| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0088/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бийн Аод холбогдох 1935001540083 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 28-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Т овогт Бийн А /РД:................................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны орой Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их өргөө” караокед, мөн иргэн Б.Аийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны орой хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Оийг Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их өргөө” караокед болон Б.Аийн гэрт тус тус зодсон болох нь хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр миний төрсөн дүү Б.Оийн нөхөр Б.А манай ирээд “Ах дүү нараараа хамт хоолонд орьё” гэж хэлсэн бөгөөд 20 цагийн үед “Их Өргөө” рестораны караокед миний нөхөр Ц, дүү А, түүний эхнэр, дүү О, түүний нөхөр А, манай хамаатны С гэдэг залуугийн хамтаар 2 цаг авч дуулахдаа бид нар 2 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. “Их Өргөө” рестораны ОО-ийн өрөөнд би Стай уулзаад “Чи битгий архи уугаад бай. Эхнэр, хүүхэд чинь эмнэлэгт сэхээнд байхад хоол, цай хүргэж өгөөгүй байж чи энд байх хэрэггүй” гэж хэлснээс болоод С бид хоёр маргалдаж байтал манай төрсөн дүү А орж ирээд “Та хоёр олон нийтийн газар маргалдлаа” гэж хэлээд Сг аваад дуулж байсан өрөөндөө ороход нь би араас нь ороход С “Би энд байж болохгүй хүн үү” гэж хэлээд чанга уйлсан. А намайг “Та С юу гэж хэлсэн юм бэ?” гээд баруун гарынхаа араар миний зүүн нүд рүү нэг удаа цохиход Аын эхнэр нь болох О аваад гараад явчихсан. Би үлдээд удалгүй гарахад нүд хөхөрсөн байсан болохоор гэрт Тэс сумаас ирж хонож байгаа хүмүүсээс санаа зовоод хүргэн Аийн гэрт хонохоор очиход А эхнэрийн хамт байсан. Аоос “Чи яагаад эгчийгээ ингэж цохиж байгаа юм бэ?” гэж асуухад А “Чамайг алах байсан юм. Дутуу болсон юм гээд босож ирээд миний баруун талын нүд рүү болон толгой руу гараараа цохиход А салгаж авсан. Тухайн үед миний хамраас бага зэрэг цус гарсан юм. Тэндээ унтаж амраад маргааш өглөө Аоос “Чи яагаад эгчийгээ ингэж цохиж байгаа юм бэ?” гэж асуухад А “Чамайг алах гэж байсан юм. Машинд суучих эзэнгүй газар авч очиж ална” гэхээр нь машинд нь суухад манай гэрийн гадна ирж зогсож намайг буулгачихаад яваад өгсөн юм. Надад Аоос нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-9-р тал/,
Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би эхнэрийнхээ төрлийн хүмүүсийг жилд нэг хоолонд оруулдаг юм. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр Оийн хамт эхнэийн төрсөн эгч О, түүний нөхөр Ц, эхнэрийн төрсөн дүү А, түүний эхнэр О, эхнэрийн хамаатны залуу С нартай 20 цагийн үед “Их Өргөө” рестораны караокед орж 2 цаг дуулахдаа бид нар 2 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж ууцгаасан. Би гадна гарч тамхи татчихаад ороод ирэхэд О эгч Атой маргалдсан шинжтэй сууж байсан. Тэндээс бид нар гарч яваад би гэртээ байж байтал А эхнэртэйгээ ирсэн. Удалгүй О эгч нэлээд согтуу байдалтай ирээд Аын эхнэо О руу нэг хэлэх шиг болсон тэгтэл А О эгчийг нэг удаа алгадахад нь би боль гээд болиулсан. Би хүүхдээ авахаар яваад 30 орчим минут болоод ирэхэд О эгч манай гэрийн гадна хэвтэхээр нь гэртээ оруулж унтуулсан. Маргааш нь О эгч Атой маргалдахад нь А “Таныг гэрт тань хүргэж өгнө” гээд гэрээс хөтлөж гараад машиндаа суулгах гэсэн боловч сууж өгөхгүй болохоор нь би гарч машинд нь суулгаж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,
Гэрч Д.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бид нар Их Өргөө ресторанд орж хоол идээд нэг шил Соёрхол гэдэг архи ууж байтал Тэс сумаас манай эгч ирж байна гэж намайг утсаар дуудахаар нь би гараад явчихсан. Намайг тэнд байхад ямар нэгэн зодоон, маргаан болоогүй. Маргааш нь манай эхнэр О хоёр нүд нь хөхөрчихёөн хүнд зодуулсан байдалтай ирэхэд нь юу болсон талаар асуухад “Миний төрсөн дүү А намайг зодлоо. Манай хамаатны Сгаас болж намайг зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүргэн ах А, эгч О, хүргэн ах Ц, эгч О, манай хамаатны залуу С /С/, эхнэр О нарын хамт Их өргөө караокед орж хоол идээд 3 шил Соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэнд манай эгч О Стай маргалдаад байхаар нь би уурлаад “Яагаад олон нийтийн газар хэрэлдээд байгаа юм бэ?” гээд Сг аваад гарах гэхэд О эгч намайг бариад авах гэхэд урдаас нь баруун гараараа түлхэхэд зүүн нүд орчимд нь цохигдоод үлдсэн. Би эхнэр болон Сгийн хамт хүргэн ах Цын гадна байсан машинаа аваад хүргэн ах Аийн гарт ирээд байж байтал араас О эгч зүүн нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн. О эгч А ахын гэрт орж ирээд шууд миний жирэмсэн эхнэр О-д “Чи миний дүүг аваад явчихлаа. Намайг янхан гэж бодоо юу?” гээд түлхээд унагаар нь би уурлаад баруун нүд орчимд нь алгадаад унагаасан. Миний эхнэр Архангай аймгийн хүн бөгөөд энд ах дүү нар байхгүй. Манай эгч О миний эхнэр Отай таарамжгүй харилцаатай, өөр хүнтэй явалддаг гэх мэтээр байнга янз бүрээр хэлж доромжилдог юм. Намайг шоронд байхад нялх хүүхэдтэй нь гэрээс хөөж явуулж ч байсан. Энэ байдалд нь би дургүй явдаг байсан болохоор тэр өдөр уур хүрээд цохьчихсон юм. Миний эхнэр 2019 оны 5 дугаар сад кисер хагалгаагаар төрсөн. Хагалгааны дараах наалдацтай гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа. Бага насны 3 хүүхэдтэй амьдардаг болохоор улсын яллагчийн санал болгож байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд төвөгтэй байгаа учраас торгуулийн ял оногдуулж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Би гэм буруугаа ойлгож гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 310 дугаартай шинжээчийн “Б.Оийн биед тархи доргилт, баруун тохойны дээд хэсэг, баруун шанайны хэсэгт зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн цус хуралт, няцралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрийнхөн нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/-ээр хохирогч Б.Оийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.А нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, ам орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Оийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Аын хувийн байдлын талаар гэрч Ж.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “Б.А нь миний хадам дүү юм . Б.А нь төлөв даруу зантай, хүнд тусархаг, хүмүүстэй зөв боловсон харьцдаг, ажилсаг хөдөлмөрч зантай хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/, гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Б.А нь миний багын найз юм. Миний найз Б.А нь төлөв даруу зантай, үг, дуу цөөтэй, нийтэч, найз нөхөдийнхөө дунд нэр хүнд сайтай, хүнтэй зөв боловсон харцдаг, хүнд тусархаг хүн юм.” /хх-ийн 17-р тал/ гэх мэдүүлэгүүд хэрэгт авагдсан байна.
Хохирогч Б.О нь хохирол нэхэмжлэхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Оийн амбулаториор эмчлүүлэгчийн карт, компьютерт томографийн шинжилгээний түүх, толгойны рентген зураг бүхий CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч лсэн Т овогт Бийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн карт, компьютерт томографийн шинжилгээний түүх, толгойны рентген зураг бүхий CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Аод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ