Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 979

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 135/2016/00719/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р багт байрлах******, ******* ******* ******* ******* ХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р багт байрлах ******* ******* ХХК-д холбогдох,

“18,954,963 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлага 18,954,963 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний дотор төлж дуусгах саналтай байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Хариуцагч талын саналыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийн журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан, ******* ******* ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 18,954,963 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 18,954,963 төгрөгийг хариуцагч тал 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэржээ.

 

Талуудын байгуулсан эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Дархан, ******* ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нийт 18,954,963 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,724 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 126,362 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас, 126,362 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Дархан, ******* ******* ******* ******* ХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ