Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

             Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт  Сын Бод холбогдох  1935002580128дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 29-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй З овогт Сын Б /РД:......................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь сумын 5 дугаар багийн гутагт хохирогч Н.Лтай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь сумын 5 дугаар багийн гутагт хохирогч Н.Лтай маргалдаж зодсон болох нь хохирогч Н.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Өмнөговь сумын төвд хадам ээж Цийн гэрт байж байтал манай сумын залуучууд болох Б, Ш /А.И/, Б /Н.Б/ нар архи авчихсан согтуу орж ирцгээсэн. Тэр залуучууд орж ирчихээд танай гэрт ганц нэг шил архи уучихаад гарна гэхээр нь би хэрэггүй ээ хадам ээж байхгүй эзгүй гэрт архи ууж хэрэггүй, та нар өөр газарт очиж архи ууцгаа гэж хэлсэн. Тэгтэл тэр 3 залуу ганц шил архи уучихаад явья гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн юм. Тэгээд Б "Ерөөл" нэртэй 0,75 л архи куртикны халааснаас гаргаж ирээд задлаад бид нар тойруулаад бүгд уусан. Тухайн архиа уугаад сууж байхад Б, Ш хоёр намайг шорон пизда, чамайг ална шүү гээд салаавч өгөөд байхаар нь би тэд нарыг гэрээс гарч зайлцгаа гэж хэлсэн. Тэгээд сууж байтал хэн нь юм мэдэхгүй нэг нь миний нүүр лүү /ам руу/ гэнэт өшиглөсөн ба би нүүр, амаа гараараа дарахад цус гарсан бөгөөд дээд талын үүдэн 1 ширхэг шүд унасан. Би унасан шүдээ гаран дээрх цуснаасаа салгаж авч байхад тэр 3 залуу гэрээс гараад мотоциклио асаагаад явсан. Тэгээд би цусаа тогтоогоод гэртээ унтсан. Би тухайн хүмүүсийн ярьж хэлж байгаа зүйлийг мэдэж ойлгож байсан. Их согтуу биш байсан. Би Б, Ш 2-ын аль нэг нь намайг өшиглөсөн гэж бодож байна. Яагаад гэвэл орны зөөлөн бадушик газарт тавьсан байсан бөгөөд түүн дээр Б, Ш хоёр зэрэгцээд суучихсан би тэр хоёрын урдаас хараад сууж байсан. Гэрт байсан 2-р ангийн миний хүү Гаас тухайн 3-н залуу гарч явсаны дараа намайг хэн нь өшиглөв гэж асуухад Б ах өшиглөсөн гэж хэлсэн. Миний дээд талын нэг шүд унасан, доод талын үүдэн 3 шүд хөдөлсөн, их хөдөлгөөнтэй байгаа бөгөөд юм хазаж идэж чадахгүй байна. Бусдаар өөр надад учирсан гэмтэл бэртэл байхгүй. Тэр шүд одоо надад байгаа, гэртээ цаасанд боогоод хадгалчихсан байгаа. С.Б нь надаас ирж уучлалт гуйгаад миний хохиролыг бүрэн барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-р тал/,

Гэрч Д.Чын мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдөр би хашааны хаалга янзалж байхад манай аав Н.Л, Б /Н.Б/, Б 3 мотоцикльтой ирсэн. Б манай аав Н.Л, Б хоёрыг хашааны үүдэн дээр буулгачихаад буцаад явсан. Манай аав Н.Л, Б хоёр эмээгийн жижиг гэр лүү орсон. Тэгээд удалгүй Б хажуудаа Ш /А.И/-г дагуулаад тус тусдаа мотоцикльтой ирсэн. Ш, Б хоёр бас шууд эмээгийн жижиг гэр лүү орсон. Тэгээд би эхнэр хүүхэд болон найз Батмөнхийн хамтаар "Шар гилгэр" гэх газар луу түлээ түүхээр машинтай явсан. Хоёр цаг орчим болоод гэрт ирэхэд хашаан дотор эмээгийн жижиг гэрийн үүдэнд аав Н.Л доош харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэр лүү өргөж оруулаад баруун талд орны бадушик буулгаад дээр нь хэвтүүлсэн. Тэгээд би гэртээ орж унтчихаад өглөө эмээгийн гэрт ороход аав Н.Л унтаж байсан. Тэгээд гэрийн зүүн талд хоолны шүүгээний урд талд ундааны бөглөөний хэмжээтэй бүхэл хавтгай цус байсан. Цусны хажууд 1 ширхэг шүд байхаар нь уг шүдийг аваад авдар дээр тавьсан. Тэгээд удалгүй аавыг сэрээхэд аавын уруул, буйл хэсэг нь хавдсан, хатсан цустай байсан. Аавыг гэрт оруулаад цай өгөх гэхэд ууж идэж чадахгүй байна гээд хөдөө явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

Гэрч А.Иийн  мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдөр Б, Б /Н.Б/ бид гурав Өмнөговь сумын модон гүүрэн доор 1 шил "Ерөөл" нэртэй архи хувааж уусан. Б, Б хоёр мотоцикпьтой архи авч ирэхээр явсан. Би модон гүүрэн доор үлдсэн. Тэгээд байж байтал Б мотоцикльтой ганцаараа ирээд Б бид хоёр нэг шил архи авчихлаа, Лынд очиж архи ууя гэж байна, чамайг аваад ир гэлээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр мотоцикльтой Лын гэрт очиход Б, Л хоёр нэг шил архи дөнгөж задалчихсан сууж байсан. Б бид хоёр орж суугаад бид дөрөв уг архийг уусан. Архи талдаа орж байхад Б Б руу кола ундааны сав шидээд чамайг ална гэх мэтээр хэлээд тэр хоёр хэрэлдсэн. Тэгтэл Л та нар архи ууж чадахгүй бол гарч зайлцгаа, явцгаа гэж хэлэхэд Б муу шорон пизда гэж хэлэхээр нь би настай хүнийг шорон пизда гэж хэлж болохгүй гэсэн. Тэгтэл Л намайг хэллээ гэж ойлгоод над руу чи намайг шорон пизда гэж хэллээ гэхэд нь би тэгж хэлээгүй Б тэгж хэлэхээр нь зөвөөр ойлгуулж байна гэсэн. Л та нар архи ууж чадахгүй хоорондоо хэрэлдэж байна гарч зайлцгаа гэж хэлээд гэрээс гараад гэрийн хаалганы зүүн талд суусан. Би гэрээс гараад Л ахаа одоо гэртээ ор гэж хэлэхэд хоорондоо хэрэлдээд байна би гэртээ орохгүй гэж хэлэхээр нь мотоциклио асаагаад би явсан. Намайг явахад Б, Б нар гэрт, Л гэрийн гадна үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

Гэрч Н.Б /Б/-ийн  мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдөр би гэртээ байж байтал манай сумын залуучууд болох Б, Ш /А.И/ хоёр манай гэрт нэг шил архи авчихсан ирсэн юм. Тэгхээр нь би манай гэрт архи ууж яах юм бэ? эхнэр аймагт эмнэлэгт амаржчихсан байгаа, гэр орноо цэвэрлэчихсэн бохирдуулахгүй ээ гээд сумын зүүн талын гүүрний доор очиж бид 3 уг архийг уусан. Тэр архийг ууж дуусаад Б бид 2 архинд явсан ба Ш гүүрний доор улдсэн. Тэгээд сумын төвд очоод Б дэлгүүр лүү ороод нэг шил архи авчихсан хажуудаа Лыг дагуулаад ирсэн. Тэгээд би мотоциоль дээрээ тэр хоёрыг сундалаад Лын гэрийн хашааны үүдэн дээр хүргэчихээд буцаад гүүрний доод талд байгаа Шг дагуулаад Лын гэрт ирсэн. Ш бид 2 гэрт ороход Л Б 2 нөгөө архиа дөнгөж задлаад ууж байсан. Бид нар архиа уугаад сууж байтал гэнэт намайг Б миний шүд рүү гараараа цохьсон. Тэгтэл Л ах Бод хандаж чи одоо яагаад байгаа юм бэ? хөгшин хүн цохиод болиоч гэхэд Б чамд ямар хамаатай юм бэ? шорон пизда гэж хэлээд ууж байсан Кола ундааг Л руу шидсэн. Л ах Б-д ээж бид 2 чинь чацуу хүн бид нарын хүүхэдтэй адилхан хүн шүү дээ. Шээчихсэн шээс баачихсан баас шүү чи гэхэд Б би баас байна уу?, шээс байна уу? гээд Л ах руу зүтгэхэд Ш хойш нь татаад суулгасан. Тэгтэл над руу бас дайраад чамайг бас алнаа, энэ орой заавал алнаа гээд дайраад байхаар нь би айгаад гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

 Насанд хүрээгүй гэрч Л.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай аав ээж хоёр 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хамт гэрээс гараад явсан. Манай ээж Д тэр өдрийн замын машинд суугаад Бор хавцал явсан байсан. Аав Л нь архи уучихсан согтуу байна гэж хэллээ гээд манай ах Ч нь 12 цаг өнгөрч байхад аавын унаж явсан мотоциклийг авч ирсэн. Тэгээд орой хэдэн цаг гэснийг санахгүй байна аав хүнтэй мотоцикль дээр сундалчихсан ирсэн. Тэгээд аав Б гэдэг хүнтэй гэр лүү ороод мотоцикльтой хүн нь яваад дахиад нэг хүн авч ирээд гэрт ороод 0,75 литрийн Ерөөл гэдэг нэртэй архи хувааж уусан. Тэр үед би гэрийн гадна хашаан дотроо тоглож байгаад гэрт орж ирээд сууж байтал Б гэдэг хүн аавын нүүр лүү өшиглөсөн. Тэгээд тэр 3 хүн гараад явсаны дараа би М ахын гэр лүү явсан. Тэнд байж байтал Д ах, Г гэдэг хүүхэд бид гурвыг М ах манай хашаанаас шавар зуурдаг худагнаас гарсан хайрГс ачаад ир гэхээр нь бид нар хашаанд ирэхэд манай аав Л нь гэрийн гадна доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Бид нар хайргаа ачаад явсан. Тэр орой би гэртээ ирэлгүй М ахынд хоносон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

 

Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Өмнөговь сумын 5-р багт аав ээж дүү нарын хамт амьдарадаг. 2019 оны 6 дугаар сарын 17 ны өдөр 13 цагийн үед ирээд гэртээ ирээд усанд орчоод төв гудамжинд байдаг биляардны газар ороод тэнд Ш /И/, Б /Б/ нартай таарсан. Тэгээд Ш Б нар намайг нэг шил архи аваад өг гэж хэлсэн. Би Эы дэлгүүрээс ерөөл нэртэй 0,75 л архи аваад сумын төвийн хойд талд байдаг модон гүүрэн доор очоод тэр архийг 3 уулаа хувааж уусан. Архи дуусаад Б ах бид хоёр Эы дэлгүүр дээр очоод 0,5 л ерөөл нэртэй архи аваад гараад ирэхэд Л ах таарсан тэгэхээр нь би ах энэ архийг хувааж ууя гэж хэлээд гүүрэн доор очье гэж хэлэхэд Л манайд хүн байхгүй байгаа манайд очьё гэж хэлсэн. Тэгээд Б ахын мотоцикль дээр 3-уулаа сундалаад Л ахын гэрт ирсэн. Б ах Шг авч ирэхээр яваад Л бид хоёр гэрт орход гэрт хүн байгаагүй. Л ахын залуу болох Ч нь эхнэр хүүхэдтэйгээ, нэг найзтайгаа хашааны хаалга янзлаад зогсож байсан. Удалгүй Б ах Ш хоёр Л ахын гэрт орж ирээд бид нар авсан 0,5 л ерөөл нэртэй архи хувааж уусан. Би архи ууж байгаад согтсон байсан. Юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд төв гудамжинд байдаг Батбаяр ахын дэлгүүрийн арын хашаанд Штай хоёулаа сууж байсан. Тэгээд би манай гэр ойрхон байсан болохоор шууд гэр лүүгээ ороод амарсан. Маргааш өглөө нь аймаг ороод зах дээр явж байтал манай сумын Д.Ш гэдэг залуу таараад чи яагаад тэр хөгшин хүнийг зодож байгаа юм бэ? гэж хэлсэн тэгээд би тэр өдрөө сум руу буцаж очоод Л ахын гэрт очиход гэр нь эзгүй байсан тэгээд би хажууд нь байдаг бэрээс нь асуухад бор хавцал явсан гэж байсан тэгээд уулзаж чадаагүй. 10 гаруй хоногийн дараа цагдаагийн хэсэг дээр Л ахтай уулзахад чи намайг сандал дээр сууж байгаад нэг удаа өшиглөсөнөөс болоод миний нэг шүд унасан гэж хэлсэн. Би тухайн үедээ уучлалт гуйсан. Хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөг өгсөн. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн санал гомдол байхгүй гэж хэлсэн. Би архи уугаад согтсон үедээ өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 468 дугаартай шинжээчийн “Н.Лын биед үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний булгарал, баруун доод 1, 2 дугаар зүүн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын салстад зулгаралт гэмтэл учирсан байна.  Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрийнхөн нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал/-ээр хохирогч Н.Лын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, ам орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Лын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45х/-аар нотлогдсон. 

Хохирогч Н.Л нь “С.Б миний хохирлыг бүрэн барагдуулсан болохоор надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй”  гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нэхэн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт  Сын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  С.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ