| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01476/и |
| Дугаар | 978 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 978
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/01476/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Н***” *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, 2 дугаар хороолол, бурхантын 11 дүгээр гудамжны ***а тоотод оршин суух Б*** овогт А*** Э*** РД:/*******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, 2 дугаар хороолол, бурхантын 11 дүгээр гудамжны ***а тоотод оршин суух Г***н овогт Ж*** Г*** РД:/АБ****/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, 2 дугаар хороолол, бурхантын 11 дүгээр гудамжны ***а тоотод оршин суух Х*** овогт М***ын У*** /РД: АП***/ нарт холбогдох,
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардал нийт 47,347,730 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.***, хариуцагч А.Э***, хариуцагч болон хариуцагч М.У***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н***” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А.Э*** нь 2015 оны 02 сарын 06-ны өдөр өөрийн өмчлөлийн Ү-13100**** дугаар улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай*** дугаар байр*** тоот хаягт байрлах 2 өрөө байр, мөн өөрийн өмчлөлийн Ү-20030*** улсын бүртгэлийн дугаартай, 00036*** гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, ***** дугаар хороолол, бурхантын ***** дүгээр гудамжны ***а тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан 3,5 хувийн хүүтэй, 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь эхний 3 сар графикийн дагуу хүүний төлөлттэй байсан бөгөөд 3 дахь сарынхаа хүүг дутуу төлснөөс хойш хугацаа хэтэрсэн. Энэ үеэс хойш байнгын холбоотой байж, зээл төлөх талаар халж байснаар 2015 оны 08 сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийн хүү, 2015 оны 08 сарын 19-ний өдөр 427,000 төгрөгийн хүү тус тус төлсөн, одоог хүртэл үндсэн зээлээсээ төлөлт хийгээгүй байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлөлт хийгээгүй 212 хоног болж байна. Зээлийг төлүүлэх талаар маш олон удаа уулзаж, мэдэгдэл өгч байсан. Иймд үндсэн зээлийн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүү 8,403,730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 975,000 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг, төгрөгийг гаргуулах, талуудын хооронд байгуулсан ********** тоот барьцааны болон баталгаат ипотекийн гэрээнд заасан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэжээ.
Нэхэмжлэгч “Н***” ******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон түүний төлөөлөгч С.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 12 сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 7,955,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд өмнөх шаардлагатай нийлээд нийт 47,347,730 төгрөгийг хариуцагч А.Э***, Ж.Г***, М.У*** нараас гаргуулах хүсэлтэй байгаа. Үүнд Үндсэн зээлийн төлбөр нь 30,000,000 төгрөг, хүү 14,878,730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,455,000 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг орж байгаа. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 2016 оны 05 сарын 19-ний өдрийн ********** тоот барьцааны гэрээнд заасан Дархан сум, 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах 181 мкв талбай бүхий газар, 141,04 мкв талбай бүхий хувийн орон сууцаар хангуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч М.Э***, Ж.Г*** нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******-аас 30 сая төгрөгийг өөрийн өмчлөлийн 2 байрыг барьцаанд тавьж авсан ба, эхний 3 сар хүүг төлж байсан. Зээлээ хэтрүүлсэн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллага хугацаа сунгах талаар харилцан тохирсон байдаг. Гэтэл үндсэн хүүнээс гадна нэмэгдүүлсэн хүү тооцож байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад нотариатын зардлыг нэмж байгааг зөвшөөрөхгүй байна.
“Н***” ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 7,955,000 төгрөгийг нэхэмжилснийг төлөх боломжгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн, 6 сарын хугацаанд улс орны эдийн засгийн хямрал надад нөлөөлж, төлбөрийн чадваргүй болсон. Түүнчлэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацааны хүү тооож байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.Э***, Ж.Г*** нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 39,392,730 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч, байшин барьсан газраа барьцаа хөрөнгө болгон гэрээ байгуулсан. Нэткапитал *******-ын хүү нь маш өндөр байдаг, энэ хүү нь банканд бол 1 жилийн хүү болж байгаа. Бидний зээлийн төлбөрөө төлж чадаагүй нь эдийн засгийн байдлаас болсон байгааг харгалзаж үзнэ үү. 7,955,000 төгрөг нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болж байгаа. Бид барьцааны шинэ гэрээ байгуулахад 39,392,730 төгрөгийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Тухайн үед нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх талаар тохиролцоогүй тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь сүүлд байгуулсан барьцааны гэрээнд хамааралгүй гэж бодож гарын үсэг зурсан гэж үзэж байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагыг гэрээ, барьцааны гэрээний үндсэн дээр гаргуулах боломжгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н***” ******* нь хариуцагч А.Э***, Ж.Г***, М.У*** нарт холбогдуулан, үндсэн зээлийн төлбөр 30,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 14,878,730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,455,000 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 47,347,730 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдсан үнээс хангуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч нар нь шүүх хуралдааны явцад шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн болох нийт 39,392,730 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин нэмэгдүүлсэн шаардлага болох 7,955,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 2016 оны 05 сарын 19-ний өдрийн барьцааны гэрээний зүйл болох газрыг нэмэгдүүлсэн шаардлагыг хангахад зориулж барьцаалаагүй гэж маргадаг болно.
Талуудын хооронд 2015 оны 02 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 30,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагтайгаар зээлсэн, мөн өдрийн ********** дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр Ж.Г***, А.Э*** нарын өмчлөлийн Ү-13100**** улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай*** дугаар байр*** тоотод байрлах, 28,95 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Ү-20030*** улсын бүртгэлийн дугаартай, 00036*** гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, 2 дугаар хороолол, бурхантын 11 дүгээр гудамжны ***а тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 02 сарын 06-ны өдрийн ********** дугаартай зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй, хүүгийн төлбөрт 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 892,500 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1,015,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 427,000 төгрөг, нийт 2,634,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 30,000,000 төгрөг, үндсэн хүү 14,878,730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,455,000 төгрөг байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна.
Зохигчид нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Хариуцагч А.Э***, Ж.Г*** нар нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн байх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргадаг болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заажээ.
Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч “Н***” ******* нь 2016 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй бөгөөд ийнхүү нэмэгдүүлсэн шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч А.Э***, Ж.Г***, М.У*** нараас үндсэн зээлийн төлбөр 30,000,000 төгрөг, үндсэн хүү 14,878,730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,455,000 төгрөг, нийт 47,333,730 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал … -ыг хохиролд тооцно” гэж тус тус заасан байх тул хариуцагч нараас нотариатын зардалд 14,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч А.Энхболд, Ж.Г***, М.У*** нар нь 2015 оны 02 сарын 06-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээгээр А.Энхболд, Ж.Г*** нарын өмчлөлийн Ү-13100**** улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай*** дугаар байр*** тоотод байрлах, 28,95 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Ү-20030*** улсын бүртгэлийн дугаар бүхий, 00036*** гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, 2 дугаар хороолол, бурхантын *** дүгээр гудамжны ***а тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалжээ.
Хэрэгт авагдсан тус шүүхийн 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 584 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т зааснаар А.Э***, “Н***” *******-ын хооронд 2015 оны 02 сарын 05-ны өдөр байгуулагдсан ******* тоот баталгаат ипотекийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай*** дугаар байр*** тоот, 2 өрөө орон сууцыг барьцааны зүйл болгож барьцаалсан заалтыг хүчин төгөлдөр бусад тооцсон бөгөөд тус шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Мөн талууд 2016 оны 05 сарын 19-ний өдөр ********** дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах, 181 мкв талбайтай, нэгж талбарын 080154*** дугаар бүхий газрыг барьцаалсан бөгөөд энэхүү барьцаагаар 2015 оны 02 сарын 06-ны өдрийн ********** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна.
Дээрх барьцаагаар хангагдах үүргийг тодорхойлсон зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 сарын 05-ны өдөр дууссан байгаа бөгөөд энэхүү зээлийн гэрээ сунгагдаагүй байна. Нэхэмжлэгч “Н***” ******* нь энэхүү зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, нэхэмжлэл гаргасан байна.
Гэтэл 2016 оны 05 сарын 19-ний өдөр дээрх барьцааны гэрээг шинээр байгуулжээ.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д: “барьцааны зүйлийг солих зорилгоор барьцааны гэрээг талууд тохиролцон өөрчилж болно” гэж заасан бөгөөд талуудын байгуулсан дээрх гэрээ нь 2015 оны 02 сарын 06-ны өдрийн “Баталгаат ипотекийн гэрээ”-г өөрчилсөн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас Ү-******** улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай*** дугаар байр*** тоотод байрлах, 28,95 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах, 181 мкв талбайтай, нэгж талбарын ******* дугаар бүхий газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин хэрэгт авагдсан 2015 оны 02 сарын 06-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээний 2.1 дэх хэсгийн 2 дугаарт заагдсан Ү-****** улсын бүртгэлийн дугаартай, 00036*** дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, **** дугаар хороолол, бурхантын **** дүгээр гудамжны ***а тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан заалт хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээ байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан Ү-20030*** улсын бүртгэлийн дугаартай, 00036*** дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, 2 дугаар хороолол, бурхантын 11 дүгээр гудамжны ***а тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
******* нэхэмжлэлийг “Н***” *******-ын гүйцэтгэх захирлын 2015 оны 09 сарын 01-ний өдрийн итгэмжлэл олгох тухай тушаалаар эрх олгогдсоны дагуу тус байгууллагын Дархан салбарын захирал Н.Ганцоож гаргасан бөгөөд мөн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан тушаал зэрэг дэв өөрчлөх тухай тушаалаар С.***ийг Дархан салбарын захирлын албан тушаалд томилж, 2016 оны 01 сарын 12-ны өдрийн Итгэмжлэл олгох тухай тушаалаар түүнд “Н***” *******-ыг шүүхэд төлөөлөх эрх олгогдсон болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Э***, Ж.Г***, М.У*** нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 47,347,730 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Н***” *******-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Ү-20030*** улсын бүртгэлийн дугаартай, 00036*** дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхантын 11 дүгээр гудамжны ***а тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Ү-13100**** улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай*** дугаар байр*** тоотод байрлах, 28,95 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах, 181 м.кв талбайтай, нэгж талбарын 080154*** дугаар бүхий газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Н***” *******-аас 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 354,914 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 142,230 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 102,455 төгрөгийг нэхэмжлэгч “Н***” *******-д буцаан олгож, хариуцагч А.Э***, Ж.Г***, М.У*** нараас улсын тэмдэгтийн хураамжид 394,689 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Н***” *******-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ