Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 18

 

Д.*******т холбогдох

хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох, нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, прокурор Д.*******, шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.*******а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******а нарын давж заалдах гомдлоор Д.*******т холбогдох 201613000022 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1977 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Батсуурь 5 дугаар багт оршин суух хаягтай боловч одоогоор Улиастай сумын Жинст багийн Цагаан хаалганы хэсгийн 1-5 тоотод оршин суудаг, 2015 онд Монгол улсын шилдэг уяач Өргөмжлөлөөр шагнагдаж байсан, урьд Завхан аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 117 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан, Завхан аймгийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 18 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1231.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Завхан аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 01 тоот шүүгчийн захирамжаар 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 cap 14 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж байсан, хэрэг хариуцах чадвартай, овгийн гийн *******, РД: /*******/

Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан буюу бусдын олон тооны малыг давтан болон машин ашиглаж хулгайлан онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:  Завхан аймгийн Прокурорын газраас Д.*******ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, овгийн гийн *******ийг бусдын олон тооны малыг давтан үйлдлээр болон бусдын 2 үхрийг авто машин ашиглан хулгайлж 14.905.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 122 /нэг зуун хорин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.*******т өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машины үнэ болох 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч, гэрчүүдийг албадан ирүүлэхэд тухайн үеийн Тахарын албанаас гарсан 503.900 төгрөг/шүүхийн зардал/-ийг гаргуулах эсэх асуудлыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Д.*******оос гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* улсын дугаартай Газел 33021 маркийн авто машины 0402352 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсарган үлдээж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.*******ийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сум Жинст баг Цагаан хаалганы хэсэг 1-5 тоот хаягтай, 17336291487139 нэгж талбарын дугаартай, 000165385 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий гэр бүлийн хэрэгцээний 3500 м2 талбайтай газрын битүүмжлэлийг энэ тогтоолын 10 дугаар заалтын биелэлт хангагдтал хэвээр үргэлжлүүлж, Д.гийн эзэмшлийн Mazda Porceed маркийн ******* ******* улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол, В. хүрэн халзан морийг битүүмжилсэн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, Х. эзэмшлийн ******* улсын дугаартай 33021 маркийн авто машиныг битүүмжилсэн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол, З. эзэмшлийн зөв гуяндаа сартай чандмань, давхар нар саран тамгатай бүдүүн морь 1-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг ялтан, шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Д.******* миний бие ам бүл 7 эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа иргэдийн хурдан морийг уяж сойж өгдөг.

Би Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Миний ар гэрийн амьдрал маш хүнд байна. Олон сургуулийн нялх хүүхэдтэй эхнэр ажилгүй зүрхний өвчтэй эмнэлэгийн хяналтад байдаг. Одоо олон түмний үнэ цэнэтэй хурдан хүлгүүдийг харах хүнгүй хашаанд үлдсэн байгаа.

2. Өмнөх хэрэгт авсан ял нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өшөөл үзүүлэх тухай хууль хамрагдаж ялгүй болсон. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Тоором” гэх газраас иргэн Ц. 2 тооны үхрийг автомашин ашиглан хулгайлсан үйлдэл маань анх удаагийн гэмт хэрэг гэж үзэхээр байна. Миний хэргийн зүйл ангийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсөн. Энэ заалт нь хүндэвтэр гэмт хэрэгт хамаагддаг учраас би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хохиролоо сайн дураараа төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг маань тодорхой хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү.

Мөн шийтгэх тогтоолд дурдагдсан хулгай хийхдээ ашигласан ******* ******* улсын дугаартай автомашин хүний машин тул 14 сая төгрөг төлөх эдийн засгийн боломжгүй байгааг минь харгалзан үзнэ үү гэжээ.

Шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч *******а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Д.*******ийг бусдын олон тооны малыг давтан үйлдлээр хулгайлсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Ялтан Д.******* 1997, 2002 ондууда Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр шийтгэгдэж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасны дагуу ялтай байдал арилсан байхад шүүх анхаараагүй байна.

3. 2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Тоором” гэх газраас иргэн Ц. 2 тооны үхрийг автомашин ашиглан хулгайлж 1.400 000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчжээ.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэх Д.*******ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн  320.1.3-т заасны дагуу шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Учир нь хэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед тусгаарлаж болох бөгөө энэ тухай ....... шүүгч захирамж гаргана гэж заасан хэдий ч нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хэргийг тал бүрээс н ь бодитой үнэн зөвөөр шалгалгүйгээр хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал гэм буруугий хэлбэр, түүний хувийн байдал, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, үйлдэл холбогдлыг нарийвчлан шалгаагүй, хангалттай тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “... харилцан бие биенээ нотолсон, шүүгдэгч 2 үйлдэлээ хүлээн зөвшөөрч байгаа..” гэж дүгнэж Д.*******т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би өмнөх шүүх хурал дээр өмгөөлөгчгүйгээр оролцсон. Надад оногдуулсан ял хүндэдсэн. гийн машиныг 14 сая төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ талаар гомдолдоо тодорхой тусгасан гэв.

Шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч *******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Үндсэн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу шүүгдэгч Д.*******ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны 14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлоо дэмжиж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Тус шийтгэх тогтоолд шүүгдэгч 2 үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэсэн байдаг ч ямар хоёр үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа нь тодорхойгүй байдаг. Шүүгдэгч Д.******* Д.гийн 30 тооны, Д.Мөнхбатын 2 тооны адуу, Ц.аа, Х. нарын 8 тооны тэмээг хулгайлсан асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн асуудлаар маргадаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, хангалттай нотлогдсон зүйл байхгүй.  Мөрдөн байцаалтын шатанд Д.******* нийт 12 удаа мэдүүлэг өгснөөс 6 удаа өмгөөлөгчтэй, 6 удаа  өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн байсан.

Эрүүгийн хуулийн  72 дугаар зүйлийн 72.1.3-д заасан эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа өнгөрөөгүй байхад дахин 2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байсан. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг давтан үйлдсэн гэж дүгнэсэн хэрнээ шийдвэрийн тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн  55.1.3 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэрэг давтан үйлдсэн, машин механизм ашигласан гэж удаа дараа дурдсан хэрнээ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийг зөрчиж хэргийг тусгаарласан. Хэргийг тусгаарлах болсон үндэслэл нь, цагдаагийн газраас Увс аймгийн иргэн нар нь 48 тооны адууг хулгайлсан нь нотлогдсон байна гэж материал бүрдүүлж ирүүлсэний дагуу прокурорын газраас 5 дугаар сарын 16-нд ирүүлсэн хүсэлтийг даргалагч шүүгч өөрийн үзэмжээр хүлээн авч 5 дугаар сарын 17-ны өдөр тусгаарласан захирамж гаргасан. Хэргийг тусгаарласнаар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байгаа ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийг зөрчсөн.

Энэ 3 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай захирамж гаргасан хуульд зааснаар бол шүүхийн тогтоол гарах ёстой байсан. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг тусгаарласан шүүгчийн захирамжийг хүлээн зөврөөхгүй байна. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь онц хүнд ангилалд хамаарах учраас шүүгч дангаараа биш шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх асуудал гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлд зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ хэргийг бүрэн бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй бол уг хэргийг тусгаарлаж болно гэж заасан. Прокурорын гаргасан албан тоотыг хүсэлт гэж үзээд тусгаарласан нь үндэслэлгүй байна.

Яллах дүгнэлт дээр Т. 48 тооны адуу хулгайлсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддогүй. Энэ хэргийг шийдвэрлэхдээ Төртогтох, Амгалан, Мижиддорж нарын маш олон гэрчүүдийг оролцуулахаар удаа дараа хүсэлт гаргахад шүүх хүлээж аваад албадан ирүүлэх захирамж гаргаж  энэ хэргийг удаашруулсан. Тусгаарласан шийдвэртээ гомдол гаргах эрхтэйг дурдсан хэрнээ хэнд гомдол гаргахыг тодорхой заагаагүй, тэр захирамжийг хэргийн оролцогчид танилцуулаагүй. Гомдол гаргах эрхийг нь тайлбарлаж өгөөгүй.

Тусгаарласны дараа мөн онц хүнд гэмт хэргийг нэгтгэхдээ шүүх бүрэлдэхүүнээр шийдээгүй, даргалагч дангаар захирамж гаргаж шийдвэрлэсэн. 20809034 дугаартай 20819331 дугаартай 211298 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн байдаг. Хавтаст хэргийн 5 дугаар хавтас 31, 33 дугаар хуудсанд нэгтгэсэн тогтоол байдаг, 33 дугаар хуудсан дахь тогтоолыг мөрдөн байцаах тасгийн дарга Мөнхбат нэгтгэсэн. Нэгтгэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийг мөн зөрчиж зүйл заалтаа буруу бичсэн. Нэгтгэсэн тогтоол нь  буруу байгааг шүүх анзаарахгүйгээр нэгтгэсэн тогтоолоо буруу бичсэн. Гэтэл яллах дүгнэлтийн хавсралт дээр 2 хэргийг нэгтгэсэн гэж гарсан байдаг.

Шүүгчийн захирамж гаргасан шүүгч Д.Ням өмнө нь шүүгдэгчийг хорьж байсан шүүгч байсан. Хэргийг мөрдөн байцаах ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй, прокурор хяналт тавьж чадаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг зөрчсөн. Хөнгөн ангиллын хэрэгт хэрэг бүртгэгч, хүнд, онц хүнд ангиллын хэрэгт мөрдөн байцаагч ажиллах ёстой байтал 10, 11 дүгээр хавтаст 2 тооны үхэр хулгайлсан асуудлыг шалгахдаа хэрэг бүртгэгч эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Мөн хэргийг нэг мөрдөн байцаагч шалгаж дуусгах асуудлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчсөн. Хэсгийн төлөөлөгч , хэрэг бүртгэгч нар мөрдөн байцаалтын хэрэгт ороцсон байсан.

Хэсгийн төлөөлөгч хохирогчоор байцаасан, мөн гэрчүүдийг байцаасан тэмдэглэл 10 дугаар хавтасны 196-198 дугаар хуудсанд авагдсан. Хэрэг бүртгэх тасгийн дарга мөрдөн байцаалын хэрэг дээр тайлбар гаргаж, тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргуулсан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлд зааснаар шижээч томилуулж үнэлгээ тогтоох ёстой байдаг. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ, 2 тооны үхэрийн үнэлгээг тогтоохдоо хууль зөрчсөн байна. Шинжээч томилохдоо ямар байгууллагын, ямар эрх бүхий субьектээр гаргаж байгаа нь тодорхой бус байсан. Энэ талаар хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, мөн 2 тооны үхэрийн үнэлгээг сумын үнэлгээгээр гаргаж зах зээлийн үнэлгээнээс хэт дээгүүр үнэлгээ тогтоосон. гийн эзэмшлийн Mazda porceed маркийн машин нь зах зээлийн ханшаар 6 сая төгрөгийн үнэлгээтэй байна.

Энэ хэрэг дээр 6 мөрдөн байцаагч 9 хэрэг бүртгэгч ажилласан. Энэ хэргийг онц хүнд ангиллын хэрэг гэж үзвэл мөрдөн байцаагч ажиллах ёстой.  Нэг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эхэлж дуусна гэсэн зарчим Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25, 29 дүгээр зүйлийг зөрчиж нэг мөрдөн байцаагчаас нөгөө мөрдөн байцаагчид шилжүүлсэн нь ямар нэгэн тогтоол үйлдээгүй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг ноцтой зөрчсөн.

Мөн хэрэгт холбогдох 11 хохирогчид хэргийн материалыг танилцуулахгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дахь заалтыг зөрчсөн. Прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан хууль ёсны шаардлага хангаагүй. Хохирлыг бодитой тооцоогүй учраас шүүгдэгчийн өмнөх өмгөөлөгч Д. хүсэлт гаргаж үнэлгээ өөрчлөгдсөн. Яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт хохирлын тооцоонууд зөрүүтэй, нэгтгэсэн тогтоолоо буруу бичсэн байсан. 16.000.030 төгрөгний хохирол учруулж онц хүнд ангиллын гэмт хэрэг үйлджээ гэж тогтоох хэсэгтээ дурдсан мөртлөө цаашаа 30 тооны, 2 тооны үхэр гэхчлэн нийт хэдэн төгрөгний  хохирол учирсан гэдгийг яллах дүгнэлтдээ бичээгүй. Шүүх хуралдаан дээр ч энэ талаар дурдаагүй.

Шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Шүүгдэгч онц хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3-т зааснаар талуудын эрх тэгш байдлыг хангаагүй.  Өмгөөлөгчийн хувьд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй байсан учраас шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсч байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаанд гэмт хэрэг гарсан байдал, хохирлын асуудал дээр учир дутагдалтай зүйлс байдаг. Нийт 32 тооны адуу, 8 тооны тэмээний хэргийг хангалтгүй шалгасан. Нарийвчлан шалгаагүй мөртлөө яллах дүгнэлтэнд хангалттай нотлогдсон гэж үзээд тайлбар оруулсан байдаг. Тайлбар, яллах дүгнэлт 2 зөрүүтэй байдаг. Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

Прокурор Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311, 313 дугаар зүйлийн 313.4 дахь хэсэгт заасны дагуу Д.*******т холбогдох хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч Ж.*******а нарын гомдлоор оролцож дүгнэлт гаргаж байна.

Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хулгайлсан гэж байгаа адуу, тэмээний үнэлгээг гаргасан. Яллах дүгнэлтийг шүүхэд шилжүүлсний дараа дахин дүгнэлт гараад баталсныг тэмдэглэх хэсэгтээ бичээд тогтоох хэсэгтээ бичээгүй зүйл байгаа. Гэхдээ үүнийг анхан шатны шүүх зөвтгөөд шийтгэх тогтоолдоо тусгасан.

Тус хэргийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд шилжүүлсэн. Үүнээс хойш шүүх хуралдаан удаа дараа хойшилсон, шалтгаан нь Т. 48 тооны адуу алдагдсан, мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хурал удаа дараа хойшилж байсан.  Шүүгдэгчийг хэрэг бүртгэх мөрдөн байцаах болон прокурор шүүхийн шатанд өмгөөлөгч авах боломжоор хангасан.

Шүүгдэгч 2016 оны 1 сард өмнөх өмгөөлөгчийнхөө хадам ахын 2 тооны адууг хулгайлсан хэрэг гарч өмгөөлөгчөө сольсон. Энэ хэрэг шүүхэд шилжсэний дараа Ж.*******а өмгөөлөгчийг авсан. 2017 оны 03 дугаар сард шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед Д.******* өмгөөлөгчгүй оролцно гэж өөрөө хүсэлт гаргасны дагуу өмгөөлөгчгүй хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  241 дүгээр зүйлийн 241.4-т зааснаар 40 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно гэж заасан. Хэдийгээр анх шүүхэд шилжүүлсэн зүйл нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 буюу онц хүнд гэмт хэргээр шилжүүлсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар яллагдагч нь заавал өмгөөлөгч оролцуулах этгээд биш байсан. Үүнийг үндэслэж шүүх хуралдааныг явуулсан нь түүний өмгөөлүүлэх эрхийг зөрчөөгүй.

Орон нутагт аймгийн төв дээр 4-5 мөрдөн байцаагч байдаг. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч ирээгүй тохиолдолд мөрдөн байцаагчийн  даалгавараар ажиллагааг хэрэг бүртгэгч хийдэг. Мөрдөн байцаагчийн даалгавараар хэрэг бүртгэгчээс хийсэн ажиллагаа нь хууль зөрчсөн зүйл биш. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирэхэд тухайн цагдаагийн байгууллагаас түүнийг шалгахад сумд хэсгийн төлөөлөгч, аймагт хэрэг бүртгэгч ажиллагаа хийдэг. Анхны тайлбарыг өөр хүн авсан тухайд сумд хэрэг бүртгэгч авдаг. Энэ нь хууль зөрчсөн зүйл биш юм.

Мөн 6 хэрэг бүртгэгч 9 мөрдөн байцаагч ажилласан тухайд: Энэ хэрэгт 8 хэрэг нэгтгэгдэж орсон. Хэрэг нэгтгээд шалгаж байхад тухайн хэрэг бүрт мөрдөн байцаагч нарын ажиллагаа хийгдсэн байсан. Энэ нь өөр мөрдөн байцаагчийн хэрэгт нэгтгэгдсэнээс шалтгаалж байгаа, түүнээс биш Д.*******ийг гэм буруутайд тооцох гээд Завхан аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар нийлж олон тооны адуу хулгайлсан гэмт хэрэгт буруутгасан зүйл байхгүй. 

Анхан шатны шүүх хуралдаанд Д.******* өөрөө 8 тооны тэмээ хулгайлаагүй, 2 тооны адуу, 30 тооны адууг хулгайлаагүй гэж байгаач мөрдөн байцаалтын шатанд 8 тооны тэмээ хулгайлсан үйлдэл дээр хохирогч нарын мэдүүлэг байдаг. Алдсан тэмээг Завхан аймгийн хойд сумдаар хайх явцад хохирогч Баянтэс суманд өөрийнх нь тэмээнүүд нэг айлд байна гэдгийг мэдэж тэр айлд нь очсон байдаг. Баянтэс суманд очиход гэх хүнд тэмээнүүд нь байсан. Мөрдөн байцаалтын шатанд аас мэдүүлэг авахад Д.******* аас 1.500.000 төгрөг зээлээд зээлийн мөнгөө өгөхгүй  удаасан байсан.

зээлийн мөнгөө өгөөгүй надад 8 тооны тэмээгээ явуулсан байсан. Би өөрөө аваагүй, эхнэрт нь аваачиж өгсөн байсан. 2007 онд *******ийн гэрт амьдарч байсан Түвшинхүү нараар туулгаж Баянтэс сум руу хүргүүлсэн байсан. Энэ нь үйлдсэн гэмт хэргийг нь хангалттай нотолж байгаа. Д.гийн 30 тооны адуу хулгайлсан тухайн үед Д.*******, Цэцэн-Уул сумын нутагт үү гэх айлд шөнө очсон байдаг. Тухайн үед үүгийнд , гэх гэрчүүд унтаж байгаад өглөө сэрэхэд нь Д.******* нэлээн холоос ирсэн бололтой цантсан 9 тоо тамгатай хондон зүсмийн адуу гадаа нь байсан гэж мэдүүлдэг. Энэ нь хохирогч Мөнхбатын алдсан 9 тоо тамгатай адуутай тамга болон зүсээрээ таарч байдаг. Үүний дараа үү гэх хүнээс  ******* энэ адууг Бор хярд хүргээд өгөөч гэж гуйсан байдаг.  Ингэж гуйсны дагуу үү явах гэсэн боловч эхнэр нь явуулаагүй учраас гэх хүн 30 орчим тооны онгин тамгатай адууг хүргэж өгсөн. Д.*******т онгин тамгатай адуу байдаггүй гэдэг нь тус хэргийг үйлдсэн болохыг хангалттай нотолж байгаа юм.

Дээрх хулгайн 2 үйлдэл нь гэрчүүдийн мэдүүлэг бусад баримтаар хангалттай нотлогдож байгаа юм. Мөн 2016 оны 1 сард анхан шатны хуралдаанаар хэрэг хэлэлцэхэд шүүгдэгч дээрх 2 үйлдлээ Д.******* хүлээн зөвшөөрч 8 тооны тэмээ, 30 тооны адуу, 2 тооны адууг би хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байдаг.

30 тооны адуу 2 тооны адууны хулгайн хувьд Цэцэн-уул сумын баасанхүү гэх айлд очсон байдаг. Гэрчүүд мэдүүлэхдээ холоос цанатсан 9 тооны адуу авч ирсэн байсан гэдэг. гэх хүнээс дээрх 9 тооны онгин тамгатай адууг бор хярд хүргээд өг гэж гуйсан байдаг.

Шүүгч өөрийн үзэмжээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийг зөрчиж бүрэлдэхүүнээр шийдэх асуудлыг дангаар шийдвэрлэж хэргийг тусгаарласан гэж тайлбарлаж байна. Т. 40 тооны адууг өөр хүний хулгайлсан байх баримтыг харгалзан үзсэн. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээд хэргийг тусгаарлахдаа хуульд заасны дагуу шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэснийг баримталж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн байцаан шийтгэх ажиллагааны аль ч үе шатанд хэргийг тусгаарлаж болно гэсэн заалт байдаг гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан буюу бусдын олон тооны малыг давтан үйлдээр машин механизм ашиглан хулгайлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Тухайлбал: 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдэд Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумын залгаа нутаг “Бэрхийн уурхай” гэдэг газраас Б., Ц., Х., Ц.аа, Х. нарын 8 тооны тэмээг хулгайлсан нь хохирогч нарын мэдүүлэг болон гэрч Л.Төвшингийн мэдүүлгээр тогтоогдсон,

Мөн 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Завхан аймгийн Завханмандал  сумын Олон түрүү багийн нутаг “Их хайрханы ар” гэх газраас Д.Мөнхбатын 2 тооны адуу хулгайлсан үйлдэл нь хохирогч Д.гийн мэдүүлэг болон гэрч Б., Ю., Ж.үү, Ц. нарын мэдүүлгээр тогтоогдсон,

2007 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4 дүгээр багийн нутаг “Согоотын улаан хад”  гэх газраас Ө.Чулууны 39 тооны адууг хулгайлсан нь хохирогч Ө.Чулууны мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон,

2016 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Тоором” гэх газраас иргэн Ц. 2 тооны үхрийг автомашин ашиглан хулгайлсан болох нь хохирогч Ц. мэдүүлэг, гэрч Т.Мөнхжаргалын мэдүүлэг, мөн шүүгдэгч Д.*******ийн дээрхи 2 үйдлээ хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэрэг хэлэлцэх үед 2015 оны 10 дугаар сарын 08-нд дахин шинжээч томилж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болсон байх бөгөөд Прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсөн нь хууль зөрчөөгүй байна.

Эдгээр үйлдлүүдтэй холбоотой нэр бүхий хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, үнэлгээ тогтоосон акт,шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай тохирсон үндэслэл бүхий болжээ.

Харин ялтан Д.******* давж заалдах гомдолдоо: Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү мөн хулгай хийхдээ ашигласан ******* ******* улсын дугаартай автомашин хүний машин тул 14 сая төгрөг төлөх эдийн засгийн боломжгүй байгааг минь харгалзан үзнэ үү гэсэн байх бөгөөд ялтан Д.******* нь хохирогч нарт учруулсан хохиролоо төлж барагдуулсан, эхнэр Ж.Баярмаа эрхэлсэн тодорхой ажилгүй, зүрх судасны хүнд өвчтэй эмнэлэгийн хяналтад байдаг. 04 наснаас 15 насны 5 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ял болгон өөрчлөхөөр тогтов.

Мөн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад Ц. 2 тооны үхэр хулгайхдаа ашигласан Mazda Proceed маркийн ******* ******* улсын дугаартай авто машин буюу түүний үнэ 14 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай гэж өөрчлөхөөр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 03 сарын дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.*******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай” гэж,

7 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Д.*******ийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай” гэж нэмж,

8 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.*******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Mazda Proceed маркийн ******* ******* улсын дугаартай авто машин буюу түүний үнэ 14 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай”  гэж

Мөн 8, 9, 10, 11, 12, 13 дахь заалтыг 9, 10, 11, 12, 13, 14 гэж тус тус өөрчилсүгэй.

2. Д.*******ийг магадлал уншиж сонсгомогц шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч,  цагаатгагдсан этгээд,  хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ

 Ж.БАТТОГТОХ