| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00909/и |
| Дугаар | 990 |
| Огноо | 2015-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 990
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00909/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** дугаар баг, Мангиртын ****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** дугаар баг, ******* ******* ******тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: /-д холбогдох,
"Зээлийн үлдэгдэл төлбөр болох 219,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.*******дулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие найз ийн хүсэлтээр Г.*******д 10 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Г.******* нь хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд, хүүхэд хичээлдээ сууж чадахгүй байна надад туслаач гээд мөнгө зээлсэн. Хашаа байшингийн бичиг баримтыг өгсөн. Хашаа байшингийн баримт бичиг нь хүүхдийнх нь нэр дээр байдаг. Зээлсэн мөнгө хүүтэйгээ нийлээд 1.860.000 төгрөг болсон. 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1.660.000 төгрөг надад өгч 110.000 төгрөг үлдсэн. 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөгийг Г.*******гээс авсан. Би Г.*******д өгсөн мөнгөө д амьдардаг байсан гэх хүнээс зээлсэн байсан. наашаа ирэх болоод түүний буудлын 120.000 төгрөг, унааны 35.000 төгрөг, хоолны 60.000 төгрөг буюу нийт 215.000 төгрөгийг гэх хүнд зарцуулсан. 215.000 төгрөг дээр өмнөх үлдэгдэл 110.000 төгрөгийг нэмээд 325.000 төгрөг үлдсэн. Түүнийгээ бичээд Г.******* 03 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан. Нийт 325.000 төгрөгөөс 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 40.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 10.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 12.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5.000 төгрөг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 6.000 төгрөг, 2015 онд 5.500 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 7.200 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20.000 төгрөгийг буюу нийт 105.700 төгрөгийг Г.*******гээс авсан. Одоо үлдэгдэл 219,200 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний өмгөөлөгч Ц.*******дулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.******* нь 1,500,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд авсан мөнгөө төлж дууссан. Г.*******гээс авсан мөнгөө нэхэмжлэгч С.******* хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа гэрээ гэх баримт нь гэрээний хуульд заасан шаардлагыг хангахгүй, хэн үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа тул түүнийг үндэслэн нэхэмжлэх боломжгүй. Зээлийн гэрээ гэх баримт нь ийн гарын үсэгтэй, Г.*******гийн гарын үсэггүй байгаа. Бичгээр хийсэн зээлийн гэрээ байгаа тохиолдолд өнөөдрийн яригдаж буй 219.200 төгрөгийг төлөх эсэх, хүүний үлдэгдэл байгаа эсэх асуудал яригдана. Хариуцагчийн хувьд зээлсэн 1,500,000 төгрөг дээрээ нэмж мөнгө өгч байсан гэдгийг нэхэмжлэгч тайлбартаа хэлж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.*******гээс зээлийн үлдэгдэл төлбөрт 219,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.*******д 1,500,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1.660.000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөгийг, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 40.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 10.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 12.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5.000 төгрөг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 6.000 төгрөг, 2015 онд 5.500 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 7.200 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20.000 төгрөгийг тус тус авсан. Г.*******д өгсөн 1,500,000 төгрөгийг гэдэг хүнээс зээлсэн бөгөөд түүнийг Монголд ирсэн буудал, унаа, хоолны зардал нийт 215,000 төгрөгийг Г.*******, нар дараа нь төлнө гэж надаас мөн зээлж авсан. Түүнийг нийт зээлсэн мөнгөндөө оруулаад өгсөн мөнгийг хасахаар 219,200 төгрөгийн үлдэгдэл гарч байгаа тул 219,200 төгрөг гаргуулах үндэслэлтэй” гэж тайлбарладаг болно.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч С.******* нь 1,500,000 төгрөгийг хариуцагч Г.*******д шилжүүлэн өгсөн талаар зохигчид маргаагүй байна.
Харин хариуцагч Г.******* нь зээлж авсан мөнгөө буцаан өгсөн, одоо төлөх төлбөр байхгүй гэж, нэхэмжлэгч С.******* нь зээл өгөхдөө хүү тооцохоор тохирсон бөгөөд гэх хүнд зарцуулсан 215,000 төгрөгийг зээлийн төлбөр дээр нэмж тооцож, үлдэгдэл 219,200 төгрөг үлдсэн” гэж тус тус маргадаг болно.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ.
Нэхэмжлэгч С.******* нь хэрэгт авагдсан 2013 оны 02 сарын 15-ны өдөр үйлдсэн гэх бичгийн баримтыг хүү тооцож бичгээр хийсэн гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч тус баримтад: “Миний бие С.******* нь 2016 оны 02 сарын 06-ны өдрөөс 02 сарын 15 хүртэл 10 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй, 1,5 сая төгрөгийг аас авч М., Г.******* нарт зээлсэн...” гэсэн бичвэр байгаа бөгөөд тус баримтад зөвшөөрсөн Г.*******, зөвшилцсөн С.******* гэсэн байгаа хэдий ч Г.******* гарын үсэг зураагүй байна.
Нэхэмжлэгч С.*******гийн шүүх хуралдаанд гаргасан “Г.******* биш М. гарын үсэг зурсан“ гэсэн тайлбараар дээрх баримтанд Г.******* гарын үсэг зураагүй болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан бол талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээг байгуулагдсанд тооцохоор хуульчилсан.
Иймд энэхүү баримтыг зохигчдын хооронд хүүтэй мөнгө зээлэхээр тохирсон бичгийн гэрээ гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч С.******* нь хүү шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч С.*******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Г.******* нь нийт 1,865,700 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Г.******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн төлбөр болох 1,500,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байна.
Нэхэмжлэгч С.******* нь гэх хүний байр, хоол, унааны зардал болох 215,000 төгрөгийг Г.*******гийн өмнөөс төлсөн бөгөөд түүнийг Г.******* надад дараа нь өгнө гэж зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч болон түүний өмгөөлөгч энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй, мөн энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ нэхэмжлэгч С.******* нь биелүүлээгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.*******гийн 219,200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч Г.*******гээс 219,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,220 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ