Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 973

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/00982/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

    Нэхэмжлэгч: Улаанбаатар , Чингэлтэй дүүрэг, ******-р хороо, ******* төв, ****** тоотод байрлах ******* ******* ******* *******-ын хүсэлттэй,

 

     “*******ыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ******* нь бүрэн хариуцлагын гэрээтэйгээр хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд байгууллагад учруулсан хохирлоо барагдуулахгүй манай байгууллагыг хохироосоор байна. Манай байууллагад ажиллаж байхдаа Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ****** тоотод оршин суудаг гэж мэдэгдсэн ба шалгаж үзэхэд уг хаягт байхгүй байсан. *******ын ээж ******* /утас: *******/ нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ****** тоотод оршин суудаг, “ ” өрхийн эмнэлэгт их эмчээр ажилладаг юм. ******* нь одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, олдохгүй байна. Иймд энэ хүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

           

******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ****** тоотод оршин суудаг гэж мэдээллэсэн боловч одоо уг хаягтаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.    

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу ******* ******* ******* ******* нь тус шүүхэд *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон  

                                                        ТОГТООХ нь:

  

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ****** тоотод оршин сууж байсан гэх овогт ийн /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар *******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, 9 дүгээр тойргийн ын албанд тус тус даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

            4. *******ын хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч ******* ******* ******* ******* /утас: , /-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, ****** дүгээр тойргийн ын албанд даалгасугай. 

 

            5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ