| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00981/и |
| Дугаар | 969 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 969
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00981/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, **-р баг, ** шард оршин суух А.О***/РД: ***/-ийн хүсэлттэй,
“Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.О*** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Нийтийн ахуй үйлчилгээнд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал оёдлын тасгийн тоо бүртгэгчээр ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.О*** нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
А.О*** нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тоо бүртгэгч /тооцоологч/-ээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн магадлагаа, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1987 оны ****** дугаартай, 1988 оны ****** дугаартай, 1989 оны 120 дугаарттай “Ээлжийн амралт олгох” тухай тушаалууд, №******* дугаартай Үйлдвэрчний эвлэлийн гишүүний Бат илэрхийлэх, гэрч Н.О*** “... Би 1976-1990 онд Дархан хотын Нэхий эдлэлийн үйлдвэрийн харьяа Шарын гол сумын жижиг эдлэлийн цехэд оёдолчноор ажиллаж байсан. Д.О*** нь тус байгууллагад 1982-1985 онд оёдолчин, эсгүүрнээр ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч С.О*** “... А.О*** нь тус байгууллагад 1981 оны эхэнд ажилд орж тоо бүртгэгчээр ажиллаж байгаад 1990 онд байгууллага хувьчлагдахад ажлаасаа гарсан ...” гэсэн мэдүүлэг, Б.С*** “... А.О*** нь тус байгууллагад тооцооны ажил хариуцаж хийж байсан...” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд А.О***ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А.О***/РД: ***/-ийн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тоо бүртгэгч /тооцоологч/-ээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ