн төмрийн хүдрийг “*******” ХХК-д нийлүүлснийг банк баталгаажуулсан. Тухайн саруудад нийлүүлсэн төмрийн хүдрийн хэмжээ, үнийг харьцуулахад зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх байсан үндсэн зээл, хүүгээс их байна.
“******* ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын байдлаар ******* ам.доллар бүхий төмрийн хүдрийг “*******” ТӨҮГ-аас авч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн үндсэн зээлд ******* ам.доллар, зээлийн хүүд ******* ам.долларыг *******анд төлөх бүрэн боломжтой байсан боловч тухайн сард төлбөр төлөөгүй. Цаашид төмрийн хүдрийг “*******” ХХК-д нийлүүлсэн тохиолдолд *******ны буцаан төлөгдөх зээл эрсдэлд орж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул төмрийн хүдрийн нийлүүлэлтийг зогсоосон.
Анхан шатны шүүх “зээлийн гэрээг байгуулахдаа 4 сарын үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлсөн талаар тохиролцсон” гэж үндэслэлээ тайлбарласан боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй буюу 1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудсанд авагдсан “*******” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/91 дугаартай албан хүсэлтээр “*******” ХХК нь 2018 оны 04 дүгээр сард зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг *******анд төлөхөө мэдэж байсан зэрэг үйл баримтыг анхаараагүй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК нарын өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэхдээ Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэн хэргийг шийдвэрлээгүй. Тус хуулийн 223, 224 дугаар зүйлийг тус тус үндэслэн талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Банк үүрэг гүйцэтгэх боломжоор хангасан эсэх асуудалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Тухайн зээлийг “*******” ТӨҮГ-т шилжүүлсэн бөгөөд “*******” ТӨҮГ нь “*******” ХК-д зээлийг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Хариуцагч “*******” ХХК нь “*******” ТӨҮГ-аас авсан төмрийн хүдрийг худалдан борлуулж, олсон орлогоос зээлээ буцаан төлөх зорилгоор банкнаас зээл авсан.
7.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д ““хүү” гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг ойлгоно.” гэж заасан. Тухайн зээлийн бодитойгоор ашиглах боломжтой байсан эсэх асуудалд шүүх дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн зээлдүүлэгч тал зээлийн гэрээнд заасны дагуу тухайн зээлийг бүхэлд нь зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүй. Гэрээнд сар бүрийн 25-ны өдөр зээлийн эргэн төлөлт хийхээр, мөн эхний 4 сар үндсэн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөхөөр тус тус заасан бөгөөд хэдэн сарын хугацаанд чөлөөлөгдөх эсэх асуудал үүссэн. Зээлийн хорооноос 4 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан. Анхан шатны шүүх зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн 4 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр заасан зээлийн гэрээг нотлох баримтаар үнэлсэн ба үндсэн зээлийн төлөлт 04 дүгээр сарын 25-ны өдөр хийгдэх байсан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн эргэн төлөлтийг графикт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төмрийн хүдэр нийлүүлэх ажиллагааг зогсоох тухай шаардлага гаргах эрхтэй байхаар заасан.
Гэтэл нэхэмжлэгч тал 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрээнд заагдсан хугацаанд төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр 04 дүгээр сарын 30-ны өдөр “*******” ТӨҮГ-т мэдэгдэл хүргүүлсний дагуу 05 дугаар сарын 01-ний өдөр “*******” ТӨҮГ-аас төмрийн хүдэр нийлүүлэлтээ зогсоосон. Үүний улмаас зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсон буюу 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи зээлийг ашиглах боломж 100 хувь хаагдсан гэж үзэж байна. Хэргийн бодит нөхцөл байдалд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.
7.3. Хариуцагч нар төмрийн хүдэр борлуулж ашиг олж байсан бөгөөд олж байсан ашгаасаа зээлийн эргэн төлөлт хийгээгүй тул зээлийг хугацаанаас өмнө хаасан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Давж заалдах гомдолд дурдагдсан 2018 оны 01 дүгээр сард нийлүүлсэн гэх 23,000 тн төмрийн хүдэр нь нэг дор орж ирээгүй бөгөөд сар бүр нийлүүлэх хэмжээгээр орж ирдэг. Төмрийн хүдэр хугацаандаа нийлүүлэгдэж байгаа эсэх, төмрийн хүдрийг баяжуулж борлуулсан эсэх, борлуулалтын орлого орж ирсэн эсэх үйл ажиллагаанаас хамааран зээл төлөлтийн асуудал яригдана. Мөн тухайн үед өвлийн улирал таарсан бөгөөд өвлийн улиралд баяжуулах үйлдвэр ажилладаггүй. Зардал гаргахгүйгээр төмрийн хүдрийг баяжуулах боломжгүй тул ******* ам.долларыг бүхэлд нь “*******” ХК-д төлөх боломжгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээ нь төмрийн хүдэр нийлүүлэх гэрээтэй хамааралтай байсан.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
8.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “хариуцагч “*******” ХХК-ийг үндсэн зээл болох *******ам.доллар болон 2018 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг хүртэлх үндсэн хүү болох ******* ам.доллар, нийт ******* ам.долларыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч хариуцагчийн төлсөн зээлийн эргэн төлөлтийг дутуу тооцож “*******ам.долларын төлбөр төлсөн” гэж шийдвэрлэсэн нь алдаатай болсон.
Тодруулбал, хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хийсэн төлөлт буюу “*******” ТӨҮГ-аас шилжүүлсэн *******ам.долларын төлбөрөөс гадна зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн хүүд 68,267.83 ам.доллар, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үндсэн хүүд 70,705.97 ам.доллар, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үндсэн хүүд 68,267.84 ам.доллар, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн хүүд 28.85 ам.доллар, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үндсэн хүүд 31,877.03 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 1,191.97 ам.доллар, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэмэгдүүлсэн хүүд 9,998.70 ам.доллар, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үндсэн хүүд 8,729.09 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 1,270.91 ам.доллар, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үндсэн хүүд 70,460.38 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 113.43 ам.доллар, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үндсэн хүүд 31,791.95 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 4,206.34 ам.доллар, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үндсэн хүүд 39,243.81 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэмэгдүүлсэн хүүд 202.97 ам.доллар, нийт ******* ам.долларыг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаас гадна нэхэмжлэгчийн гаргаж өгсөн төлбөрийн хүснэгтээс харагдана. /1хх7/
Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх ******* ам.долларыг хариуцагч “*******” ХХК-ийн төлсөн нийт дүнд оруулан тооцоогүй ба хариуцагч нь үндсэн зээлд ******* ам.доллар, үндсэн хүүд ******* ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 38,656.65 ам.долларыг тус тус төлсөн буюу нийт ******* ам.долларын төлөлт хийсэн.
Анхан шатны шүүхийн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн ******* ам.доллароос хариуцагчийн зохих ёсоор гүйцэтгэсэн үүрэг болох ******* ам.долларын хасаж тооцвол ******* ам.доллар болох бөгөөд хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс өөрийн гүйцэтгэсэн үүрэг болох ******* ам.доллар буюу ******* төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байгаа болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох *******төгрөгөөс ******* төгрөгийг хассан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.
9. Хариуцагч “*******” ХХК-ийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
9.1. Нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн дүнд техникийн алдаа гарсан. Тухайн үед ******* ам.доллар нэхэмжилсэн бөгөөд уг дүнгээс төлсөн бүх дүн хасагдсан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт *******ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эрх залгамжлагч “*******” ХК нь “*******” ХХК, “******* чойр” ГХОХХК, “*******” ХХК, *******нарыг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, “*******” ХХК, “*******” ГХОХХК, “*******” ХХК-иудын хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Улмаар нэхэмжлэгч “*******” ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХХК, “*******” ГХОХХК-иудын хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаар “*******” ХХК, “*******” ХХК, *******нарыг тодорхойлж, хариуцагч “*******” ХХК, *******нараас зээлийн гэрээний үүрэгт *******ам.доллар гаргуулах, хариуцагч нар нь гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “*******” ХХК-ийн нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, *******д байрлах, 1,886 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, мөн тус компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлах, 687 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. “******* ХХК, “*******” ТӨҮГ, “*******” ХК нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаартай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгуулагджээ. /1хх75-77/
3.2. “*******” ХХК болон “******* ХХК нар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК нь *******ам.долларыг эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар жилийн 21.60 хувь, сарын 1.80 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, “*******” ХХК нь тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг төлөх, үндсэн хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн төлбөрийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцжээ.
Уг зээлийн гэрээний хавсралтаар байгуулсан зээлийн эргэн төлөлтийн хуваариар зээлдэгчийг эхний 4 сарын үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлж, зээлийн хүүг төлөх, 5 дахь сараас эхлэн үндсэн төлбөрийг зээлийн хүүгийн хамт төлөхөөр тохирсон байна.
3.3. Дээр дурдсан зээлийн гэрээний дагуу “*******” ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******ам.доллароос зээл олгосны шимтгэлийг хасаад ******* ам.доллар буюу ******* төгрөгийг “*******” ХХК-ийн эзэмшлийн *******ин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн байх ба мөн өдөр “*******” ХХК нь ******* төгрөгийг “ХХБ ******* “*******” ХХК гэрээ ******* “*******” ХХК-аас” гэх гүйлгээний утгатайгаар “*******” ТӨҮГ-т шилжүүлжээ. /1хх79-80/
3.4. Дээрх 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон талууд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр барьцааны гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр “*******” ГХОХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* байрлах, 1,763.5 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, “*******” ХХК-ийн нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, мөн тус хаягт байрлах, 5 га талбай бүхий газар эзэмших эрх, “*******” ХХК-ийн нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, ******* байрлах, 1,886 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, мөн тус компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******тоот хаягт байрлах, 687 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалжээ. /1хх125, 2хх139/
3.5. Дээрх “*******” ХХК-ийн нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, ******* байрлах, 1,886 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр зээлийн барьцаанд, мөн тус компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан “*******” ХХК болон “*******” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаартай зээлийн гэрээ болон “*******” ХХК, “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан ******* дугаартай барьцааны гэрээг тус тус 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийн барьцаанд бүртгүүлжээ. /1хх111-124, 3хх26/
3.6. Хариуцагч “*******” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд зээлийн төлбөрийг төлжээ. /1хх7, 4хх111-113/
3.7. Хариуцагч “*******” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан тус компанийн өмчлөлийн *******тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 687 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ******* дугаартай барьцааны гэрээг бүртгэсэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн улсын бүртгэлийг, мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ******* дугаартай барьцаалбарыг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх бөгөөд тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШЗ2024/9365 дугаартай шүүгчийн захирамжаар “тус шүүхэд хянагдаж буй зээлийн гэрээг хүчин төгөлдөр эсэх талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэснээр уг шаардлагыг захиргааны шүүхээр хянуулах нь зүйтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/ШТ2024/0918 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ. /3хх79-86/
4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас хариуцагч “*******” ХХК-ийн төлсөн зээлийн төлбөрийн тооцооллын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
4.1. “*******” ХХК, “*******” ХХК нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан ба тус зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “******* ХХК, “*******” ТӨҮГ, “*******” ХК нарын хооронд ******* дугаартай төмрийн хүдэр нийлүүлэх гурван талт гэрээ байгуулагджээ.
Уг төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнд А тал нь “*******” ТӨҮГ, Б тал нь “*******” ХХК-ийг гэж тус тус тодорхойлж, уг гэрээний 1.1-д ““А тал” болон *******ны хооронд 2012-2014 оны хооронд үүссэн зээлийн өр төлбөрийн үлдэгдэл болох нийт ******* төгрөгийн төлбөр тооцоог барагдуулахад энэ гэрээний зорилго оршино.” гэж, мөн тус гэрээний 1.4-т ““Б тал” гэрээний дагуу хүлээн авах төмрийн хүдрийн нийт төлбөр болох гэрээний 1.1-д заасан дүнг бүхэлд нь урьдчилан А талын *******ин дахь дансанд төлнө.” гэж тус тус заажээ. /1хх75-77/
Дээр дурдсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаартай зээлийн гэрээг харьцуулан дүгнэхэд, хариуцагч “*******” ХХК нь “*******” ХХК-аас *******ам.долларын зээл авч, уг зээлийн мөнгөн хөрөнгийг “*******” ТӨҮГ-т шилжүүлсэн, “*******” ТӨҮГ-аас төлбөрт нь “*******” ХХК-д төмрийн хүдэр нийлүүлж, “*******” ХХК нь нийлүүлсэн төмрийн хүдрийг худалдан борлуулах замаар “*******” ХХК-аас авсан зээлийг төлөх агуулгатай байна.
Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнд гэрээний зорилгыг “*******” ТӨҮГ-ын зээлийн гэрээний төлбөрийг төлөх агуулгаар тодорхойлсон байгаа учраас хэдийгээр “*******” ХХК болон “******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дугаартай зээлийн гэрээнд уг нөхцөлийг тодорхойлоогүй боловч зээлийн гэрээ байгуулах урьдчилсан нөхцөлийг өөр гэрээгээр тохирсон буюу Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
4.2. “*******” ХХК-аас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээний төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр төмрийн хүдрийн нийлүүлэлтийг зогсоох тухай ******* дугаартай албан бичиг “*******” ТӨҮГ-т ирүүлсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төмрийн хүдрийн нийлүүлэлт зогссон.
Хариуцагч “*******” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг бүхэлд нь “*******” ТӨҮГ-т шилжүүлсэн ба хариуцагчийн хувьд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үндсэн зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тул зээлийн хүүг төлөх үүрэг хүлээхгүй. Энэ талаарх хариуцагч “*******” ХХК-ийн тайлбар үндэслэлтэй.
4.3. Хариуцагч “*******” ХХК нь үндсэн зээлд *******ам.доллар, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлбөл зохих зээлийн хүүд ******* ам.доллар, нийт төлөх төлбөр ******* ам.доллар байх бөгөөд үүнээс хариуцагч “*******” ХХК нь ******* ам.долларыг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тооцоо гаргасан баримт, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /1хх7, 4хх111-113/
Тодруулбал, хариуцагч “*******” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн хүүд 68,267.83 ам.доллар, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үндсэн хүүд 70,705.97 ам.доллар, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үндсэн хүүд 68,267.84 ам.доллар, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн хүүд 28.85 ам.доллар, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үндсэн хүүд 31,877.03 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 1,191.97 ам.доллар, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэмэгдүүлсэн хүүд 9,998.70 ам.доллар, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үндсэн хүүд 8,729.09 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 1,270.91 ам.доллар, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлд ******* ам.доллар, үндсэн хүүд 412,858.51 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 21,672.33 ам.доллар, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үндсэн хүүд 70,460.38 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 113.43 ам.доллар, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үндсэн хүүд 31,791.95 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 4,206.34 ам.доллар, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үндсэн хүүд 39,243.81 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэмэгдүүлсэн хүүд 202.97 ам.доллар, нийт ******* ам.долларыг төлж барагдуулжээ.
Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн ******* ам.долларыг хариуцагчийн төлсөн нийт дүнд оруулан тооцоогүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч “*******” ХХК-аас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт ******* ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Монголбанкны ам.долларын ханш /1 ам.доллар - 2,667.12 төгрөг/-аар тооцож ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* ам.доллар буюу ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.
5. Харин анхан шатны шүүх хариуцагч “*******” ХХК-ийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар болон хариуцагч *******ад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
6. “*******” ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХК нь хүү шаардах эрхээ алдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.
Учир нь хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгүүлэгчийн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах талаар Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т тус тус заасан зохицуулалт нь гэрээнд заасан хүү бус иргэний эрх зүйн хариуцлагын хүрээнд хуулиар тогтоосон хүүд хамаарах бөгөөд “*******” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг урьдчилан саатуулах үүрэг хүлээхгүй тул анхан шатны шүүх уг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг залруулав. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангана.
Мөн нэхэмжлэгч “*******” ХК нь барьцаа хөрөнгө болох газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад баримтална.
7. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад нэхэмжлэгч, хариуцагчийн нэрийг тодорхой заасан өөрчлөлтийг оруулж, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад гаргасан техникийн шинжтэй алдааг залруулж найруулгын өөрчлөлт оруулна. Тухайлбал, Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн бөгөөд барьцаалуулагч буюу хариуцагч “*******” ХХК нь барьцаа хөрөнгийн хувьд зөвхөн эзэмших эрхтэй учраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг газраар бус газар эзэмших эрхээр хангуулахаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад тусгах нь зүйтэй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03737 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад “...хариуцагч “*******” ХХК-аас ******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт болон хариуцагч *******ад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтад “Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “*******” ХХК-ийн нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, ******* байрлах, 1,886 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, хурлын заал, хүзүүвчийн зориулалттай, 687 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж,
3 дахь заалтад “...заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК, ******* нарт холбогдуулан “*******” ГХОХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* байрлах, 1,763.5 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, уг хаягт байрлах “*******” ХХК-ийн нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, 5 га талбай бүхий газар эзэмших эрхээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.” гэж,
4 дэх заалтад “....хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 17,517,572 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч “*******” ХК-ийн 5,380,676 төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн 5,576,966 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЦОГТСАЙХАН