Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх  даргалж тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Хүсэлт гаргагч:  *****/РД:

Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****, нарийн бичгийн дарга Б.Даваахүү оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *****той 2000 онд танилцаж, 2005 хүртэл хамт амьдарсан бөгөөд бидний дундаас 2001 онд охин ***** төрсөн. Бид таарч тохирохгүйн улмаас 2005 оны 5 дугаар сараас тусдаа амьдарахаар болж би охинтойгоо Улаанбаатар хотод амьдрах болсон бөгөөд бага хүү *****хоо эцэгтэй нь танилцаж одоо хамт амьдарч байна. Энэ бүхий л хугацаанд охин маань 2 удаа л аавтайгаа уулзаж хөдөө явж байсан. Охин маань *****т явж байгаад 2008 онд *****ын 1 дүгээр баг сургуульд элсэн суралцаж одоо 9 дүгээр ангид сурч байна. Төрөөс хүүхдэд мөнгөн тэтгэлэг олгож эхлэх үед буюу 2012 оны 11 сараас эхлэн би Төрийн банкинд охин, хүү хоёртоо данс нээлгэж тухайн дансыг нь Нийгмийн халамжийн сантай холбуулснаар хүүхдүүдэд маань сар бүр олгогдож байсан 20 000 төгрөг шууд аднсанд нь ордог болсон. Гэтэл хүүгийн маань дансанд орж байгаа боловч охин *****гийн дансанд 2013 оны 1 дүгээр сараас эхлэн мөнгө орохоо больсныг мэдээд банкнаас лавлахад энэ хүүхэд ***** гэдэг хүнээр овоглосон байна гэж надад хэлсэн. ***** нь охины маань эцэг *****ийн ээж нь бөгөөд миний бие энэ асуудлаар хөөцөлдөх гэсэн боловч зав чөлөө гарахгүй байсаар 2016 оны 2 дугаар сард яагаад эмэг эхээрээ овоглох болсон, овог өөрчлөгдсөн талаар мэдээллийг авахаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт хандсан ба тус газраас надад өгсөн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн В/3621 дугаар албан бичигт миний охиныг 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эмэг эх ***** нь үрчилсэн тухай хариу өгсөн. Миний охин төрснөөсөө хойш бүхий л хугацаанд надтай хамт амьдарч ирсэн байтал хууль бусаар үрчлэгдсэнд гомдолтой байх тул миний охин *****г Д*****т үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү. Мөн миний бие хариуцагчаар *****г татан оролцуулж төрөөс олгож буй хүүхдийн мөнгө гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, үрчлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаа дэмжиж байгаа тул хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж өгнө үү.

Гуравдагч этгээд ***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хүү ***** нь *****тай ханилан сууж байгаад 2005 оны 5 дугаар сараас салж тусдаа амьдрах болсон. Иймд 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ач охин *****г үрчилж авсан, миний бие одоо өндөр настай болсон тул эх *****д буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байна.

            Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч болон гуравдагч этгээдийн  тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *****г 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *****т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч шаардлагаа ”....охин *****г хууль бусаар, миний зөвшөөрөлгүйгээр надад мэдэгдэлгүйгээр бусдад үрчлүүлсэн, үрчилсэн гэх *****ын асрамжинд охин маань байгаагүй байхад үрчлэлтийг бүртгэсэн байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэж тодорхойлсон бөгөөд хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасантай нийцэж байх учир хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэв.

Хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.4 дэх хэсэгт заасан “хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасныг баримтлан гаргасан нь үрчлэгдсэн охин ***** эх *****ийн асрамжинд ***** оршин суудаг болохыг тодорхойлсон тус хорооны Засаг даргын болон “***** 1 дүгээр дунд сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, шилжин ирсэн тухай тодорхойлолт зэрэг баримт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

Гуравдагч этгээд буюу  үрчлэгч ***** нь өөрийн хүү *****н охин *****г 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үрчлэн авсан гэх боловч охиныг асрамжиндаа аваагүй, үрчлэн авсан тухай түүний эх ***** мэдээгүй байсан ба тэрээр үрчлэлтийг хүчингүй болгохыг зөвшөөрнө, маргаантай зүйл байхгүй гэж тайлбарласан болно.  

Хүсэлт гаргагч нь үрчлэлтийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /УБСЕГ/-т хандсан бөгөөд тус байгууллагаас Гэр бүлийн тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “. . .хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан бол төрүүлсэн эцэг, эхийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэж зааснаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх зүйтэй гэсэн хариу өгсөн байна.

УБСЕГ-аас тус шүүхэд ирүүлсэн Хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас ХААТР-12 маягтаас үзэхэд үрчлэлтийг бүртгэсэн *****гын газрын Иргэний бүртгэл хариуцсан ажилтан нь Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж үрчлэлтийг бүртгэсэн  болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хүүхэд үрчилснийг бүртгэхдээ хуульд заасан бүрдүүлбэл зохих баримтыг бүрдүүлээгүй, үрчлүүлэгчийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй, зөвхөн мэдэгдэх хуудсыг үндэслэсэн нь хууль зөрчсөн байна гэж дүгнэлээ.

Үрчлүүлэгч болон үрчлэн авагч нарын хүсэл зоригоор үрчлэлт хийгдээгүй, ямар баримтыг үндэслэн бүртгэсэн нь тодорхойгүй  байх тул Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дах хэсэгт зааснаар  үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.   

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, 145.7 дах хэсэгт заасныг баримтлан үндэслэн үрчлэлтийг хүчингүйд тооцож,*****нд төрсөн охин *****эх *****гийн асрамжид үлдээж шийдвэрлэв. 

          Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дах хэсэгт заасныг баримтлан 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *****г *****т үрчилсэн үрчлэлтийг  хүчингүйд тооцож, *****г эх *****ийн нарын асрамжид үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.     

                                                                                             

                                        ДАРГАЛАГЧ                                 Т.БАТСҮХ