Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1426

 

2019        09         12                                   2019/ШЦТ/1426

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч П.Болормаа, 

Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.О-г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05817 1372 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О нь согтуурсан үедээ 2018 оны 07 сарын 05-ны шөнө 23 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ритм" караокед иргэн Б.Одгэрэлийг толгойн тус газар нь пивоны хайрцагаар цохиж, хөлөн дээр нь дэвсэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч М.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 07 сарын 05-ны шөнө 23 цаг 30 минутын орчим ажлаа хийж байтал 8 номерийн өрөөнд үйлчлүүлж байсан 1 эмэгтэй үйлчлүүлэгч зөөгч Бунддуламтай муудалцаад тэр 2 гарч явахдаа Бундаа намайг үлдсэн хүмүүсийг гаргаарай гэхээр нь дээшээ гарахад нэг эрэгтэй хүн чармай шалдан өрөөний шалан дээр шээгээд кордидорт бөөлжсөн байсан. Би уг хүнд шортыг углаад гаръя гээд ажлынхаа залууг дуудаад өргөөд гаргуулсан. Шатан дээр суулгахад надруу гичий нохой гээд дайраад мөн тэр хавьд байсан өөр залуучуудтай муудалцаад буцаж орно гэж хэлээд дайраад байхаар нь би тэр эрэгтэйд одоо оруулахгүй тортой хувцасыг чинь цаана чинь тавьсан юмаа аваад яв гэхэд орно гээд дайраад байсан. Хамгаалагч Самдан боль гэж хэлээд түлхэхэд тэр эрэгтэй Самданг цохиод барьцалдаад авахаар нь би дундуур нь орж салгахад тэр эрэгтэй миний баруун хөл дээр дэвссэн. Тэр эрэгтэйг цааш нь түлхээд Самданг хойш түлхэж явахад миний хойноос юмаар цохисон. Би эргэж хархад цэнхэр өнгийн пивоны авдраар цохисон байсан.

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн үед би Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс ирэхэд нөгөө нөхөр эхнэртэйгээ байсан. Ах нь юу ч санахгүй байна уучлаарай, тохиролций гэхээр нь та миний эмчилгээний зардлыг өгчих томографикийн 250.000 төгрөг, нэг барихад 20.000 төгрөг 5 өдөр бариулана нийт 350.000 төгрөг өгчих гэхэд за гэж хэлээд явсан. Орой нь над руу 100.000 төгрөг байна авах уу гэхэд та нар нэг мөсөн бөөнөөр нь өгчих гэж хэлээд мөнгийг авалгүй явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-38/,

 

Гэрч П.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн:

... хамгаалагч Самданд "чи дээшээ орж 08 дугаарын өрөөнд байгаа залууг өргөөд гаргаад ир" гэж хэлэхэд Одгэрэл, Самдантай цуг 2 давхарлуу гарч буулгаж ирсэн. Самдан тэр залууг чи зүгээр яваа гэхэд өөдөөс нь зодолдох гээд дайраад байсан. Одгэрэл тэр хоёрын дундуур орж салгаад Самдангийн өөдөөс харж түлхээд явж байхад араас нь пивоны авдараар Одгэрэлийн толгойн дагз хэсэг рүү цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 8507 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Дагзны хуйхны хаван хавдартай, 0,5х2см язарсан шархтай, зулай зүүн дээд хэсэгт 0,5хЗсм хүрэн улаан өнгийн язарсан шархтай, баруун хөлийн 1,2-р хуруунд хаван хавдартай, 0,5х2см хүрэн улаан өнгийн тав тоготсон зулгарлтай,

Дүгнэлт: Б.Одгэрэлийн биед зулай хуйх, дагзны хуйх, баруун хөлийн 1,2-р хурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 46/,

 

-хохирогч Б.Одгэрэлээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /хх-ийн 20/,

-шинжээчээч томилсон тогтоол /хх-ийн 45/,

 

Шүүгдэгч М.Очир-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 07 дугаар сарын 05-ны оройн 19 цаг өнгөрч байхад есүүлээ караокед орсон. 2 шил 0,75 литрийн архи авч уусан. Ажлынхан цуварч явсаар байгаад гуравуулаа үлдсэн байсан. ... хамгийн сүүлд нэг эгчийг нөхөр нь ирээд авахад нь би унтлаа гээд буйдан дээр хэвтээд унтсан. Нэг сэрхэд нөгөө 2 байхгүй болчихсон танихгүй залуу гарнаас татаад босгоод байсан. тэр залууд би манай эхнэр ирж байгаа, эхнэр авч явна гэж хэлсэн. Тэр миний үгийг сонсохгүй байсаар гаргасан. Нэг мэдсэн чинь би гадаа цээж, хөл хэсгээрээ нүцгэн сууж байсан. Танихгүй залуу ирээд Сансарын Баянцээлд байх цагдаагийн постон дээр авч ирж өгсөн. Тэндээсээ эрүүлжүүлэхэд орсон. Маргааш нь зөөгч охинтой уулзахад толгойг нь хагалсан гэж байсан толгойг нь харахад улаан зураас байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-41, 53-54/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс яллагдагч М.О-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-57/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Очир-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.О нь согтуурсан үедээ 2018 оны 07 сарын 05-ны шөнө 23 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ритм" караокед иргэн Б.Одгэрэлийг толгойн тус газар нь пивоны хайрцагаар цохиж, хөлөн дээр нь дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч М.Очир-Эрдэнийг хүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Тухайн гэмт хэрэг нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусах хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүий эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон