| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0843/Э |
| Дугаар | 1430 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 1430
2019 09 12 2019/ШЦТ/1430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Э.Гэрэлмаа,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1906 01980 0983 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Харуул Алтай хотхоны 106 байрны 43 тоотод 9 настай А.Очбадрах, 3 настай А.Эрхсаран нарыг гэртээ байхад нь хаалгыг нь тогшин орж паспорт авах гэсэн юм хайж ол гэж хуурч мэхлэн хууль бусаар нэвтрэн орж нууцаар их гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний монетон бөгж, монетон гинж, дамино брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг, своровский брэндийн эмэгтэй хүний ээмэг бөгж, гинж зэрэг эд зүйл хулгайлан авч 1.917.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Хохирогч Х.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 9 настай, 3 настай 2 хүүхэд гэрт үлдсэн. 12 цаг өнгөрч байхад 9 настай хүүхэд маань ээж рүүгээ залгаж гэрт хүн орж ирсэн талаар хэлсэн байсан. Эхнэр надад хэлээд би гэртээ орж ирэхэд 2 хүүхэд байсан. Гал тогооны тавиур дээр байсан монетон бөгж, гинж, их гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Хүүхдээсээ юу болсоныг асуухад хаалга нүдээд онгойлгоход хар хувцастай настай эрэгтэй хүн орж ирээд паспорт хаана байна гэж асуусан. Манай хүү жижиг өрөөнд орж паспорт хайж байх хооронд дээрх эд зүйлийг аваад гарсан байсан. Хулгайд алдсан цаг болон 100.000 төгрөг хүлээн авсан. Одоо 1.797.000 төгрөгийн хохирол үлдсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,
Насанд хүрээгүй гэрч А.Очбадрахын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэртээ дүү 3 настай Эрхсарангийн хамт байж байхад хаалга тогшиж тайлж өгөхөд 50 гаруй насны хөгшин өвөө сайн уу миний дүү гээд гэрт орж ирээд паспорт хаана байна гэж надаас асуухад би өөдөөс нь манайд тийм паспорт байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд намайг тэр хөгшин настай өвөө паспорт хай гэж хэлээд би унтлагынхаа өрөөндөө паспорт хайж байгаад ямар нэгэн паспорт байхгүй байхаар нь ээж рүү залгахад тэр хөгшин өвөө гэрээс гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
-Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
/хх-ийн 8-12/,
-Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18/,
Тод үнэлгээ ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/194 дугаартай:
Их гарын мөнгөн аяга 1 ширхэг нь 350.000 төгрөг, 5.6 граммын эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг нь 392.000 төгрөг, 7 граммын эрэгтэй хүний монетон гинж 1 ширхэг нь 455.000 төгрөг, Дамино брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг нь 120.000 төгрөг, грамм тодорхойгүй сваровски брэндийн эмэгтэй хүний ээмэг, зүүлт, бөгж, гинж 600.000 төгрөг, нийт 1.917.000 төгрөгийн үнэ ханштай гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27/,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн академийн автобусны буудлаас хойшоо алхаж байгаад өндөр байрны зүүн талын 106 дугаар байрны орц руу орж нэг айлын хаалга тогшиж үзэхэд бага насны хүүхэд хаалга тавьсан. Аав, ээж нь хаачсан юм, ах нь аавтай нь уулзах гэж явна гэхэд тэр хүүхэд ажилдаа явсан гэж хэлхээр нь аавтай нь уулзъя гадаад паспорт авъя гэж хэлээд орсон. Хүүхэд жижиг өрөө рүү ороод хайж байх хооронд гал тогооны өрөөнөөс том гарын мөнгөн аяга, ээмэг зүүлт, монетон гинж, бөгж, эмэгтэй хүний цаг байхаар нь аваад ах нь явлаа гээд гарсан. Гарч яваад эмэгтэй хүний ээмэг бөгжийг үзэхэд төмөр гоёлын зүйл байхаар нь хаячхаад үлдсэн мөнгөн аяга, эрэгтэй хүний монетон бөгж, гинжийг нийлүүлээд Нарантуул захын хойд талын нүхэн гарц дээр нэг хүүхэнд зарсан. Тэр мөнгөөрөө эм тариагаа авсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоох баримтууд /хх-ийн 38-83/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Шүүгдэгч Б.Бын бага насны эрх зүйн чадамжгүй хүүхдийг хуурч гэрт нь орсон үйлдэлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.
Баян зүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах хамгаалалттай орон байранд нэвтэрч гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаартай шүүгчийн захирамжаар ялтан Б.Бт оногдуулсан хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн ялыг 03 жил 02 сараар тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Б.Быг хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэж сулласан зүйл үгүй байх бөгөөд түүнд 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдлэж дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэл бүхий баримтууд болох шүүхийн шийдвэрийг прокурор шүүх хуралдаанд гаргаж өгсөн болно.
Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос 100.000 төгрөг болон эмэгтэй хүний бугуйн цагийг хохирогчид хүлээлгэн өгсөн байх ба тус цагийг 120.000 төгрөгийн үнэ ханштай болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон тул 220.000 төгрөгийг нийт хохиролоос хасч 1.697.000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогч Х.Анхбаярт олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хэргийн учир цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон