| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00942/и |
| Дугаар | 970 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 970
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00942/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, ** тоотод оршин суух Б.Л*** /РД: ***/-ийн хүсэлттэй
“Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Л***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Л*** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шарын голын уурхайд 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эксковаторын машинчаар ажиллаж байсан. Ажилд томилогдсон болон халагдсан тушаал олдохгүй байгаа тул бусад баримтыг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Л*** нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Б.Л*** нь Шарын гол ХК-ийн Уулын нэгдсэн хэсэгт 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эксковаторын жолоочоор ажиллаж байсан болох нь №1077213 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шарын гол ХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/337 дугаартай албан бичиг, Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.Л***ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Л*** /РД: ****/-ийн Шарын гол ХК-ийн Уулын нэгдсэн хэсэгт 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эксковаторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ